Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (43) 2009.No3(043)
“УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ БИЕ МАХБОДЫН ӨВӨРЧЛӨЛИЙГ АНТРОПОМЕТРИЙН ХЭМЖИЛТ БОЛОН СЭТГЭЛ СУДЛАЛЫН ЗАРИМ АРГААР ХАРЬЦУУЛАН СУДЛАХ АСУУДАЛД”
( Судалгааны өгүүлэл )

Б. Цэрэнцоо1, Н. Төмөрбаатар1, С. Энэбиш2

ЭМШУИС Уламжлалт анагаахын сургууль1
ЭМШУИС Био-анагаахын сургууль2
 
Абстракт
Уламжлалт анагаах ухааны хий шар, бадганы сургааль нь хүний бие, хэл, сэтгэлийг нэгдмэл тогтолцоонд авч үздэг бөгөөд бие махбод эрүүл орших, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөх, өвчнийг оношлох, эмчлэх аргыг онол арга зүйн хүрээнд цогц байдлаар авч үзэх үндэслэл болдог. 
Бие махбодийн орчин үеийн тогтолцооны ерөнхий онол арга зүйн үүднээс “бие-махбод тогтолцоонд” авч үзвэл хий шар бадган нь үндсэндээ бие махбод тогтолцоог үүсгэгч хүчин зүйл буюу анхдагч түгээмэл чанар, анхдагч элемент нь юм [9]. Энэхүү хий, шар, бадган нь бие махбодын өвөрчлөлийг тогтоодог билээ.
Уламжлалт анагаах ухаан дахь биеийн өвөрмөц чанар гэдэг нь бие махбодод байх хий, шар, бадганы их, багын хувиас шалтгаалан тогтсон төрөлх биеийн мөн чанар юм. Эхийн умайд хөврөл тогтох үеийн эцэг, эхийн дусал, цус хоёрт эзлэх хий, шар, бадганы хувь хэмжээ ямар байсан, умайд хөврөл бойжих явц дахь эхийн идэж ууж байсан зүйл, явдал мөрөөс болж хий, шар, бадганы арвидсан, хорогдсон хэмжээ зэргээс шалтгаалан хий, шар, бадган нь янз бүрийн харьцаатайгаар тогтсон байдаг [6, 8].
Хувь хүн өөрийн бие бялдарын өвөрчлөлийг буюу хий, шар, бадганы хувь хэмжээг мэдснээр түүндээ тохирсон идээ ундаа, явдал мөр, эм, сэтгэл заслын үйлийг цаг улирлын хувирлаар харгалзан зохицуулан шүтэж чадваас хүний бие, хэл, сэтгэл эрүүл орших буюу урт наслах боломжтой юм.
Хувь хүний бие махбодын өвөрчлөл, сэтгэхүйн урвалж чанарын онцлогууд нь өөр хоорондоо салшгүй холбоотой бөгөөд тэдгээрийг хамтад нь цогцолбор байдлаар судлах асуудал эрдэмтдийн анхааралыг зүй ёсоор татаж байгаа юм. Иймээс хүнийг өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, өвчнийг бус өвчтнийг эмчлэх зарчим байх бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхэд хувь хүний бие махбодын өвөрчлөлийг харгалзан үзэх шаардлагатай билээ [5]. 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тунхагт “Эрүүл мэнд гэдэг бол зөвхөн өвчин эмгэггүй буюу эрхтэн бүрэн байхыг хэлэх бус бие бялдар, сэтгэл санаа, нийгэм ахуйн эсэн мэнд байдлыг хэлнэ” хэмээн тодорхойлжээ.   
Эрт дээр үеээс эхлээд хүний биеийн галбир төрх, физиологи үйл ажиллагаа, зан байдлыг ямар нэгэн өвчинд өртөх байдалтай нь уялдуулан янз бүрийн өвөрчлөлийн хэлбэр болгон ангилах оролдлого хийсээр иржээ. Тухайлбал: орчин үеийн анагаах ухааны үндсийг тавигч Гиппократ (НТӨ 460-377) тухайн үеийн философийн үзлийн үндэс суурин дээр хүний биеийн бүтэц, эмгэг жамын үүслийн тухай амьд бие бол 
агаар мэт чийгтэй дулаан – цус – сангвиник
гал мэт хуурай халуун – шар цөс– холерик
шороо мэт хуурай хүйтэн – хар цөс– меланхолик
ус мэт нойтон хүйтэн – салс – флегматик ийм шим шүүснээс бүтдэг гэж үзжээ. 
Эдгээр шим шүүс жигд хувиарлагдаж байвал хэвийн, буруу холилдвол өвчин болно гэж түүний дэвшүүлсэн энэхүү үзлийг шингэний эмгэг судлал хэмээн нэрлэж одоо хүртэл баримталсаар байгаа билээ [4, 10, 15]. Мөн хүний биеийн галбир зан төрх эдгээр шүүсний харьцаанаас хамаарч хүн бүрт өөр өөр байхыг заахдаа зан төрхөөр нь сангвиник, холерик, флегматик, меланхолик гэж 4 ангилсан байдаг. 
Биеийн галбир гэдэг нь байгаль нийгмийн тодорхой орчинд бүрдсэн янз бүрийн нөлөөлөл тэр тусмаа эмгэгийн үед бие махбодын ерөнхий урвалаар илрэх зөвхөн тухайн хүнд өөрт нь хамаарах бүтэц физиологийн онцлог шинжийн иж бүрдэл юм. [17]  
Анагаах ухаанд биеийн хэвийн галбирыг 
нормостеник (хэвийн)
астеник (шувтан)
гиперстеник (өргөн бадриун) гэж 3 хувааж үздэг [17] 
Стресс буюу сэтгэл түгшилт хэмээх үг нь латин хэлний ‘”stringere” гэдэг үгнээс гаралтай бөгөөд сэтгэл түгшилтийн нөлөө нь хүн бүрт харилцан адилгүй илэрдэг. [3]
Монгол анагаах ухааны хий, шар, бадганы эзлэх хувь хэмжээгээр бие махбодын өвөрчлөлийг хий, шар бадган дангаар 3, хавсарсан 3, гурвуул хурсан нэгтэй нийт 7 зүйлд хуваадаг [1, 2, 6, 7, 11, 12, 13, 14, 16, 18, 19].
Уламжлалт анагаах ухаанд хүнийг бие, хэл, сэтгэлийн нэгдэл гэж үздэг байхад орчин үеийн анагаах ухааны үүднээс энэхүү ойлголтыг хүний биеийн бүтэц зүй, физиологи (биеийн үйл зүй), сэтгэц судлал, гүн ухааны уялдаа холбооны талыг хамруулсан өргөн утгатай ойлголт болгон салангид авч үздэг билээ. Хүний бие махбодын өвөрчлөл, антропометрийн үзүүлэлт, сэтгэхүйн урвалж чанарын онцлогууд нь өөр хоорондоо салшгүй холбоотой бөгөөд тэдгээрийг хамтад нь цогцолбор байдлаар судлах шаардлагатай байгаа юм.
 
Судалгааны ажлын зорилго:
Уламжлалт анагаах ухааны хүний биеийн өвөрчлөлийг орчин үеийн хүн судлалын судалгааны арга болох хүний биеийн антропометрийн үзүүлэлт болон сэтгэл түгшилтийн байдалтай харьцуулан судлаж, тодорхойлон батлахад оршино.
Судалгааны ажлын зорилт:
1. Уламжлалт анагаах ухаанаар хүний биеийн өвөрчлөлийг тогтоох
2. Биеийн антропометрийн үзүүлэлтүүдийг уламжлалт анагаах ухааны бие махбодын өвөрчлөлтэй харцуулан судлах
3. Сэтгэл түгшилтийг Тейлорын асуумжаар тодорхойлох 
Судалгааны хүлээгдэж буй үр дүн: 
Хүний бие махбодын өвөрчлөл, биеийн галбир, сэтгэхүйн урвалж чанарын онцлогуудыг өөр хооронд нь харьцуулан судалж түүндээ тохирсон идээ ундаа, явдал мөр, эм, сэтгэл заслын үйлийг цаг, улирлын хувирлаар харгалзан зохицуулж өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм. 
 
Abstract
Traditional medical “wind”, “bile” and “phlegm” teaching regards as human body, language, and feelings are absorbed so these sound body, prevent from disease, be taken ill, to make a diagnosis of a disease, to make a treatment methods are get became a basis of issues adopt within in the space of methodologically theory. 
Unusual character of the body explains in traditional medicine as a native body itself originated depending on its more or less percent amount of the “wind”, “bile” and “phlegm” due to be in our organism and the “wind”, “bile” and “phlegm’s percent amount originates itself different type of proportion in our organisms depending on such factors “wind”, “bile” and “phlegm’s reduced or increased amount as a result of mother’s eating or drinking things while pregnant and how much percent amount of the “wind”, “bile” and “phlegm’s was in a drip or blood of the parents organism while fertilizing in uterus.
By individual known one’s organism changes or “wind”, “bile” and “phlegm” amount in one’s body, who has possibility to get a food, cases, drug and mind types of exorcism performed depending on time or seasonal changes by the way of worship regulating one’s matter according to percent amount of wind, bile and phlegm in one’s body if we can do this our body, language and mind remains health or sound. 
Individual organism constitutions, features of psyche reagent are inextricably linked with each other and issues to study those in complex situation is properly paying attention of a scientist. So there have got principles cure the patients not disease and prevent from disease so for to draft these principles required to learn individual constitutions. 
As shown in declaration of the World health organization determines that “Health is a not only means without any pain or organ integrity this also means peace of human body, feelings, even society”.
Traditional medical science regards as human is a unity of the language and mind but modern medical science regards as above notion separately by deep meaning notion involving philosophical coherence sides, psychology, physiology (body activism), human body or organism’s structuralism. Human organism’s constitutions, anthropometrical determinant and features of psyche reagents are inextricably linked with each other so required to study them together by complex situation.   
 
Ном зүй

1. Анагаах ухааны дөрвөн үндэс /төвд-монгол хадмал/, дээд дэвтэр, Үндэсний хэвлэлийн хороо, 1991. 78-81 хуудас
2. Баавгай Ч. Болдсайхан Б. ”Монголын уламжлалт анагаах ухаан” УБ 1990 102-109 хуудас
3. Баасанжаргал Б. “Стрессийн үеийн мэдрэл шингэний зохицуулгын хямрал” Анагаах ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл
4. Бадамханд Л. Батмөнх Г. Дашзэвэг Г “Хүний физиологи” УБ 1989
5. Барзул Н. “Хүний бие галбир, дээд сэдрэлийн үйл ажиллагааны хэв шинж, сэтгэл түгшгилтийн хоорондын хамаарал” 1998 он Анагаах ухааны магистрын зэрэг горилж бичсэн тезисийн хураангуй
6. Батчимэг Ө. “Өвчнөөс сэргийлэх, оношлох уламжлалт анагаах ухааны үндсэн зарчмын логик, арга зүйн судалгаа” Анагаах ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл УБ 2003
7. Бэй Бо Юү “Монгол анагаах ухааны бие махбодын судлал” Өвөр монголын ардын хэвлэлийн хороо 1989 125-141 хуудас
8. Ганчимэг Д. Уламжлалт анагаах ухааны биеийн өвөрчлөл, биологийн насны холбоо хамаарлыг тандан судалсан нь” УБ 2005 Анагаах ухааны магистрын зэрэг горилж бичсэн тезисийн хураангуй
9. Давгацэрэн Б. “Монгол төвд анагаах ухааны онол арга зүйн үндэс” УБ. 1996 он 45-50, 73-75, 93-106.
10. Дагданбазар Б. “Орчин үеийн биеийн бүтэц зүй судлалын хөгжилд Монголын эмч, зодч нарын бүтээлийн үүргийг тодорхойлох асуудалд” УБ 2002 Анагаах ухааны ScD зэрэг горилсон бүтээл
11. Лувсанчойдог Дарма манрамба (XYII) “Алтан хадмал” ӨМӨЗО. Хөх хот. 1998 он. 209-233 хуудас
12. Лувсанчойдог Дарма манрамба (XYII) “Зарлигийн эрхэст харанхуйг арилгагч зул”ӨМӨЗО. Хөх хот. 1998 он. 12-30 хуудас. 173-450 хуудас
13. “Монгол судлалын нэвтэрхий толь” Анагаах ухаан Өвөр монголын ардын хэвлэлийн хороо 2002. 270-271 хуудас
14. Мэндсайхан З. Пүрэвсүрэн Б. Уламжлалт эмнэлгийн оношлогооны аргууд УБ 1996 28-29 хуудас
15. Сүхбат. Г. “Хүний биеийн ерөнхий физиологи” УБ. 2000. 155-156 хуудас.
16. “Хөх бидүряа” Өвөр монголын ардын хэвлэлийн хороо 1999. 138-141 хуудас
17. “Хүний биеийн бүтэц зүйн лекц” УБ 2001. 28-29 хуудас
18. Чимэдрагчаа. Ч, Цэнд-Аюуш Д, Төмөрбаатар Н, Бурмаа Б “Монголчуудын эрүүл аж төрөх ёс” УБ 2008 6-28 хуудас
19. Robert Sachs “Health for life” 1995. New Mexico. p 25-52


 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 983
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК