Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (54) 2012.N03(054)
ОЛОН УЛСЫН HL7 СТАНДАРТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД ХЭРЭГЛЭХ НЬ
( Судалгааны өгүүлэл )

О.Мөнхзул

 
Абстракт

Дэлхийн бусад орнуудын хувьд нэг эмнэлэг дээр тухайн үйлчлүүлэгчийн мэдээлэл, өвчний түүх үүсгэгдсэн бол бүх эмнэлэг энэ мэдээллийг ашиглан тухайн өвчтөнд үйлчлэх боломжтой байдаг. Үүгээр зогсохгүй энэ үүсгэгдсэн мэдээллийг дэлхийн бусад орнуудад ч ашиглаж тухайн өвчтнийг эмчлэх боломжоор хангагдаж байна. Харин манай улсын нөхцөлд эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа үйлчлүүлэгчдийг чирэгдүүлдэг байдал, хүнд суртлыг арилгах, эмчлүүлэгчид аль нэгэмнэлэг дээр үүсгүүлсэн өөрийн мэдээлэл, өвчтний түүхээр бусад эмнэлэгт эмчилгээ авах боломжтой болох, түүгээр зогсохгүй дараагийн эмчилгээг хийхэд урд хийсэн эмчилгээн дээр тулгуурлах боломжтой болох гэсэн хэд хэдэн үндэслэлээр энэхүү сэдвийг сонгосон. Манай улс хэдийгээр цахим эмнэлгийн систем ашиглаж байгаа боловч дэлхийн бусад орны эмнэлгүүдтэй мэдээлэл солилцох стандартаар хангагдаагүй.
 

Судалгааны ажлын зорилго, зорилтууд
Эрүүл мэндийн цахим стандарт Н1_7-ыг судалж HL7 ба мэдээллийн технологид суурилсан эмнэлгийн үйлчилгээний мэдээллийн систем хөгжүүлэх зорилго тавин ажиллаж зорилгодоо хүрэх дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд
S  Дэлхий дахинд хэрэгжиж байгаа эмнэлгийн байгууллагын мэдээллийн системийн орчин үеийн чиг хандлага болоод стандартыг судлах
Манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа эмнэлгийн байгууллагуудын мэдээллийн системийг судлах
Эмнэлгийн байгууллагын ерөнхий үйл ажиллагаа, шинжилгээ, оношлогоог хэрхэн хийдэг, үйлчилгээний давуу болон дутагдалтай талуудыг судлах
Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн системийн HL7 стандартыг судлах
Манай улсын эмнэлгийн байгууллагуудын мэдээллийн системийг нэгдсэн нэг стандарттай болгож шинэчлэх арга замыгтодорхойлох
Манай улсад ашиглагдаж байгаа эмнэлгийн мэдээллийн системүүдийн дутагдалтай талуудыг зассан, эмнэлгийн системийг бий болгож ашиглах
Энэхүү системийг хийхийн тулд ашиглагдах програм хангамж, технологиудыг судлах Монголын нөхцөлд ашиглаж болохуйц нээлттэй эхүүдийг судалж өөрийн болгох HL7 стандартад суурилсан өгегдлийн сангийн зохиомж бүтээх
Сүлжээний орчинд ажиллах боломжтой HL7 стандартын мессеж үүсгэх, хөрвүүлэх хэрэглээний систем бүтээх
HL7 стандартын мессеж үүсгэх, хөрвүүлэх үүрэгтэй хэрэглээний системийн үйл ажиллагааг тестлэх
3. Судалгаа    /
Дэлхийн хамгийн их хэрэглэгчтэй томоохон улсуудын дагаж мөрддөг стандарт бола HL7 юм. 1987 онд, HL7 бол ашгийн бус, ANSI буюу Америкийн үндэсний стандарчлалын газраас эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хүргэх ба иргэдэд эрүү мэндийн үйлчилгээний талаар үнэлэлт дүгнэлт өгөх болон эмнэлгийн үйл ажиллагаа болон зохион байгуулалтанд электрон эрүүл мэндийн мэдээллийг солилцох, нэгтгэх, хуваалцах, сэргээх зорилгоор баталгаажуулсан стандарт юм.

                                             Өмнө нь                                                           Дараа нь
 

HL7 хөгжлийн түвшин хүртлээ маш их хувилбарууд гаргаж байсан боловч өнөөдөр хамгийн "гүгээмэл хэрэглэгдэж байгаа нь HL7 2.5 хувилбар юм. Энэ хувилбарыг ашиглахад энгийн, нэвтрүүлэхэд хөрөнгө бага шаарддагаараа онцлогтой. Мессеж нь
s   Мессежний төрөл
^   Мессежний үйлдэл
^   Мессежний бүтэц
S   Сегмент гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.


Мессеж
Сегментүүдийн бүлэг
Сегмент Өгөгдлийн төрөл Компонентүүдийн багц
Компонент Дэд компонент




HL7 мессеж үүсгэх 3 төрлийн хүснэгт ашигладаг. Үүнд :
1.   HL7 хүснэгтүүд (HL7-oop тодорхойлогдсон утгуудыг агуулсан хүснэгтүүд)
2.    дотоод хүснэгтүүд (дотооддоо ашиглахаар кодлож өгсөн хүснэгтүүд)
3.    гадаад хүснэгтүүд (HL7-ooc бусад стандартын код)
Нээлттэй эх буюу open-source системийг гол төлөв сургалт, туршилтанд ашигладаг. Тиймээс бид энэхүү мессежийг бодит эмнэлэг дээр туршигдан зохиогдсон Care 2х системийг хөгжүүлэн монголын орчинд зохицох, HL7 мессеж үүсгэх, үүсгэсэн мессежийг хөрвүүлж чаддаг болгон програмчилсан.


MSH|A~\&|Care2x-His-2.6.27|Care2x-His-2.6.27LAB|Care2x-His-2.6.27|Care2x-His-2.6.27LAB|201106021239561 no|ADTAA04AADT_A01|||2.5|||||11000|UNICODE|||
EVN|A04|20110602123956|||||<сг>РЮЦ10000006|ПЭнхжаргаплГэрэлбат||1986-10-11|т|Л|11000|96019430| 462027|MGL|single||10000006|||||||||||||||20110602123952||||||
NK1|0||
11Ч1|1|1|1|Нийгмийн даатгал|||328030 |<сг/>
MSH|A~\&|Care2x-His-2.6.27|Care2x-His-2.6.27LAB|Care2x-His-2.6.27|Care2x-His-2.6.27LAB|201106021240561 no|ADTAA04AADT_A01|||2.5||||||UNICODE|||
EVN|A01|20110602124056|||[|<сг>РЮ||10000006|||ЭнхжаргаллГэрэлбат||1986-10-11 |m||||11000|96019430|
462027|MGL|single||10000006|||||||||||||||20110602123952||||||
PV1|1|l||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
MSH|A~\&|Care2x-His-2.6.27|Care2x-His-2.6.27LAB|Care2x-His-2.6.27|Care2x-His-2.6.27LAB|20110602124110| no|ADTAA04AADT_A01|||2.5||||||UNICODE|||EVN|A01|20110602124110|||||PID||10000006|| |ЭнхжаргалАГэрэлбат||1986-10-11|m||||11000|96019430|462027|MGL|single||10000006|||||||||||||| |20110602123952||||||
РУ1|1|1|ХимийнэмчилгээнийА3А1||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||<сг>
 
Эмнэлгийн мэдээлэл нь нууц мэдээлэлд тооцогддог учир нэг талаараа хамгаалалт болж өгдөг
 



З.Дүгнэлт
Энэхүү судалгааны ажлын хийснээр
HL7-r судалж, өргөн хэрэглэгддэг сегментүүдийг ашиглаж чаддаг болсон
Эрүүл мэндийн цахим системийг дэлхийн жишигт хүргэхийн тулд олон улсад ашиглагддаг
HL7 стандартыг нэвтрүүлэх боломжийг шинжилсэн.
Эрүүл мэндийн цахим системд Hl-7-ийн өргөн хэрэглэгддэг сегментүүдийг ашигласан Цаашид манай улс өөрт байгаа нөөц дээрээ тулгуурлан энэхүү мессежний стандартыг ашиглах боломжтойг нээн илрүүлсэн
 
HL7 (Health level 7) HL7 байгууллага HL7 стандарт
HL7 мессеж HL7 систем HL7 хүснэгт IEEE
(Institute of Electrical
and    Electronic
Engineering) DICOM
(Digital  Imaging and Communication       in Medicine) X12N
(X12 стандартын дэд
стандарт)
 
Нэр томъёоны жагсаалт
Түвшин 7 гэдэг нь Олон Улсын Стандарчлалын Байгууллагын Олон Холболтын Нээлттэй Системийн (OSI) 7 түвшинг илтгэдэг
HL7    эрүүл    мэндийн    мессежний    стандартыг   хөгжүүлдэг   ашгийн
бус байгууллага
Америкийн    үндэсний    стандарчлалын    институтаар    баталгаажсан, мэдээллийн     технологид     суурилсан     эмнэлгийн     байгууллагуудын үйлчилгээний системүүдийн хооронд мессеж дамжуулах стандарт Тодорхой дүрмийн дагуу үүсгэгдэж,  HL7 стандартад заасан тэмдэг, тэмдэглэгээ ашиглагдан илгээгдэж буй мессеж
HL7 ба мэдээллийн технологид суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний систем
HL7  мессежний стандарт нь үйлдлүүд болон тэдгээрийн  тайлбарыг агуулсан хүснэгтүүдийг агуулдаг ба түүнийг HL7 хүснэгт гэдэг Цахилгаан болон электроникийн инженерийн институт. Энэхүү институт нь IEEE гэсэн стандартыг боловсруулсан ба зөвхөн эрүүл мэндийн салбарт ч биш бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах олон стандарт боловсруулсан
Энэхүү стандарт нь мэдээллийн технологид суурилсан эмнэлгиин системийн зурган мэдээлэл солилцох, сэргээх, дамжуулах үйл ажиллагаанд ашиглагдах стандарт юм.
X12N стандарт нь Х12 стандартын дэд стандарт ба даатгалын үйл ажиллагааны стандарт болдог. тооцоо хийх системд ашиглагддаг стандарт юм.


 

Ном зүй

1. HL7 2.5 хувилбарын гарын авлага
2 Health life horizon project documentation
3 HL7 байгууллагын веб сайт
4. UB SONGDO хэрэглэгчийн гарын авлага
5 Health-info 2.0 гарын авлага
6 DICOM стандартын веб сайт
7 Х12 стандартын веб сайт
8. Informatics Standards & Interoperability ном
9. The IEEE байгууллагын веб сайт
10 IEEE МВЕ байгууллага
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 781
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК