Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 46(046)
Шувуун Тарна (Polygonum aviculare L.,) ургамлын цочмог хорон чанарын болон шээс хөөх үйлдлийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

В.Бат-Эрдэнэ, З.Ариунаа, П.Батхуяг

 
Абстракт

 

Polygonum aviculare L. (Polygonaceae) is a perennial medicinal plant which grows at Geo-botanical regions such as Hovsgol, Khentii, Khangai, Mongol Daguur, Med-Khalkh, East-Mongol, Villagages of Lakes and Gobi-Altai. 
Phytochemicallay in upper ground part of this plant contains flavonoids 1.48-1.97% (avicularine, quercetine, isoramnetine, myeicetine, kaempferole, Luteoline), vitamin Ñ 520ìã%, karotine 46.76ìã%.
In traditional medicine it was used for treatment of some nephrogical and gastrointestinal desaeses such as enema, womiting and arthralgia. Also traditional medical physicians was considered that has antimicrobical action.
We studied the acute toxicity of this plant by method Prozorowsky. By this investigation established that LD50=23.75gr/êg. It means that has low toxicity by classification Syderow.
After that we studied the diuretic action of this plant and went out the result that has pretty diuretic effect because which increased the urine of experimental animals(white mouses) by 2.84 times than control group.

 

Судалгааны ажлын үндэслэл:
Шувуун Тарна нь Тарнатаны овгийн(Polygonaceae) олон наст өвслөг ургамал болно. Түүнийг оросоор Горец птичий (Спорыш обыкновенный, Гусиная травка, Птичья гречиха, Травка-Муравка), түвдээр Чумарзи, зарим судлаачдын оноолтоор Бридасазин гэдэг. 
Уг ургамал манай орны ургамал газар зүйн Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Дундад Халх, Дорнод Монгол, Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий болон Говь-Алтайн тойргуудад элбэгээр тархан ургана(Лигаа-327). 
Фитохимийн судалгаагаар уг ургамалд аргаах бодис 3%, флавоноидууд 1.48-1.97% (авикулярин, кверцетин, изорамнетин, мирицетин, кемпферол, лютеолин), витамин С 520мг%, каротин 46.76мг% тус тус агуулагддаг байна(Шамрук-76, Ивашин-86, Задорожный-96, Гринкевич-399). 
Дорно дахины уламжлалт анагаах ухаанд түүнийг эхүүн, исгэлэн, сэрүүн амттай, хөнгөн, мохдог, эелдэг эрдэмтэй, хаванг хатаан шар усыг арилгах, хаванг хөөж умдаасахыг зогсоох, бөөлжихийг зогсоон өвдөхийг намжаах чадалтай хэмээн(АУ-ны 4 үндэс, Данзанпунцаг, Лувсанчүлтэм, Алтансүмбэр) үе мөчний шар устах өвчин, цус алдах, цусанд нян орж оржих, үед болон хаван хөөх зорилгоор олон зуун жилийн туршид дангаар нь болон найрлагат эмийн бүрэлдэхүүнд оруулан хэрэглэж иржээ(Лигаа-328).
Орос ардын эмнэлэгт энэ ургамлыг витаминаар баялаг хэмээн хэрэглэхийн хамт шамбарам, умайн цус алдалт, уушигны сүрьеэ, ходоодны шарх, цусан суулга, элдэв хаван, бөөр, давсаг цөсөнд чулуу үүсэхийг анагаахаар болон аргаах, цус тогтоох болон цусны даралт бууруулах зорилгоор тус тус хэрэглэдэг байжээ(Лигаа-328).
Гадаадын эрдэмтдийн судалгаагаар Шувуун Тарна нь цус тогтоох, шээс хөөх, чулуу хөөх, үрэвслийн эсрэг, харшил намдаах, артерийн даралт бууруулах, нянгийн эсрэг болон умай агшаах үйлдэлтэй болох нь тогтоогдсон байна.
Орчин үед Хятад улсад бэлтгэгдсэн цай хэлбэрийн бэлдмэл нь гэдэс цэвэрлэх, артерийн даралт тогтворжуулах болон илүүдэл жин хасах зорилгоор тус тус хэрэглэж байна.
Хэвлэлийн дээрх мэдээллээс болон өрнө дорны анагаах ухаанд хэрэглэж ирсэн уламжлалаас үзвэл уг ургамал нь эмчилгээний өндөр идэвхитэй байж болох нь харагдаж байгаа боловч манай оронд түүнийг эм судлалын талаас нь нягтлан судласан судалгаа хараахан байхгүй байгаа билээ. Иймд бид энэхүү ургамлын эмчилгээний ач холбогдлыг тодотгон судлахаар судалгааны сэдэв болгон авсан болно. 
 
Судалгааны зорилго:
Бид Шувуун Тарна(Polygonum aviculare L.,) ургамлын цочмог хорон чанарын болон шээс хөөх үйлдлийг судлах зорилгоор энэхүү судалгааг явуулав. 
 
Судалгааны зорилт:
Дээрх зорилгоо биелүүлэхийн тулд бид дараах зорилтуудыг тавин ажилласан болно. Үүнд: 
1. Шувуун Тарна ургамлын газрын дээрх хэсгийн цочмог хорон чанарын судалгааг явуулж LD50-г тогтоох,
2. Шувуун Тарна ургамлын газрын дээрх хэсгийн шээс хөөх үйлдлийг судлах зэрэг болно.
 
Судалгааны материал ба арга зүй:
Шувуун Тарна ургамлын газрын дээрх хэсгийг 2009 оны 8-р сард Гачуурт орчмоос түүн бэлтгээд түүнээс идээшмэл бэлтгэж судалгааны материал болгон ашиглав. 
Шувуун Тарна ургамлын газрын дээрх хэсгийн цочмог хорон чанарын судалгааг түүний идээшмэлийг ашиглан УАШУТҮК-ийн Эм судлалын лабораторт нийт 60 ширхэг туршилтын цагаан хулгананд явуулж, LD50-г Беренсийн аргаар тодорхойлов. 
Шувуун Тарна ургамлын газрын дээрх хэсгийн шээс хөөх үйлдлийн судалгаанд түүний идээшмэлийг ашиглан УАШУТҮК-ийн Эм судлалын лабораторт нийт 60 ширхэг туршилтын цагаан хулгананд ус давсны ачаалалтай буюу Трендленбургийн аргаар явуулав.
 
Судалгааны явц ба үр дүн:
1. Шувуун Тарна ургамлын газрын дээрх хэсгийн цочмог хорон чанарын судалгаа
Шувуун Тарна ургамлын газрын дээрх хэсгийн цочмог хорон чанарын судалгааг түүний идээшмэлийг ашиглан нийт 60 ширхэг туршилтын цагаан хулгананд явуулж, LD50-г Беренсийн аргаар тодорхойлов
.
A = 20гр/кг; a = 40; b = 60; d = 5гр/кг; LD50 = 23.75 гр/кг
 
А - үхүүлж байгаа дундаж хоёр тунгийн доод хэмжээ
а ба б -  үхүүлж байгаа дундаж хоёр тунгийн хувь
d - үхүүлж байгаа дундаж хоёр тунгийн ялгавар
Бидний судалгаагаар Шувуун Тарна ургамлын газрын дээрх хэсгийн бэлдмэл болох идээшмэлийн  LD50=23.75гр/кг байгаа бөгөөд энэ нь бодисын хорон чанарыг үнэлэх Сидодовын ангиллаар авч үзвэл уг ургамал хорон чанаргүй болохыг харуулж байна. 
Үүнээс үндэслээд бид Шувуун Тарна ургамлын газрын дээрх хэсгийн бэлдмэлийг эмийн болон биологийн идэвхит бодисын журмаар хэрэглэх бололцоотой хэмээх дүгнэлтийг хийж байна.
 
2. Шувуун Тарна ургамлын газрын дээрх хэсгийн бэлдмэлийн шээс хөөх үйлдлийн судалгаа
Шувуун Тарна ургамлын газрын дээрх хэсгийн шээс хөөх үйлдлийн судалгааг түүний идээшмэлийг ашиглан нийт 60 ширхэг туршилтын цагаан хулгананд ус давсны ачаалалтай буюу Трендленбургийн аргаар явуулав.
Судалгааны дүнгээс үзвэл Шувуун Тарна ургамлын газрын дээрх хэсгийн идээшмэл нь туршилтын бүлгийн нийт хулганы шээсийг туршилтын нийт 4 цагийн туршид 8.7мл хэмжээтэй буюу нэг хулганы шээсийг дунджаар 0.87мл хэмжээтэй ялгаруулжээ.
Судалгааны дүнгээс үзвэл бэлдмэл хэрэглээгүй зөвхөн бэлдмэлтэй тэнцэхүйц хэмжээний шингэний ачаалал авсан хяналтын бүлгийн нийт хулганы шээс туршилтын нийт 4 цагийн туршид 3.5мл хэмжээтэй буюу нэг хулганы шээсийг дунджаар 0.35мл хэмжээтэй ялгаржээ.
Энэхүү судалгаагаар Шуваан Тарна ургамлын газрын дээрх хэсгийн идээшмэл нь туршилтын бүлгийн хулганы шээсийг туршилтын нийт 4 цагийн туршид бэлдмэл хэрэглээгүй хяналтын бүлгийнхээс 2.48 дахин ихээр ялгаруулжээ. 
Эндээс үндэслээд бид Тарна ургамлын газрын дээрх хэсгийн бэлдмэл нь шээс хөөх нилээд хүчтэй үйлдэлтэй байна хэмээн дүгнэж байна. 
Бидний судалгааны үр дүн нь уг ургамлын бусад оронд хийгдсэн судалгааны үр дүнтэй төстэй байгаагийн дээр уг ургамлыг уламжлалт эмнэлэгт хэрэглэж ирсэн уламжлалыг батлаж байгаа болно.
 
Дүгнэлт:
1. Шувуун Тарна ургамлын газрын дээрх хэсгийн бэлдмэл болох идээшмэлийн  LD50=23.75гр/кг байгаа бөгөөд энэ нь бодисын хорон чанарыг үнэлэх Сидодовын ангиллаар авч үзвэл уг ургамал хорон чанаргүй болохыг харуулж байна.
2. Тарна ургамлын газрын дээрх хэсгийн бэлдмэл нь шээс хөөх нилээд хүчтэй үйлдэлтэй байна.
 
 
Ном зүй

Ашигласан материал:
1. Лигаа У., Даваасүрэн Б., Нинжил Н. Монгол орны эмийн ургамлыг өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэхүй. УБ., 2006 он. т: 327.
2. Шамрук С.Г. Лекарственные растения. Минск, “Урожай”, 1988, стр: 76.
3. Ивашин Д.С. и др. Справочник по заготовкам лекарственных растений. Киев “Урожай”, 1989, стр: 86.
4. Задорожный А.М. и др. Справочник по лекарственным растением. Москва “Лесная промышленность”, 1988, стр:-96,
5. Гринкевич Н.И., Ладыгина Е.Я. Фармакогнозия. Москва “Медицина”, 1989, стр: 399.
6. Анагаах Ухааны дөрвөн үндэс. 18-р зууны модон бар. Гүүш Минжүүрдоржийн орчуулга.
7. Данзанпунцаг. Эмийн хиргүй болор толь. Сараннолмын орчуулга. ӨМШУТМ-ийн хэвлэлийн хороо. Улаанхад. 2001 он, т: 313-314.
8. Лувсанчүлтэм(Цахар гэвш). Эм таних ухаан. Лувсан, Насансан, Урантуяа, Ли Цүй Ин нарын орчуулга. Өвөр Монголын Үндэсний Хэвлэлийн Хороо. Бээжин, 1998 он, т: 376.
9. Алтансүмбэр. Анагаах ухааны дөрвөн ерөндөг. Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хороо. 1990 он, т: 324.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1675
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК