Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (55) 2012.N04(055)
СХЭМН-ИЙН ЭМЧ, АЖИЛЛАГСДЫН ДУНДАХ ӨВЧЛӨЛИЙН ТОХИОЛДЛЫГ СУДАЛСАН БАЙДАЛ
( Судалгааны өгүүлэл )

М.Одсүрэн

CХЭМН их эмч

 
Абстракт

Судалгааны ажлын үндэслэл:
Дэлхий дахинд хүн амын өвчлөлийн байдал, өөрчлөгдөж, соёл иргэншил, амьдралын буруу хэв маяг буюу зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи тамхины хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой халдварт бус өвчнөөр өвчлөгсдийн тоо жил тутам нэмэгдэж нийгэм эдийн засгийн хөгжил болоод ард иргэдийн эрүүл мэндэд дарамт учруулж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байна[1]. Зүрх судасны эмгэг,хавдар, гэмтэл, чихрийн шижин  зэрэг өвчнүүд нь дэлхийн хүн амын өвчлөл, эндэгдлийн  үндсэн шалтгаан болж байна [2].  Мөн ДЭМБ үзэж байгаагаар зан үйлийн буруу дадлаа өөрчлөх буюу хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон зохистой хооллож, идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэн, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, архи, тамхины хэрэглээг багасгавал зүрх судасны өвчнийг 80%, чихрийн шижингийн 2-р хэлбэрийг 90%, хавдрын тохиолдлыг 1/3-аар багасгаж болно гэж тогтоосон[3].СХЭМН-ийн эмч, ажиллагсдын дунд урьдчилан сэргийлэх үзлэгийг 2011 онд зохион байгуулахад, үзлэгт хамрагдсан эмч ажиллагсдын  дунд архаг, суурь өвчлөл их байгаа нь цаашид  тус эмнэлгийн ажилчдын өвчлөлийн тохиолдлыг судлах шаардлагатай ба ажилчдын өвчлөлийн талаархи нэгдсэн судалгаа одоогоор  байхгүй байна.
 

Судалгааны ажлын зорилго:
Эрүүл мэндийн идэвхитэй урьдчилан сэргийлэх үзлэгээр СХЭМН-ийн эмч ажиллагсдын дундах өвчлөлийн тархалтыг судлахад оршино.
Судалгааны ажлын зорилт:
1. СХЭМН-ийн эмч ажиллагсдын өвчлөлийг илрүүлэх.
2. Өвчлөлийн байдалд дүгнэлт хийх.
3. Эмч, ажилчдын хоол тэжээлийн байдлыг үнэлж, дүгнэлт хийх.
Судалгааны ажлын арга, аргачлал
Судалгааны ажлын арга,загвар: Аналитик судалгааны агшингын арга.
Хамрах хүрээ түүвэр: . СХЭМН-ийн стационар, поликлиник,  I,II, III амбулатори захиргаа аж ахуйн  эмч, сувилагч, бусад  ажилчдыг  2011 оны 11.12-р сард эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан.
Шинжилгээний аргууд: Эрүүл мэндийн үзлэгт  цус, шээсний ерөнхий шинжилгээ, биохимиийн  (элэгний үйл ажиллагаа, сахар, креатинин, АСЛО, СРБ, РФ) вируссын маркер үзэх, ЭХО, Рентген, ДОХ серологи, үтрээний мазок,умайн хүзүүний биопси шинжилгээнүүд хийгдсэн. Мөн дотор, мэдрэл, эмэгтэйчүүд болон бусад нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдсан.
Хоол шим тэжээл судлалын төвийн үзлэгт стационар , поликлиник, захиргаа аж ахуйн эмч, сувилагч ажиллагсад хамрагдсан.
Судалгааны ажлын үр дүн:
СХД-ийн эмч ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 340 ажилтан оролцох байсанаас нийт 283(82.74%) ажилтан хамрагдаж, үзлэгт ороогүй 57 (17.26%) ажилтан байна. (Зураг1)


Үзлэгийн байдлыг тасаг нэгжээр авч үзвэл: Стационарын тасгууд 98.14%(53)-тай, 1-р амбулатори 97.56%(40), 2-р амбулатори 91.66%(33), 3-р амбулатори 88.7% (53)-тай,  нарийн мэргэжил  поликлиник тасгийн ажилтанууд 74.71%(65)-тай, захиргаа аж ахуйн тасгийн ажилтанууд 57.8%(37) оролцсон  байна. (Зураг2)

Эрүүл мэндийн үзлэгийн 27.9%(79)-ийг эмч нар, 25.8%(73)-ийг сувилагч нар , 33.6%(95)-ийг бусад ажилтанууд эзэлж байлаа (Зураг3).

Нас, хүйсний  байдлыг авч үзвэл: Үзлэгт оролцогсдын 90.4%(256)-нь  эмэгтэй ажилчид,  9.55% (27) нь эрэгтэй ажилчид байгаагаас харахад манай байгууллагад хүйсийн харьцаа маш их алдагдсан, дийлэнхи хувийг эмэгтэй ажилчид эзэлж байна. (Зураг4)

Хүснэгт 1
Өвчлөлийн байдлыг авч үзвэл:  Урьдчилан сэргийлэх үзлэгээр эрүүл гэсэн оноштой 10 ажилтан байлаа.

Зураг 6
Эдгээрээс харахад хамгийн их өвчлөл ходоод, гэдэсний замын эмгэг хамгийн их хувийг эзэлж, дараа нь зүрх судасны эмгэг орж байна. (Зураг6)

Хоол шим тэжээл судлалын төвийн үзлэгт орсон 166 ажилтаны: (1.2.3-р амбулатори үзлэгт ороогүй)
- Хоолны дадал зуршил (norm=70) (зохистой хооллох байдал алдагдсан) алдагдсан 52.4% ( 87), хоолны дадал зуршил алдагдаагүй 47.6% (79),
- Бүсэлхийн тойрог үзүүлсэн 166 ажилтаны (эм norm =85, эр norm = 90) алдагдсан эм -- 66.9% (111), алдагдаагүй - 33.1% (55).
- Биеийн жингийн индекс (БЖИ) их буюу тарган 63.7% (106), хэвийн 35.3%(59), бага 1.19% (2) байгаа нь биеийн жингийн илүүдэл, таргалалт ажилчдын дунд их хувьтай байна.(Хүснэгт)
Дүгнэлт:
1.    Судалгаагаар СХЭМН-ийн эмч, ажиллагсдын 5.65% нь эрүүл, 94.37% нь архаг суурь өвчлөлтэй  байгаа нь эмнэлгийн эмч, ажиллагсдын өвчлөл харьцангуй өндөр  түвшинд байна.
2.    Үзлэгт оролцогсдын 90.4%(256)-нь  эмэгтэй ажилчид,  9.55% (27) нь эрэгтэй ажилчид байгаагаас харахад манай байгууллагад хүйсийн харьцаа алдагдсан,
3.    Өвчлөлийг бүтцээр нь ангилж үзэхэд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг  33.94%, зүрх судасны өвчлөл 23.67%-ийг   эзэлж байгаа нь эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, зан үйлийн буруу  дадлаа өөрчлөх, талаар эмнэлгийн ажиллагсдад тодорхой хөтөлбөрийн дагуу сургалт явуулж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх шаардлагатай байна.
4.    Ажилчдын 52.4%- нь хооллох дадал зуршил алдагдсан, 63.7%-нь биеийн жингийн илүүдэлтэй, 66.9%-нь бүсэлхийн тойргийн алдагдалтай буюу бүсэлхийн алим таргалалт давамгайлсан байна.
Практик зөвлөмж:
Эмнэлгийн эмч ажиллагсдыг урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 1-2 удаа зохион байгуулалттай бүрэн  хамруулах, эмч ажилчдыг эрүүлжүүлэх ажлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд байгууллагад суурилсан эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр боловсруулах нь зүйтэй юм.
 

Ном зүй

1. Халдварт бус өвчлөлөөс сэргийлэх дэд хөтөлбөр 2006 он.
2. Монголын мянганы сорилын сан, Эрүүл мэндийн төсөл, <<Халдварын бус архаг өвчний эрсдэлт хүчин зүйлс>> Д.Мягмарцэрэн 2011 он
3. Онош сэтгүүл. 2011 он.х 60-61.


 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 808
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК