Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (58) 2013 N03(058)
5-ФЛУОРОУРАЦИЛ ХАВДРЫН ХИМИЙН ЭМИЙН ГАЖ НӨЛӨӨТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ ГЕНИЙН ДАН НУКЛЕОТИДЫН ПОЛИМОРФИЗМИЙГ ТОДОРХОЙЛСОН ҮР ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Б. Амарбат1, С. Цогтсайхан1

1ЭМШУИС-БиоАС, Бичил амь-Дархлал судлалын тэнхим

 
Абстракт

Монгол улсад 2011 оны байдлаар нийт хорт хавдрын өвчлөлийн дотор ходоодны өмөн 14%-ийг (II байр), хавдрын шалтгаант нас баралтын 14%-ийг (II байр), эзэлж байна.

ХӨ-гийн эрт үед мэс заслын эмчилгээ төгс арга болдог бол  мэс заслын өмнө, дараа ба хожуу үе шатанд химийн эмийн эмчилгээ хийх нь өвчний тавиланг сайжруулдаг.

DPYD ген дээр орших зарим дан нуклеотидын полиморфизмоос 5-FU химийн эмийн хүнд хэлбэрийн гаж нөлөө илрэх эсэх нь шалтгаалдаг.

Бид   DPYD генийн кодын бүсүүдэд орших 5-FU-ийн хүнд хэлбэрийн гаж нөлөөтэй холбоотой байж болох зарим дан нуклеотидын полиморфизмуудын (rs1801159: A >G) ба (rs17376848: T> C) генийн хэв шинжийг илрүүлэх бага ампликонт генийн хэв шинж тодорхойлох аргыг боловсруулсан.

ПГУ-ын хос праймерууд (дан нуклеотидын полиморфизм бүрийг багтаасан 2 ампликон) шинээр зохиогдсон. Судалгаанд 35 эрүүл хүний ДНХ-ийн сорьц ашигласан.

Бага ампликонт генийн хэв шинж тодорхойлох аргаар DPYD генийн хүнд хэлбэрийн гаж нөлөөтэй холбоотой байж болох зарим дан нуклеотидын полиморфизм бүрийн генийн хэв шинжийг илрүүлж, ДНХ-ийн дараалал тогтоох аргаар баталгаажуулсан.

СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮНДЭСЛЭЛ

 

Ходоодны өмөн (ХӨ) дэлхийд тохиолдлын тоогоор IV байр (2008 оны байдлаар жилд 990,000 ходоодны өмөн бүртгэгдсэн), хавдрын шалтгаант нас баралтын II байрыг эзэлж байна (2008 оны байдлаар 740,000 мянган өвчтөн нас барсан).1

Монгол улсад 2011 оны байдлаар нийт хорт хавдрын өвчлөлийн дотор ходоодны өмөн 14%-ийг (II байр), хавдрын шалтгаант нас баралтын 14%-ийг (II байр), эзэлж байна.2

Сүүлийн 5 жилийн дундажаар анх оношлогдсоноос хойш амьдарсан дундаж хугацаа ХӨ-гөөр өвчлөгсдийн хувьд 5.5 сар байна.2

ХӨ-гийн эрт үед мэс заслын эмчилгээ төгс арга болдог бол  мэс заслын өмнө, дараа ба хожуу үе шатанд химийн эмийн эмчилгээ хийх нь өвчний тавиланг сайжруулдаг.3

Hеlеne Blasco нарын (2008) өгүүлсэнээр 5-флуороурацил (5-FU)-д суурилсан химийн эмийн хослол эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчдийн 30%-д нь хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрч, химийн эмийн эмчилгээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болдог байна.4

DPYD ген дээр орших зарим дан нуклеотидын полиморфизмоос 5-FU химийн эмийн хүнд хэлбэрийн гаж нөлөө илрэх эсэх нь шалтгаалдаг.5

Иймд 5-FU-ын хүнд хэлбэрийн гаж нөлөөтэй холбоотой байж болзошгүй зарим дан нуклеотидын полиморфизмыг тодорхойлох мэдээллэг чанар сайтай боловч хямд, төсөр аргыг эрэлхийлэх шаардлагатай байна.

Судалгааны ажлын зорилго: DPYD ген дээр орших 5-FU-ийн гаж нөлөөтэй холбоотой байж болох зарим дан нуклеотидын полиморфизмыг бага ампликонт генийн хэв шинж тодорхойлох аргаар илрүүлэх

Судалгааны ажлын зорилт:

5-FU-ийн гаж нөлөөтэй холбоотой байж болох өмнө нь судлагдсан хоёр дан нуклеотидын полиморфизмын хэв шинжийг эрүүл хүмДНХ-ийн сорьцонд бага ампликонт генийн хэв шинж тодорхойлох аргаар илрүүлэх

СУДАЛГААНЫ АРГА АРГАЧЛАЛ

Япон улсын Токио хотын Ниппон анагаах ухааны сургуулийн Молекул биологи ба биохимийн тэнхимд хадгалагдаж байсан, ёс зүйн зөвшөөрөлтэй 35 эрүүл япон үндэсний сайн дурын шинжлүүлэгчийн ДНХ-ийн сорьцыг ашиглав.

Праймер бүтээсэн аргазүй.

Генийн банкаас (NG_008807.1) DPYD  генийн бүх ДНХ-ийн дарааллыг авч LSPD-1 программ дээр сонирхож буй гурван SNP  c.1896T>C ба c.496G>A тус бүрийг олшруулах өвөрмөц праймерууд зохиосон.

Бодит хугацааны полимеразын гинжин урвал (БХ-ПГУ)-ын аргазүй.

Сонирхож буй гурван дан нуклеотидын полиморфизм бүрийг олшруулах бодит хугацааны полимеразын гинжин урвалыг CFX-96 (BIO RAD) машин дээр LCGreen флуоресценцийн будагч бодис агуулсан өндөр мэдрэг мастер холимог урвалж (LCGreen Plus Melting Dye high sensitivity 2.5´ master mix, Idaho technology Inc.) ба өвөрмөц праймеруудыг ашиглан хийж гүйцэтгэв.

БХ-ПГУ-ын бүтээгдэхүүнд лайт сканнерээр бага ампликонт генийн хэвшинж илрүүлсэн аргазүй.

Сонирхож буй дан нуклеотидын полиморфизмыг агуулсан  БХ-ПГУ-ын бүтээгдэхүүнийг лайт скайннер машинд хийж, бага ампликонт генийн хэв шинж тодорхойлох анализыг сонгож, үр дүнг боловсруулсан.  

СУДАЛГААНЫ ҮР ДҮН                                  

Тохирох праймерын сонголт

Олшруулалтын зохистой горим

  1. c.1627 A >G –ийг олшруулах праймерийн зохистой аннилын температур 69°C
  2. c.1896 T> C –ийг олшруулах праймерийн зохистой аннилын температур 68°C                         

БХ-ПГУ-ын бүтээгдэхүүнд сонирхож буй хоёр дан нуклеотидын полиморфизмыг илрүүлсэн дүн

Үр дүн 1. DPYD генийн 13-р экзон дээр орших дан нуклеотидын полиморфизм c.1627 A >G (Сорьцийн тоо: 20)

 Бага ампликонт генийн хэв шинж тодорхойлсон анализ

Ялгаатай гурван өөр хэв шинжийн муруй                                                             

Үр дүн 2. DPYD генийн 14-р экзон дээр орших дан нуклеотидын полиморфизм c.1896 T> C (Сорьцийн тоо: 35)

Бага ампликонт генийн хэв шинж тодорхойлсон анализ                     

Ялгаатай гурван өөр хэв шинжийн муруй                                                              

 

ХЭЛЦЭМЖ

DPYD ген дээр орших 5-FU-ын гаж нөлөө үзүүлж болох өндөр эрсдэлтэй дан нуклеотидын полиморфизм c.1896T>C ба c.1627 A >G тус бүрийн хэв шинжүүдийг 35 эрүүл япон хүний  геномын ДНХ-ийн сорьцонд бага ампликонт генийн хэв шинж тодорхойлох аргаар тогтоож ДНХ-ийн дараалал тодорхойлох аргаар баталгаажуулсан.    

Эхний дан нуклеотидын полиморфизм c.1627 A >G нь азид өндөр эрсдэлтэй гетеро хэв шинж 20-28% бол бидний судалгаагаар 20 эрүүл япон хүний  геномын ДНХ-ийн сорьцонд гетеро (A/G) хэв шинж нь 32.6% гарсан.

Харин хоёр дахь дан нуклеотидын полиморфизм c.1896 T> C нь азид өндөр эрсдэлтэй гетеро хэв шинж 11-14% бол бидний судалгаагаар гетеро (C/T) хэв шинж нь 24.4% гарсан. Азийн судалгаанд дан нуклеотидын полиморфизм хомо (С/С) нь 0% бол бидний судалгаагаар 35 эрүүл япон хүний  геномын ДНХ-ийн сорьцонд 8% тодорхойлогдсон.    

DPYD ген дээр орших дан нуклеотидын полиморфизмуудыг ДНХ-ийн дараалал тогтоох арга, TaqMan SNP Genotyping Assays арга ба Pyrosequencing зэрэг цаг хугацаа, өртөг шаардсан аргуудаар тодорхойлж болдог [7].

Харин бидний сонгон хэрэглэсэн бага ампликонт генийн хэв шинж тодорхойлох арга нь (Small amplicon genotyping) нэг дор олон сорьцыг хамруулж цаг хугацаа, өртөг бага зарцуулж дан нуклеотидын полиморфизмын хэв шинжүүдийг тодорхойлж чаддаг  давуу талтай.

Тиймээс энэ аргыг ашиглаж монголын хүн амын дунд DPYD ген дээр орших эмнэлзүйн ач холбогдол бүхий судлагдсан гурван дан нуклеотидын полиморфизмын хэв шинжүүдийн давтамжийг судлахад суурь судалгааны ажил болсон.

ДҮГНЭЛТ

DPYD ген дээр орших эмнэл зүйн ач холбогдолтой хоёр дан нуклеотидын полиморфизмын хэв шинжүүдийг бага ампликонт генийн хэв шинж тодорхойлох аргаар илрүүлэх боломжтойг харуулав.

ТАЛАРХАЛ

Бидний судалгаа, шинжилгээг хийхэд хамтран ажиллаж, гүн туслалцаа үзүүлсэн Япон улсын Токио хотын Ниппон Анаагаахын Сургуулийн Молекул биологи ба биохимийн тэнхмийн багш нар болон судалгааны удирдагч багш С. Цогтсайхан нартаа талархсанаа илэрхийлье.

Сэтгэлийн их урам хайрлаж, үргэлж дэмжиж байдаг гэр бүл, аав ээж, ах дүү, найз нөхдөдөө баярласнаа илэрхийлье.

Ном зүй

1. Ferlay J et al. GLOBOCAN 2008 v1.2, Cancer incidence and Mortality Worldwide: IARC CancerBase No.10 [Internet]
2. Статистикийн мэдээлэл, No12 [132] ХСҮТ, 2011.
3. Jain KK et al. Personalized medicine. Curr Opin Mol Ther. 2002 Dec;4(6):548-58. Review.
4. Helene Blasco, Michéle Boisdron-Celle, Philippe Bougnouxet al. (2008). A well-tolerated 5-FU-based treatment subsequent to severe capecitabine-induced toxicity in a DPD-deficient patient. Clin Cancer Res, 9(12):4363-7.
5. Gross E, Busse B, Riemenschneider M. (2008). Strong association of a common dihydropyrimidine dehydrogenase gene polymorphism with fluoropyrimidinerelated toxicity in cancer patients. PLoS One, 3(12):e4003.
6. Morel A et al. Clinical relevance of different dihydropyrimidine dehydrogenase gene single nucleotide polymorphisms on 5-fluorouracil tolerance.Mol Cancer Ther. 2006 Nov;5(11):2895-904.
7. Technology Evaluation Center, Assessment Program Volume 24, No. 13 August 2010, Pharmacogenetic Testing to Predict Serious Toxicity From 5-Fluorouracil (5-FU) for Patients Administered 5-FU-Based Chemotherapy for Cancer
8. Hong Zhang et al. DPYD*5 Gene Mutation Contributes to the Reduced DPYD Enzyme Activity and Chemotherapeutic Toxicity of 5-FU Medical Oncology, vol. 24, no. 2, 251–258, 2007
9. Kenji Omura. Clinical implications of dihydropyrimidine dehydrogenase (DPD) activity in 5-FU-based chemotherapy: mutations in the DPD gene, and DPD inhibitory fluoropyrimidines. Int J Clin Oncol (2003) 8:132–138

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 401
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК