Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (54) 2012.N03(054)
ЭМШУИС-ИЙН ОЮУТНУУДЫН МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХЭРЭГЛЭЭ, ХАНДЛАГЫГ СУДАЛСАН ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Ганцэцэг Г1, Даваа Г2

1.НЭМ магистрант, 2. АУ-ны доктор, НЭМС, ЭМШУИС

 
Абстракт

Дэлхий дээр мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой жилд 1.8 сая орчим хүн нас барж байна1 НҮБ-ын судалгаагаар дэлхийн хүн амын зургаан хувь нь хар тамхийг байнга хэрэглэдэг ба сүүлийн хэдэн жилд хар тамхины наймаа гурав дахин өссөн байна2. Мансууруулах бодис хэрэглэх нь зөвхөн ХДХВ-ын халдвар төдийгүй бэлгийн замын бусад халдварт өвчнүүд, элэгний В,С хэлбэрийн үрэвсэл зэрэг олон өвчний халдварыг зэрэг авах эрсдэлтэй байдаг1. НҮБ-ын ДОХ-ын сангийн сүүлийн үеийн албан ёсны эх сурвалжийн мэдээгээр халдварлалтын тохиолдлын 75-80 хүртэлх хувь нь мансууруулах бодисыг судсаар тарьж хэрэглэсэнтэй холбоотой байсан байна 3.
 

Зорилго: ЭМШУИС-ийн оюутнуудын мансууруулах бодисын хэрэглээ, хандлагыг судлахад оршино.

Зорилт
1.    ЭМШУИС-ийн оюутнуудын мансууруулах бодисын хэрэглээний байдлыг судлах,
2.    ЭМШУИС-ийн    оюутнуудын    мансууруулах    бодист    хандах хандлагыг судлах
Судалгааны материал арга зүй
Аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан судалгааг явуулсан. Судалгааны мэдээ, материал цуглуулахдаа асуумжын аргыг ашигласан. Судалгаанд ЭМШУИС-ийн 314, ЭМШУИС-ын харьяа Дорноговь аймаг дахь АУК-ийн 278 оюутнуудыг хамруулсан.

Үр дүнгийн боловсруулалтын арга
Статистик боловсруулалтыг SPSS-18 программ ашиглан тойм статистикийн үзүүлэлтүүд болох стандарт хазайлт, дундаж, олон давтагдсан утга, хамгийн их, бага утга зэргийг тооцоолсон.

Үр дүн: Судалгаанд хамрагдсан оюутнуудын хүйсийн (эр:эм) 1:2.2 харьцаатай, 13.5 хувь гэрлэсэн, 16-30 насны бүлгээс 20-24 насны оюутнууд давамгайлж байсан.

Хүснэгт 1. Судсаар хар тамхи тарьж хэрэглэж байгаа хүн харсан байдал

Судалгаанд хамрагдсан оюутнуудын дийлэнх буюу 95.6 хувь нь хар тамхи хэрэглэж байгаа хүнийг хараагүй, 4.39 хувь нь хар тамхи хэрэглэж байгаа хүнийг ямар нэгэн байдлаар харсан байна. (хүснэгт 1)

Хүснэгт 2. Өөрийн сургуулийн орчимд судсаар хар тамхи тарьж хэрэглэж байгаа
сэжиг тохиолдол ажигласан байдал

Оюутнуудын 2.2 буюу 13 оюутан өөрийн сургуулийн орчимд судсаар хар тамхи тарьж хэрэглэж байгаа сэжиг тохиолдол ажигласан байна. (хүснэгт 2)
Хүснэгт 3. Тухайн амьдарч буй газартаа хар тамхи хэрэглэж байгаа сэжиг ажигласан
байдал

Тухайн амьдарч буй газар нь хар тамхи хэрэглэж байгаа сэжиг тохиолдлыг 4.05 хувь буюу 27 оюутанд ажиглагджээ. (хүснэгт 3)

Хүснэгт 4. Мансууруулах бодисын хэрэглэгч

Хар тамхи хэрэглэдэг өөрийн сургуулийнхаа хүнийг мэддэг 2.0 хувь буюу12 оюутан байснаас 1.2 хувь нь V-VI дамжааны 7 оюутан байлаа.
Судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 1.0 хувь нь хар тамхи хэрэглэдэг 1-2 хүнийг мэддэг, 0.9 хувь нь хар тамхи хэрэглэдэг 3 дээш хүнийг мэддэг гэжээ.
Хар тамхи хэрэглэдэг бусад сургуулийн 1-2 оюутан мэднэ гэж 2.7 хувь, 3-5 оюутан мэднэ гэж 0.33 хувь, 6-с дээш оюутан мэднэ гэж 0.5 хувь хариулсан байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд хар тамхийг судсаар хэрэглэж байхыг харсан гэж судалгаанд хамрагдагсдын 2.4 хувь хариулсан ба 7 хоногт нэг ба түүнээс дээш удаа хэрэглэж байгааг харсан гэж 0.8 хувь хариулсан байна. Хар тамхи хэрэглэхийг санал болгож байсан эсэхийг судлахад 98.3 хувь нь санал болгож байгаагүй, 1.7 хувьд нь 18-22 насанд нь санал болгож байсан гэж хариулжээ.

Зураг 1. Судалгаанд хамрагдсан оюутнуудын дундах тарилгын бус эм бэлдмэл, наркотик бодисын хэрэглээний байдал

Судалгаанд хамрагдсан оюутнуудын 54 хувь нь ямар нэгэн өвдөлт намдаах эм, 8 хувь нь тавшруулах үйлчилгээтэй эм хэрэглэсэн байлаа. Харин үнэртүүлэгч бодисыг 5 хувь, наркотик бодисыг 3 хувь нь хэрэглэжээ.

Дүгнэлт:
1.    Судалгаанд    хамрагдагсдсан    оюутнуудын    1.0    хувь    нь мансууруулах бодис хэрэглэж үзсэн байна.
2.    Оюутнуудын хоёр оюутан тутмын нэг нь өвдөлт намдаах эмийг хэрэглэдэг
Түлхүүр үг: ЭМШУИС, мансуурах бодис, хэрэглээ, хандлага

Ном зүй

1. \\\"Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгаа\\\"-ны тайлан. 2010
2. ДЭМБ, НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн 2008 оны тайлан мэдээллээс/
3. \\\"Нийслэлийн өсвөр үе, залуучуудын дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл бодисын хэрэглээ, ойлголтын талаархи тандалт судалгаа\\\"-ны тайлан. 2010 он
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2121
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК