Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (53) 2012. N02(053)
ЖОНШ-6 БЭЛДМЭЛИЙН МАКРО, МИКРО ЭЛЕМЕНТИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ НЬ
( Судалгааны өгүүлэл )

Ч.Одгэрэл1, Т.Соёлт2, Д.Цэнджав2, Х.Даариймаа1, С.Сээсрэгдорж2

1ЭМШУИС, Эм зүйн сургууль, 2ЭМШУИС, Уламжлалт Анагаахын сургууль

 
Абстракт

 
Эрдэс бодисууд нь ургамлуудад болон хүн, амьтадын бие махбодид өөр хоорондоо харилцан холбоотой олон үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь бодисын солилцоонд оролцож тодорхой молекулын бүтэцэд агуулагдана. Мөн бие махбодид явагдах биохимийн хувирлуудыг идэвхжүүлж ферментэт тогтолцооны уяалдаа холбоог хөхцөлдүүлэн, дотоод шүүрлийн олон булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангахад нөлөөлж, улмаар ходоод гэдэсний замын бичил биетнүүдийн амьдралын нөхөцлийг бүрдүүлэхэд оролцдог. Ийнхүү хүн болон ургамалд агуулагдах эрдэс элементүүдийг макро, микро элементүүд гэж хоёр ангилж үздэг. Макро бүлэгт бидний бие организамд ихээхэн тоо хэмжээгээр шаардагддаг металлууд: Na, K, Ca, Mg, P, CL, S, Fe г.м орно. Орчин үеийн мэдээгээр амьд биеийн амьдралын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай 30 гаруй микро элемент байдаг. Жишээ нь Cu, Mn, Zn, Mo, Co, Se г.м. Микро бүлэгт нь харьцангуй бага тун хэмжээгээр шаардагдах эрдэс бодисууд хамаарна.
 

Судалгааны ажлын зорилго, зорилт:
Жонш-6 бэлдмэлийн макро, микро элементийг тодорхойлно.

Судалгааны материал, арга зүй:
Жонш-6 бэлдмэлийн найрлагад Жонш (Calcitum), Библин (Piper longum L) , Рүда (Aucklandia lappa Decne), Мана (lnula helenium L.) , Гүргэм (Carthamus tinctorius L), Сүгмэл (Amomum Kravanh Pierre ex Gagnep) орно.
Жонш-6 бэлдмэлд агуулагдах макро, микро элементийн хэмжээг геологийн  төв лабораторийн цацраг идэвхт материалын лабораторид Рентгенфлуоресценцийн шинжилгээний аргаар хэмжилт хийж тодорхойлсоныг хүснэгтээр харуулав.

Макро микро элементийн үр дүн

Судалгааны ажлын үр дүн хэлцэмж:
Ургамал болон ургамлын гаралтай бэлдмэлд агуулагдах хүнд метал (хар тугалга, кадми, мөнгөн ус, мышьяк)-ын зөвшөөрөгдөх хэлбэлзэлийг ДЭМБ-аас: Pb-5мг/кг, Cd-2мг/кг, Hg-0.1мг/кг–аас ихгүй, харин As агуулагдахааргүй байхаар тогтоосон байдаг.
Жонш-6 бэлдмэлийн макро-, микро элементийн агууламжийг тодорхойлоход  элементүүдээс Ca 27.0928%, K 1.2612%, , Mg 0.576%, Na 0.1632%, P 0.1346%, Al  0.1111%, Fe 0.07% хамгийн их, Mn 0.14% хамгийн бага агууламжтай байв.
Жонш-6 бэлдмэлийн найрлага дахь хүнд металлын агууламж нь ДЭМБ-ын шаардлагыг хангаж байгаа нь судалгааны дүнгээс харагдсан.
 

Ном зүй

1. Б.Уянга, С.Сээсрэгдорж, Т.Соёлт. Шимжүүлж номхотгосон жоншны эрдэсжилтийг тогтоосон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан танин мэдэхүйн дорно дахины уламжлалт анагаах ухаан сэтгүүл. Анхны дугаар.х.86-87, Улаанбаатар. 2011
2. Государственная фармакопея-XI
3. Лигаа.У Монголын уламжлалт эмнэлэгт эмийн ургамлыг хэрэглэх арга ба жор. УБ1996
4. Эрдэм шинжилгээ онол-практикийн бага хурлын илтгэлийн хураангуй УБ 2005
5. С.Сээсрэгдорж, Ч.Чимэдрагчаа, С.Хишигжаргал, Д.Цэрэндагва, Б.Чулуунчимэг. Монголын уламжлалт анагаах ухааны өвчнийг анагаах увидас. Улаанбаатар хот 2005он
6. Я.Ганбаяр Монгол эмийн жорын хувилбар нэрийн түүвэр Улаанбаатар 2010 он
7. С.Олдох, Б.Цэрэнцоо, П.Батхуяг Монгол эмийн судлал Улаанбаатар 2009 он
8. Дагвацэрэн Б., Хишигжаргал Л., Наранцэцэг Г., Наранцэцэг Д., Бархасдорж Б., Туул Л. “Уламжлалт эмт бодис, жорын хяналтын лавламж”. УБ. 2003, х.11,15, 20
9. Баясгалан Б. “Монголын уламжлалт зарим эмийн чанар үнэлэх ба стандартчилалыг боловсронгуй болгох асуудалд”. Эм зүйн ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. УБ 2001, х. 88-89
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1205
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК