Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (56) 2013 N01(056)
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАРЫН ЭРСДЭЛТ ЗАРИМ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ТАРХАЛТЫН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

З. Дэлгэрмаа1, Д. Авирмэд1

Багануур дүүргийн эрүүл мэндийн нэгдэл1

 
Абстракт

Умайн хүзүүний өмөн нь 2008 оны байдлаар дэлхийн эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдрын шинэ тохиолдлын 9%-ийг уг өмөнгөөс шалтгаалсан нас баралтын 8%-ийг эзэлж эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын гуравдугаарт, нийт өмөнгөөс шалтгалсан анс баралтын дөрөвдүгээр байрыг эзэлж байна. Умайн хүзүүний өмөнгийн нийт тохиолдлын 85% нь хөгжиж буй оронд бүртгэгдэж байна. Манай оронд умайн хүзүүний өмөнгийн өвчлөлэмэгтэйчүүдийн дунд тохиолдож байгаа хорт хавдрын дотор нэгдүгээрт орж байна. Умайн хүзүүний хавдарын тархалт: 2007 онд 1542 буюу 10000 хүн амд 6,0 байсан бол 2010 онд- 2127 буюу 10000 хүн амд 7,21 болж нэмэгдсэн байна.Багануур дүүргийн хэмжээнд умайн хүзүүний өмөнгийн өвчлөл 2007-2010 оны хугацаанд 14-өөс 26 хүртэл нэмэгдсэн байгаа нь анхаарал татаж байна. Гэтэл манай оронд аймаг, дүүргүүдийн түвшинд хийгдсэн судалгаа байхгүй байгаа нь энэ судалгааны ажил хийх үндэслэл болсон юм.

Судалгааны ажлын зорилго:

Багануур дүүрэгт оршин суудаг 25-60 насны эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний өмөнг үүсгэх эрсдэлт зарим хүчин зүйлийн тархалтыг судлах.

Судалгааны зорилт:

1. Багануур дүүргийн 25-60 насны эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлт зарим хүчин зүйлийн тархалтыг судлах.

2. Эсийн шинжилгээ өөрчлөлттэй болон өөрчлөлтгүй гарсан эмэгтэйчүүдийн дунд эрсдэлт хүчин зүйлийн тархалт ямар байгааг харьцуулан судлах Судалгааны арга ба загвар: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. “Шаталсан судалгаа”-ны аргачиллын дагуу ДЭМБ-ын зөвлөмжийг үндэслэн, өөрийн орон нутгийн онцлогыг харгалзан судалгааны арга зүйг боловсруулан 3-4 шатлалтайгаар уг судалгааг хийв. Судалгааг Багануур дүүргийн дөрвөн ӨЭМТөвүүд, ЭМН-ийн эмэгтэйчүүдийн кабинет, бактериологи, эс судлалын лабораторыг түшиглэн явууллаа. Дүүргийн 5 хорооны 25-60 насны нийт эмэгтэйчүүдээс санамсаргүй түүврээр нийт 410 эмэгтэйг судалгаанд хамруулан, асуумж авч, хэмжилт, эмнэл зүйн хавдар илрүүлэх эмэгтэйчүүдийн үзлэг хийн, цууны хүчилийн сорил тавин, цууны хүчилийн сорилд өөрчлөлттэй гарсан эмэгтэйчүүдэд эсийн шинжилгээ хийх зэрэг 9 үзүүлэлтээр судлалаа.

Судалгааны үр дүн:

Бид судалгааны явцад

1. Умайн хүзүүний өмөн илрүүлэх PAPшинжилгээнд 302 эмэгтэйг хамруулсанаас:

                                                                     

умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэгтэй -23.8% /98/, эсийн шинжилгээ өөрчлөлтгүй хэвийн 204 буюу 67.5% байлаа. Умайн хүзүүний хавдрын урьдал өвчнөөр 30-49 насны эмэгтэйчүүд илүү өвчилж байгаа нь ажиглагдлаа. 2. Бэлгийн замын халдвөрт өвчин нийт судалгаанд оролцогчдын 29.8%-д илэрч байхад умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэгтэй эмэгтэйчүүдийн 66.7% нь бэлгийн замын халдварт өвчинтэй байгаа нь илүү анхаарал татаж байна. 3. Умайн хүзүүний өмөн илрүүлэх эсийн шинжилгээнд тогтмол хамрагдаж хэвшсэн байдлыг судлахад

                                                              

5. 4. нийт судалгаанд оролцогчдын дунд 1 хүнд эрсдэлт хүчин зүйлүүдийн тархалт ямар хэмжээнд байгааг судлахад:

                                                                       

Үүнээс харахад эсийн шинжилгээ өөрчлөлттэй гарсан эмэгтэйчүүдийн дунд 4 эрсдэлт хүчин зүйл тохиолдож байгаа -1 эмэгтэй байхад эсийн шинжилгээ хэвийн байсан эмэгтэйчүүдийн дунд 3 эрсдэлт хүчин зүйл байгаа эмэгтэй-3 харин 1.5-2 эрсдэлтэй байх нь дийлэнхи эмэгтэйчүүд байлаа. 6. Судалгааны хэлцэмж:Умайн хүзүүний хавдрын урьдал өвчнөөр 30-49 насны эмэгтэйчүүд илүү өвчилж байна гэсэн бидний дүгнэлт нь Broc K. E, Berry G, Brinton L. A., Kerr C, MaclennanR.,Mock J.A(1989),Edrbiri A.A(1990) нарын судалгаатай ойролцоо байна.Мөн умайн хүзүүний өмөнгийн эрсдэлд бэлгийн амьдралын хэв маягаас олон хүчин зүйл байдгийн 1 болох бэлгийн замаар халдах халдвар нь нийт судалгаанд оролцогчдын 29.8%-д илэрч байхад умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэгтэй эмэгтэйчүүдийн 66.7%нь бэлгийн замын халдварт өвчинтэй байгаа нь уг эрсдэл нь умайн хүзүүний өмөн үүсэхэд гол эрсдэл болдогийг харуулж байна. Бидний судалгаанд эсийн шинжилгээнд огт хамрагдаж байгаагүй эмэгтэйчүүд-57.4% байгаа нь 2003 онд Солонгост хийсэн судалгаанд /N. Odonguya/ умайн хүзүүний өмөн илрүүлэх эсийн шинжилгээ хэзээ ч өгч байгаагүй эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдраар нас барах нь 2дахин эрсдэлтэй байсан(RR=2.00, 95%CI1.03-2.92) гэсэн дүгнэлттэй харьцуулахад уг эрсдэл нэлээд их тархалттай байна. 7.

Судалгааны дүгнэлт:

1. Умайн хүзүүний урьдал өвчтэй эмэгтэйчүүдийн дундаж нас 42.5, SD-8.92 байгаа нь 30-49 насны эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдрын эрсдэл илүү байна.

2. Умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэгтэй эмэгтэйчүүдийн дунд бэлгийн замын халдвар 66.7% байгаа нь уг эрсдэл умайн хүзүүний өмөн үүсэхэд нэлээд гол эрсдэлт хүчин зүйл болдогыг харуулж байна.

3. Эсийн шинжилгээнд огт хамрагдаагүй эмэгтэйчүүд 57.4% нь умайн хүзүүний өмөн үүсгэх уг эрсдэлийн тархалт их байна.

4. Умайн хүзүүний өмөнийн урьдал эмгэгтэй эмэгтэйчүүдийн дунд 4эрсдэлт хүчин зүйлийн тархалттай-1 эмэгтэй байхад, эрүүл эмэгтэйчүүдийн дунд 3 эрсдэлт хүчин зүйлийн тархалттай эмэгтэй-3 харин 1-2 эрсдэлт хүчин зүйлийн тархалттай эмэгтэйчүүд дийлэнхи нь байлаа. Үүнээс 1 хүнд умайн хүзүүний өмөн үүсгэх эрсдэлт хүчин зүйл олноороо байдаггүй байна.

 

Ном зүй

1. ЭМЯ, ММСС эрүүл мэндийн төсөл: Эмнэл зүйн удирдамж. Умайн хүзүүний өмөн. Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, оношилгоо эмчилгээ, хяналт, хөнгөвчилөх тусламж. 2011 он
2. Д.Авирмэд. Умайн хүзүүний эмгэг өөрчлөлтүүдийн оношилгоо, эмчилгээ 2006
3. Д.Авирмэд, Д.Самбуупүрэв. Умайн хүзүүний өмөнг эрт илрүүлэх скрининг арга
4. Body mass index and stroke mortality by smoking and age at menopause among Korean postmenopausal women.Yi SW, Odongua N, Nam CM, Sull JW, OhrrH.SourceDepartment of Preventive Medicine and Public Health, Kwandong University College of Medicine, Gangneung, Korea. 2005
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1083
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК