Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (60) 2013, N05(060)
В ВИРҮСИЙН ШАЛТГААНТ АРХАГ ХЕПАТИТИЙН ҮЕД СТРОНГЕР НЕО МИНОФАГЕН Ц ХЭРЭГЛЭСЭН ҮР ДҮН
( Судалгааны өгүүлэл )

И.Алтантуяа1 С.Бадамжав2 Д.Даваадорж3

1 ЭМШУИС магистрант, 2,3 ЭМШУИС ХБЭСТ Ph.D дэд профессор

 
Абстракт

 Монгол орны хүн амын өвчлөлийн дотор хоол боловсруулах замын өвчлөл 2-рт орж байгаагаас элэгний өвчлөл тэргүүлэх байранд орж байна. Хоол шингээх эрхтний өвчлөл 2007 оны статистикийн мэдээгээр 10 000 хүн амд 793.42 тохиолдол бүртгэгдэж байсан ба 2011 онд 964.11 тохиолдол болж 21,5%-иар нэмэгджээ. Сүүлийн жилүүдийн судалгаагаар олон улсад төдийгүй манай оронд этанол, дөрвөн хлорт нүүрстөрөгч, хэт ягаан туяа, хар тугалга, мөнгөн ус, эмийн зохисгүй хэрэглээ зэрэг биологи, хими физикийн хүчин зүйлийн нөлөөгөөр элэгний эс гэмтэж цочмог, цочмогдуу, архаг үрэвсэл, хатуурал, элэгний хорт хавдар зэрэг өвчлөлүүд ихсэх хандлага ажиглагдлаа. Манай улсад вируст хепатит өвчнийг 1952 оноос албан ёсоор бүртгэж эхэлсэн байна.
Зорилго: “В”Вирүсийн шалтгаант архаг хепатитийн HBsAg  үед Стронгер нео минофаген С хэрэглэж шинжилгээгээр хянаж, судлах зорилготой.

Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй:

В вирүсийн шалтгаант элэгний архаг үрэвслийн шалтгаан, эмнэлзүйн хэлбэр, нас, хүйс, шинжилгээний өөрчлөлт, Стронгер нео минофаген Ц эмчилгээний үр дүнг тохиолдол хяналтын судалгааны аргаар судлав. В вирүст хепатиттай өвчтөнүүдийн эмнэлзүйн үе явцыг тодорхойлохдоо асуумжийн аргыг ашиглав. Судалгаанд 25-70 насны 62 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгосноос судалгаанд оролцох шалгуур хангаагүй (n=2) гэсэн шалтгааны улмаас судалгаанд нийт 60 хүн оролцлоо. Судалгаанд оролцогчдын дундаж нас 43.56±9.6.
Үр дүн:

Тохиолдлын бүлгийн 21 хоногийн дараах шинжилгээний үзүүлэлтүүдийг анхны шинжилгээтэй харьцуулж үзэхэд Шүлтлэг фосфатаза 79,90±87,28, p<0.05; АЛАТ 109,95±142,80 p<0.05; АСАТ  106,25±182,25 p<0.05; ГГТ 36,08±32,003, p<0.05 ба бусад үзүүлэлтүүдэд төдийлөн ялгаа ажиглагдсангүй (p>0.05).

Дүгнэлт:

Стронгер нео минофаген Ц нь судалгаанд хамрагдагсдын АЛАТ p<0.005, АСАТ p<0.005, ГГТ p<0.005, ШФ p<0.005 байгаа нь эмчилгээ үр дүнтэй байгааг харууллаа. Эмчилгээний өмнөх болон дараах тохиолдол хяналтын бүлгээр харьцуулахад тохиолдлын бүлэгт элэг томрох хам шинж 73,4% байсан нь эмчилгээний 21 хоногийн дараа 40,0%, шарлах хам шинж 16,7% нь 6,7%, биж хам шинж 23,3% нь 0%, хяналтын бүлэгт элэг томрох хам шинж 23,4% байсан нь эмчилгээний 21 хоногийн дараа 13,3%, шарлах хам шинж 20,0% нь 6,7%, биж хам шинж 50,0% нь 3,3% болж буурсан байна. Эссенциале тариа нь удаан хугацаанд тогтмол уусны дүнд үр дүн гарах нь харагдлаа. SNMC/glycyron нь монгол хүнд хэрэглэхэд ямар нэгэн гаж нөлөөгүй, үр дүнтэй эм бөгөөд цаашид элэгний архаг өвчтэй хүмүүсийг эмчлэхэд боломжтой гэж үзлээ.


 

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 996
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК