Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (56) 2013 N01(056)
НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ОДОО АЖИЛЛАЖ БУЙ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ДУНДАХ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭМГЭГИЙГ ИЛРҮҮЛЭХ НЬ
( Судалгааны өгүүлэл )

Н.Энхзаяа1, Д.Даваалхам2

1НЗДТГ, 2 ЭМШУИС

 
Абстракт

Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхийн эмэгтэйчүүдийн дунд зонхилох хорт хавдрын 2-р байрыг эзэлдэг ба 80 хувь нь хөгжиж буй орнуудад тохиолдож байна. Азийн зүүн хойд бүсийн орнуудаас умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл Солонгос, Монгол зэрэг улсын эмэгтэйчүүдийн дунд харьцангуй өндөр байгааг судалгаанд тэмдэглэжээ.

Манай оронд умайнхүзүүнийхавдрын 88% нь (ХСҮТ, 2005 он ) хожууүебуюу II-оосдээшихүешатандаа оношлогдожбайнаХорт хавдар нь ажил амьдралын туршлага сууж, ид хөдөлмөрлөх 40-55 насныханд илүү тохиолдож, шинээр оношлогдсон тохиолдлын 78.3 хувь нь III, IV үедээ буюу хожуу оношлогдсоноос 67.1 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас барж байна. 2010 оны байдлаар хорт хавдартай хэмээн оношлогдсон хүмүүсийн 79,1 хувь нь өвчнийхөө III болон IV үешатандорсонүедээ оношлогдож хорт хавдрын улмаас нас барсан хүмүүсийн 61,4 хувь нь анх оношлогдсоноос хойш 1 жил хүртлэх хугацаанд амьдарсан байна. Энэ нь хавдрыг эрт үе шатанд нь илрүүлэх явдал хангалтгүй байгаатай холбоотой юм. Умайн хүзүүний өмөн нь монгол эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн бүтцэд хоёрдугаарт ордог ба 2000-2008 онуудад нийт хорт хавдрын 8%–ийг эзэлж, харин эмэгтэйчүүдэдтохиолддогхортхавдрын 16%–ийг эзэлж байна. Дурдсан хугацаанд умайн хүзүүний өмөнгийн өвчлөл100000 эмэгтэйд 6.6-аас 15.5, нас баралт нь 3.4-аас 4.0 болж нэмэгдсэнбайна. 2009 оны байдлаар умайн хүзүүний хавдрын тархалт 1896 буюу 10 000 хүн амд 7,0 ба шинээр бүртгэгдсэн тохиолдолын тоо 265 буюу 10 000 хүн амд 1,91 байсан бол 2010 онд умайн хүзүүний хавдрын тархалт 2127 буюу 10 00 хүн амд 7,71 ба шинээр бүртгэгдсэн тохиолдолын тоо 358 буюу 10 000 хүн амд 1,3 болсон байна


Нийслэлийн хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл анх оношлогдсон 100 000 хүн амд харьцуулснаар 2001 онд 10,47 байсан бол 2010 онд 14,99 болтлоо өссөн дүн байна. Иймд Улаанбаатар хотын нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй ажилтан албан хаагчдын дундахумайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшин, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байдлыг тодорхойлох хэрэгцээ шаардлага байна.

График 2.

Хүснэгт 1. НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД АНХ ОНОШЛОГДСОН ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ PRIMARY DIAGNOSED MALIGNANT NEOPLASMS /100000 ХҮН АМД ХАРЬЦУУЛСНААР/ /COMPAIRED TO 100000 POPULATION/

Судалгааны ажлын зорилго

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад одоо ажиллаж буй ажилтан албан хаагчдын дундах умайн хүзүүний хорт хавдрын урьдал өвчин болон өмөнгийн өвчлөлийн байдалд дүн шинжилгээ хийж тохиолдолыг илрүүлж, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байдлыг тодорхойлоход судалгааны ажлын зорилго оршино.

Судалгааны ажлын зорилт

Дээрх зорилгод хүрэхийн тулд: 1. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй ажилтан, албан хаагчдын дундах умайн хүзүүний хорт хавдрын урьдал өвчин болон өмөнгийн өвчлөлийн тохиолдолыг илрүүлэх 2. Ажилтан, албан хаагчдын умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт хэрхэн хамрагддаг эсэхийг тодорхойлох зорилтыг дэвшүүлэв. Судалгааныажлыншинэлэгтал Улаанбаатар хотын нутгийн захиргааны байгууллагад одоо ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын дундах умайн хүзүүний хорт хавдрын урьдал өвчин болон өмөнгийн өвчлөлийн тохиолдолыг илрүүлж, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт хэрхэн хамрагддаг эсэхийг судлаж байгаагаараа шинэлэг юм. Судалгааны ажлын практик ач холбогдол Бид судалгааны ажлын үр дүнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй ажилтан албан хаагчдын дундах умайн хүзүүний хорт хавдрын урьдал өвчин болон өмөнгийн өвчлөлийг тогтоож, оношийн хожимдлыг бууруулах, хүндрэл, нас баралтаас сэргийлэх цаашид нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй ажилтан албан хаагчдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шаардлагатай нотолгоог бүрдүүлж буйгаараа ажлын практик ач холбогдол оршино. Судлахаар дэвшүүлж буй асуудал 1. Нийслэлийг нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй ажилтан албан хаагчдын дундах умайн хүзүүний хорт хавдрын урьдал өвчин болон өмөнгийн өвчлөлийн тохиолдолыг илрүүлэх 2. Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт хэрхэн хамрагддаг эсэхийг тодорхойлох Судалгааны арга аргачлал Судалгаанд хамрагдах түүврийн хэмжээг нийслэлийг нутгийн захиргааны байгууллагуудад одоо ажиллаж байгаа эмэгтэй ажилтан албан хаагчдын тоонд үндэслэн тооцлоо. Улаанбаатар хотын нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад одоо ажиллаж буй ажилтан албан хаагчдаас 220 ажилтан, албан хаагчдыг санамсаргүй түүврийн аргаар сонгож, нэг агшингийн аргаар судаллаа. Судалгааны үр дүн Судалгаанд нийт 220 хүн хамрагдсан ба насны хувьд 24-56 насны эмэгтэйчүүд байлаа. Эдгээр ажилтан албан хаагчдынурьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байдлыг авч үзвэл өөрөө сайн дураараа үзлэгт ордог 22%, харин үзлэгийг байгууллагаас зохион байгуулахад 71,2% нь хамрагддаг байна. Үзлэг, шинжилгээгээр 76,3% нь эрүүл,умайн хүзүүний улайлт болон шархтай 21,7% болCIN1, CIN2 буюу хавдрын урьдал өвчин гэж оношлогдсон 2% байна.

Дүгнэлт

Судалгаанд хамрагдсан ажилтан, албан хаагчдын умайн хүзүүний өмөнгийн өвчлөлийн тохиолдол харьцангуй бага байгаа ч өөрөө сайн дураараа үзлэгт хамрагдах хувь нь цөөн хувьтай байгаа нь харагдаж байна. Иймээс өвчлөлийн болон урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдлын талаарх мэдээллийг тасралтгүйгээр өгөх хэрэгтэй байна.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 820
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК