Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (56) 2013 N01(056)
УЛИАСТАЙ СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНДАХТАРГАЛАЛТЫН ТАРХАЛТ, ЗАРИМ ЭРСДЭЛТ ХҮЧИН ХАМААРАЛ
( Судалгааны өгүүлэл )

Д.Амгалан1, Д.Алтанзаяа1, Г.Даваа2, Д.Зулгэрэл3 D.Amgalan1,D.Altanzava1,G.Davaa2, D.Zulgerel3

1,2,3ЭМШУИС, НЭМС,АУС

 
Абстракт

Завхан аймгийн Улиастай сумын төрийн албан хаагчдын дундах зүрх судасны өвчний анхдагч болон завсрын эрсдэлт хүчин зүйлийн тархалтын өнөөгийн байдлыг судласнаар тодорхой бүлгийн хүн амд чиглэсэн эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах,бодлого боловсруулагчдад нөлөөлөх, шаардлагатай нотолгоог бүрдүүлэх,мэдээллээр хангах зорилгоор уг судалгааг хийсэн. Санамсаргүй түүврийн аргаар 270төрийн албан хаагчдыг судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдсан нийт төрийн албан хаагчдын 43.7 хувь нь илүүдэл жинтэй, 21.5 хувь нь таргалалттай байгаа ба төрийн албан хаагчдын 30 хувьдцусан дахь нийт холестрины хэмжээ ихсэх эрсдэлтэй,13 хувьд ихэссэн байна. Өлөн үеийн цусан дахь сахарын хэмжээ29.3 хувьд ихсэх эрсдэлтэй,9.6 хувьд ихэссэн байна.Төрийн албан хаагчдын таргалалтын тархалт,цусны нийт холестрол болон өлөн үеийн сахарын хэмжээ хүйс, боловсрол,төрийн албаны ангилалын хувьд статистик ач холбогдол бүхий ялгаагүй байна. Харин насны бүлгийн хувьд нийт холестрол(Р=0.016), таргалалтын тархалт (Р=.011)статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Харинцусны өлөн үеийн сахарын хэмжээ насны бүлгийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй.Артерийн гипертензитэй болон артерийн гипертензигүй хүмүүс насны бүлэг (Р=0.000), цусны нийт холесрол(Р=0.000), биеийн жингийн индексийн(Р=.006)хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Цаашид төрийн албан хаагчид зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл өндөр байгаа нь ажиглагдлаа.

Халдварт бус өвчин (ХБӨ), үүний дотор зүрх судасны өвчин,чихрийн шижин, өмөн ньдэлхийнхүн амын нийт нас баралтын60 хувийг нөхцөлдүүлж байна. Эдгээр нас баралтын 80 хувь буюу 38 сая хүн ам нь бага болон дунд орлогтой орнуудад ноогдож байна1,5. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын гаргасан мэдээгээр 2008 онд 17.3 сая хүн зүрх судасны өвчний(үүний 7.3 сая нь зүрхний титэм судасны өвчин,6.2 сая нь тархины цус харвалтын шалтгаантай) улмаас нас барж энэ нь нийт нас баралтын 30 хувийг эзэлж байсан2 2030он гэхэд 23.6сая хүн зүрх судасны өвчний улмаас нас барна гэсэн тооцоо байгаа ба энэ нь нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байх болно гэдгийг харуулж байна2,5. Артерийн гипертензи нь зүрхний титэм судасны эмгэг, тархинд цус харвалт, зүрхний шигдээс зэрэг эмгэгийн үндсэн шалтгаант хүчин зүйл бөгөөд дэлхийн хүн амны нас баралтын 13% энэ эмгэгээс шалтгаалж байна.2,7 Монгол хүн амын өвчлөл эндэгдлийн шалтгаанд халдварт бус өвчний шалтгаант эмгэгүүд тогтмол тэргүүлэн өсөх хандлагатай боллоо. Зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралт 1950-аад онд 7,1% , 1985 онд 23,4% байсан бол 1995 оноос 30,8%, 2000 оноос 38% болж эрс өссөн ба зүрх судасны өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 34.4% нь артерийн гипертензитэй байна. 7,4 Завхан аймгийн хувьд зүрх судасны өвчлөл нь нийт өвчлөлийн 3-р байр,нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байсаар байна. 2011 оны байдлаар нийт нас баралтын (460 тохиолдол) 45 хувийг(207 тохиолдол) зүрх судасны өвчний нас баралт эзэлж байна.Зүрх судасны өвчлөлийн нас баралтын 5.7 хувийг артерийн даралт ихсэх эмгэг,14.9 хувийг зүрхний цочмог шигдээс,16.9 хувийг зүрхний архаг цус хомсрох эмгэг,1.9 хувийг цээжний бах эзлэж байна.4 Зүрх судасны өвчний өвчлөлийн 34.7 хувийг артерийн даралт ихсэх эмгэг эзлэж байна.4

Зорилго:

Завхан аймгийн Улиастай сумын Төрийн албан хаагчдын дундах Зүрх судасны өвчний анхдагч болон завсрын эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг судлах 1

Зорилт .

Завхан аймгийн Улиастай сумын төрийн албан хаагчдын дундахтаргалалтын тархалтыг тогтоож нас хүйс ажлын байрны онцлогийг судлах

Судалгааны арга аргачлал:

Хүн амд суурилсан нэг агшингийн загвараар Завхан аймгийн Улиастай сумын төрийн албан хаагчдыг төрийн захиргаа,төрийн үйлчилгээ,төрийн тусгай гэж 3 бүлэг болгон түүврийн хэмжээг 95 хувийн итгэх хязгаар бүхий төлөөлөх чадвартайгаар тооцож, энгийн санамсаргүй түүврийн аргаар 270 хүнийг судалгаанд хамруулан, асуумж, бие махбодийн хэмжилт ,шинжилгээний аргаар мэдээллийг цуглууллаа. Үр дүн Хүн ам зүйн үзүүлэлт:Судалгаанд Завхан аймгийн Улиастай сумын нийт 270 төрийн албан хаагч хамрагдсаны 47.4 хувийг эрэгтэй ,52.6 хувийг эмэгтэйчүүд эзлэж байна. Нийт төрийн албан хаагчдын 2.6 хувь нь бүрэн бус дунд,18.5 хувь нь бүрэн дунд,8.1 хувь нь дунд, 5.2 хувь нь магистр,доктор, 65.6 хувь нь дээд боловсрол эзэмшсэн байна. Төрийн албаны ангилал боловсролын байдал статистик ач холбогдол бүхий ялгаатай байна(Р=.011). Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 70.4 хувь эрэгтэйчүүдийн 60.2 хувь дээдболовсролтой байгаа хэдийн ч хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаагүй байна(Р=.146). Төрийн албан хаагчдын өрхийн сүүлийн нэг жилийн сарын дундаж орлого504657төгрөг байгаа ба төрийн албаны ангилалын хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй(Р=.086) Анхдагч эрсдэлт хүчин зүйлийн тархалтын байдал:

Тамхины хэрэглээ:

Судалгаандхамрагдсан нийт төрийн албан хаагчдын дунд тамхи таталтын тархалт 28.1 хувь 2 эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 4 дахин илүү хэрэглээтэй байна (Р=.000).Төрийн албан хаагчдын тамхи татаж эхэлсэн дундаж нас21.5ба нийт татаж байгаа дундаж хугацаа 13.8 жил, хоногт дунджаар 9.8 ширхэг татаж байна. Тамхи татаж байгаа хугацаа насны бүлгийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (Р=.052).Төрийн албан хаагчдын 75.2 хувь нь ямар нэг байдлаар дам тамхидалтанд өртдөг ба 26.6 хувь гэртээ, 48.5 хувь ажлын байрандаа өртдөг байна. Тамхи таталтын байдлаар төрийн албан хаагчид статистик ач холбогдол бүхий ялгаатай байна(Р=.000). Архины хэрэглээ : Судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын 67 хувь нь ямар нэг согтууруулах ундааг хэрэглэдэг байна.Архи согтууруулах ундааны хэрэглээ хүйс(Р=.000). болон төрийн албаны ангилалын хувьд(Р=.001). статистик ач холбогдол бүхий ялгаатай харин насны хувьд 26-35насныхан 43.6 хувь буюу хамгийн өндөр хэрэглэгээтэй байгаа хэдий ч насны бүлэг(Р=.154),боловсролын(Р=.0091)хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй.Эрэгтэйчүүд сүүлийн нэг жил дунжаар 9 өдөр 5-с дээш стандарт харин эмэгтэйчүүд дунджаар 5.5 өдөр 4-с дээш стандарт архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байна. Хоёрдогч эрсдэлт хүчин зүйлсийн тархалт: Судалгаанд хамрагдсан нийт төрийн албан хаагчдын 43.7 хувь нь илүүдэл жинтэй,21.5 хувь нь таргалалттай байна. Насны бүлгээр авч үзвэл 41-45 насны төрийн албан хаагчдын 34.5 хувь таргалалттай, 16.9 хувь нь илүүдэл жинтэй байгаа бол 26-35 насны 38.9 хувь нь илүүдэл жинтэй байгаа ба насны бүлгийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (Р=.011). Хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийн 55.2 , эмэгтэйчүүдийн 44.8 хувь нь таргаллаттай байна. Харин төрийн албаны ангилал, хүйс, боловсролын хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй.Биеийн жингийн индекс нь артерийн гипертензи, өлөн үеийн сахар,нийт холестролтой статистик ач холбогдол бүхий ялгаатай байна.

Зураг-1Биеийн жингийн индексийн үзүүлэлт хүйсээр

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 10.4 хувиар илүү таргалалттай байгаа хэдий ч хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (P=.076)

Хүснэгт-1 Биеийн жингийн индексийн үзүүлэлт насны бүлгээр

Насны бүлгээр авч үзвэл 41-45 насны төрийн албан хаагчдын 34.5 хувь таргалалттай, 16.9 хувь нь илүүдэл жинтэй байгаа бол 26-35 насны 38.9 хувь нь илүүдэл жинтэй насны бүлгийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (Р=.011).

Зураг-2Өлөн үеийн цусны сахарын хэмжээ ихсэх эрсдэлтэй болон ихэссэн тархалт хүйсээр

Эрэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүдтэй харьцуулахад өлөн үеийн цусны сахарын хэмжээ ихсэх эрсдэл 3.3 хувиар харин ихэссэн үзүүлэлт 0.8 хувиар илүү байна.

Зураг-3 Биеийн жингийн индексийн үзүүлэлт ба өлөн үеийн цусны сахар(хувиар)

Илүүдэл жинтэй болон таргалттай төрийн албан хаагчдын өлөн үеийн цусны сахарын хэмжээ(ммоль/л) хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад 5.5-23.7 хувиар илүү ихэссэн ба биеийн жин нэмэгдэх тусам өлөн үеийн цусны сахарын хэмжээ ихсэх эрсдэлтэй байна.

Хүснэгт-2 Насны бүлгээр нийт холестролын тархалт

 Насны бүлгээр авч үзвэл 36-45 насанд хамгийн их ихсэх эрсдэлтэй болон ихэссэн үзүүлэлттэй байна.
Зураг-4 Биеийн жингийн индексийн үзүүлэлт ба нийт холестрол/хувиар /

Илүүдэл жинтэй болон таргалалттай төрийн албан хаагчдын нийт холестролын түвшин хэвийн жинтэй албан хаагчдаас 20-63.2хувиар илүү ихэссэн ба таргалалттай төрийн албан хаагчдын дунд цусны нийт холестрол хамгийн их буюу 68.9 хувь байна.
Хэлцэмж
Халдварт бус өвчин осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлийн тархалтын 2009 судалгаанд 16-64 насны хүн амын дундах  илүүдэл жин ба  таргалалтын тархалтыг хүн амын байршилаар харьцуулан судлахад хот суурин газрын хүн амын 41.1 хувь , хөдөөгийн хүн амын 38.5 хувь илүүдэл жин ба таргалалтай гарсан байна. Харин хүйсийн хувьд хот суурин газар  эрэгтэйчүүдийн 39.1 хувь, хөдөө 35.2хувь, хот суурин газар  эмэгтэйчүүдийн 43 хувь, хөдөөгийн эмэгтэйчүүдийн 42.4 хувь тус тус илүүдэл жин ба таргалалтай байгаа нь бидний судалгаагаар зарим талаар ялгаатай байна  Бидний судалгаандтөрийн албан хаагчдын 43.7 хувь нь илүүдэл жинтэй, 21.5 хувь нь таргалалттай байна.  Хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийн 55.2 , эмэгтэйчүүдийн 44.8 хувь нь таргалалттай байна. Халдварт бус өвчин осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлийн тархалтын 2009 судалгаанд хүн амын 9.5 хувь  нь өлөн цусан дахь сахарын өөрчлөлттэй байгаа нь бидний судалгааны үр дүнтэй адилхан байна. Харин нийт холестрины хэмжээихсэх эрсдэлтэй болон ихэссэн үзүүлэлт үндсэний суурь судалгаагаар 25 хувийн тархалттай байсан бол бидний судалгаагаар18хувиар илүүтархалттай байгаа нь цаашид анхаарал татах асуудал гэж үзэж байна.
Дүгнэлт
Завхан аймгийн Улиастай сумын төрийн албан хаагчдын  43.7 хувь нь илүүдэл жинтэй, 21.5 хувь нь таргалалттай байна.Илүүдэл жин,таргалалт нь насны бүлгийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна.
1.     Илүүдэл жинтэй, таргалалттай төрийн албан хаагчдын артерийн даралт, цусны нийт холестрины түвшин, өлөн үеийн цусны сахарын хэмжээихсэх эрсдэлтэй  байна.
2.    Илүүдэл жинтэй болон таргалалттай төрийн албан хаагчдын нийт холестролын түвшин хэвийн жинтэй албан хаагчдаас 20-63.2хувиар илүү ихэссэн ба таргалалт , цусны нийт холестрол(ммоль/л)  хоорондоо  статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. (Р=.000)
3.    Илүүдэл жинтэй болон таргалттай төрийн албан хаагчдын өлөн үеийн цусны сахарын хэмжээ(ммоль/л) хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад 5.5-23.7 хувиар илүү ихэссэн ба биеийн жин нэмэгдэх тусам өлөн үеийн цусны сахарын хэмжээ ихсэх эрсдэлтэй байна.(Р=.000)
4.     Нийт холестрины хэмжээ36-45 насны хооронд ихсэх эрсдэл өндөр байна.

 

 

 

Ном зүй

1. World Health Organization. Cardiovascular disease6. /Web page/ .2007 Avialable from: http.who.int./mediacentre/factsheets/fs317/en/idex.html
2. WHO. World Health Report 2002 Reducing risks, promotion Health life. Geneva 2003
3. Association Dallas, Presented at the 71st Sceintific Sessions of the America
4. Завхан аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын тайлан-2011
5. Халдварт бус өвчин осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа Улаанбаатар, 2009,х 21-23,38-108
6. Халдварт бус өвчний талаархи хүн амынмэдлэг,хандлага,дадал судалгааны тайлан-2011
7. Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний Төв, НЭМС, “Зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын хэтийн төлөв,бүсийнзарим онцлог судалгааны тайлан” Улаанбаатар,2009,х31
8. Олон нийтийн оролцоо,эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд түшиглэсэн халдварт бус өвчний хяналт-2011х ,8-28
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1454
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК