Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (57) 2013 N02(057)
УРГИЙН ҮЕИЙН АМЬСГАЛЫН ДООД ЗАМЫН ЭРХТЭНИЙ МОРФОМЕТРИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ СУДАЛСАН ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Л.Хосбаяр1, С.Энэбиш1, Д.Ичинноров2

1ЭМШУИС-ийн Био-АС-ийн Эрүүл анатомийн тэнхим АУС, Уушгины эмгэг судлалын тэнхим2

 
Абстракт

Монго хүний ургийн үеийн амьсгалын доод замын эрхтэний бүрдэл, хөгжлийг судалсан судалгаа одоогоор манай улсад байхгүй бөгөөд хөврөлийн үеийн анатоми, өсөлт хөгжлийг судлах зайлшгүй шаардлагатай болоод байна. Бид эр , эм хүйсийн 14.9 – 31.1 долоо хоногтой нийт 32 ургийн үеийн амьсгалын доод замын хөгжлийн морфометрийн хэмжилтийг хийлээ. Бидний судалгааны үр дүнгээр 14.9 долоо хоногтой үед амьсгалын доод замын эрхтэний бүтэц анатомийн хувьд хэлбэрээ олж хөгжсөн байна.

Удиртгал

Эрхтэн тогтолцооны ураг үеийн бүрдэл, түүний эрүүл болон эмгэг үеийн бүтэц, хөгжлийн зарим онцлогийг харьцуулан судалж тогтоох асуудал аливаа орны анагаах ухааны салбарт оношлогоо, эмчилгээний практик ач холбогдолтой юм. Манай орны хувьд 1000 амьд төрөлтөнд перинаталь нас баралт 20.2% тохиолдож байгаагаас 63.5-83.5%-ийг дутуу нярайн эндэгдэл эзэлж байгаагийн дотор амьсгалын доод замын эрхтэн тогтолцооны эмгэг орж байна.1 Уушгины эмгэг судлалын судалгаагаар төрөлхийн амьсгалын замын гаж хөгжил болон төрсний дараах амьсгалын замын өвчинг ихсэж байгаа бөгөөд эрт үед оношилж, эмчилж чадахгүй бол энэ өвчнөөс шалтгаалан дундаж наслалт буурч байна гэж мэдээлжээ.2 Одоогоор манай оронд монгол хүний ургийн хөгжлийн явцын амьсгалын замын эрхтний бүтэц, үйл ажиллагааны талаар туурвисан бүтээл харьцангуй цөөн байгаа нь энэхүү судалгааны ажлыг эхлүүлэх суурь боллоо.3 Судалгааны ажлын зорилго  Монгол хүний ургийн хөгжлийн явц дахь амьсгалын доод замын эрхтний морфометрийн явцыг тодорхойлох зорилгоор дараах зорилтуудыг дэвшүүллээ. Судалгааны ажлын зорилт • Ургийн амьсгалын доод замын эрхтэн тогтолцооны болон урд гэдэсний гаралтай эрхтнүүдийн макроморфометрийн үзүүлэлтүүдийг долоо хоногoop (насaap) тогтоох, • Ургийн мөгөөрсөн хоолойн ханын гистоморфометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлох Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй Бид судалгаандаа эр, эм хүйсийн 14.9-31.1 долоо хоногтой хөгжлийн гажиггүй 32 ургийн цагаан мөгөөрсөн хоолой, түүний салаалалт болон уушгины эд авч макро морфологийн хэмжилтүүдийг хийж, эд судлалын аргаар боловсруулан 100 нэгж бэлдмэлд морфометрийн хэмжилтүүдийг хийлээ. Аливаа эрхтэн тогтолцооны хөгжлийн гажиг согогтой ургуудын цогцосыг судалгаанд хамруулаагүй болно. Ургийн биеийн уртын хэмжээг үндэслэн эхийн хэвлийд амьдарсан хугацааг нь тодорхойллоо. Бид судалгаанд хамрагдсан ургийн эхийн хэвлийд амьдарсан хугацааг тодорхойлохдоо: 1. Газын томъёо 25 см хүртэл урттай бол квадрат язгуур гаргана. 25 см-ээс урт бол 5-д хуваана. 2. Вольтазерын томъёо t=(Биеийн урт х 5.6)/28 гэсэн аргуудаар тодорхойллоо.4

Үр дүн

Энэхүү тоон үзүүлэлтийг биостатистикийн жигдрүүлэх (smoothing method) аргуудын тусламжтайгаар мөгөөрсөн хоолой, амьсгалын гуурсны макроморфометрийн хэмжилтийг тодорхойлон түгэлтийг бодит болон жигдрүүлсэн үзүүлэлтээр харьцуулан харууллаа.

Зураг 1. Мөгөөрсөн хоолойн уртын өсөлтийн муруй

Нийт 32 ургийн мөгөөрсөн хоолойн урт өсөлтийн муруйг харахад 14.9 долоо хоногтойд 18 мм байгаад цаашид 22 долоо хоног хүртэл жигд өсөлттэй явагдаж байгаад цаашид өсөлтийн эрчим бага зэрэг буурч, 25 долоо хоногтойд 24 мм урттай болж цаашид эрчим ахин өсөж байна. (Зураг 1)

Зураг 2. Баруун амьсгалын гуурсны уртын өсөлтийн муруй

Нийт 32 ургийн баруун амьсгалын гуурсны өсөлтийн муруйг харахад 14.9 долоо хоногтойд 4 мм байгаад цаашид 25.2 долоо хоногтой 6.5мм хүртэл жигд эрчимтэй өсөлттэй явагдаж байгаад цаашид өсөлтийн эрчим буурч байна. (Зураг 3)

Зураг 3. Зүүн амьсгалын гуурсны уртын өсөлтийн муруй

Мөн зүүн амьсгалын гуурсны өсөлтийн муруйг нийт 32 урагт 14.9 долоо хоногтойд 6.5 мм байгаад цаашид 25.2 долоо хоногтой 7.5 мм хүртэл жигд эрчимтэй өсөлттэй явагдаж байгаад цаашид өсөлтийн эрчим буурч байна. (Зураг 3)

Зураг 4 14.9 долоо хоногтой ургийн мөгөөрсөн хоолойн ханын бүрхүүлийн бичил бүтцийн гэрэл зураг Будаг: Гематоксилин-Эозин, Өсгөлт 10х4 Мөгөөрсөн хоолойн ханын бүрхүүлийн зузааныг бичил бэлдмэл бэлдэж DIscuss программаар хэмжиж үзэхэд 14.9 долоо хоногтой ургийн мөгөөрсөн хоолойн ханын бүрхүүлийн салст бүрхүүлийн зузаан 39.3 мкм – 102.6 мкм -ийн хооронд хэлбэлзэж, дундаж нь 61.89±4.68 мкм , салстын доод давхрагын зузаан 122 мкм – 782.9 мкм - ийн хооронд хэлбэлзэж, дундаж нь 488.5±52.9мкм, мөгөөрсөн давхарга нь 67 мкм – 692.9 мкм - ийн хооронд хэлбэлзэж, дундаж нь 354.9±46.2, гялтан хальсны бүрхүүлийн зузаан 26.1 мкм – 118.7 мкм - ийн хооронд хэлбэлзэж, дундаж нь 72.83±7.58 мкм байна.(Зураг 4)

Зураг 5 25.3 долоо хоногтой ургийн мөгөөрсөн хоолойн ханын бүрхүүлийн бичил бүтцийн гэрэл зураг

Будаг: Гематоксилин- Эозин, Өсгөлт 10х10 25.3 долоо хоногтой ургийн мөгөөрсөн хоолойн ханын бүрхүүлын салст давхарга нь 49.3 мкм – 133.6 мкм хооронд хэлбэлзэж, дундажаар 81±4.4 мкм, салстын доод давхарга нь 245 мкм – 483 мкм – ийн хооронд хэлбэлзэж, дундаж нь 340.5±11.2 мкм, мөгөөрсөн давхарга нь 208 мкм – 413.3 мкм – ийн хооронд хэлбэлзэж, дундаж нь 319.1±14.36 мкм, гялтан давхарга нь 11.9 мкм – 127 мкм – ийн, дундажаар 102.9±6.81 мкм байна.

Зураг 6. 31.1 долоо хоногтой ургийн мөгөөрсөн хоолойн ханын бүрхүүлийн бичил бүтцийн гэрэл зураг

Будаг: Гематоксилин- Эозин, Өсгөлт 10х10 31.1 долоо хоногтой ургийн мөгөөрсөн хоолойн ханын бүрхүүлын салст давхарга нь 25.2 мкм – 27.8 мкм хооронд хэлбэлзэж, дундажаар 26.17±0.57 мкм, салстын доод давхарга нь 61.2 мкм – 116.3 мкм – ийн хооронд хэлбэлзэж, дундаж нь 90.16±3.44 мкм, мөгөөрсөн давхарга нь 193.7 мкм – 320 мкм – ийн хооронд хэлбэлзэж, дундаж нь 274.1±8.13 мкм, холбогч эдэн давхарга нь 51 мкм – 119.1 мкм – ийн, дундажаар 89.41±7 мкм байна. ХЭЛЦЭМЖ Бид ургийн биеийн өндрийн хэмжээг нийт урт буюу өндөр хэмжээгээр тодорхойлоход ураг 14.9 долоо хоногтой байх үед өндөр буюу нийт урт 17.5 см, байгаад 31.1 долоо хоногтой болох үед өндөр буюу нийт урт 36.4 см, болсон нь судлаач Кондратьева Е.Н –ны үр дүнтэй ерөнхийдөө тохирч байв.5 Бидний тодорхойлсон ургуудын уртын хэмжээ. 14.9 долоо хоногтойд цагаан мөгөөрсөн хоолойн ханын давхаргууд хэлбэржээд эхэлчихсэн байсан нь судлаач Kitaoka H, Burri PH, Weibel ER нарын судалгаатай ойролцоо байна.6

ДҮГНЭЛТ

1 Ургийн амьсгалын доод замын эрхтэн болон урд гэдэсний урд хананы гаралтай эрхтнүүдийн макроморфологийн бүтэц 14.9 долоо хоногтой байх үедээ бүрэлдэж тогтсон байна. 31.1 долоо хоног хүртэл хэсэг тус бүрийн өсөлт ялгаатай явагдаж байна.

2. Ургийн 14.9 - 31.1 долоо хоногт амьсгалын доод замын эрхтэний болон урд гэдэсний урд хананы гаралтай эрхтнүүдийн ханын микроморфометрийн хэмжил зүйн үзүүлэлтүүд жигд биш эрчимтэйгээр өсч байна.

Ном зүй

1. Эх, нярайн эрүүл мэндийн стратеги 2011-2015. Улаанбаатар: 2011. х.4, 5
2. /Lotus I, Landau, Lynn M,Tauussig Early Childhood Orgins and Economic Impact of Respiratory Disease Throughout Life p 1/
3. /Авирмэд А., Амгаланбаатар Д., Пүрэвдорж И., Аюурзана А., Хүний үр хөврөл судлал Улаанбаатар 2010. х.94-96.)
4. Шижирбаатар Б. Эх барих. Улаанбаатар: 2001. х. 63./ном зүйг асуух/
5. Кондратьева Е.Н. Ультразвуковая диагностика особенностей пренатального развития плодов у беременных аридной зоны Туркменской ССР: Автореф. Дис. Канд. Мед. наук 1989 24 х 6. Development of the human fetal airway tree: analysis of the numerical density of airway endtips. Kitaoka H, Burri PH, Weibel ER. Anat Rec. 1996 Feb;244(2):207-13.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 983
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК