Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (56) 2013 N01(056)
ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ НИЙТИЙН ХООЛНЫ ГАЗРЫН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ХООЛЛОЛТЫН ДАДЛЫГ ҮНЭЛЭХ НЬ СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

М.Солонго1

1ЭМШУИС-ийн НЭМС-ийн магистрант

 
Абстракт

Өнөөдөр нийгмийн хэрэгцээгээ даган хүн амын хүнсний хангамж, хэрэглээ хувьсан өөрчлөгдөхийн хирээр хувь хүний мэдлэг, цаашибал улс орны нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухааныг уялдуулах, хөгжүүлэх шаардлага гарч ирсээр байна. Хүн амын хүнс хоолны хэрэглээг шинжлэх ухааны үндэслэлтэй зохицуулах нь хөдөлмөрийн чадварыг нэмэгдүүлж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, урт удаан амьдрах нөхцлийг ханган, улмаар улс орны эдийн засгийг хөгжүүлэх чухал хөшүүргэ болдог.1 Зохистой хооллолт нь тухайн хүний эрүүл амьдралын хэв маягтай шууд холбоотой бөгөөд зөв хооллох нь эрүүл байхын үндэс болдог.1 Монгол хүн өөх тосоор баялаг хүнсний зүйлс ялангуяа хонь, үхрийн мах давамгайлан хэрэглэдэг, цаг агаарын эрс тэс өөрчлөлтөнд зохицсон хоол хүнсний хэрэглээ, шаардлага нь өөрчлөгддөг зэрэг хооллолтын өвөрмөц онцлогтой билээ.1 Судалгаанаас харахад Монгол хүний хүнснийбүтээгдэхүүнийхэрэглээнийнэртөрөлцөөн, гурилгурилан, махмаханбүтээгдэхүүндавамгайлжхэрэглэжбайгаагаасүндсэншимтбодисынзохистойхарьцааалдагдсан, шимтболонбичилтэжээлийнбодисыгшаардлагатайхэмжээгээравччадахгүйбайна. 2 2008 онд хийгдсэн “Нийслэлийн хүн амын зохистой хооллолтын мэдлэг, хандлага, дадал”-ын судалгаанд оролцогчдын 27.3 хувь нь тодорхой хэмжээгээр нийтийн хоолны газар хооллолдог гэсэн дүн гарсан байна.1 Сүүлийн жилүүдэд хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдөн сууршимал амьдралын хэв маягт шилжиснээр хүмүүс гэртээ хоол хийж идэхээс илүү нийтийн хоолны газраар үйлчлүүлэх болсон нь ажиглагдаж байна. Иймд нийтийн хоолны газраар үйлчлүүлэгч иргэдийн зохистой хооллолтын дадлыг судлах хэрэгцээ байгааг үндэслэн энэхүү судалгааг хийлээ.

Зорилго Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа эрхэлж буй нийтийн хоолны газрын үйлчлүүлэгчдийн хооллолтын дадлыг үнэлэх Зорилт 1. Нийтийн хоолны газраар үйлчлүүлж буй иргэдийн зохистой хооллолтын дадлыг судлах 2. Үйлчлүүлэгчдийн зохистой хооллолтын дадлыг үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох Арга зүй Агшингийн судалгааны загвараар, Говьсүмбэр аймагт төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн салбарт ажилладаг 3400 хүн амаас санамсаргүй түүвэрлэлтийн аргаар нийт 348 хүнийг хамруулан, манай оронд урьд нь хийгдэж байсан судалгаан асуумжийг ашиглан боловсруулсан, 1 утга бүхий 15 асуултаас бүрдсэн асуумж ашигланхамруулан зохистой хооллолтын дадлын мэдээллийг цуглуулж, тархалт, давтамжийг хүйс, насны бүлгээр SPSS 17.0 программыг ашиглан үр дүнг тооцлоо. Үр дүн Судалгаанд хамрагдагсадын 183 (52.6%) нь давслаг бүтээгдэхүүн болох даршилсан ногоо, хиам, давсалж хадгалсан махан бүтээгдэхүүн хэрэглэдэг бол 165 (47.4%) нь дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэдэггүйгэжхариулсан байна

                                                                 

                                                                               Зураг 1. Өдөрт хооллолдог давтамжийн тоон үзүүлэлт

Судалгаанаас харахад судалгаанд оролцогчдын 12 (3.4%) нь өдөрт 1 удаа, 139 (39.9%) нь өдөрт 2 удаа, 150 (43.1%) нь өдөрт 3 удаа, 42 (12.1%) нь өдөрт 4 удаа, 5 (1.4%) нь өдөрт 5 удаа хооллодог гэсэн байна. Судалгаанд оролцогчдын 309(88.8%) нь гэртээ хоол хийж иддэг, 39(11.2%) нь гэртээ хоол хийж иддэггүй гэж хариулсан байна. Гэртээ хоол хийж иддэг хүмүүсийн 13(3.7%) өглөө, 90(25.9%) өдөр, 206(59.2%) орой хоолоо хийж иддэг байна.

                                                                                      

                                                                                              Зураг 2. Бэлэн гоймон иддэг байдал

Судалгаанд оролцогчдын 258(74.1%) нь бэлэн гоймон иддэг, 90(25.9%) бэлэн гоймон иддэггүй гэж хариулсан байна. Бэлэн гоймон иддэг хүмүүсийн 29(8.3%) нь өдөр бүр, 44(12.6%) долоо хоногт 2-3 удаа, 45(12.9%) нь долоо хоногт 1 удаа, 64(18.4%) сард 2-3 удаа, 53(15.2%) сард 1 удаа, 24(6.9%) улиралд 1 удаа иддэг байна. Мөн 223(64.1%) нь хоносон хоол иддэг, 125(35.9%) нь хоносон хоол иддэггүй гэж хариулсан байна

                                                               

                                                                              Зураг 3. Нийтийн хоолны газраар үйлчлүүлдэг давтамж

Судалгаанд оролцогчдын 32(9.2%) нь өдөр бүр, 46 (13.2%)нь долоо хоногт 5-аас доошгүй өдөр, 78(22.4%) нь долоо хоногт 4-2 өдөр, 62(17.8%) нь долоо хоногт 1 өдөр, 76 (21.8%) нь сард 2-3 өдөр, 47(13.5%) нь сард 1 удаа, 7(2.0%) нь зөвхөн урилга хүлээн авалтаар нийтийн хоолны газраар үйлчлүүлдэг байна.

                                                                                  

                                                                          Хүснэгт 1. Нийтийн хоолны газраар үйлчлүүлэгчдийн сонгож иддэг хоол

Судалгаанд оролцогчдын 95(27.3%) жигнэж буцалгасан хоол, 90(25.9%) өөх тос, давс, хоолны амтлагч багатай хоол, 82 (23.6%) тосонд шарж болгосон хоол, 60(17.2%) түргэн хоол, 21(6.0%) бусад төрлийн хоолноос сонгон хэрэглэдэг байна. Мөн судалгаанд оролцогчид нийтийн хоолны газраар өглөө 10(2.9%) нь, өдөр 234(67.2%) нь, орой 24(6.9%) нь үйлчлүүлдэг бөгөөд 80(23.0%) нь хэзээ ч хамаагүй нийтийн хоолны газарт хооллолдог байна.

Дүгнэлт

1. Нийтийн хоолны газраар үйлчлүүлэгчдийн ихэнх хувь нь (52.6%) нь давслаг бүтээгдэхүүн болох даршилсан ногоо, хиам, давсалж хадгалсан махан бүтээгдэхүүн хэрэглэдэг болох нь тогтоогдсон бөгөөд нийтийн хоолны газраар дамжуулан далд давсны хэрэглээг сурталчилах ажлыг үйлчлүүлэгчдэд чиглүүлэн зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна.

2. Нийтийн хоолны газраар үйлчлүүлэгчдийн ихэнх (83%) нь өдөрт 2-3 удаа хооллолдог бөгөөд оройн цагаар гэртээ хоол хийж иддэг байна.

3. Нийтийн хоолны газраар ихэвчлэн (67.2%) өдрийн цагаан үйлчлүүлж жигнэж буцалгасан, өөх тос, давс, хоолны амтлагч багатай, шарж болгосон, түргэн хоол зэрэг төрөл бүрийн хоолноос сонгон хэрэглэдэг болох нь тогтоогдлоо           

 

Ном зүй

1. ХХААЯ, НЭМХ “Нийслэлийн хүн амын зохистой хооллолтын мэдлэг, хандлага дадал” судалгааны тайлан улаанбаатар 2008 он
2. ЭМЯ, НЭМХ ДЭМБ “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох судалгаа” УБ 2006 он
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 520
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК