Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (54) 2012.N03(054)
НИЙСЛЭЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ 2,3-Р ШАТЛАЛЫН ЭМНЭЛЭГҮҮДИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ҮЕД АЖИЛЛАХ ЧАДАВХИЙН ҮНЭЛГЭЭНИЙ СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Н.Цогбадрах , Э.Ган-Эрдэнэ, Д.Даваалхам

 
Абстракт

Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их хор хөнөөл учруулж байдаг цөөхөн гамшгийн нэг нь газар хедлөлт юм. Газар хөдлөлт гэдэг нь Дэлхийн хөрсний хавтангуудаас гэнэт их хэмжээний энерги сулран чичирхийллийн давалгаа үүсч тархах үйл явцыг хэлдэг.1
Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 80 хувь, томоохон хот суурин газрын 70 хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд газар хөдлөлтийн 6 баллаас дээшхи тохиолдол сүүлийн 20 жилийн дотор 40 гаруй удаа, 8 баллаас дээш хүчтэй газар хөдлөлт 4 удаа, 7-гоос дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 6 бүртгэгджээ. Улаанбаатар хотын нийт барилгажилтын талбайн 25% нь 6 баллын, 52% нь 7 баллын, 23 % нь 8 баллын газар хөдлөлтийн бүсэд хамрагддаг.2,9
Манай оронд хотжих үйл явц сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж, газар хөдлөлтийн гамшиг үндэсний аюулгүй байдалд сүйрлийн хор хөнөөл учруулахүйц байдал үүсээд байнаУлаанбаатар хотын газрын хөрсийг хэв шинжээр нь авч үзвэл газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй газарт тооцогдох бөгөөд өндөр нарийвчлалтай сансрын зураг, хээрийн ажлын судалгаагаар 7,5 магнитуд хүртэл хөдлөх магадлалтай гэж үздэг байна. Улаанбаатарт хүн ам олноор сууршиж буй төдийгүй нийслэл нь манай орны эрүүл мэндийн салбарын цөм болж байгаа тул хүчтэй газар хөдөлвөл үлэмж хэмжээний хохирол амсах болоод байна.9
Газар хөдлөлтөд учирч болзошгүй гамшгийн эрсдлийг урьдчилан тооцож, хариу арга хэмжээг зөв төлөвлөж хэрэгжүүлэх нь нэн чухал юм. Эрүүл мэндийн байгууллагуудын , гамшгийн үед ажиллах чадавхаас иргэдийн амь нас ихээхэн хамардаг байна. Иймээс эрүүл мэндийн байгууллагын гамшгийн үеийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг үнэлж шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүднээс судалгааг хийх зайлшгүй шаардлага урган гарч байна.4,7,8

 Зорилго:
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 2,3-р шатлалын эмнэлэгүүдийн барилгын өнөөгийн байдал болон газар хөдлөлт гамшгийн үеийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхийг үнэлэхэд оршино. Зорилт:
•    Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 2,3-р шатлалын эмнэлэгүүдийн барилгын өнөөгийн байдлыг үнэлэх
•    Газар хөдлөлтийн гамшгийн үед нийслэлийн 2,3-р шатлалын эмнэлэгүүдийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг үнэлэх
Судалгааны ажлын арга аргачлал :
Судалгааны арга загвар : Аналитик судалгааны агшингийн арга
Хамрах хүрээ ба түүвэр : 2-р шатлалын 20 эмнэлэг, 3-р шатлалын 10 эмнэлэгийг
хамруулж гамшгийн үеийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг үнэлэх асуумж
болон үнэлгээний хуудсаар судалгааг авсан болно.
Судалгааны боловсруулалт : Үр дүнгийн боловсруулалтыг SPSS-17,0
программыг ашиглан chi square тест болон статистикийн бусад аргуудыг
хэрэглэсэн болно.
Үр дүн :
•    Судалгаанд хамрагдсан 2.3-р шатлалын эмнэлгүүд нь хот суурин газартай 33,3% (10) нь гүүрээр холбогдсон, барилгын 83,3% (25) нь тоосго чулуугаар баригдсан,  36,7% (11) нь эмнэлэгийн зориулалтаар баригдаагүй хэдий ч 100% (30) даацын ханыг нураагаагүй 98,3% (28) зургын планыг өөрчлөөгүй, 21-57 жил ашиглагсан ба 43,3% (13) нь 40-өөс дээш жил ашиглагдсан байна.
•    2,3-р шатлалын эмнэлэгүүдийн 73,3% (22) нь усны нэмэлт эх үүсвэргүй, цахилгааны нэмэлт эх үүсвэр 26,7% (8) нь байхгүй, 90% (27) галын дохиололын систем байхгүй, хийн систем 30% (9) нь байхгүй ба 56,7% (17) нь зөөврийн баллон ашиглаж байна 36,7%(11) нь мэс заслын хагалгааны зориулалтын өрөөгүй,56,7% (17) нь өвчнөний ор зөөх болон хөгжпийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шатгүй гарцгүй байна. Эмнэлгийн барилга зориулалтаар баригдсан эсэхийг усны нэмэлт нөөцтэй эсэхтэй харыдуулж үзэхэд зориулалтаар баригдсан хэдий ч усны нэмэлт нөөцгүй байна. .(chi square 0,639a).
•    Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагуудын 96.7%(29) нь гарцын тэмдэглэгээтэй,73,3% (22) нь эрэмбэлэн ангилалын өнгөөр ялгах тогтолцоотой, 96,7% (29) нь яаралтай тусламжийн ажлын хэсэгтэй,90% (27) нь яаралтай тусламжийн үнэлгээ хийдэг,60% (18) нь гамшиг онцгой байдлын төлөвлөгөө нь бусад эмнэлэгийнхтэй холбоогүй, 83,3% (25) нь онцгой байдлын бэлэн байдлын сургалт хийдэг хэдий ч 53,3% нь санхүүжилт олгодоггүй, 33,3% нь гамшгийн үед байгууллага орхин гарах төлөвлөгөө байхгүй, 43,3% нь эмх замбараагүй байдлыг зохицуулах тусгай хамгаалалтын ажилтан байхгүй, 70% (21) нь үйлчлэх хүрээний хүн амыг тооцоолдог,43,3% (13) нь явуулын эмнэлэг дэлгэх нөөц байхгүй байна. Гал унтраах сургалт хийдэг эсэхийг бэлтгэл сургалтанд санхүүжилт олгодог эсэхтэй харицуулж үзэхэд сургалт хийдэг хэдий ч санхүүжилт олгодоггүй байна.(сЫ square 2,058а).
•    Судалгаанд хамрагдсан 2-р шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын багаж тоног төхөөрөмжийн нөөцийн хангалт муу.Тухайлбал:Судалгаанд хамрагдсан эрүүл мэндйн байгууллагуудын 10%(3) нь дамнуургагүй,36,7%(11) нь 1-3 дамнуургатай, 20%(6) нь тэргэнцэргүй, 30%(9) нь 1-3 тэргэнцэртэй, 10% (3) нь амбугүй, 33,3 %(10) нь 1-3 амбутай, 33,4 %(20) нь тээвэрлэлтийн чиг шиний хангалт муу, 23,3% (7) нь нөөцийн ор байхгүй, 53,3% (16) нь цус цусан бүтээгдэхүүний нөөц огт байхгүй, эм хэрэгсэлийн нөөцийн хангалт муу байна.
Хэлцэмж :
Нийслэлд, хот төлөвлөлтийн бодлого алдагдсан, чанаргүй материа.паар баригдсан, он удаан жил ашиглагдсан, газар хөдлөлтийн чичиргээг даах чадваргүй барилга, орон сууцны тоо олширсон, шинээр баригдаж буй барилгад тавих хяналт
муу зэрэг хүчин зүилиин улмаас газар хөдлөлтиин үед иргэдэд учирах хор хөнөөлийг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж байна.3
Манайд газар хөдлөлтийн гамшгийн судалгаа цөөн хийгдсэн байдаг ч эрүүл мэндийн байгууллагын чадамжийг ажлын байрны нь байдалтай судалсан судалгаа одоогоор хийгдээгүй байна.

Дүгнэлт :
1.    Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 2,3-р шатлалын эмнэлгүүдийн барилга нь өнөөгийн шаардлагад нийцэхгүй газар хөдлөлтийн гамшгийн үед учруулж болох эрсдэлийг нэмэгдүүлж байна.
2.    Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагуудын гамшгийн үед иргэдэд яаралтай тусламж үзүүлэх чадавхи болон эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн хангалт муу байгаа зэрэг нь эрүүл мэндийн байгууллагуудын гамшгийн үед ажиллах чадавхи сул байгааг харуулж байна

Ном зүй

1. МУЗН Тазар хөдлөлт\\\" 2005 он
2. БХБЯ, Б.Бат-Эрдэнэ, Тазар хөдлөлтийн төлөв байдал, болзошп/й аюул, аврах арга хэмжээ\\\", 2010.он
3. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тазар хөдлөлтийн гамшгаас хамгаалах тухай зөвлөмж
4. ЭМЯ, ДЭМБ, ЗГХА-ЭМГ, Азийн гамшгийн бэлэн байдлын төв \\\"гамшиг онцгой байдлын үеийн эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт \\\" Улаанбаатар 2010 он
5. Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого хөтөлбөр батлах тухай УИХ - ын 2011 оны 22-р тогтоол
6. Гамшгаас хамгаалах тухай хууль 2003 он
7. 2010.03.18.\\\" Тамшгаас хамгаалах, бэлэн байдлыг хангах зарим арга хэмжээний тухай\\\" Эрүүл мэндийн сайдын 2010 оны 3-р сарын 98 тоот тушаал,
8. \\\" Онцгой байдал, гамшгийн үед төв орон нутгийн цусны асуудал хариуцсан байгууллагуудын ажиллах журам батлах тухай\\\"Эрүүл мэндийн сайдын 2010 оны 12-р сарын 447 тоот тушаал
9. ОБЕГазрын дэргэдэх гамшиг судлалын хүрээлэн \\\"Гамшгийн эрсдэлийн үнэлгээ\\\" гарын авлага: Улаанбаатар :2009 он
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 981
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК