Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 45(045)
Нитроглицерин эмийн цөсний хүүдийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө
( Судалгааны өгүүлэл )

С. Буянт,  Ф.И.Белялов

 
Абстракт

There are presented systematic review of medical periodicals for diagnosis and pharmacological treatment of coronary artery associated with gallbladder diseases.

 

Сэдвийн хэрэгцээ. Өнөө үед дэлхийн хүн амын үхлийн гол шалтгаан нь зүрхний ишеми өвчин байсаар байна. Энэ нь өвчний оношлогоо, эмчилгээ хангалтгүй байгаатай холбоотой. Зүрхний ишеми өвчин өвчний хавсарсан хэлбэр, ялангуяа хоол боловсруулах замын өвчинтэй хавсарсан тохиолдол нь ихээхэн анхаарал татаж, судлах ёстой чухал асуудлын нэг болж байна (French AB,1992). Өвчний хавсарсан ийм хэлбэр нь нэг талаас зүрхний цусан хангамжийн дутагдал өвчний явц, онош болон эмчилгээнд, нөгөө талаас цөсний хүүдийн үйл ажиллагаа болон цөс гадагшлуулах замын эмгэгт давхар нөлөөлөх талтай.
Зүрхний титэм судасны нарийсал өвчин элэг, цөсний эмгэгтэй хавсарсан тохиолдлыг эртнээс тэмдэглэж иржээ. Жишээ нь, их хэмжээний хооллолт нь гиперсимпатик болон вагус мэдрэлийн рефлексийн улмаас үүссэн судас агших хэлбэрийн стенокарди болон элэгний өвдөлт, шинж тэмдэггүй цөс чулуужих өвчнийг нөхцөлдүүлж байсан байна. (Del Regno F, Del Grosso V., 1976). Мөн цөсний хүүдийн өвчний үед зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдлын шинж тэмдгүүд илэрч байсан. (Petrovich LJ, 1981). Энэхүү өөрчлөлтүүд нь гол төлөв зүрхний цусан хангамж дутмагшилтай өвчтөнүүдэд ажиглагдаж байжээ. (Krasna MJ, Flancbaum L., 1986). 
Цөсний хүүдийг авсаны дараа зүрхний цусан хангамж дутмагшилийн үндсэн шинж тэмдэг болон, зүрхний цахилгаан билэгээр гарах хам шинж алга болж байгаа нь энэ хоёр өвчний холбоотойг баталж өгч байна. (Del Regno F, Del Grosso V., 1976; Petrovich LJ, 1981). 
Нөгөө талаас, зүрхний титэм судасны нөхөн сэргээх хагалгаа болон бусад зүрх судасны хагалгааны дараа цөсний агшилт буурсантай холбоотой хурц холецистит тохиолдож байжээ. (Saito A et al, 1997; Sekiguchi M, et al, 2004).
Эдгээр өвчний эрсдлийн хүчин зүйл нэг байгааг харуулсан судалгаанууд нь ЗЦХДутмагшил болон элэгний эмгэгүүд нягт хамааралтайг батлах үндэс нь болж байна. Цөс чулуужих өвчин нь ихэнхдээ дислипидемитэй (гиперхолестеринемия, гипертриглицеридемия, снижение ХС ЛПВП), чихрийн шижинтэй, таргалалттай өвчтөнүүдэд үүсдэг байна (Diehl AK et al, 1987; Pi -Sunyer FX, 2002). Цөсний чулуутай хүмүүст хийсэн биопсид судас хатуурал илүүтэй зонхилдог (Dickerman JL., 1991)боловч үүнтэй холбоотой цөс чулуужих өвчин нь зүрхний ишемийн эрсдлийн хамааралт бус хүчин зүйлд хамааардаггүй юм. Цөсний хүүдийн хэлбэлзэх хөдөлгөөнийг өөрчлөх нь элэгний өвдөлт болон цөс гадагшлуулах замын өвчний хурц хэлбэрийг үүсгэхээс гадна рефлекторно зүрхний ишемийг үүсгэж болно. Үүнээс гадна өвчний ийм хавсарсан хэлбэр нь зүрхний ишеми болон цөс гадагшлуулах замын өвчний эмчилгээний үр дүнд нөлөөлдөг. Антиангинальный эмийн бэлдмэлүүдийн цөсний хүүдийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг судлах нь ихээхэн сонирхол татаж байгаа ба шинжилгээний үр дүн нь янз бүр байж (эерэг ба сөрөг ) болно. Антиангинальный эмийн бэлдмэлүүдийн цөсний хүүдийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөний онцлогиийг судалснаар хавсарсан эмгэгийн үе дэхь зүрхний ишемийн эмчилгээг сайжруулах юм.
Зорилго. Зүрхний ишеми ба архаг холецистит хавсарсан өвчтэй өвчтөнүүдэд цөсний хүүдийн үйл ажиллагаанд нитратийн бүлгийн эмийн үзүүлэх нөлөөг хурц тестийн аргаар судлах.
Өвчтөний тоо: зүрхний архаг дутмагшилтай 15 өвчтөн(стабильная стенокардия напряжения, постинфарктный кардиосклероз), зүрхний архаг дутмагшилын болон цөс гадагшлуулах замын (желчнокаменная болезнь, некалькулезный холецистит) хавсарсан өвчтэй 15 өвчтөн. 
Дундаж наслалт m ± 60-70 (95%)
Материал болон аргачлал. Зүрхний ишеми болон цөс гадагшлуулах замын хавсарсан өвчтэй өвчтөнд өглөө өлөн үед нь 0.5 мг нитроглицерин уулгаж, 5 минутын зайтай цөсний хүүдийг хэмжиж, эзэлхүүнийг гаргасан. Цөсний хүүдийг хэт авиан оношлогооны уламжлалт аргаар хэмжиж, эзэлхүүнийг V= 0.523 x a x b x c томъёогоор олсон. Шинжилгээний өмнө өвчтөнд Певзнерийнхээр №5 хоол өгч, гэдсэнд хий их үүсгэдэг бүтээгдэхүүн болох жимс, жимсгэнэ, хар талх болон сүүн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай жүүсийг 1-2 хоногийн өмнөөс хасах дэглэм баримталсан.
Шинжилгээг өглөө өлөн, хоол идэхгүй 8-10 цаг болсон, цөсний хүүдий сайн дүүрсэн үед цөсний хүүдийн анхны эзэлхүүнийг хэмжээд өвчтөнд 0.5 мг нитроглицерин уулгасан. 5 мин тутам цөсний хүүдийг хэмжиж, эзэлхүүнийг V=0.523*a*б*в (цөсний хүүдийн а – урт, б – өргөн, в – хөндлөн хэмжээ)томъёогоор бодож гаргасан. Цөсний хүүдийг хэмжихдээ хүзүү орчмоос ёроол хүртэлх хамгийн урт хэмжээг дагуу болон хөндлөн огтлолоор (диапозоны хэлбэлзэл 60-100 мм), өргөнийг ташуу болон хөндлөн огтлолоор хэмжсэн. (Хэвийн хэмжээ нь 30 мм-ээс ихгүй.) 
Хэлбэлзлийн шугаман хамаарлыг Спирмены хамаарлын коэффициентоор, өөрчлөлтийг Манна-Уитнийн U-критерийн аргаар дүгнэсэн. Давтамжийг сопряженности и критерия x-ийн хүснэгтээр харьцуулсан. Гарсан бүх үзүүлэлтийн дүнг нэгтгэн «Statistica 6.0» программын тусламжтайгаар боловсруулсан.
Дүгнэлт болон хэлцэмж: 
Нитроглицерин нь оксид азотын (NO), гадны донор бөгөөд булчин сулруулах үйлчилгээ үзүүлдэг ба элэг цөсний өвдөлтийн үед цөсний хүзүүний агшилтыг тавиулах зорилтоор хэрэглэдэг. (Greaves R et al, 1998, Khoursheed M). 
Нитратын бүлгийн эмүүд нь цөсний хүүдийн эзэлхүүнийг ихэсгэж(+114%), хоолны дараах цөсний сулралыг 5-40 минутаар ихэсгэж, (фракция выброса) ялгаралтын бүхлийг 25%-иар бууруулж байсан байна. (Acalovschi M et al, 1999; Greaves R et al, 1998).
Бидний хийсэн шинжилгээгээр нь цөсний хүүдийн эзэлхүүний дундаж үзүүлэлт өөрчлөгдөх динамикийг харахад, 5 дахь минут хүртэл хэлбэлзэлгүй байсан ба дараагийн 60 хүртэлх минутанд долгион маягаар бага багаар дээшилж, 90 минут гэхэд анхны хэмжээндээ буцаж байсан. (Зураг 1) 
Зураг 1. Нитроглицеринтэй хийсэн тестээр цөсний хүүдийн эзэлхүүний дундаж үзүүлэлт өөрчлөгдөх динамик.  У тэнхлэгийн дагуу – Цөсний хүүдийн эзэлхүүн, мл, Х тэнхлэгийн дагуу – цаг, мин.
Нитроглицерин хэрэглэх үед цөсний хүүдийн үзүүлсэн хариу урвалын графикт дүгнэлт хийхэд, 5янзын реакци илэрсэн. 
Аяга хэлбэрийн тохиолдолд цөсний хүүдийн эзэлхүүн эхний 10 минутад багасаж, цаашид бага багаар ихсэн, 60 дахь минутандаа анхны эзэлхүүнээсээ давж байна. Эхний үед цөсний хүүдийн эзэлхүүн багасах нь цөсний хүүдийн хүзүү болон Оддигийн сфинктер суларч цөс гадагшилсантай холбон тайлбарлаж болно. Цөсний хүүдийн хананы булчин суларч байгаатай холбоотой цөсний хүүдийн эзэлхүүн ихсэж байна.
Зураг 2. Аяга хэлбэрийн тип.  У тэнхлэгийн дагуу – Цөсний хүүдийн эзэлхүүн, мл, Х тэнхлэгийн дагуу – цаг, мин.
Мөн 41%-д нь цөсний хүүдийн хэмжээ харилцан адилгүй өөрчлөгдөж байсан байна. Нитроглицерин нь цөсний хүүдий болон сфинктерт харилцан адилгүй үйлчилгээ үзүүлж байна.
Зураг 3. Өөрчлөлт багатай хэлбэр
 У тэнхлэгийн дагуу – Цөсний хүүдийн эзэлхүүн, мл, Х тэнхлэгийн дагуу – цаг, мин
Зураг 3. Бөмбөлөг хэлбэрийн урвал
У тэнхлэгийн дагуу – Цөсний хүүдийн эзэлхүүн, мл, Х тэнхлэгийн дагуу – цаг, мин
Зураг 4. Өргөссөн хэлбэр 
У тэнхлэгийн дагуу – Цөсний хүүдийн эзэлхүүн, мл, Х тэнхлэгийн дагуу – цаг, мин
 
  Дүгнэлт: 
1. Нитроглицеринтэй хийсэн эмийн тестийн үед цөсний хүүдийн 5 янзын урвал  илэрч байна. 
a. Өөрчлөлт багатай
b. Аяга хэлбэрийн
c. Өргөссөн
d. Бөмбөгөр маягийн
e. Ялгарал байхгүй
2. Нитроглицерин нь цөсний хүүдий болон сфинктерт харилцан адилгүй (асинхронный)  үйлчилж байгаатай холбоотой янз бүрийн хариу урвал үзүүлж байна.
 
 
Ном зүй

Хэвлэлийн тойм

1. Джавадян AM, Галицкий AB. Стенокардия у пациентов с обтурацией шейки желчного пузыря. Сов мед 1968;31(3):69-75.
2. Вальдек Ф. Функция желудочно–кишечного тракта. В кн. Физиология человека: в 4–х томах. Т. 4. Пер. с англ. Под ред. Р.Шмидта и Г.Тевса. М 1986.
3. Гребенев А.Л. Билиарная система (анатомо–физиологические особенности). В кн.: Руководство по гастроэнтерологии. В 3 томах. Т. 2. М 1995.
4. Губачев Ю.М., Симаненков В.И. Болезни системы пищеварения. СПб.: Папирус, 2000; 54 с.
5. Клиническое руководство по ультразвуковой ди¬агностике. Митьков В.В., М 1996(1); 335.
6. Лемешко З.А.,Трофименко Ю.В. Ультразвуковое исследование. В кн.: Руководство по гастроэнтерологии. В 3 томах. Т. 2. М 1995.
7. Федоров Н.Е.,Немцов Л.М. Эффект вегетотропных фармакологических препаратов на моторно-эвакуаторную функцию желчного пузыря у пациентов с хронической патологией билиарного тракта. Экспер Клин Гастроэнтерол. 2003;(2):52-5.
8. Шерлок Ш.,Дули Дж. Заболевания печени и желчевыводящих путей. Пер. с англ. М 1999; 864.
9. Acalovschi M, Spirchez Z, Hamoudi WT. Gallbladder hyporesponsiveness to an exogenous nitric oxide donor, glyceryl trinitrate, in patients with advanced liver cirrhosis. Am J Gastroenterol. 1999;94:3005-3009.
10. Andersen I.B., Monrad H., Gronvall S. et al. In vitro and in vivo accuracy of sonographic gallblad¬der volume determinations // J. Clin. Ultrasound. 1993;(3):157-162.
11. Buchpiguel CA, Sapienza MT, Vezzozzo DP et al. Gallbladder emptying in normal volunteers. Comparative study between cholescintigraphy and ultrasonography. Clin Nucl Med. 1996;21(3):208-12.
12. Del Regno F, Del Grosso V. Stenocardia caused by gallbladder disease. Physiopathological and clinical findings. Minerva Med. 1976;67(63):4203-14.
13. Diehl AK, Haffner SM, Hazuda HP, Stern MP. Coronary risk factors and clinical gallbladder disease: an approach to the prevention of gallstones? Am J Public Health. 1987;77(7):841-5.
14. Dickerman JL. Gallbladder disease and coronary artery disease: is there a link? J Am Osteopath Assoc 1991;91(4):359-61
15. Dodds W.J., Groh W.J., Darweesh R.M. et al. Sonographic measurement of gallbladder volume // Am. J. Roentgenol. 1985;(5):1009-1011.
16. Everson G.T., Braverman D.Z., Johnson M.L. et al. A critical evaluation of real-time ultrasonography for the study of gallbladder volume and contraction // Gastroenterology. 1980;(1) 40-46.
17. Frishman WH, Lazar EJ, Gorodokin G. Pharmacokinetic optimization of therapy with beta-adrenergic-blocking agents. Clin Pharmacokinet 1991;20:311–8.
18. French AB. Gallbladder disease and angina pectoris. Ann Intern Med. 1992;116(3):218-20.
19. Greaves R, Miller J, O’Donnell L et al. Effect of the nitric oxide donor, glyceryl trinitrate, on human gall bladder motility. Gut. 1998;42(3):410-3.
20. Hamankiewicz M, Kucio C, Czapla J, Wojcik P. The effect of long-term administration of isosorbide 5-mononitrate (Mononit), nitric oxide donor, on gallbladder emptying in patients with chronic stable angina. Wiad Lek. 2001;54(3-4):137-42.
21. Hassel B. Treatment of biliary colic with nitroglycerin. Lancet. 1993;342(8882):1305.
22. Katevuo K, Kanto J.The effect of sublingually administered nitroglycerin on the contraction of the human gallbladder. Int J Clin Pharmacol Biopharm. 1978;16(9):437-9.
23. Kono S, Ichimiya H, Tokudome S et al. Type of gallstones and deaths from stroke and coronary heart disease among cholecystectomized patients. Int J Epidemiol. 1988;17(1):82-5.
24. Kono S, Eguchi H, Honjo S et al. Cigarette smoking, alcohol use, and gallstone risk in Japanese men. Digestion 2002;65(3):177-83.
25. Krasna MJ, Flancbaum L. Electrocardiographic changes in cardiac patients with acute gallbladder disease. Am Surg 1986;52(10):541-3
26. Krishnamurthy GT, Brown PH. Comparison of fatty meal and intravenous cholecystokinin infusion for gallbladder ejection fraction. J Nucl Med. 2002;43(12):1603-10.
27. Maton P.N., Selden A.C., Fitzpatrick M.L. et al. Defective gallbladder emptying and cholecystokinin release in celiac disease. Reversal by gluten-free diet // Gastroenterology. 1985( 2): 391-396.
28. Madacsy L, Velosy B, Szepes A et al. Effect of nitric oxide on gallbladder motility in patients with acalculous biliary pain: a cholescintigraphic study. Dig Dis Sci. 2002;47:1975-1981.
29. Martin SE, Pilkington DM, Longhurst JC. Coronary vascular responses to chemical stimulation of abdominal visceral organs. Am J Physiol. 1989;256(3 Pt 2):H735-44.
30. Marzio L., Capone F., Neri M. et al. Gallbladder kinetics in obese patients. // Dig. Dis. Sci. 1988. 4-9.
31. Mendez-Sanchez N, Bahena-Aponte J, Chavez-Tapia NC et al. Strong association between gallstones and cardiovascular disease. Am J Gastroenterol. 2005;100(4):827-30.
32. Nitroglycerin for Biliary Colic. Medical Sciences Bulletin 1994.
33. Pallotta N. Ultrasonography in the assessment of gallbladder motor activity. Dig Liver Dis. 2003;35 Suppl 3:S67-9.
34. Petrovich LJ, Adyanthaya AV, Smith GB et al. Ischemic electrocardiographic pattern secondary to gallbladder disease: Evaluation of possible mechanisms.Cardiovasc Dis. 1981;8(1):56-64.
35. Saito A, Shirai Y, Ohzeki H et al. Acute acalculous cholecystitis after cardiovascular surgery.Surg Today. 1997;27(10):907-9.
36. Sekiguchi M, Murayama T. Relationship between symptoms of ischemic heart disease and upper abdominal digestive organ disease. J Anesth. 2004;18(3):234-5.
37. Siegel A, Kuhn JC, Crow H, Holtzman S. Gallbladder ejection fraction: correlation of scintigraphic and ultrasonographic techniques. Clin Nucl Med. 2000;25(1):1-6.
38. Tamargo JL, Delp_on E. Optimisation of b-blockers pharmacology. J Cardiovasc Pharmacol 1990;16(Suppl. 5):S8–S10.
39. Feldman: Sleisenger & Fordtran’s Gastrointestinal and Liver Disease, 7th ed., 2002.
40. Vyas PV, Vesy TL, Konez O, et al. Estimation of gallbladder ejection fraction utilizing cholecystokinin-stimulated magnetic resonance cholangiography and comparison with hepatobiliary scintigraphy. J Magn Reson Imaging 2002;15:75-81.
41. Ziessman HA, Jones DA, Muenz LR, Agarval AK. Cholecystokinin cholescintigraphy: methodology and normal values using a lactose-free fatty-meal food supplement. J Nucl Med. 2003;44(8):1263-6.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1196
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК