Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (55) 2012.N04(055)
МОНГОЛ ОРНЫ ТӨМӨР ЗАМЫН САЛБАРТ АЖИЛЛАГСДЫН ДУНД БОДИСЫН СОЛИЛЦООНЫ ХЯМРАЛЫН ХАМ ШИНЖИЙН ТАРХАЛТ, БҮТЦИЙГ СУДАЛСАН НЬ
( Судалгааны өгүүлэл )

Т.Мягмарсүрэн

 УБТЗЭ дотрын тасгийн эрхлэгч, АУ ны магистр

 
Абстракт

Сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5 шалтгаанд зүрх судасны өвчин \ЗСӨ\, чихрийн шижин өвчний хүндрэлүүд орж байна. Үүнийг үүсгэхэд хүргэдэг гол шалтгаанд 21-р зууны тахал хэмээн нэрлэгдсэн таргалалт, бодисын солилцооны хямралын хам шинж\ БСХХШ\ гол нөлөө үзүүлж байна гэдгийг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн билээ. Бодисын солилцооны хямралын хам шинж буюу метаболик синдром \МС\ гэдэг нь ЗСӨ, атеросклероз, чихрийн шижин \ЧШ\ өвчинг үүсгэдэг бүлэг шинж тэмдэг бөгөөд  бие биеэ нөхцөлдүүлэн үүсч, өвчний явц, эдгэрэлт тавиланд нөлөөлдөг болохыг эрдэмтэд эртнээс судалж, “Х синдром”, “Reivens syndrome” гэж нэрлэдэг байсан ба 2006 оны америкийн зүрхний нийгэмлэг (АНА NCEP2006), Олон Улсын Диабетийн  Холбооны  (IDF) 2005 оны удирдамж семинараас энэ бүлэг хам шинжийг метаболик синдром (МС) гэж нэрлэхээр тогтсон. Дэлхий нийтээр зүрх судас, дотоод шүүрэл, бөөрний зэрэг олон мэргэжлийн эмч нар хамтран энэ хам шинжийг өргөнөөр судалж байна. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн хүн амын  30% илүүдэл жинтэй, үүний 16,8% эр байгаа бөгөөд 10 жил тутамд таргалалт 10%-иар нэмэгдэж байна. Таргалалт болон “МС” бүхий хүмүүс артерийн даралт  ихсэх \АГ\ өвчнөөр өвдөх магадлал 50% илүү байдаг ба биеийн жингийн илүүдэл 4,5 кг тутамд САД 4,4 мм муб нэмэгддэг болохыг Фремингамын судалгаагаар харуулсан байна. Мөн таргалалтын 1-р зэрэг нь чихрийн шижин өвчин үүсэх эрсдэл 3 дахин, 2-р зэрэг нь уг эрсдлийг 10 дахин нэмэгдүүлдэг байна.. Төвийн таргалалт, нүүрс ус, уураг, өөх тосны солилцоо алдагдах, нойронд амьсгал түгжрэх хам шинж, артерийн даралт ихсэх зэрэг шинж тэмдэгүүд бие биеэ нөхцөлдүүлэн, метаболик синдромыг үүсгэдэг.
Хятадад хүн амын 10% нь МС-тай бол, АНУ-д 24%-тай байдаг байна.  Монголд, жилд дунджаар 6000 хүн ЗС эмгэгээр нас барж байна. УБТЗТЭ-р үйлчлүүлэгчдийн дундах ЗС шалтгаант нас баралт улсын дунджаас 2 дахин их байгаа нь анхаарал татаж байна. ЗС өвчин үүсгэх уламжлалт эрсдэлт хүчин зүйлүүд архи тамхины   хэрэглээ багассан ч ЗC өвчлөл нас баралт буурахгүй байгаа нь, тухайн эрсдэлт хүчин зүйлсийг цогцоор нь авч үзэхийг шаардаж байгаа юм. МС эмгэгтэй хүмүүсийг MC гүй хүмүүстэй харьцуулахад ЗСӨ өвдөх эрсдэл 2 дахин, ЧШ үүсэх эрсдэл 5 дахин их байдаг ба энэ нь ЗСӨ ний эрсдэлииг  3 дахин нэмэгдүүлдэг байна.  МС тай  хүмүүст  тархинд цус харвах эрсдэл 6-7 дахин, зүрхний шигдээсээр   өвдөх эрсдэл  10 дахин  нэмэгддэг  байна. \Чазова.И.Е.. Мычка.В.Б \2008 \МС эмгэгийн судалгаа сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байна.  Дэлхиин хүн амын дунд МС ийн тархалт нь харилцан адилгүй бөгөөд  10-50% тай байдаг  байна.  \Дедов, Ройтберг,  2008 WHO 1999\ Энэ нь 40с дээш насныханд илүүтэй тохиолддог ч сүүлийн үед идэр залуу насныханд элбэг тохиолдох болсон байна. \ 2-10хувь \Монголд дэлхий нийтийн хандлагатай адилаар ЧШ ЗСС өвчин ихэсч байна .1950 онд нэг ч ЧШ өвчин бүртгэгдээгүй байсан бол, одоо хүн амын 3.1 хувь ЧШ өвчтэй, 9.8 хувь нь цусанд өлөн үеийн глюкоза ихэссэн  ба нас баралтын тэргүүлэх шалтгаан нь ЗСӨ  хэвээр байна.\НЭМХ 2009\ 2025 онд 60 аас дээш настангуудын 50 хувь нь МС той байх төлөв харагдаж  байна.  МСийг  цаг тухайд нь оношилж эмчилсэнээр эдгэрч, өвчний явц, тавиланд нөлөөлж, хүндрэлээс урьдчилан сэргийлж, нөгөө талаас хүн амын нас баралтын үндсэн шалтгаан болох чихрийн шижин, атеросклероз өвчин үүсгэхийг багасгах ач холбогдолтой.
 

Зорилго: Монгол орны төмөр замын салбарт ажиллагсдын дундах Бодисын солилцооны хам шинж\ МС\ тархалт  түүний  бүтцийг судлах
Судалгааны арга зүй ба материал:
Судалгааны объектоор Улаанбаатар, Замын Үүд, Сайншанд, Чойр, Сүхбаатар, Дархан Эрдэнэт 6 хотуудад ажиллаж буй  эрэгтэй, эмэгтэй  хүмүүсийг сонгов. Сонголтыг санамсаргүй( гнездовый репрезентатив) түүвэрлэлтийн аргаар хийсэн. Түүвэрлэлтиин хүрээг доорхи томьёогоор тогтоолоо.
 
n-түүврийн   зайлшгүй хэрэгцээт тоо, N-тодорхой хүрээний хүн ам, t-магадлалын коэффициент, v-тодорхой хүрээн дэх таамагласан тархалтын хувь, ∆ -алдааны хязгаар ба интервалын өргөн
Үйлчлэх хүрээний 47000 ажиллагсдын t=2(0.95  үнэн магадлалтай) МС  максимум 40% илрэх магадлалтайгаар 3% алдааны хязгаартайгаар бодоход, зайлшгүй хэрэгцээт түүврийн тоо 1043 хүн  болно.Төвийн хэсэг УБ  болон гол терминал болох 6 хотуудад 1500 анкет тараасан ба салбар хот болгонд 250 анкет тараасан. Судалгаанд 18-63 насны 737 эрэгтэй, 540 эмэгтэй  нийтдээ 1277 (85.1%) хүн хамрагдсан ба бүх  судалгаанд хамрагдагсдын цусны сиивэнд глюкоза, ИНЛП  ба БНЛП, триглицерид, өлөн үеийн глюкоз тодорхойлсон. Олон Улсын Диабетийн Холбоо\ IDF\( 2005), Америкийн насанд хүрэгсдийн дундах  холестерол бууруулах үндэсний программ \  NCEPATPIII \(2004),  Бүх Оросын зүрхний эмч нарын нийгэмлэгийн \ВНОК\ (2009)  шалгуураас  Өмнөд ази, Хятад зэрэг улсуудын адил  бүсэлхийн тойргийг эр 90 см-ээс дээш, эм 80 смээс  дээш  байхыг  үндсэн шалгуураар авлаа.  Судалгаанд хамрагсдад антропометрийн хэмжилт хийж, бүсэлхийн тойрог, АД хэмжсэн ба чихрийн шижингээр өвчилсөн эсэх, сүүлийн найман  7 хоногийн туршид АД буулгах эм хэрэглэж байгаа эсэх, урьд нь оношлогдсон АД  зэргииг харгалзан үзлээ. Артерийн гипертензии\ АГ \ агшилтын даралт АД ≥ 130 мм .рт. ст. буюу түүнээс их, сулралтын даралт.АД ≥ 85 мм рт ст буюу түүнээс  их болон урьд нь оношлогдсон АГ, даралтны эм тогтмол хэрэглэдэг хүмүүсииг АГ тэй гэж тооцлоо.
Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 41,0 ± 9.2, эрэгтэйчүүдийн дундаж нас 39,6 ± 9,4, эмэгтэйчүүдийн дундаж нас 42.9 ± 8,6 .
ОУлсын диабетийн холбооны \ IDF \ (2005 ) шалгуураар  судалгаанд хамрагдагсдын 65,9 %  нь төвийн таргалалттай, АД 130\,85 мм рт ст түүнээс  дээш болон АД бууруулах эм  хэрэглэгсэд- 57.2%, АД ≥ 140/90 буюу түүнээс  дээш ихэсдэг хүмүүс  -  51%, гипертриглицеридеми- 50.8%, гипергликеми 5.6 ммоль\л  буюу  түүнээс  их  болон чихрийн шижинтэй хүмүүсийн эзлэх хувь -  24,6%, ИНЛП эрчүүдэд 1 ммоль .л ээс бага, эмэгтэйчүүдэд 1.3 ммоль .лээс бага  хүмүүсийн эзлэх хувь 7%  тохиолдож байна.
  МС нь  IDF(2005) шалгуур үзүүлэлтээр 35.8%, хүйсийн хувьд эр-35.4%, эм-36.1% . (p>0.05) NCEP-ATP(2004) шалгуур үзүүлэлтээр  27.7%  ( эр -31.3% ,эм-25.1% )(p.>0.014) хувийн үнэн магадтай  гарсан бол ВНОК  шалгуураар-30.3% ( эр-31.7% эм -29.3% )(p>0.005) гарлаа.  IDF шалгуураар МС нь 18-29  насанд - 15.4%, 30-39 насанд-31.2%, 40-49 насанд - 39.2%, 50  түүнээс дээш   насанд-50.1%тай илэрлээ. IDF шалгуураас   3 шинж илэрсэн хүний тоо  313  ( Бүх бодисын солилцооны хямралтай хүмүүсийн  - 68,5%) Хамгийн их өргөн тохиолдох шинж тэмдгүүдиин ниилбэрт    төвийн таргалалт +АГ+ гипертриглицеридемия  ( n=216 -47.3%) орж байна.   4 шинж  илэрсэн хүний тоо 137 (30%),  түүний дотроос дээрхи 3 шинжээс гадна  өлөн үеийн цусанд сахар ихэссэн хүнии тоо  116 (25,4%) байна. Бүх   5 шинж  илэрсэн хүний тоо 7 (1,5%). МС  бүтцийн хувьд АГ+ төвийн таргалалт +гипертриглицеридемия шинж хосолсон хэлбэр үнэн магадтайгаар(52,6% -эр, 39,8% - эм 〖Px^2〗_=0.007) эрэгтэйчүүдэд илүүтэй тохиолдож байсан бол АГ+төвийн таргалалт+ гипоальфахолестеринеми эмэгтэйчүүдэд үнэн магадтай илүүтэй тохиолдож байна (8,9%-эм, 0,4%-эр   PX^2<0,001)
Дүгнэлт:  Төвлөрсөн суурин газар ажиллаж буй   төмөр замын ажиллагсдын дунд МС  тархалтыг  анх удаа тогтоолоо. IDF (2005)  оны шалгуур үзүүлэлтээр  эрэгтэйчүүдийн 35,4%,эмэгтэйчүүдийн 36,1% хувьд тухайн  хам шинж илэрлээ. Судалгаанд хамрагдагсдын нас ахих тутамд МС  тархалт  ихэсч 50 түүнээс дээш насанд (50,1%) максимум хэмжээнд хүрсэн  .МС  шалгууруудаас  төвийн таргалалт 65,9%,хавсарсан хэлбэрээс  АГ +төвийн таргалалт+ гипертриглицеридеми  хавсарсан хэлбэр -47,3%  илүүтэй тохиолдож байна.

Ном зүй

Халдварт бус өвчний эрсдэлт хучин зуйлийн судалгаа -2009г- ВОЗ НЭМС
Чингэрэл Х, Зулгэрэл Д, Даваалхам Д. Артерийн даралт ихсэх өвчний тархалт, оношлогдсон байдал ба зан үйлийн зарим онцлог. Эрүүл мэндийн яам 80 жил. Эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл 2010;8
Чазова И. Е., Мычка В. Б. Метаболический синдром// Кардиоваскулярная терапия и профилактика. — 2003. № 3. С. 32-3
профилактики множественных сердечно-сосудистых факторов риска метаболического синдрома// Клин. Фармакол. и тер. — 2003. № 12(2). С. 80-83.
Справочник врача. Лечение наиболее распространенных заболеваний/ сост. В. С. Данилишина. Изд. СПб. 1997.
Мамедов М. Н. Школа по диагностике и лечению гиперлипидемий (Пособие для врачей). Изд. Пфайзер. 2007.
Мамедов М. Н. Руководство по диагностике и лечению метаболического синдрома. — М.: Мультипринт. — 2005.
Школа по диагностике и лечению метаболического синдрома\\\\\\\"/пособие под редакцией Оганова Р. Г., Мамедова М. Н.- М.: Медицинская книга. 2007.
The IDF consensus worldwide definition of the metabolic syndrome. PDF.
Expert Panel on Detection, Evaluation, and Treatment of High Blood Cholesterol in Adults. Executive Summary of The Third Report of The National Cholesterol Education Program (NCEP) Expert Panel on Detection, Evaluation, And Treatment of High Blood Cholesterol In Adults (Adult Treatment Panel III). JAMA 2001;285:2486-97
Grundy SM. Obesity, Metabolic Syndrome and Cardiovascular Disease. J Clin Endocrinol Metab 2004;89:2595-600.
. European Guidelines on the Fourth Joint European Societies Task Force of cardiovascular dieses prevention in clinical practice Executive Summary // European Heart Journal of Cardiovascular Prevention and Rehabilitation. — 2007. — Vol. 4 (Suppl. 2).
Wilson P.W. et al. Overweight and obesity as determinant of cardiovascular risk the Framingham experience // Arch. Inter. Med. — 2002. — Vol. 162. — P. 1867-1872.
Fontaine R.R. et al. Years of life lost due to obesity // JAMA. — 2000. — Vol. 289. — P. 187-193.
Manson J.E. et al. Body weight and mortality among women // N. Engl. J. Med. — 1995. — Vol. 133. — P. 667-685.
Reaven G. Metabolic syndrome: Pathophysiology and Implication for Management of Cardiovascular Disease // Circulation. — 2002. — Vol. 106. — P. 286-288.
Bressler P. et al. Insulin resistance and coronary artery disease // Diabetology. — 1996. — Vol. 39. — P. 1345-1350.
Zavaroni I. et al. Hyperinsulinemia in a normal population as a predictor of non-insulin-dependent diabetes mellitus, hypertension and coronary heart disease: the Barilla factory revisited // Metabolism. — 1999. — Vol. 48. — P. 989-994.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 581
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК