Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 3(137)
Эм зүйн шинжлэх ухаан
( Редакцийн зурвас )

Д.Дүнгэрдорж

 

Өндөр идэвхтэй, чанарын баталгаатай эм, эмийн хэрэгсэлээр хүн ам. эрүүл мэндийн байгууллагуудыг тасралтгүй, хүртээмжтэй, жигд хангах, эмийн зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь эм зүйн мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдын өмнө өнөө үед тавигдаж байгаа хурц асуудал юм.

Энэ асуудлыг зүй зохистой, бодитой шийдвэрлэхэд эм зүйн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа онцгой ач холбогдолтой.

Химийн гаралтай эмийн бэлдмэл, эмээс зайлсхийх хандлагатай энэ цаг үед эрт дээр үеэс уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байсан эмийн ургамал, эрдэс, амьтны гаралтай түүхий эдийг бүх талаас нь судалж шинжлэх ухааны үндэслэлтэй эрүүл мэндийн практикт нэвтрүүлэх явдал ихээхэн ач холбогдолтой болж байна. Энэ чиглэлийн судалгааг ергөжүүлэн хийснээр орчин үед эмчлэгдэхгүй байгаа зарим овчин эмгэгийг илааршуулах, урьдчилан сэргийлэх, хор багатай, өндөр идэвхтэй шинэ эм, бодис илэрч, олдох магадлал өндөр байгаа билээ.

Манай орны эмийн үндэсчий бодлого нь «Монгол улсын үндэсний агоулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй хэсэг мөн» тул чанарын баталгаатай эмээр хангах үүднээс эмийн шинжилгээг боловсронгуй болгох чиглэлийн судалгаа зайлшгүй шаардагдаж байна.

Гадаад орнууд биотехнологийн салбарыг тэргүүлэх чиглэлээ болгон сонгож түүнд томоохон хэмжээний хөрөнгө, төсөв зарцуулах болсоноор Биотехнологийн аргаар гаргаж авсан эм, эмийн бэлдмэлийн тоо өссөөр байна. Өнөөдөр дэлхийд 325 сая гаруй хүн АНУ-ын Хүнс ба Эмийн байгууллагын (FDA) баталсан 155 төрлийн биотехнологийн эм болон вакциныг хэрэглэдэг. Төрөл бүрийн хорт хавдар, альцгеймерийн өвчин, зүрхний өвчин, чихрийн шижин, төрөл бүрийн склероз, ДОХ болон үе мөчний зэрэг 200 гаруй өвчнийг эмчлэх 370 терлийн биотехнологийн эм болон вакцин клиникийн туршилтын шатандаа явж байна.

Биотехнологийн чиглэлээр эрдэм судлалын ажлын үр дүн, өгөож жилээс жилд хурдацтай өсч ач холбогдол өндөрсч байгааг эм зүйчид, биологчид,, эрдэмтэн судлаачид анхаарахгүй байхын аргагүй болж байна.

Эмийн бус эмчилгээнд шинэ аргыг нэвтрүүлэх, цагаан идээг өргөн ашиглах хоол, хүнс тэжээлийн бэлдмэл бэлтгэх, хэрэглэх чиглэлээр эрдэм судлалын ажлыг өргөжүүлэх шаардлагатай юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1188
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК