Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (43) 2009.No3(043)
ДЭЛХИЙН ХҮН АМЫН ДУНД ЦУС БАГАДАЛТЫН ЭЗЛЭХ ХУВЬ БА ТАРХАЛТ
( Судалгааны өгүүлэл )

С. Мягмарсүрэн1, Д. Одонтуяа2

ЧД-ийн өрхийн эмч, ЭМШУИС-ийн магистрантАУдоктор, дэд проф. ЭМШУИС багш2

 
Абстракт

Дэлхийн 2.15 тэрбум  хүн төмрийн дутагдалтай, тэдгээрийн 1.2 тэрбум нь төмөр дутлын цус багадалттай байна. Өртөмтгий бүлгийн хүн ам болох төрөх насны эмэгтэйчүүд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, 5 хүртэлх насны хүүхдийн дунд төмөр дутлын цус багадалт түгээмэл илэрдэг. Хөгжилтэй болон хөгжиж буй орнуудийн нийгэм эдийн засгийн байдал их нөлөөлж байна.   Цус багадалт нь удамшлын болон олдмол олон шалтгааны улмаас, түүний дотор 70-90 хувь нь хоол тэжээлийн дутал буюу хоол хүнсээр авбал зохих төмрийн хэмжээ дутмаг байсантай холбоотойгоор үүсдэг. 6-12 сартай хүүхдийн дунд цус багадалт 48% байгаа нь хүүхэд төрөөд 6 сарын дараа төмрийн нөөц багасч эхэлдэг бөгөөд энэ үед нь багасч буй нөөцийг нөхөх төмрийн хангалттай агууламжтай нэмэгдэл хоол өгч чадахгүй байна.  Иймээс цус багадалт нь дэлхийн эрүүлийг хамгаалахын тулгамдсан асуудалын нэг болоод байгаа нь судалгаа хийх үндэслэл болсон юм.

Судалгааны зорилго
Дэлхийн улс орнуудын хүн амын өвчлөлийн дунд төмөр дутагдлын цус багадалтын эзлэх хувийг тогтоох
Судалгааны зорилт
1. Дэлхийн хүн амын дунд цус багадалтыг судалсан байдлыг үнэлэх
2. ”Worldwide prevalence of anaemia” номонд 188 улсын өвчлөлийн дунд төмөр дутагдлын цус багадалтын талаар гарсан  мэдээлэлд дүн шинжилгээ хийх.
Судалгааны материал
Судалгаанд Дэлхийн улс орнуудын хэмжээнд цус багадалтын талаар хийсэн судалгаа ба сургалтын зориулалттай хэвлүүлж нийтлүүлсэн 10 ном, өгүүллийг уншиж, харьцуулж,  дүн шинжилгээ хийсэн.
Судалгааны үр дүн
1.Дэлхийн хүн амын дунд сүүлийн үед цус багадалтыг судалсан байдлын үнэлгээ
Бүх насны хүмүүст тохиолддог ба ихэвчлэн жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхдүүдэд тохиолдож байна.   2002 онд төмөр дутагдлын цус багадалт нь дэлхийн жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөлийн нэг чухал хэсэг нь байсан. Хөгжиж буй орнуудад амьдарч буй өртөмтгий бүлгийнхний дунд төмөр дутлын цус багадалтын тархалт 50-60 хувь, хөгжилтэй орнуудад 10-20 хувь байгаа бөгөөд ялангуяа Өмнөд Ази, Африкт цус багадалт өндөр тархалттай байна (ДЭМБ, 2007 он). Дэлхийн 2.15  тэрбум хүн төмрийн дутагдалтай, тэдгээрийн 1.2  тэрбум нь төмөр дутлын цус багадалттай байна. Өртөмтгий бүлгийн хүн ам болох төрөх насны эмэгтэйчүүд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, 5 хүртэлх насны хүүхдийн дунд төмөр дутлын цус багадалт түгээмэл илэрдэг. Палофокс ба бусад Маршалийн арлын 1-5 насны 800 хүүхдийг судалгаанд хамруулахад 60%-д нь А аминдэм дутал, 36%-д нь цус багадалт илэрчээ.
Цус багадалтын гол шалтгаан нь төмөр дутагдал гэж дэлхий нийтээрээ үздэг. Ер нь цус багадалтын 50% нь төмөр дутагдлын цус багадалт байдаг. Гэхдээ энэ нь амьдарч байгаа орчин, газар нутгаас их хамаардаг. Төмрийн хэрэглээ бага байх, төмрийн шимэгдэлт бага байх нь төмөр дутагдлын цус багадалтын үндсэн эрсдэлт хүчин зүйл болдог. Ялангуяа төмрийн хэрэгцээ их  амьдралын үед хоолноос фитат эсвэл фенолийн нэгдэл их хэмжээгээр авах ёстой. (Жишээ нь: жирэмсэн үед) Цус багадалтын өөр бусад шаалтгаан нь сарын тэмдгийн үед их хэмжээгээр цус алдах, шистосомоз, аскарис, цагаан хорхой зэрэг шимэгчийн халдвар нь цусанд гемоглобины хэмжээ буурхад хүргэдэг.  Мөн хурц болон архаг халдварууд, тэр дундаа малярий, хорт хавдар, сүрьеэ, HIV нь цусанд гемоглобины хэмжээ буурхад хүргэж болно. Витамин А, В12, фолийн хүчил, рибофлавин, зэс зэрэг микроэлементийн дутагдал нь цус багадалтын эрсдэлт хүчин зүйлийг нэмдэг  болох талаар дурьджээ.
2. ”Worldwide prevalence of anaemia” номонд 188 улсын өвчлөлийн дунд төмөр дутагдлын цус багадалтын талаар гарсан  мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ 
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан ”Worldwide prevalence of anaemia” 1993-2005 оны хугацаанд дэлхийн хүн амын дунд төмөр дутлын цус багадалтын талаар бичигдсэн мэдээллийг түүвэрлэн дүгнэлээ.  Энэхүү номонд дэлхийн улс гүрнүүдийн хүн амын өвчлөлийн дунд төмөр дутагдлын цус багадалтыг нас, хүйсээр ангиласан байдлаар ба тухайн улс эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэр түвшинд байгааг  ялгасан байна. 
Дэлхийн хүн амын дунд цус багадалтыг судлахад сургуулийн өмнөх насны хүүхдэд 76,1%, жирэмсэн эмэгтэйчүүдэд 69%, жирэмсэн биш эмэгтэйчүүдэд 73,5%  их элбэг тохиолдож байсан бол, сургуулийн насны хүүхдүүдэд 33%, эрэгтэйчүүдийн дунд 40,2%, настайчуудын дунд 39,1% харьцангуй бага тохиолдож байв.   Хүснэгт 1. хар.
Хүснэгт 1. 
Нийт хүн амын дунд цус багадалтын эзлэх хувийг (%)
1993 - 2005 онд судалсан байдал (үндэсний ба улсын хэмжээнд)
a- хүн амын бүлэг: СӨНХ- сургуулийн өмнөх насны (0.00–4.99 нас)хүүхэд ; ЖЭ- жирэмсэн эмэгтэйчүүд (насаар ангилаагүй); ЖБЭ- жирэмсэн биш эмэгтэй (15.00–49.99 нас),  СНХ- сургуулийн насны хүүхэд (5.00–14.99 нас), эрэгтэйчүүд (15.00–59.99 нас), настан (≥60.00 нас).
b- Бүс бүрт хамаарах улсын тоо
c- дүн бүртгэлтэй улсуудын нийт тоо. Үүнд хүн амын 6 үзүүлэлтээр дүн бүртгэлтэй улс орон орсон, ихэнхи улсад  50-59 насны жирэмсэн биш эмэгтэйчүүдийн дунд цус багадалтын эзлэх хувийн талаар ямар нэг тоо баримт байхгүй байсан. 
Дэлхийн хүн амын 1,62 тэрбум хүн цус багадалтанд өртөж байгаа нь нийт хүн амын 24,8%-ийг эзэлж байна. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд хамгийн өндөр тархалттай (47,4%) байхад, эрэгтэйчүүдийн дунд хамгийн бага тархалттай  (12,7%) байна.   2-р хүснэгтийг хар.  
Хүснэгт 2. 
Дэлхийн хүн амын дунд цус багадалтын тархалт
насны ангилал тус бүрээр
ДЭМБ-ын бүсүүдийн дунд Африк бүсийн хүүхэд, эмэгтэйчүүд хамгийн ихээр цус багадалтанд өртдөг (47,5-67,6%) ба хамгийн өндөр өвчлөлтэй нь 315 сая хүн амыг хамарсан нь Зүүн Өмнөд Азийн бүс байв.   3-р хүснэгтийг хар. 
Хүснэгт 3. 
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын бүсүүдийн хүн амын дунд цус багадалтын эзлэх хувь ба  тархалт  сургуулийн өмнөх насны хүүхэд , жирэмсэн эмэгтэйчүүд , нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд
a-хүн амын бүлэг: СӨНХ- сургуулийн өмнөх насны (0.00–4.99 нас) хүүхэд ; ЖЭ- жирэмсэн эмэгтэйчүүд (насаар ангилаагүй); ЖБЭ- жирэмсэн биш эмэгтэй (15.00–49.99 нас 
b  Итгэх хэлбэлзэл CI
 
 
 
Зураг 1
Сургуулийн өмнөх насны хүүхдийн цус багадалт нь тухайн улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж буйг дараах зургаар харуулсан байна.   
5%-аас бага бол НЭМ асуудал хэвийн
5-19,9% бол Бага
20-39,9% бол Дунд
40%-аасих бол Их
Дүн бүртгэл байхгүй
Дүгнэлт
1. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд төмөр дутагдлын цус багадалтын эзлэх хувь хамгийн өндөр байна.
2. ДЭМБ-ын бүсүүдийн дунд Африк бүсийн хүүхэд, эмэгтэйчүүд хамгийн ихээр цус багадалтанд өртдөг  ба хамгийн өндөр өвчлөлтэй нь Зүүн Өмнөд Азийн бүс байв.  
3. ДЭМБ-ын улс орнуудын дунд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал ихтэй-66, дунд-81 ба бага-40, эрүүл мэндийн тулгамдсан асуудалгүй 1 улс  нь АНУ байлаа. 

 

Ном зүй

1. “Бага насны хүүхдийн өсөлтийг дэмжих, бичил тэжээлийн дутлаас сэргийлэх нь”, УБ, 2003, 77- 86 хуудас.
2. “Бага насныы хүүхдийн өсөлтийг дэмжих, бичил тэжээлийн дутлаас сэргийлэх нь”, УБ, 2007, 69- 77хуудас.
3. “ХӨЦМ”, УБ, 2007. ДЭМБ, НҮБХС, ЭМЯ удирдамж
4. Р.Ландер, Ц.Энхжаргал, Ж.Батжаргал, Р.Гибсон “Бага насны хүүхдийн дунд тохиолдож буй бичил тэжээлийн хавсарсан дутал”, Монголын Анагаах ухаан сэтгүүл, 2009 он, ¹1 (147), 27-30 хуудас.
5. Б.Гэрэлжаргал, Э.Эрдэнэцогт, Н.Мэндбаяр “5 хүртлэх насны хүүхдийн цус багадалт, төмөр дутал, фолийн хүчил болон В 12 аминдэмийн дутлын тархалт”, Монголын Анагаах ухаан сэтгүүл, 2004 он, ¹2 (128), 32-35 хуудас.
6. 8. Э.Эрдэнэчимэг, Б.Бурмаа “А аминдэм дутлын үр дагавар”, Монголын Анагаах ухаан сэтгүүл, 2000 он, ¹1 (110), 11-13 хуудас.
7. “Worldwide prevalence of anaemia 1993–2005” WHO Global Database on Anaemia World Health Organization 2008
8. Family Health Complete encyclopedia, The British Medical Association, The Essential A-Z Reference Guide to over 5,000 Medical Terms Including Symptomos, Diseases, Drugs &Treatments, Medical Editor Dr.Tony Smith. 1997
9. Эрүүл Мэндийн Яам, Хоол Судлалын Төв “Төмөр дутагдлийн цус багадалт”
10. Б.Гэрэлжаргал /НЭМХ.ХСТ/ “Цус багадалтын оношлох, эмчлэх, сэргийлэх зөвлөмж”
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1795
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК