Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (57) 2013 N02(057)
БИГЭР СУМЫН “ШИМТ ЭЛС” БӨӨРНИЙ СУВИЛАЛД СУВИЛУУЛСАН БӨӨРНИЙ ТҮҮДГЭНЦЭРИЙН АРХАГ ҮРЭВСЭЛТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙГ МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЗАРИМ ОНОШ ЗҮЙГЭЭР ОНОШИЛСОН НЬ
( Судалгааны өгүүлэл )

Жавзмаа Л, Хоролмаа Б, Банзаагаяа М1

1 ЭМШУИС-ийн Говь-Алтай салбар сургууль

 
Абстракт

Говь-Алтай аймгийн Бигэр бөөрний сувилал нь 1979 оны 01 сарын 20-ны үед Бор голын хөвөөнд анх байгуулагдсан. Анхны нэр нь “Таван элс” юм. Эртний ном, сударт “..Аяа их арш Маназадь аа. Үзэх толь мэт усан дор өвчний язгуурыг танин мэд. Усаа үзэх цаг, сав хийгээд шинжилгээнд бэлтгэх, эрүүл ус, өвчний ус, үхлийн ус, адын ус энэ найман зүйлд хуваан шинжлэхийг дурьдсугай...” хэмээсэн. Мөн шөнө дундаас урагших идээний усын юүл, шөнө дундаас хойшхи ус нь өвчний ус мөн тул хурааж шээсийг 3 цаг 9 ёстой уялдуулан шинжлэх нь чухал юм. Шинжлэх гурван ёс нь халуун, уур нь замхрах, хөрөх юм. Халуун үед нь өнгө, уур, үнэр, цэцгийг шинжил. Уур замхрах үед булингар, язмаг, өрмийг шинжил. Хөрөх цагт урвах ёс, урвасны сүүлийг шинжил. Идээ ундаа боловсрохдоо ходоодонд тунгалаг, цөв 2 ялгарч, цөв нь гэдэсний дотуур гүйж, өтгөн шингэн болж ялгарна. Шингэн нь гэдэсний судлаар давсагт хурж, тунгалаг нь элэг оронд дамжин цусанд хурмой. Цусны цөв цөсний оронд хурмой. Цөсний тунгалаг нь биеийн шар ус болно. Цөсний цөв нь усны булигар болно. Булингар язмаг нь цус шарын орноос гарах аваас биед халуун хүйтэн аль аль нь усанд буй нь тодорхой юм. Уламжлалт анагаах ухааны онолоор бөөрний өвчин голдуу бадгана хий арвидаж,бөөрийг гэмтээн цус шартай хямралдан нянтай хавсарсанаас үүсдэг. Монголчуудын дээд өвөг Ухуани нар (МЭӨ II зуун) “Хүн өвдвөл агь буюу халаасан чулуугаар төөнөдөг. Өвстэй газар шатаагаад хүнийг хэвтүүлэх, хүний өвчтэй газрыг ханаж цус гаргадаг” гэсэн мэдээг Ираны түүхч Ра Шид Аддин (1307) тэмдэглэсэн байдаг. Анагаах ухааны дөрвөн үндэст бөөрний өвчнийг бөөрний хий, бөөрний архаг, сувагт унах, бөөрний халуун, ус алдах, бөөр гэмтэх, бөөрний хэрэх, бөөрний дарган гэж 8 ангилдаг. Монголын эртний сурвалж бичгүүдийн нэг “ Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг ” хэмээх номонд : “ Хүйтэн чийгтэй газар удаан сууваас хүйтэн мөн чанартай өвчнөөр өвдөх....Үүнийг халуун бүлээн ерөндөгөөр засна” хэмээсэн байдаг. Бидэнд Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвслийн үед гарах шээсний өөрчлөлтийг Монголын уламжлалт анагаах ухааны онош зүйн аргаар үзэх нь сонирхол татсан.

Судалгааны зорилго

Бигэр сумын “Шимт элс” бөөрний сувилалд бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл оноштой сувилуулагчдын шээсийг Монголын уламжлалт анагаах ухааны онош зүйн аргаар үзэж оношлох Судалгааны зорилт 1. Шээсийг 3 цаг, 9 ёстой уялдуулан шинжлэх 2. Бигэрийн бөөрний сувилалд бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэлтэй сувилуулагчид сувилалын явцад шээсэнд гарах өөрчлөлтийг шинжлэх 3. Уламжлалт оношлогооны аргаар үзэж шинжлэх Судалгааны арга зүй Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Шимт элс” бөөрний сувилалд бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэлтэй 20 сувилуулагчдын өлөн шээсний дунд хэсгээс цэвэр шилэнд авч Монголын уламжлалт анагаах ухааны онош зүйн арга шээсийг 3 цаг, 9 ёстой уялдуулан шинжилсэн. Сувилалд дундажаар 10 хоног байх хугацааг 3 хувааж 3 удаа шинжилсэн. Орчин үеийн тест(uretest 10 G)-ээр шээсийг хянаж шинжилсэн. Эрүүл шээстэй харьцуулсан.

Судалгааны үр дүн

Судалгааг Монголын уламжлалт анагаах ухааны оношлогооны зарим аргуудыг хэрэглэн 2012 оны 07 сарын 18-28 –ны өдрүүдэд Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэлтэй нийт 20 сувилуулагчийг сонгон хяналтыг эрүүл бүлэгтэй харьцуулан явуулсан. Нэг. Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэлтэй өвчтөний шээсийг 3 цаг, 9 ёстой уялдуулан шинжилсэн.

                                                    Хүснэгт 1. Шээсийг авсан даруйд халуун үеийн шинж

                                     

Хүснэгт 1-ээс харахад Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэлтэй сувилуулагчдын ихэнхийн шээс нь цайвар шар ба хөх цайвар өнгөтэй байгаа нь хий шар, хий бадгана хавсарсан өвчний шинж илэрсэн байна. Шээсний үнэр ихтэй, хөөс ихтэй, удаан арилсан сувилуулагчдын шээсэнд уураг, улаан эс илэрч шээсний хувийн жин нэмэгдсэн байсан. Ихэнх шээсний уур тэгш бус байсан.

                                  

                                       Зураг 1, 2. Шарын өвчний шээс                                                        Зураг 2. Бадгана өвчний шээс

                                                                                                                 Хүснэгт 2. Шээсний үнэр замхрах үеийн шинж

                                                                      

Судалгаанаас харахад бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл дахисан өвчтөний шээсний язмаг нь үүл хөвсөн мэт, хөвөн зулсан мэт, аадар бороо хэсэг газар орж байгаа мэт, үүл унжсан мэт онцгой шинж тэмдэгтэй байсан.

                                                                    

                                      Зураг 1, 2. Язмаг нь үүл мэт, хөвөн зулсан мэт, бороо зүсэрч байгаа мэт, үүл доош унжсан мэт

                                                                                                                       Хүснэгт 3. Шээс хөрсний дараах үеийн шинж

                                                 

Хоёр. Уламжлалт анагаах ухааны оношлогоогоор бөөрний архаг түүдгэнцрийн үрэвсэлийн үед зонхилон илрэх шинж тэмдэг

                                                

Монголын Уламжлалт анагаах ухааны онолоор бөөр нь усны үйлийг үйлдэж байгаа түшмэл мэт цул юм. Хийн ерөнхий орших оронд оршиж бадганы гүйх мөр болно. Бөөр нь шимийн тунгалагийн усны тунгалагийг тунгаадаг болохоор бусад цултай шимийн тунгалагийн боловсролтын хувьд харьцаатай байдаг. Бөөрний цэцэг нь чих тул чих шуугих, дүлийрэх, юм гарах зэрэг шинж тэмдэг нийт өвчтөний 40% нь илэрсэн байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн ихэнх нь ядрах, ууц нуруугаар хөших, хэл, шээсэнд бадган хийн шинж илрэх, судас дээрээ живэнгэ, доороо эрчимтэй байсан.

Дүгнэлт

1. Бөөрний түүдгэнцрийн архаг өвчин уламжлалт анагаах ухааны онолоор бадгана, хүйтэн хавсарсан архаг нуугдсан халуун өвчин байна.

2. Бигэр сумын “Шимт элс” бөөрний сувилалын элсэн саун, наран шарлага, агаарын саун, ингэний хоормог, үзэмний шүүс эмчилгээг уламжлалт эмчилгээ, хануур засалтай хавсран эмчилгээ хийвэл боломжтой байна.

3. Уламжлалт анагаахын 3 цаг, 9 ёстой уялдуулан өвчнийг оношилж, халууны бүрхүүлийг хуулах эмчилгээний арга зохимжтой байна.

Ном зүй

1. Одонцэцэг Г, Нацагдорж Д. Онош зүй-Уламжлалт анагаах ухаан, “Мөнхийн үсэг групп”, 2010,
2. Цэрэндавга Д, Зина С, Энхжаргал Н. Уламжлалт анагаахын ерөнхий мэргэжлийн эмчийн эмнэлзүйн удирдамж, Улаанбаатар, 2004
3. Байгалийн элс, экологи сувилал (Эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл), Бигэр , 2006, х.94 4. Хатанбаатар Ж. Дорнодахины анагаах ухааны оношилгоо, 1990, Улаанбаатар, х.29
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2063
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК