Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (53) 2012. N02(053)
ЧД-ИЙН 7,8-Р ХОРООНЫ 2000 ЭМЭГЧҮҮДИЙН ДУНДАХ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХИЙСЭН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

С.Соёлмаа,Д.Гантулга.

Эх барих эмэгтэйчүүдийн эмч
Утас: 99161692
Клиникийн профессор,
Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч
Утас: 99150264

 
Абстракт

Монгол улсын төрөөс “Хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”, НҮБ-ийн “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын дэвшүүлсэн “Эхийн эрүүл мэндийг сайжруулах, нялхсын эндэгдлийг бууруулах”, “Эхийн эндэгдлийн бууруулах стратеги 2005-2010” зэрэг дэлхийн болон улс орны эх нярайн эрүүл мэндийг эрхэмлэсэн чухал зорилтууд нь бидний үйл ажиллагааны үндсэн чиг хандлагыг тодорхойлдог.
Бид ЧД-ийн 7,8-р хорооны нөхөн үржихүйн насны 8250 эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээг үзүүлж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хийх нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалахад оршино.

Судалгааны зорилго, зорилт:

1.    Умайн хүзүүний хорт хавдар, түүний суурь өвчлөлийг эрт илрүүлэх,
2.    Эмэгтэйчүүдийн өвчлөлийг бууруулах
3.    БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх
4.    
Судалгааны арга зүй:

Бид судалгаандаа 2009 онд ЧЭМН Амб-1-д 2000 эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж өвчлөлийн байдалд судалгаа хийв.  

Судалгааны үр дүн:

Судалгаанд хамрагддагсдыг насны байдлаар нь авч үзэхэд 19-с доош насны 2% 20-35 насны 75.2%, 35-с дээш нас 13%, 40-44 насны 5.7%, 45-с дээш 4%, төрөлтийн тоогоор нь авч үзэхэд төрөөгүй  нь 3.2%, 3-4 удаа төрсөн нь 34.4%, 4-с дээш төрсөн нь 9.8%.




Өвчлөлийн байдлаар:

БЗХӨвчлөлийн 151 тохиолдлоос:

Трихомониад 3.3%, заг хүйтэн 0.5%, тэмбүү 0.8%, мөөгөнцөр 1.8% кондилом 1.3%. Урьдчилан сэргийлэх үзлэгт орсон бүх эмэгтэйчүүдийн 54.8% нь эрүүл, 9.8% нь жирэмсэн, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэдэг нь 45.2%, үүнээс ерөндөг 22.4%, эм 6.3%, тариа 4.2%, бэлгэвч 12.4% нь хэрэглэдэг байна.

Дүгнэлт

Дээрх судалгаанаас үзэхэд манай эмэгтэйчүүдийн дунд ялангуяа үтрээ, умайн хүзүүний үрэвсэлт өвчин их байгаа нь онцгой анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгийг чанартай тогтмол хийж эрүүлжүүлэх шаардлагатайг харуулж байна. Мөн эмэгтэйчүүдийг үтрээний үрэвслийн дараа умайн хүзүүний эмгэг, өөрөөр хэлбэл умайн хүзүүний хорт хавдрын урьтал суурь өвчин олонтаа байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 330
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК