Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (54) 2012.N03(054)
ЭЛЭГ ХАМГААЛАХ ТУНАМАЛ ЦАЙНЫ ФАРМАКОЛОГИЙН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС
( Судалгааны өгүүлэл )

Б.Болор Д.Энхжаргал

 
Абстракт

Орчин үед химийн аргаар өндөр үйлчилгээтэй эм бэлдмэл зохион бүтээж, эмчилгээний практикт ихээхэн хэрэглэж байна. Гэвч химийн аргаар гаргаж авсан эмийн бэлдмэлийг ургамлын гаралтай эмийн бодистой харьцуулан үзвэл эмийн ургамлын бэлдмэл нь хүний бие махбодид зохимжтой, эмчилгээний хүрээ өргөн, гаж нөлөө, хорон чанар бага байдаг.
Цай нь хэрэглээгээрээ усны дараа орох ундаа XXI зууны ундны хаан хэмээн нэрлэгддэг. Түүхийн бүхий л үед "Camellia Sinensis" хэмээх модны навчны хандыг ундааны болон эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр ирсэн байна. Цай 5000 гаруй жилийн түүхтэй. Анх МЭӨ 2737 оны үед Хятадын удирдагч Shen Nong цайг анх нээжээ.
Цай болгон хэрэглэх ургамлуудыг зөв зохистой сонгохгүй бол ургамлын доторх зарим бодисууд бие биеийнхээ хүчийг бууруулах, эсвэл хоорондоо урвалд .;рж хортой бодис ялгаруулах сул талтай байдаг. Харин ургамалд байх биологийн идэвхт бодис, хоорондоо нийцэх байдлаар нь зөв сонгож чадвал бие биеийнхээ хүчийг дэмжин, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.
Ийнхүү хүний бие махбодид шаардлагатай биологийн идэвхт чухал нэгдлүүдийг агуулсан Уламжлалт Анагаах Ухаанд хэрэглэгдэж ирсэн жор болох хусны онгол мөөг, мөлхөө ганга, нохойн хошууны жимсийг нь бэлтгэн ундааны болон эмчилгээний зориулалтаар хэрэглэх нь түүнд агуулагдаж байгаа бодисууд бие, биеийнхээ хүчийг дэмжин эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх үйлдэлтэй тул дээрх найрлага бүхий цайг гарган авах зорилго тавьсан болно.

Судалгааны зорилго:
Манай оронд элбэг тархацтай, нөөц нь тогтоогдсон, уламжлалт анагаах ухаанд өргөч хэрэглэгдэж ирсэн Хусны онгол мөөг, Мөлхөө ганга, Өргөст нохойн хошуу эмийн ургамлуудаас элэг хамгаалах цайг үйлдвэрлэхийн тулд түүний фармакологийн судалгааг явуулах

Судалгааны зорилт:
1.    Хурц хорон чанар тодорхойлох
2.    Элэг хамгаалах үйлдлийн судалгааг явуулах
Судалгааны шинэлэгтал:
Ургамлын гаралтай элэг хамгаалах цайг үйлдвэрлэж, технологийн аргыг боловсруулах, стандартчилалын аргыгтогтоох

Судалгааны ажлын арга зүй
"Тунамал" элэг хамгаалах цайны фармакологийн судалгааг МУ-ын төрийн шагналт АШУ-ны доктор, профессор М.Амбага багшийн удирдлаган дор "Монос" АУДС-ийн дэргэдэх эрдэм шинжилгээний лаборатори болон "Хулж Боржигон" эмнэлгийн биохимийн лабораторийн материаллаг баазыгтүшиглэн гүйцэтгэлээ.
18,9-33,9 гр жинтэй 20 цагаан хулганад уг бэлдмэлийн биологийн идэвхт нэгдлүүдийн (LD50) хорон чанарыг В.С.Прозоровскийн (1978) хурдавчилсан аргаар тодорхойлж, уг ургамлын хорон чанарыг К.К.Сидоровын (1973) ангиллаар тогтоов.
Элэг хамгаалах үйлдлийг судлахдаа бэлдмэлийг 1:10 харьцааагаар идээшмэл бэлтгэж 0,2мл /200гр тунгаар тооцож 156,3-260,7 гр жинтэй 24 цагаан харханд 3 бүлэг болгон нийт 9 хоног амаар зондоор уулгав. Туршилтын 4 дэхь хоногт 50%-ийн 4 хлорт нүүрстөрөгчийг 0,8мл/ 200гр тунгаар арьсан дор тарьж , 9 дэхь хоногт цусны ийлдсэнд аланин трансаминаза, аспартат трансаминаза, гамма глутамил трансфраза, шүлтлэг фосфатаза зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлов.
Судалгааны үр дүнгийн боловсруулалтыг хийхдээ SSPS-16 программыг ашиглав.

Судалгааны ажлын үр дүн
Эмийн бэлдмэлийн хурц хорон чанар буюу Ю50-ийг 20 цагаан хулганы сүүлний венийн судсанд тарьж тодорхойлов. Хурц хорон чанарыг тогтоохдоо тунг аажим бууруулах замаар урьдчилан бэлтгэсэн хулгануудын сүүлний венийн судсанд тарьж эмнэл зүйн дор дурьдсан шинж тэмдэг үзүүлэхээс эхлээд амьд үлдэх хүртлэх явцыг ажиглаж байв.
Судалгаа явуулсан байдлыг хүснэгт 1 -д үзүүлэв.
Хүснэгт 1

"Тунамал" элэг хамгаалах цайны хорон чанарыг тогтоосон дээрхи туршилтын дүнг (1.84 гр/кг) бэлдмэлийн хорон чанарыг ангилсан С.Г.Сидровын ангипалд хамааруулж үзэхэд уг цай нь "практически нетоксично" буюу практик хувьд хоргүй ангилалд багтаж байлаа.
Цагаан харханд элэг хамгаалах үйлдлийг ССЦ (carbon tetrachloride)-eep үүсгэсэн элэгний цочмог үрэвслийн эмгэг загвар дээр судлав.
Судалгаанд 156,3-260,7 гр жинтэй 24 толгой Wistar үүлдрийн цагаан хархыг сонгон авч, 3 бүлэг бүрт 8 амьтан байхаар дараах байдлаар хуваасан. 1-р бүлэг: Эрүүл бүлэг 2-р бүлэг: Хяналтын бүлэг 3-р бүлэг: Судалгааны бүлэг
1-р бүлгийн хархыг эрүүл хяналтын зорилгоор, 2-р бүлгийг эмгэг хяналтын зорилгоор эмгэг загвар үүсгээд, туршилтын хугацаанд эмчилгээ хийлгүйгээр нэрмэл ус өгч байв.
3-р бүлгийн цагаан харханд туршилтын турш "Тунамал" элэг хамгаалах цайг 0,2мл/200гр тунгаар өдөрт 3 удаа амаар зондоор олгож байв.
Туршилтын 4 дэхь өдрөөс хяналтын бүлэг, судалгааны бүлгийн харханд ССЦ-ийн 50%-ийн тосон уусмалыг 0,8мл/200гр тунгаар 4 өдөр дараалан арьсан дор тарьж, элэгний цочмог үрэвслийн эмгэг загварыг үүсгэв. (Н.П.Скакун 1990)
Эмгэг загвар үүсгэснээс хойш 6 хоногт ССЦ-өөр үүсгэгдсэн элэгний эсийн гэмтлээс "Тунамал" элэг хамгаалах цай хэрхэн хамгаалах нөлөө үзүүлж буйг судалгааны бүлгийн эм олгосон болон зөвхөн эмгэг загвар үүсгэж, эмчлээгүй хяналтын бүлэг, эрүүл бүлгийн хархны ийлдсэн дэх биохимийн үзүүлэлт (АлАТ, АсАТ, ГГТ, шүлтлэг фосфатаза)-үүдтэй харьцуулж үзлээ.
Хүснэгт 2
Элэгний үйл ажиллагааны биохимийн үзүүлэлтүүд

Диаграмм 1


                            а Эрүүл бүлэг s Хяналтын бүлэг Судалгааны бүлэг
Элэгний үйл ажиллагааны биохимийн үзүүлэлтүүд


Хүснэгт 1-ээс үзэхэд судалгааны бүлгийн хархны ийлдэсний АлАТ (р<0.05), АсАТ(р<0.01), ГГТ(р<0.01), ШФ (р<0.05) ферментүүдийн идэвхи хяналтын бүлгийнхээс статистикийн үнэн магадтай илүү түргэн буурсан байсан бөгөөд энэ нь судалгааны бүлгийн хархнуудад ССЦ-ийн нөлөөгөөр элэгний эсийн гэмтэл харьцангуй бага үүсэж байж болохыг харуулж байна.
Судалгааны дүнгээс үзэхэд "Тунамал" элэг хамгаалах цай нь элгийг хүчтэй гэмтээх нөлөө бүхий ССЦ-ийн нөлөөнөөс элгийг хамгаалах, түүгээр үүсгэгдсэн цочмог үрэвслийн үед элэгний эсийн гэмтлийг багасгах, нөхөн төлжих, эдгэрэх үйл явцыг идэвхжүүлэх үйлдэл үзүүлж байгаа нь харагдаж байна.


Дүгнэлт
"Тунамал" элэг хамгаалах цайны хорон чанар (LD5o) 1,84гр/кг буюу эмчилгээний тунгаас 9,2 дахин их бөгөөд К.К.Сидоровын ангилалаар практикийн хувьд хоргүй.
"Тунамал" элэг хамгаалах цай нь элэг хамгаалах үйлдэлтэй болох нь тогтоогдлоо.
 

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 960
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК