Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (57) 2013 N02(057)
ЗОХИОМЛООР ҮҮСГЭСЭН АРТРИТЫН ЗАГВАРТ ЗАРИМ ЭМИЙН НӨЛӨӨГ ТУРШИН, РЕНТГЕН ШИНЖИЛГЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТӨӨР ҮНЭЛСЭН ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Б.Хонгорзул1, 2, Б.Цолмон3, С.Энхболд4, Ц.Гүндэгмаа2, Г.Чойжамц2, С.Цогтсайхан2, С.Чимидцэрэн2

1ЭМШУИС, Эрүүл Мэндийн Технологийн Сургууль 2ЭМШУИС, Био-Анагаахын Сургууль 3ЭМШУИС, Анагаах Ухааны Сургууль 4УКТЭ

 
Абстракт

Pевматоид артрит (РА) нь ужиг явцтай, аутоиммунны урвалаар үе мөчийг сонгомолоор гэмтээдэг, дэлхийн хүн амын 1% -д тархсан өвчин билээ[1]. Уг өвчин эмэгтэй болон өндөр настанд зонхилон тохиолдох хандлагатай бөгөөд үений гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдагдан, амьдралын чанар муудаж цаашилбал, зүрх судасны өвчлөлд хүргэдэг [1]. Хулганад үүсгэх Коллагенаар өдөөгдсөн үений үрэвслийн (КӨҮҮ) загвар нь хүний РА-ын эмгэг жамын механизм, дархлааны хариу урвалын оролцоо, шинэ эмийн эмчилгээний үйлчлэлийг судлахад хамгийн тохиромжтой туршилтын загвар гэж үздэг [2].Бид КӨҮҮ загварыг үүсгэн, уламжлалт анагаах ухааны эмийн сан хөмрөгт багтах, сүүлийн жилүүдэд фармакологи биологийн идэвх нь шинээр судлагдаж буй Дэрвэгэр Жиргэрүүгийн (Saposhnicovia divaricata)[3] спиртэн хандын үйлдлийг стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл Натрийн салицилаттай харьцуулан дүрс оношлогооны аргаар судалсан. Судалгааны дүнгээс үзвэл Дэрвэгэр Жиргэрүүгийн (Saposhnicovia divaricata) спиртэн ханд нь үрэвслийн урвалыг дарангуйлах буюу саатуулах үйлдэл үзүүлж, улмаар үений мөгөөрсөн болон ясны эдийн бүтцийн өөрчлөлт нь даамжран архагших үйл явцаас сэргийлэх үйлдэл үзүүлдэг байж болох нь харагдлаа.

УДИРТГАЛ:

Сүүлийн жилүүдэд Pевматоид артрит (РА)-ын талаарх судалгаа, шинжилгээний ажил өргөжиж байгаа ч өнөөг хүртэл өвчний эмгэг жам, оношлогоо, эмчилгээний асуудал ньбүрэн шийдэгдээгүй, өвчний тохиолдол тогтмол нэмэгдэж буй архаг үрэвсэлт өвчин юм [4]. Манай орны хувьд уг өвчний тохиолдол тогтвортой нэмэгдэх хандлагатай [5], эмчилгээний өртөг өндөр байгаа ньуг өвчний оношлогоо, эмчилгээний асуудалд анхаарал хандуулах зайлшгүй хэрэгцээ шаардлага буйг харуулж байна. Эм судлаачдын анхаарлыг ихээр татаж буй, монгол оронд үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий байгалийн нөөцтэй, уламжлалт анагаах ухааны практикт хэрэглэгддэг фармакологийн идэвх нь нилээд судлагдаж буй эмийн ургамалын нэг нь Дэрвэгэр Жиргэрүү (Saposhnicovia divaricata) юм [3]. Солонгос ардын уламжлалт эмчилгээнд Дэрвэгэр Жиргэрүү ургамлын үндсийг халуун бууруулах, өвчин намдаах, хордлого тайлах үйлчилгээтэй хэмээн ханиад, толгой өвдөх, хөлрөх ээрэг өвчинд хэрэглэдэг [3]. Монгол оронд байгалийн нөөц бүхий, фармакологийн судалгаанд тулгуурлан гарган авсан үрэвсэлийн эсрэг үйлдэл бүхий эмийн ургамлын бэлдмэлийн үйлчлэл, эмчилгээний нөлөөг өөрсдийн үүсгэсэн туршилтын амьтны үрэвслийн загвар дээр судлах нь энэхүү эмгэгийн эмчилгээний асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулах боломжыг олгож болох юм гэсэн таамаглал нь бидний энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо.

ЗОРИЛГО:

Туршилтын цагаан хулганад коллагенаар өдөөгдсөн үений үрэвслийн загвар үүсгэн Дэрвэгэр Жиргэрүү ургамлын бэлдмэлийн эмчилгээний нөлөөг рентген шинжилгээгээр тодорхойлох

ЗОРИЛТ:

1. Туршилтын бүлгийн хулганад КӨҮҮ-ийн загвар үүсгэн сарвууны яс, үений эдэд илэрсэн эмгэг өөрчлөлтийг эмнэлзүйн илрэл, рентген шинжилгээгээр тодорхойлох.

2. Туршилтын амьтанд Дэрвэгэр Жиргэрүү (Saposhnicovia divaricata)-ийн спиртийн өтгөн ханд болон үрэвсэлийн эсрэг стероид бус эмийн эмчилгээний нөлөөг харьцуулан судлах

СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА АРГА ЗҮЙ:

ЭМШУИС-ийн Анагаах Ухааны Ёс Зүйн Хяналтын Салбар Хорооны зөвшөөрлийн дагуу судалгаанд Биокомбинатын цэвэр үржүүлгийн Бээжин үүлдрийн 6-8 долоо хоногтой эр хүйсийн 40 хулгана сонгон авч I бүлэг–КӨҮҮ үүсгэсэн, Дэрвэгэр Жиргэрүү (Saposhnicovia divaricata)-ийн спиртэн хуурай ханд хэрэглэсэн бүлэг (n=12) II бүлэг–КӨҮҮ үүсгэсэн, Натрийн салицилатын /10%/ усан уусмал хэрэглэсэн бүлэг (n=12) III бүлэг–Үрэвсэл үүсгээгүй, харьцуулалтын буюу эрүүл бүлэг (n=8) IV бүлэг–КӨҮҮ үүсгэсэн, эмчилгээ хийгээгүй, хяналтын бүлэг (n=8) гэх тус бүр 8-12 амьтан бүхий 4 бүлэг цагаан хулганад туршилтыг нийт 60 хоног тасралтгүй үргэлжлүүлэн хийсэн. 1. Коллагенаар өдөөгдсөн үений үрэвсэлийн загвар үүсгэх арга: Murali /2005/ [7] нарын стандарт аргачлалын дагуу Коллаген II эсрэгтөрөгчийн цийдмэгжүүлсэн уусмал бэлтгэн туршилтын эхний болон 21 дэх өдөр I, II ба IV бүлгийн хулганад тарьж үрэвсэл үүсгэсэн [8]. 2. Эмийн эмчилгээ хийх арга: Туршилтын 21 дэх өдрөөс эхлэн 60 дахь өдөр хүртэл өдөр бүр I бүлэгт Дэрвэгэр Жиргэрүү (Saposhnicovia divaricata)-ийн ургамлын спиртийн өтгөн хандыг 0.26мг/20гр, II бүлэгт 10%-ийн Натрийн салицилатыг 10мг/20гр тунгаар уулгасан [3]. КӨҮҮ-ийн загварын үед 2 эмийн үйлчлэлийг шинжлэхдээ эмнэлзүйн илрэлийг онооны аргаар үнэлэн [8], биеийн жингийн өөрчлөлт, рентген шинжилгээгээр хянаж үр дүнг харьцуулан судалсан. 3. Эмнэлзүйн илрэлийг үнэлэн, жинг хэмжих: Судалгааны эхний өдрөөс эхлэн биеийн жинг долоо хоног тутам хэмжин, клиник илрэлийг оноогоор үнэлэн судалгааны явцад биеийн жинд өөрчлөлт гарсан эсэхийг хянаж судалгааны карт хөтөлсөн. Эмнэлзүйн илрэлээр нь үнэлэхдээ Kim W.U /2002/ нарын зарчмыг баримталсан [9]. 4. Рентген зураг авах Туршилтын 60 дахь өдөр 4 бүлгийн хулгануудын үений рентген зураг авч харьцуулан дүгнэсэн. Туршилтын амьтныг рентген шинжилгээнд бэлтгэхдээ хөдөлгөөнгүй байлгах зорилгоор 500мг/60кг тунгаар тиофентал натрийг булчинд тарьж унтуулсан. 5. Статистик боловсруулалт Судалгааны бүх үр дүнгийн боловсруулалтыг SPSS 20.0-статистик програм ашиглан хийсэн.

ҮР ДҮН:

1. Туршилтын амьтанд КӨҮҮ-ийн загвар үүсгэсэн үр дүн Эмийн үйлчилгээг туршин судлахын өмнө туршилтын 21 дэх өдөр туршилтын бүх бүлэг тус бүрээс 2 хулгана санамсаргүй сонголтоор авч нядлан, мөчдөд эдийн шинжилгээ хийн үрэвслийн загвар үүссэн эсэхийг батлав (Зураг 1). Шалгуурын дагуу үений эдийн үрэвслийн эрчмийг үнэлэхэд эрүүл бүлгийн хулганы эдэд ямар нэг өөрчлөлт илрээгүй. Эмийн эмчилгээ эхлэхийн өмнө эмийн нөлөөг туршин судлах Дэрвэгэр Жиргэрүү (Saposhnicovia divaricata) болон Натрийн салицилатын бүлгийн хулгана 2.45 оноо (2.450.71) бүхий үрэвсэл, синовиал бүрхүүлийн гиперплази, мөгөөрсөн эдийн гэмтэл илэрсэн нь үрэвслийн бүлэгтэй адил оноогоор үнэлэгдэх эдийн гэмтэлтэй байсан нь тус 3 бүлэгт КӨҮҮ үүссэн нь тодорхойлогдсон.

                                                                  

Зураг 1. А.Эрүүл хулганы гистологи зураг (1.Үений мөгөөрс, 2.Үе хоорондын зай, 3.Синовийн бүрхүүл) Б. Хяналтын бүлгийн хулганы 21дэх өдрийн гистологи зураг (1.Мөгөөрсний гадаргуу идэгдэж эрози болж буй нь 2.Паннуст идэгдэж буй мөгөөрсний гадаргуу) Будаг: Гематоксилин-Эозин, өсгөлт 10х10

2. Дэрвэгэр жиргэрүү болон Натрийн салицилатын эмийн үйлчилгээг харьцуулан судласан дүн Артритын эмнэлзүйн илрэлийг онооны арга [8], биеийн жингийн өөрчлөлт, рентген шинжилгээний дүгнэлт гэсэн үзүүлэлтүүдийг харьцуулан 2 эмийн үр дүнг судалсан. 2.1. Эмнэлзүйн илрэл Туршилтын хулганад эмнэлзүйн өөрчлөлт гарсан эсэхийг хянахаар долоо хоног тутам сарвуу, үений өөрчлөлтийг хэмжин оноогоор үнэлэв. Үрэвсэл үүсгэсэн хяналтын бүлгийн хулганад 2 болон түүнээс дээш тооны үе улайн, хавагнасан (6.411.10) оноо бүхий эмнэлзүйн өөрчлөлт илэрсэн ба энэхүү үрэвслийн эрчмийг эрүүл бүлэгтэй харьцуулахад статистик үнэн магадтай ялгаа гарсан (p<0.001).

                                                                 

                                                                                        *Хяналтын бүлэгтэй харьцуулахад бага байгаа утга p<0.001

Эмчилгээний Дэрвэгэр Жиргэрүү (Saposhnicovia divaricata)-ийн бүлэг (5.480.74) оноогоор үнэлэгдэх 1-2 үе улайн хавагнасан байв. Энэхүү дүнг эмчилгээ хийгээгүй хяналтын бүлэгтэй (6.411.10) харьцуулахад эмийн үйлдлийн нөлөөгөөр үрэвслийн эрчим харьцангуй багассан нь харагдсан ба статистик үнэн магадтай ялгаатай байв (p<0.001) (Хүснэгт 1). Натрийн салицилатын бүлгийн хулгана (5.770.73) оноо авсан нь Дэрвэгэр Жиргэрүү (Saposhnicovia divaricata)-ийн (5.480.74) бүлэгтэй жишихэд 2 бүлгийн хооронд статистик ялгаа илрээгүй. 2.2 Биеийн жингийн өөрчлөлт Судалгааны эхний өдрөөс 21 дэх өдөр хүртэлх бүх бүлгийн хулганы биеийн жингийн өөрчлөлтийг Зураг 2-т харуулснаас үзвэл эрүүл хулганы (n=8) биеийн жин дунджаар 0.9 гр-аар (0.93.261) нэмэгдсэн, хяналтын буюу үрэвсэл үүсгэсэн бүлгийн хулганы (n=8) биеийн жин дунджаар 2 гр-аар (21.84) буурсан.

                                                                              

                                                                                       Зураг 2. 21 дэх өдөр хүртэлхтуршилтын амьтдын жин

Эмийн эмчилгээ эхлэхийн өмнө Дэрвэгэр Жиргэрүү (Saposhnicovia divaricata)-ийн бүлгийн хулганы биеийн жин дунджаар 1.76 гр-аар (1.762.496) харин Натрийн салицилатын бүлгийн хулганы биеийн жин дунджаар 1.85 гр-аар (1.852.392) багассан агаад статистик үнэн магадтай (p<0.001) биеийн жин бууралт илэрлээ.

                                                                                            

                                                                                                   Зураг 3. Туршилтын бүлгийн хулганы жингийн үзүүлэлт

Туршилтын 21 дэх өдрийн хэмжилтээс хойш нийт туршилтын хугацаанд эрүүл хулганы (n=8) биеийн жин дунджаар 5.6 гр-аар (5.62.719) нэмэгдсэн байна. Харин хяналтын буюу үрэвсэл үүсгэсэн бүлгийн хулганы (n=8) биеийн жин нийт туршилтын хугацаанд дунджаар 7.9 гр-аар (7.91.734) буурсан. Эмийн эмчилгээ хийж эхэлснээс хойш (Зураг 3) Дэрвэгэр Жиргэрүү (Saposhnicovia divaricata) хэрэглэсэн туршилтын бүлгийн хулганы биеийн жин дунджаар 5.69 гр-аар (5.691.13), нийт туршилтын хугацаанд дунджаар 4 гр-аар (42.087) харин туршилтын 21 дэх өдрөөс хойш Натрийн салицилат хэрэглэсэн бүлгийн хулганы биеийн жин дунджаар 5.69 гр-аар (5.691.77),нийт туршилтын хугацаанд дунджаар 3.5 гр-аар (3.52.445) нэмэгдсэн агаад статистик үнэн магадтайгаар (p<0.001) нэмэгдсэн.

2.2. Рентген шинжилгээ Туршилтын 60 дахь өдөр үений эдийн гадаргуу, үе хоорондын зайн өөрчлөлтийг рентген шинжилгээгээр харьцуулан шинжлэхэд эрүүл бүлгийн хулганы рентген зурагт ямар нэг эмгэг өөрчлөлт илрээгүй (Зураг 4).

                                                                        

Үрэвслийн буюу хяналтын бүлгийн хулганы рентген зурагт том болон жижиг үений үе хоорондын зай нарийссан, бага зэргийн склероз өөрчлөлттэй байсан нь КӨҮҮ үүссэнийг харууллаа (Зураг 5). Шинжилгээний үр дүнгээс харахад хяналтын буюу үрэвслийн бүлгийн хулганы үе хоорондын зай багассан, үений гадаргуу тэгш, жигд бус, сарвууны яснууд хэлбэр дүрсээ алдан, өөрчлөгдсөн үр дүн нь судлаач E.David [10] нарын судалгааны үр дүнтэй дүйж байна. Дэрвэгэр Жиргэрүү (Saposhnicovia divaricata)-ийн эмийн үйлчлэлийг туршсан эмчилгээний бүлгийн хулганы рентген шинжилгээнд (Зураг 7) үений гадаргуу жигд, үе хоорондын зай бага зэргийн нарийсалтай байсан нь Натрийн салицилатын бүлгийн хулганы үр дүнтэй (Зураг 6) ойролцоо байв. Дэрвэгэр Жиргэрүү (Saposhnicovia divaricata) эмийн үйлдлийг эмчилгээ хийгээгүй үрэвслийн бүлгийн хулганы дүнтэй жишихэд эмчилгээний үр дүнд үрэвслийн эрчим буурч, эдийн гэмтлийн зэрэг багасан, үе хоорондын зай бага хэмжээгээр нарийссан эдгэрэл ажиглагдлаа. Энэ нь Дэрвэгэр Жиргэрүү (Saposhnicovia divaricata) эмийн үйлдэл нь КӨҮҮ-ийн эсрэг нөлөөлж, үрэвслийн эрчмийг бууруулах буюу саатуулан үрэвслийн эсрэг эмчилгээний үр нөлөөг харуулж байна (Зураг 5-7). Мөн Америкийн Үе Судлалын Дээд Сургуулийн судлаачид өөрсдийн гаргасан хүний РА-ын шалгуур ангилалыг хулгана дээрх КӨҮҮ-ийн загвартайгаа харьцуулсан байна. Энэхүү харьцуулалтын дүнд КӨҮҮ-ийн загварын үед өглөөний хөшингө байдлыг тодорхойлох боломжгүй байсан ба үений зангилаа, тэгш хэмт артритын шинж тэмдэг хулгана дээр ажиглагдаагүй байна. Харин рентген шинжилгээгээр гарсан өөрчлөлт, мөн зургаан долоон хоногоос илүү хугацааагар хэд хэдэн сарвууны үеийг хамарсан үрэвсэлтэй байсан зэрэг нь шалгуур ангилалтай нь тохирч байсан байна. Бид өөрсдийн хийсэн судалгааны дүнг дээрх шалгууртай харьцуулахад Америкийн Үе Судлалын Дээд сургуулийн судалгааны ажлын үр дүнтэй ижил байсан ба цаашид дэлгэрүүлэн судлах боломж, шаардлага буйг харуулж байна [11].

ДҮГНЭЛТ:

1. Туршилтын хулганад КӨҮҮ-ийн загвар үүссэн болох нь эмнэлзүйн шинжээр илэрч, рентген шинжилгээгээр үе хоорондын зай нарийссан, үений гадаргуу жигд бус, склероз бүхий эмгэг өөрчлөлт нь тодорхойлогдсон.

2. КӨҮҮ-ийн загварт Дэрвэгэр Жиргэрүүгийн спиртэн ханд нь үрэвслийн эсрэг үйлдэлийг үзүүлж байна. Энэхүү үйлчлэл нь стероид бус бэлдмэл- Натрийн салицилатын усан уусмалын үйлдэлтэй ойролцоо байна

Ном зүй

1 David L Scott, Frederick Wolfe, Et al. Rheumatoid arthritis, Lancet 2010; 376:1094-1108
[2]. Nandakumar KS.Pathogenic antibody recognition of cartilage. Cell Tissue Res 339:213-220, 2010.
[3]. Ц.Гүндэгмаа, Г.Чойжамц. Дэрвэгэр Жиргэрүүгийн фармакологийн зарим судалгаа, АУ-ны магистрын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. Улаанбаатар, 2010
[4]. Krishnaswamy Kannan, Robert A. Ortmann, Donald Kimpel. Animal models of rheumatoid arthritis and their relevance to human disease
[5]. Монголын Үндэсний Статистикийн газар 2009-2011 оны мэдээлэл]
[6]. David D. Brand, Andrew H. Kang, Edward F. RosloniecEt al. Immunopathogenesis of Collagen Arthritis, Springer Semin/Immunopathol 25:3-18, (2003)
[7]. Murali R, Cheng X, Berezov A. Et al. Disabling TNF receptor signalling by induced conformational perturbation of thyptophan-107, 2005
[8]. Winter C. A, Risley E.A and Nuss G. W. Carrageenin Et al, Induced edema in hind paw of the rat as an assay for inflammatory drugs. Proceeding of the Society for experimental Biology and Medicine. 111, 544-547, 1962
[9]. Kim W.U, Lee W.K, Ryoo J.W Et al. Suppression of collagen induced arthritis by single administration of poly (lactic-co-glycolic acid) nanoparticles entrapping type II collagen: a novel treatment strategy for induction of oral tolerance. Arthritis Rheum. 46, 1109-1120, 2002
[10]. David E. Trentham, Alexander S. Townes, Andrew H. KangEt al. Autoimmunity to type II collagen: an experimental model of arthritis. Veterans Administration Hospital and Department of Medicine and Biochemistry, University of Tennessee Center for the Health Sciences, Memphis, Tennessee 38104, and the Department of Medicine, Harvard Medical School, Robert B. Brigham Hospital, Boston, Massachusetts 02120.
[11]. Anna-Karin B lindqvist, Robert Bockermann, Asa CM Johansson Et al. Mouse Models for rheumatoid arthritis, Trends in Genetics, 2002
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1241
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК