Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (52) 2012. N01(052)
БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЗАРИМ ЭСРЭГ БИЕ БА ДААВРУУДЫН ХООРОНДЫН УЯЛДАА
( Судалгааны өгүүлэл )

 1Ц.Оюунжаргал, Г.Батбаатар, Н.Наранбаатар, Ч.Батнасан.

  1-ЭМШУИС-ийн БАС-ийн                                                                                                            Бичил амь-Дархлаа судлалын тэнхим    

 
Абстракт

Бидний судалгаанд бамбай булчирхайн эмгэгийг оношлох / Т3, Т4, TSH/ шинжилгээ их хийгдэж байгаа хэдий ч Т3, Т4, TSH гормоныг Tg, TPO, эсрэгбиетэй уялдуулан хийж байгаа нь ховор юм. Бидний судалгаа уг асуудалд тус нэмэр болох үүднээс бамбай булчирхай ба эсрэг бие хоорондын уялдаа холбоог тогтоох нь бидний судалгааны ажлаа хийх үндэслэл боллоо. Бид бамбай булчирхайн эмгэгтэй хүмүүсийн  Т3, Т4, TSH болон Tg, TPO эсрэг биеийн уялдааг тогтоох зорилго тавьсан. Судалгаанд бамбай булчирхайн эмгэгтэй 100 хүнийг сонгон авч нийт 14-61 насны 82% нь эмэгтэй, 18% нь эрэгтэй байсан. Тус судалгаанд хамрагдсан 100 хүнээс өөрсдийн хүсэлтээр TG, TPO, шинжилгээг хийлгэх хүсэлт гаргасан 40 хүнээс 15-60 насны эрэгтэй 6 /15%/, эмэгтэй 34 /85%/ байсан. Захын сцусны ийлдсэнд Т3 / трийодтиреонин/, Т4 / тироксин/, TSH/ тиротропин /, Thyroglobulin Ab /тироглобулины эсрэг бие/ Thyriod Peroxidase IgG / пероксидазын эсрэг бие/ эдгээрийн агууламжийг тоон үзүүлэлтээр, фермент холбоот урвалаар тодорхойлсон. Судалгааны үр дүнд бамбай булчирхайн эмгэгтэй /Т3, Т4, TSH/, өвчтөнүүдэд нийт 100 тохиолдлын 62 % буюу 21-30 насны эмэгтэйчүүдэд гипертиреозын тархалт 29% / n=18/ байгаа нь бусад насны хүмүүстэй харьцуулахад илүү байна. Мөн Tg, TPO, нийт 40 тохиолдлын эсрэг биеийн тархалт 30% / n=12/ буюу 31-40 насны эмэгтэйчүүдэд бусад насны хүмүүстэй харьцуулахад илүү байгаа нь тогтоогдлоо.

Удиртгал: ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дахинд иодын дутагдалтай нутаг дэвсгэрт амьдарч буй 1,6 тэрбум гаруй хүн байгаагаас 665,0 сая нь бамбайн бахлууртай, 40,0 сая гаруй хүн иод дутлаас болсон оюуны хомсдолтой байна. Иод дутлын эмгэг нь далай тэнгисээс алслагдсан өндөр уулын бүсэд амьдардаг хүмүүс голчлон тохиолддог.  Манай орны уулархаг, гол мөрний сав газруудад иодын дутал ихээхэн тархацтай. Харин говийн бүсийн аймгуудад харьцангуй бага байгааг судлаачид тогтоосон байна. Бамбай булчирхайн эмгэг өөрчлөлт нь иод дутлаас ихээхэн хамааралтай байдаг. Манай оронд бамбай булчирхайн эмгэг өөрчлөлтийг илрүүлэх Т3, Т4, TSH ба Tg, TPO-ийн шинжилгээ хийдэг боловч бамбай булчирхайн эсрэг бие ба бамбайн даавруудын хоорондын уялдааг үнэлсэн судалгааны ажил хомс байна. Эдгээр нөхцөл байдал нь бидний судалгааны ажлаа хийх үндэслэл болсон юм.
Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй: Бид судалгаандаа бамбайн эмгэгтэй 100 хүнийг сонгон авч нийт 14-61 насны 82% эмэгтэй, 18% эрэгтэй, тус судалгаанд хамрагдсан 100 хүнээс өөрсдийн хүсэлтээр Tg, TPO, шинжилгээг хийлгэх хүсэлт гаргасан 40 хүнээс 15-60 насны эрэгтэй 6 /15%/, эмэгтэй 34 / 85%/ хүмүүс хамрууллаа. Хүний захын цусны ийлдсэнд Т3 трийодтиреонин, Т4 тироксин, TSHтиротропин, Thyroglobulin Ab /тироглобулины эсрэг бие/, Thyriod Peroxidase IgG / пероксидазын эсрэг бие/ эдгээрийн агууламжийг тоон үзүүлэлтээр фермент холбоот урвалаар тодорхойлсон.
Судалгааны үр дүн хэлцэмж: Судалгаанд хамрагдсан бамбайн булчирхайн эмгэг өөрчлөлтэй 100 хүнээс 62% гипертиреоз, 22% гипотиреоз, 8% бамбайн дасан зохицох дутмагшил, 2% эутиреоз, 3% бамбайн анхдагч дутмагшил, 3% Т4 орлуулах эмчилгээний хүндрэл гэх мэт харьцаатай байв. Бамбайн эмгэг болон бамбайн ауто- эсрэг биеийн хоорондын хамаарлыг тодорхойлох зорилгоор бамбайн дааврын өөрчлөлттэй хүмүүст Tg-Ab, TPO-Ab эерэг илэрсэн 40 хүнийг сонгон авлаа. Бамбайн эсрэг бие эерэг илэрсэн хүмүүсийн нас хүйсийн байдлыг /1-р хүснэгтэнд толилуулав/

Хүснэгт 1.
Tg- Ab ба TPO- Ab, Ayto – эсрэгбие илэрсэн хүмүүсийн нас хүйс.

Хүснэгтээс харахад: 15-20 насны 5(12.5%), 21-30насны 10 (25%), 31-40насны 13(32.5%), 41-50 насны 11 (27.7%), 51-60насны 1(2.5%) хүн байна. 31-40насны эмэгтэйчүүдийн Tg-Ab ба TPO-Ab эсрэгбиеийн илрэлт 30% (n═12) байгаа нь бусад наснй хүмүүстэй харьцуулахад илүү байна. Үүнээс харахад эмэгтэйчүүдийн дунд бамбай булчирхайн Tg-Ab, TPO-Ab эсрэгбие эрэгтэйчүүдийг бодвол 5.6 дахин илэрчээ. Энэ нь манай судалгаанд эмэгтэйчүүд илүү хамрагдсантай холбоотой байж болох ч нөгөө талаар эмэгтэйчүүд бамбайн эмгэгт илүү өртдөгтэй холбоотой байж болох юм.
Бамбайн даавар тодорхойлох шинжилгээнд хамрагдсан 40 хүний 9-д буюу 22.5%-д Tg-Ab эсрэгбие  эерэг илэрсэн. Харин TPO-Ab эсрэгбие нийт 31 хүнд буюу 77.5%-д эерэг илэрсэн байна.
Ayto-эсрэгбиеийн өөрчлөлтийг тодорхойлох зорилгоор тэдгээрийн дундаж үзүүлэлтийг тодорхойлон ( 2р хүснэгтэнд ) толилуулав.     
                                                                                                                                      

   Хүснэгт 2                                                                                                        

Ауто-эсрэг бие илэрсэн хүмүүсийн Tg-Ab ба,TPO-Ab-ийн дундаж үзүүлэлт(M-+SD)

Тайлбар: М-дундаж, SD- дунджын стандарт хазайлт, АНУ-ын Eucardio Inc, компанийн бүтээгдэхүүн Uclab ELISA оношлуурын лавлагаа хэмжээ.
Хүснэгтээс харахад эсрэг биеийн гол үзүүлэлт Tg-Ab эсрэг биеийн агууламж үйлдвэрлэгчийн лавлагаа хэмжээнээс дээш ба TPO-Ab ауто- эсрэг бие TPO-Ab эсрэг биеийн дундаж үзүүлэлт лавлагаа хэмжээний дээд хязгаарт байна.
Tg-Ab эсрэг бие Т3, Т4, TSH ба  TPO-Ab-ийн хоорондын хамаарлыг тодорхойлж үзэхэд сул сөрөг хамааралтай байна. Эндээс харахад бамбайн эсрэг биеийг судалгааг нарийвчлан хийж эдгээрийн мэдээллэг чанар болон мэдрэг, өвөрмөц чанарыг тодорхойлох шаардлагатай нь харагдаж байна.

Дүгнэлт:
Бамбайн булчирхайн эмгэг өөрчлөлттэй 100 хүний 40-д нь ТРО-Ab ауто- эсрэг бие, TPO-Ab эсрэг биеийн шинжилгээ хийхэд ТРО-Ab эсрэг бие нийт 31 хүнд буюу 77,5%-д эерэг илэрсэн байна. Tg-Ab эсрэг бие Т3, Т4, TSH ба TPO-Ab-ийн хоорондын хамаарлыг тодорхойлж үзэхэд сул сөрөг хамааралтай байна. Эндээс харахад бамбайн эсрэг биеийг судалгааг нарийвчлан хийж эдгээрийн мэдээллийг чанар болон мэдрэг, өвөрмөц чанарыг тодорхойлох шаардлагатай нь харагдаж байна.

Ном зүй

1. John Bernard Henry M.D ClinicalDiagnosis and Management by Laboratory Methods/Twentiet Edition/W.b Saunders company an imprint of Elsevier Science 2001.
2. Kaplan M.Clinical perspectives in the diagnosis of thyroid diseases.Clin.Chem 1999;45:1377-1383.
3. Chopra I:Euthyroid sick syndrome:is it a misnomer? J Clin Endocrinol Metab 1999:82:329-334.
4. Bigos R, Ridgeway E,et al:Spectrum pituitary alterations with mild and severe thyroid impairment.J Clin Endocrinol Metab 1998;46:317.
5. The world health report 2001.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 775
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК