Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (43) 2009.No3(043)
МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ УРГАМЛЫГ ЦАЙНД ХЭРЭГЛЭХ ТУХАЙ
( Судалгааны өгүүлэл )

Б. Хүрэлчулуун1, С. Зина2, Г. Бямбасүрэн3

1, 3  ЭМШУИС- УАС, 2 ЭМЯ

 
Абстракт

Сүүлийн үед цайны ургамлыг өргөн хэрэглэх боллоо иймээс бид эмчилгээний ач холбогдол бүхий зарим нэг цайны ургамалын судалгааг хими фармокологийн үйлдлээр нь судлагдсан байдлын талаарх  хэвлэлийн материалуудыг ашиглан цайны жор бүтээх зорилгоор үндсэн судалгааг явуулсан.

Удиртгал
 
Дэлхийд цайны овгийн 550 гаруй ургамал субтропикийн болон Дорнод ба Зүүн өмнөд Азид өргөн тархжээ.
Цайны зэрлэг ургамал Энэтхэгийн хойгийн Өмнөд ба дорнод хэсэг, Энэтхэг- Хятадын уулархаг нутгаар ургадаг. М.Э.Ө.- 2500 жилийн тэртээд Хятадад цайны ургамлыг тариалан ашигладаг байсан бөгөөд одоо өргөн хүрээтэй ажиллаж экспортолж байна. Европт цайг анх удаа Дорнод Азиас Португалчууд XV-XVII зууны үед авчирсан. ЗХУ-д анх 1638 онд Оросын элчин Старков Монголоос авчирсанаас хойш Никитны ботаникийн цэцэрлэгт 1814 оноос тарьж эхэлсэн байна. Одоо дэлхийд 1,5 сая га талбайд цай тариалж жилдээ 1,5 сая тонн хуурай цай гаргаж байна. 
Нэг жилд Энэтхэгт 500 мянган тонн, Шриланкад 215 мянган тонн, Хятадад 200 мянган тонн, ЗХУ-д 72 мянган тонн цай гаргаж байна. Цайны ургамалд:        12% танин, 16% уураг, 1,5 % сахар, 4% кофеин, теофлеин, теобромид зэрэг алкалойдууд байхаас гадна витамин С-250 мг %, витамин Р, РР болон эфирийн тос бага зэрэг байдаг. Энэ шинж чанараараа цай нь хүний биеийн алжаал ядаргааг тайлж, зүрх, тархины судсыг бэхжүүлж оюуны болон биеийн хөдөлмөрийн чадварыг дээшлүүлнэ. Дээрх цайны ургамлаас гадна өөр овог төрөлд хамаардаг эмийн шинж чанар бүхий зарим ургамлуудыг дээр үеэс эхлэн Европ, Дорно дахины ардын эмнэлэгт цай байдлаар чанаж ууж ирсэн түүхтэй.
Манай оронд Хөвөн оройтыг /уулын цай, шонхор цай, өндөр улаан цай/, нохойн хошууны навчийг /ногоон цай/ гэж нэрлэн өргөн хэрэглэж байсан. Мөн өрөл, боролзгоно, хус, буйлс, монос, тавилгана, даль зэрэг мод бутны навчийг гүзээлзгэнэ, бадаана, инж буурлын навч, цээнэ, туйпланцар, сөд өвсний үндэс, шимтэглэйн навч цэцгийг цайнд хэрэглэж байжээ.
1942-1943 онд Монголын засгийн газрын шийдвэрээр нутгийн зэрлэг ургамлаар цай хийж бэлтгэх ажлыг зохион байгуулж 160 тн ургамлын цай бэлтгэж хэрэглэж байсан мэдээ байдаг. Энэ мэтчилэн манай оронд ургамлаар цай хийж уудаг байсан уламжлал эмчилгээний аргууд элбэг байдаг.
Сүүлийн үед Европын болон Азийн олон орнууд янз бүрийн үйлчилгээтэй цайг хийж өргөн ашиглаж байна. Эндээс үндэслэн: 
   Витаминжүүлэхэд: нохойн хошуу, үхрийн нүд, гүзээлзгэний навч
   Шээлгэх хөлөргөхөд: анисны навч, боролзгоно, тэхийн шээг 
   Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулахад: Батраш, төлөгч өвс, хумсан цэцэг, алтанцэгцүүхэй зэрэг ургамлуудыг эмчилгээний цайнд ашиглаж болох юм. Мөн энгийн цай хэлбэрээр хөвөн оройт, шимтгэлийг хэрэглэхэд толгой өвдөх нойр муудахад нөлөөлж алжаал ядаргаанаас гаргана.
Сүүлийн үед ургамлын цайг өргөн хэрэглэх боллоо. Иймээс ердийн нөхцөлд 
цайны оронд хөвөн оройт, мягман санжаа/ шимтэглэй/ -гийн навч цэцгээр ижил хэмжээтэй /1:1/ цайны зэхмэл хийж чанаж уухад хамгийн тохиромжтой ургамлууд юм.
Дээрх хоёр ургамлыг манай ард түмэн дээр үеэс цайнд хэрэглэж ирсэн уламжлалтайгаас гадна уг ургамлуудын цэцэг навч нь Витамин С, танин, катехины төрлийн бодисууд бага зэргийн алкалоид микроэлементүүд сахар, пектин зэрэг биологийн идэвхит бодисуудыг агуулсан хүний биеийн алжаал ядаргааг тайлахаас гадна хоолны шингэцийг сайжруулах үйлчилгээтэй.
Мөн ардын эмнэлгийн хүрээлэнгээс батрашын навчаар хийсэн хоолны шингэц сайжруулах ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах тайвшруулах хөлөргөх үйлчилгээтэй “Анхилуун цай“, цагаан далийн навч цэцгээр хийсэн биеийн тамир тэнхээ сайжруулах төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг сэргээх үйлчилгээ бүхий “Далийн цай“ зэрэг эмийн чанартай цайг өргөн хэрэглэж байна.
 
Судалгааны үр дүн:
 
Бид Монгол орны ургамлаас өргөн тархацтай, нөөц бүхий ургамлуудыг сонгон авч янз бүрийн үйлдэл, үйлчилгээгээр нь цайнд хэрэглэж болох зарим ургамлуудыг сонгон авсан. Үүнд: Эмийн бамбай- Valeriana officinalis, Сибирь шар мод- Berberis Sibirica, Дагуур нохойн хошуу-Rosa dahurica, Азийн төлөгч өвс-Achellea asiatica, Олслог халгай-Urtica canabina, Эгэл гоньд-Carum carvi, Урт навчит хөвөн оройт-Chamaeneron angustifolia, Дагуур ганга-Тhymus dahurica, Азийн монос-Padus asiatica, Долгиот гишүүнэ-Rheum undulatum, Хээрийн батраш-Mentha arvensis, Хос шивүүрт улаагана- Тэхийн шээг-Ribes diacanta, Сөөгөн боролзгоно
Penthaphylloides fructose, Алирс-Vaccinium vitis- idaea, Дорнодын гүзээлзгэнэ-Fragaria orientalis, Хар улаагана /Үхрийн нүд/-Ribes nigrum, Нугын шимтэглээ-Geranium protense, Час улаан долоогоно-Cratgegus sanguinea, Их таван салаа-Plantago major гэсэн ургамлуудыг сонгон авч агуулагдах бодис, үйлдэл үйлчилгээгээр нь харьцуулан үзэж эмчилгээний ач холбогдол бүхий жоруудыг зохиолоо.
Үүнд: 
I. Ходоод гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлөх
Цай ¹1
1. Төлөгч өвс
2. Халгай
3. Таван салаа
4. Сөд өвс 
 
Цай ¹2
1. Мойл
2. Мэхээр
3. Гонид
4. Ганга
5. Хөдөөгийн батраш
Цай ¹3
1.  Долгиот гишүүнэ
2.  Багваахай 
3.  Зажлуургана
4.  Ганга
 
II. Зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлөх
 
Цай ¹4
1. Час улаан долоогоно
2. Хотой
3. Эмийн бамбай
 
III. Элэг цөсний үйл ажиллагаанд нөлөөлөх
 
Цай ¹5
1. Нохойн хошуу
2. Алирс
3. Өмхий буржгар
 
IV. Бөөр, шээсний замын өвчинд нөлөөлөх
 
Цай ¹6
1. Тэхийн шээг
2. Нохойн хошуу
3. Сөөгөн боролзгоно
 
V. Витаминжүүлэх:
 
Цай ¹7
1. Нохойн хошуу
2. Үхрийн нүд
3. Дорнодын гүзээлзгэнэ
4. Чацаргана
5. Нэрс
 
Дүгнэлт:
 
Бидний бүтээсэн жороос үндэслэн авч үзвэл үйлдэл үйлчилгээгээрээ Цай ¹1 нь ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулан, хоол шингэцийг түргэсгэж, ходоод болон 12 хуруу гэдэсний шархыг анагаана. 
Цай ¹2 нь гүйлгэлт суулгалтыг зогсоох, хоолны дуршилыг сайжруулах үйлчилгээтэй.
Цай ¹3 нь өтгөн хаталтаас сэргийлж, гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй.
Цай ¹4 нь даралт бууруулах, зүрхний долгисолыг намдаах, тайвшруулах үйлчилгээтэй.
Цай ¹5 нь цөсийг хөөлгөнө, шарыг дарна, элэгний болоод цөсний үйл ажиллагааг сайжруулна.
Цай ¹6 нь шээс хөөлгөнө, бөөрний үрэвслийг дарах үйлчилгээтэй.
Цай ¹7 нь хөлөргөх, биеийн эсэргүүцлийг сайжруулж витаминжүүлэх үйлдэлтэй.
 
Ном зүй

1. Губанов И. А. \\\"Конспект флоры внешней Монголии\\\" Москва 1996
2. Кощеев А. К. \\\"Дикорастущие счъедобные растения в нашем питании\\\" Москва 1985
3. Кьосев П. А. \\\"Полный справочник лекарственных растении\\\" Москва 2004
4. Лигаа У. \\\"Монгол орны эмийн ургамлыг өрнө дорнын анагаах ухаанд хэрэлэхүй\\\" Улаанбаатар 2004
5. Рендюк Г. Д. \\\"Оздравительние чаи\\\" Москва 1993
6. Хүрэлчулуун Б. \\\"Монгол орны ургамлын гаралтай зарим эмийн түүхий эдийн лавламж\\\" Улаанбаатар 2006



















 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5964
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК