Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (54) 2012.N03(054)
ГЭРИЙН НӨХЦӨЛД ҮЗҮҮЛЖ БУЙ СУВИЛАХУЙН ТУСЛАМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛД
( Судалгааны өгүүлэл )

Д.Солонго1, С.Наранчимэг2, Б.Оргил3, Д.Дашдаваа1, Ц.Оюундарь1

1УБДС-ийн Сувилахуйн сургууль 2ЭМШУИС 3Ач АУДС

 
Абстракт

Эрүүл, өвчин эмгэггүй аж төрөх нь хүн бүрийн чин хүслэн бөгөөд сувилахуйн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж буй дэлхийн зарим улс орны чиг хандлага нь өвдсөн хүмүүсийг гэрт нь эмчлэх, түргэн илаарших тав тухтай орчинг эмнэлэгт бүрдүүлэхэд анхаардаг болжээ1. Асаргаа, сувилгааг хийхдээ өвчтөн, тэдний ар гэрийнхнийг оролцуулж, цаашид эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, эрүүл аж төрөхөд нь туслахад чиглэгдэх болжээ.1 Өвчтөн эдгэрч, илааршихад хувь хүн төдийгүй тэдний ар гэрийхний асаргаа, сувилгааны талаарх мэдлэг, чадвар, хандлага чухал нөлөө үзүүлдэг талаар судалгааны ажил нилээд хийгдсэн байдаг2.
Өвчний хөнгөн, хүндэвтэр хэлбэрийн үед гэрийн нөхцөлд эмчлэн илаарших боломжтой төдийгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөн эдгэрэн илааршихад эмнэлги"ш мэргэжилтний хяналтанд гэрийн нөхцөлд үргэлжлүүлэн эмчлэн сувилах хэрэгцээ бий болоод байна. Эмнэлгээс гарч буй өвчтөнийг гэртээ үргэлжлүүлэн эмчлэн, сувилахад мэргэшсэн буюу сувилахуйн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх сувилагч хэрэгцээтэй байна.3
Монгол орны хувьд гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээ, сувилагчийн цогц чадамжийн талаар хийгдсэн судалгаа алга байна. Иймд энэ асуудлыг иж бүрэн судалж, өнөөгийн байдалд тодорхой дүгнэлт өгөх, цаашид гэрээр тусламж үзүүлэх сувилагч мэргэжилтний загвар боловсруулан гаргах шаардлагатай гэж үзэн энэхүү сэдвийг сонгосон болно.

Судалгааны ажлын зорилго
Гэрийн нөхцөлд үзүүлж буй сувилахуйн тусламжийн байдалд дүн шинжилгээ хийж, гэрээр сувилахуйн тусламжийг үзүүлэх сувилагч мэргэжилтний загварыг боловсруулахад оршино. Судалгааны ажлын зорилт
1.    Сувилахуйн тусламжийг гэрээр үзүүлж буй өнөөгийн байдалд үнэлгээ өгөх
2.    Гэрээр сувилахуйн тусламж авахыг хүсэж байгаа үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлох
3.    Өөрийн орны сувилагч бэлтгэдэг сургуулиудын гэрийн сувилахуйн хичээлийн агуулгыг гадаад орны сувилагч бэлтгэдэг сургуулиудын гэрийн сувилахуй хичээлийн агуулгатай харьцуулан судлах
4.    Гэрээр сувилахуйн тусламж үзүүлэх сувилагч мэргэжилтний загварыг боловсронгуй болгох Материал, судалгааны арга
Судалгааг явуулахдаа олон улсад анагаах ухааны практикт ашигладаг тогтсон, нийтлэг загвар ба аргуудыг хослуулан хэрэглэв. Бид судалгаандаа үйлчлүүлэгчийг Монгол улсын эдийн засаг газар зүйн 4 бүс, Улаанбаатар хотоос түүврийн аргаар сонгон авсан. Улаанбаатар хотын Сонгино-Хайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Баянгол зэрэг 6 дүүргийн 10 өрхийн эмнэлэг, баруун бүсээс Ховд аймгийн Жаргалант сум, хангайн бүсээс Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сум, Булган аймгийн Сайхан, Орхон, Хялганат, Хишиг-Өндөр сум, Архангай аймгийн Цэцэрлэг, Хайрхан, Эрдэнэмандал, Өлзийт сум, Хөвсгөл аймгийн Хатгал, Алаг-Эрдэнэ, Түнэл, Тосонцэнгэл сум, төвийн бүсээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зүүнбүрэн, Хушаат, Сант сум, зүүн бүсээс Дорнод аймгийн Хэрлэн сум зэрэг нийт 7 аймаг, тэдгээр аймгаар үйлчлүүлдэг 20 сумдын хүрээнд явуулж, 1227 үйлчлүүлэгч, 58 сувилагчийг судалгаанд хамруулсан.
. Монгол улсад сувилагч бэлтгэдэг төрийн өмчит 4, төрийн бус өмчит 5 сургууль, гадаадын сувилагч бэлтгэдэг сургуулийн хичээлийн агуулгад гэрийн сувилгаатай холбоотой баримт материалыг баримтын аргаар судлав. Зорилтын хүрээнд мэдээ, мэдээлэл цуглуулахдаа тоон ба чанарын аргыг хослуулан хэрэглэв. Бүлгийн ба ганцаарчилсан ярилцлагын мэдээг боловсруулахдаа агуулга, хүрээгээр бүлэглэн матрикс үүсгэн, дүн шинжилгээ хийлээ. Судалгааны мэдээллийг SPSS программд шивж оруулсны дараа өгөгдлийн алдааг хянаж, дескриптив статистик шинжилгээ хийж, тархалт, төвийн хандлагыг тодорхойлсны дараа статистик аргуудаар шалгаж, бүлгүүдийн хоорондын ялгаа, хамаарлыг статистик үнэн магадтай эсэхийг шалгасан болно. Үрдүн
I. Гэрээр үзүүлж буй сувилахуйн тусламжийн байдал
Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн насны дундаж 43,66±0,44 байв. Судалгаанд хамрагдсан хамгийн залуу нь 16, хамгийн өндөр настай нь 96 настай үйлчлүүлэгч байлаа^)Нийт судалгаанд хамрагдагсдын 41-501на^н2|хаТГдийлэнх хувийг эзэлж байна.
Хүснэгт 1.
Үйлчлүүлэгчдийн насны байдал

Насны байдлыг графикаар харуулав.

25,00%

Зураг 1. Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн насны бүлэг
 
Судалгаанд хамрагдсан нийт үйлчлүүлэгчдийг хүйсээр авч үзвэл 39.4% нь эрэгтэй, 60.6% нь эмэгтэйчүүд эзэлж байна. Судалгаанд хамрагдсан нийт үйлчлүүлэгчдийг хүйсээр авч үзвэл 39.4% нь эрэгтэй, 60.6% нь эмэгтэйчүүд эзэлж байна.

Зураг 2. Судалгаанд хамрагдсан нийт үйлчлүүлэгч (хүйсээр)

Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн 49.2% нь сүүлийн нэг жилийн хугацаанд гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ авсан байна.

Зураг 3. Сүүлийн 1 жилд гэрээр асаргаа сувилгаа хийлгэсэн байдал

Үйлчлүүлэгчдийн 4.51% нь асаргаа сувилгаа хийлгэхдээ (угаалга, бургуй, шээлгүүр тавьсан, зондоор хооллосон), 12.78% нь тарилга хийлгэхдээ (арьсан дор, булчин, судас, дусал тариа), 16,54% нь төрөлжсөн нарийн мэргэжлийн сувилгаа хийлгэхдээ (боолт, иллэг хийх, нарийн мэргэжлийн зевлөгөө өгөх, зонхилон тохиолдох өвчний үеийн сувилгаа) төлбөртэй үйлчилгээ авсан байна.
Судалгаанд хамрагдсан сувилагч нарыг насны байдлаар нь авч үзвэл 20-29 насныхан 4.2%, 30-39 насныхан 41.6%, 40-49 насны сувилагчид 47.9%, 50-аас дээш насныхан 6.7%-ийг эзэлж байна. Сувилагчийн өдөр тутмын хийдэг ажлыг хувиар авч үзвэл: хийдэг бүх ажлынхаа 25.3%-ийг анхан шатны бичиг баримт хөтлөлтөнд, 18.4%-ийг эмнэлэг дээр хийдэг ажлуудад /тариа хийх, хүүхэд жинлэж хэмжих, даралт үзэх, массаж хийх, шинжилгээ авах гэх мэт/, гэрээр эргэлт хийхэд 20.1%-ийг эрүүл мэндийн боловсрол олгох сургалтанд 13.2%-ийг, жирэмсэн эхчүүд болон хүүхдийг вакцинд хамруулахад 18.7%¬
 
ийг, харин өрөөгөө цэвэрлэх, үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын материал бэлтгэх зэрэг ажилд 4.3%-ийг зарцуулдаг байна.
 

Зураг 4. Сувилагчийн өдөр тутмын хийлэг ажил (хувиар)

Сувилагчийн өдөр тутмын ажилдаа зайлшгүй мөрдлөг болгон хэрэгжүүлдэг, ажлын үнэлэмжийг илтгэдэг нэг гол зарчим бол өдөр тутмын ажилдаа "Сувилгааны үйл ажиллагааны 5 шатлал"-ыг хэрэгжүүлэх явдал юм. Сувилгааны үйл ажиллагааны 5 шатлал гэж:
1-р шатлал: Үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх
2-р шатлал: Үнэлгээний үндсэн дээр үйлчлүүлэгчид илэрч буй асуудлыг тодорхойлох 3-р шатлал: Асуудлыг шийдвэрлэхийн тулд хийх ажлаа төлөвлөх 4-р шатлал: Төлөвлөсний дагуу сувилгаагаа хийж гүйцэтгэх 5-р шатлал: Хийсэн ажилбараа (сувилгаагаа) дүгнэх
Судалгаанд хамрагдсан сувилагч нарын Сувилгааны үйл ажиллагааны 5 шатлалын талаарх мэдлэгийг авч үзвэл 29.1% нь энэ талаарх мэдлэггүй, ажилдаа хэрэгжүүлдэггүй хэмээн хариулжээ.

Зураг 5. Сувилагчийн "Сувилгааны үйл ажиллагааны 5 шатлал"-ын талаарх
мэдлэгийг үнэлсэн байдал
 
Зорилтот булгийн ярилцлагын дүн
Судалгааны ажлын зорилтын хүрээнд бид гэрээр сувилахуйн тусламж үзүүлж байсан сувилагч, сувилахуйн албан тушаалтны, дунд жижиг бүлгийн ярилцлагыг явуулав.
Судалгаанд хамрагдсан сувилагч, эмнэлгийн мэргэжилтний 50 хувь нь гэрээр асаргаа сувилгаа хийж буй одоогийн тогтолцоо нь үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна, 32 хувь нь гэрээр. сувилгаа хийхээс гадна бичиг цаасны ажил их, ажлын ачаалал их байдаг, 22 хувь нь гэрээр сувилахуйн тусламж үзүүлж буй сувилагчийн мэдлэг, чадвар, хандлага хангалтгүй байдаг, 13 хувь нь гэрээр тусламж үзүүлэхдээ нарийн мэргэжиж төрөлжих шаардлагатай гэсэн бол харин 12 хувь нь гэрээр асаргаа сувилгаа үзүүлж буй сувилагчийн үнэлэмж байдаггүй гэж хариулсан байна. II. Гэрээр үзүүлж буй сувилахуйн тусламжийн хэрэгцээ
Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн 36.75% нь гэрээр асаргаа сувилгаа авах хүсэлтэй гэж хариулсны дотор аймгуудаар нь харьцуулахад Улаанбаатар хотосс 52.6%, Орхон аймгаас 51.84% нь гэрээр сувилахуйн тусламж авах хэрэгцээтэй гэж хариулсан нь харьцангуй өндөр байна.
Хүснэгт 2.
Гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ хийлгэх хэрэгцээ (аймгаар)

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 6.3% нь хүнд өвчтэй хүний бүх биеийн угаалга, 4.1% нь хооллоход, 3.8% нь бие засуулахад мэргэжлийн сувилагчийн гэрээр үзүүлэх тусламж хэрэгцээтэй байна гэж хариулсан нь нийт хүмүүсийн бага хувийг эзэлж байсан ба энэ нь ерөнхий сувилгааны хэрэгцээ бага байгааг харуулж болох хэдий ч гэрийн нехцөлд хэвтрийн хүнд өвчтэй хүнийг асрах мэргэжлийн тусламж шаардагддаг талаарх мэдлэг доогуур байгаагаас хүмүүс өвчтэй хүнд өөрсдөө үзүүлж чадаж байгаа хэмээн үзэж байж болох юм. Харин гэрээр үзүүлэх эмчилгээ, сувилгааны хэрэгцээг төрлөөр авч үзвэл судас тариа 34.1%, дусал тариа 33%, булчин тариа 28.9%-ийг эзэлж байгаа нь бусад төрлийн эмчилгээ сувилгааны үйлдлүүдээс өндөр хувьтай байна.
 


Зураг 6. Гэрээр сувилахуйн тусламж авах хэрэгцээ (сувилгааны төрлөөр)

Судалгаанаас үзэхэд: Архангай аймагт гэрээр булчин, судэс, дусал тариа хийлгэхэд, Орхон аймагт иллэг хийлгэх, бүх төрлийн тарилга хийлгэхэд илүү санал өгсөн байхад харин Хөвсгөл аймагт энэ талаарх хэрэгцээнд бусад аймгуудтай харьцуулахад хамгийн бага санал өгсөн байна.
Гэрээр үзүүлэх төрөлжсөн сувилахуйн тусламжийг хэрэгцээний төрлөөр нь авч үзэхэд: эрүүл мэндийн сургалт, цус харвалтын дараах саажилт, зүрх судасны өвчинтэй ба бэртэл гэмтэлтэй хүмүүст үзүүлэх төрөлжсөн тусламж дийлэнх хувийг эзэлж байна. Харин дотоод шүүрлийн тогтолцооны үрэвсэлтэй хүний сувилгааны хэрэгцээ 3%, халдварт өвчтэй хүний сувилгааны хэрэгцээ 3.4%-ийг эзэлж байгаа энэ талаарх сувилгааны хэрэгцээ бага байгааг харуулж байна.
 




Зураг 7. Гэрээр Төрөлжсөн сувилахуйн тусламж авах хэрэгцээ
 
Төрөлжсөн сувилахуйн тусламж үйлчилгээний төрлийг хамгийн өндөр үзүүлэлтээр нь аймаг тус бүрээр нь судалж үзлээ. Ховд аймагт гэрээр эрүүл мэндийн сургалтыг 48.3% нь, цус харвалтын дараах сувилгаа авахыг 44.8% нь нэн чухал гэж хариулж тэргүүлсэн байхад Дорнод аймагт амьсгалын тогтолцооны, Сэлэнгэ аймагт дотоод шүүрлийн тогтолцооны өвчтэй хүний сувилгаа шаардлагагүй гэж үзсэн байна.
- Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчид гэрийн нөхцөлд сувилахуйн тусламж үйлчилгээг хэнээр хийлгэх хүсэлтэй вэ гэсэн асуултанд: 75.6% нь өрхийн сувилагчаар, 30.2% нь төрөлжсөн нарийн мэргэжпийн эмнэлгийн сувилагчаар, 13.1% нь аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагчаар, харин 4.7% нь хувийн эмнэлгийн сувилагчаар хийлгэх сонирхолтой гэж тус тус хариулжээ.


Зураг 8. Гэрээр Төрөлжсөн сувилахуйн тусламж авах хэрэгцээ

III. Өөрийн орны сувилагч бэлтгэдэг сургуулиудын гэрийн сувилахуйн хичээлийн агуулгыг гадаад орны сувилагч бэлтгэдэг сургуулиудын гэрийн сувилахуй хичээлийн агуулгатай харьцуулсан байдал
Өнөөдөр Монгол улсад сувилагч мэргэжилтнийг төгсөлтийн өмнөх сургалтаар бэлтгэдэг төрийн 4 сургууль (ЭМШУИС-ийн   Эрүүл Мэндийн Технологийн Сургууль, Дорноговь, Говь-Алтай, Дархан-Уул
 
аймаг дахь салбар сургуулиуд), төрийн бус 5 сургууль (Ач АУДС, Улаанбаатар Дээд Сургууль, Этүгэн Дээд Сургууль, Энэрэл Дээд Сургууль, Оточ Манрамба Дээд Сургууль), төгсөлтийн дараах сургалтаар сургалтаар ЭМШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх Инситут сувилагчийн мэргэжил олгох сургалтыг зохион явуулж байна.
Судалгаанд хамрагдсан сургуулиудиудаас Эрүүл Мэндийг Технологийн Сургууль, ЭМШУИС Дорноговь дахь салбар сургууль, Улаанбаатар Дээд Сургууль, Оточ Манрамба Дээд сургууль сургалтын хетелбөртөө "Гэрийн сувилахуй" хичээлийг оруулсан байна. Судалгаанаас үзэхэд "Гэрийн сувилахуй" хичээл ЭМШУИС-ийн Эрүүл Мэндийн Технологийн Сургуулийн Туслах сувилагчийн анги, дипломын сувилагчийн ангид тус бүр 2 кр, Дорноговь дахь салбар сургуулийн бакалавр сувилагчийн ангид 2 кр, Улаанбаатар Дээд Сургуулийн шаталсан бакалавр сувилагчийн ангид 2 кр, Оточ Манрамба Дээд сургуулийн уламжлалт анагаахын сувилагчийн ангид 2 кр ордог байна. Харин өөр хичээлийн агуулгад гэрийн сувилахуйн талаарх агуулга оруулсан тохиолдол байна. Тухайлбал: Эрүүл Мэндийн технологийн сургуулийн "Өрхийн сувилахуй" хичээлд 4 цаг, Дархан-Уул дахь салбар сургуулийн "Өндөр настны сувилахуй" хичээлд 8 цаг, ЭМШУИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн "Өрхийн сувилагч"-ийн мэргэжил олгох сургалтанд 30 цаг, "Ахмад настны эрүүл мэнд, сувилахуй" мэргэжил олгох сургалтанд 4 цаг, "Нярайн сувилагч"-ийн мэргэжил олгох сургалтанд 16 цаг, "Ач" Анагаах Ухааны Дээд Сургуулийн "Өрхийн сувилахуй" хичээлд 12 цаг, "Өндөр настны сувилахуй" хичээлд хичээлд 6 цаг, Улаанбаатар Дээд Сургуулийн "Хамт олны сувилахуй" хичээлд 24 цаг, Этүгэн дээд сургуулийн "Сувилахуйн үндэс" хичээлд 4 цаг тус тус ордог байна.
Хүснэгт 3.
 Гэрийн сувилахуй хичээлийн цагийн оноолт

Гадаад орны хөтөлбөр, хичээлийн агуулгад гэрийн сувилахуйн талаар тусгагдсан байдлыг авч үзэхэд Солонгос, Тайвань зэрэг улсад бакалаврын зэрэгтэй сувилагчийн (BSN) ангид "Хамт олны сувилахуй" 6 кр, "Урт хугацааны сувилгаа" (Introduction to Long Term Care) 2 кр-ийн хичээлийн агуулгад гэрээр сувилгаа хийх агуулгыг багтаадаг бол АНУ-д "Гэрийн сувилахуй" (Home Health Care Nursing) хичээл ордог байна.
Судалгаанаас үзэхэд өнөөдөр Монгол улсад гэрээр сувилахуйн тусламжийг дипломын боловсролтой өрхийн сувилагч өрхийн эмчийн удирдлаган дор гүйцстГэж байхад АНУ, Канад зэрэг өндөр хөгжилтэй орнуудад магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй сувилагч нар бие даасан байдлаар тусламж үзүүлдэг байна.
"Гэрийн сувилахуй" хичээлийн агуулгад дүгнэлт хийж үзэхэд манай орны хувьд түүх, тушаал, сувилагчийн баримтлах зарчим, сувилагчийн онцлог, үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцаа тогтоох талаар тусгагдсан байна. Харин АНУ, Канад улсын хичээлийн агуулгад сувилагч бие даасан тусламж үзүүлнэ гэсэн утгаараа зонхилон зонхилон тохиолддог өвчин эмгэгүүдийн үед үзүүлэх гэрийн сувилгаа,
 




сувилагчийн ёс зүй, үйлчлүүлэгчийн эрх, үүрэг, гэрийн сувилгааны стандарт зэргийг өргөн утгаар нь тусгасан байна.
IV. Гэрээр сувилахуйн тусламж үзүүлэх сувилагч мэргэжилтний загвар
Гэрээр сувилахуйн тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх үйлчилгээ нь манай орны хувьд шинэ учраас гэрээр сувилахуйн тусламж үзүүлэх сувилагчийн загвар боловсрууллаа.

Гэрээр сувилахуйн тусламж үзүүлэх сувилагчийн загвар

Хүн амыг эрүүлжүүлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлях арга хэмжээг хэрэгжүүлэх, эрүүл зүйн сургалт явуулах чадвартай
Сувилгааны үйл ажиллагааны 5 шатлалын дагуу үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх, асуудлыг илрүүлж оношлох, асуудалдаа тулгуурлан асран сувилах ажлаа төлөвлөх, тусламж үзүүлэх, хийсэн ажлынхаа үр дүнг тооцдог арга барил эзэмшсэн
Хүн амын дунд түгээмэл зонхилон тохиолддог өвчнөөс урьдчилан сэргийлэх, төрөлжсөн нарийн мэргэжпийн сувилахуйн тусламжийг эмчтэй хамтран болон бие даан үзүүлэх мэдлэг, чадвартай Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг бүрэн эзэмшсэн, үйлчлүүлэгчтэй холбоотой ямар нэг асуудалд тэднийг мэргэжилтний хувьд өмгөөлөн хамгаалах мэдпэг, чадвартай Гэрийн сувилахуйн талаарх нотолгоонд суурилсан судалгаа хийдэг байх ёстой.
Хүснэгт 4.
Нийтлэг үндэслэл

Гэрээр сувилахуйн тусламж үзүүлэх сувилагчийн ажлын байр

Гэрээр тусламж үзүүлэх сувилагчийн ажил үүргийн хуваарь:

Гэрээр тусламж авах үйлчлүүлэгчийн талаарх мэдээлэлтэй танилцах
Шаардлагатай гэж үзвэл нэмэлт ном, товхимол, сурах бичиг ашиглах
Үйлчлүүлэгчтэй холбоо барих /очих цагаа тохирох, хэрэгцээтэй зүйлсийг мэдэж авах/
Хэрэглэгдэх зүйлсийг бэлтгэх /Асаргаа сувилгааны цүнх, бичиг баримт, сувилгааны карт/
Үйлчлүүлэгчийн гэрт очих
Үнэлгээ өгөх, карт хөтлөх
Үйлчлүүлэгчтэй хамтран шийдвэр гаргах
Сувилгаа хийх /нэг үйлчлүүлэгчид дунджаар 1 цаг зарцуулах/
Нэг үйлчлүүлэгчийг эдгэртэл/ямар нэг үр дүнд хүртэл хэдэн удаа гэрт нь сувилгаа хийх төлөвлөгөө зохиох
Хуваарийн дагуу сувилгаа хийх, үр дүнг тооцно
Хийсэн бүх ажилбараа сувилгааны картанд бичиж тэмдэглэнэ.
Шаардлагатай тохиолдолд эмч дуудах, баг болон ажиллах

Дүгнэлт
1.    Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 49.2 хувь нь сүүлийн нэг жилд гэрээр сувилахуйн тусламж авсан байна. Гэрээр сувилахуйн тусламж авсан үйлчлүүлэгчдийн 4.51 хувь нь асаргаа сувилгаа, 12.78 хувь нь тарилга, 16,54 хувь нь төрөлжсөн сувилгаа /боолт, иллэг, зөвлөгөө өгсөн, зонхилон тохиолдох өвчний сувилгаа! хийлгэхдээ төлбөр төлдөг нь энэ талаар эрүүл мэндийн тогтолцоонд тодорхой тусгаж оруулаагүйтэй холбон үзэж байна.
2.    Бидний судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдэд 36.75 хувь нь гэрээр асаргаа сувилгаа хийлгэх хэрэгцээ байдаг. Гэрийн төрөлжсөн сувилахуйн дотор цус харвалтын дараах сувилгаа, бэртэл гэмтэлтэй хүний сувилгаа, зүрх судасны өвчтэй хүний сувилгааны хэрэгцээ тулгамдсан асуудлын нэг болж байна.
3.    Судалгаанаас үзэхэд сувилагч бэлтгэдэг сургуулиудын "Гэрийн сувилахуй" хичээлийн агуулга харилцан адилгүй байна. Гадаадын сувилагч бэлтгэдэг сургуулиудын " Гэрийн сувилахуй" хичээлийн агуулга, хэлбэр, цагийн багтаамжийг өөрийн орны онцлогт тохируулан, зарим хичээлийн хөтөлбөр, агуулгад тусган шинэчлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна.
4.    Нийгмийн хэрэгцээ, гэрийн сувилахуй хичээлийн агуулгад уялдуулан гэрээр тусламж үзүүлэх сувилагчийн загвар боловсрууллаа.

Түлхүүр үг: Гэрийн сувилахуйн тусламж, Гэрийн сувилагч, Гэрээр үзүүлэх төрөлжсөн сувилахуй, Гэрийн
эргэлт


 

Ном зүй

1. Эрүүл мэндийн удирдлага. ЭМНХЯ, ДЭМБ, ЭМУБТ. Улаанба^тар. 2000

3. Цэнгэлмаа Б, Оргил Б. Өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах асуудалд. \\\"Эрүүл мэндийн шинжлэх ухаан\\\" 2010, No13, х. 40-42
4. Эрүүл мэндийн сайдын 2004 оны 5-р сарын 136 дугаар тушаалын хавсралт
5. Л.Нарантуяа Л. Эрүүл мэндийн анхан шатны туспамжийн тухай. Өрхийн сувилагч, сум, багийн бага эмч, сувилагч нарт зориулсан сургалтын материал. 2001:9-92.
6. Sherry L. S, Catherine М., Handy MA RN. The Nursing Clinics of North America. Home Health Care. New York; 1988.
7. Оргил Б., Myxap Ц., Цогт-Очир Ч., Ганбат Ц. Өрхийн сувилагчийн тусламж үйлчилгээ. УБ, 2000 он, 8 дахь тал.
8. Carol Taylor., Carol Lillis., Priscilla LeMone Fundamentals of Nursing. 1997. Third Edition p 208
9. Оюундарь Ц. Улаанбаатар хотын өрхийн зарим эмнэлгийн сувилагчдийн ажлын ачаалал, ажлын байрны тодорхойлолтонд үнэлгээ өгөх нь. Диссортаци хууд 4. Улаанбаатар хот 2009.
10. Эрүүл мэндийн сайдын 2004 оны 5-р сарын 28-ны А/138 тоот тушаал
11. Murashima et al. A Challenge for Providing Good Care at Home 97
12. Санжаабадам C. Боловсролын чанарын үнэлгээ. Улаанбаатар, 2011, х 16,18
13. Наранчимэг С. Сувилгааны үйл ажиллагаа УБ, 2009 он, хууд 88
14. Наранчимэг С. Хандлагын нууцад нэвтрэх нь УБ, 2007 он, хууд 20
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 7028
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК