Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (44), 2009.No4(044)
CТАФИЛОКОККИЙН ИЛРЭЛТ, АНТИБИОТИК МЭДРЭГ ЧАНАРЫГ ТОДОРХОЙЛСОН НЬ
( Судалгааны өгүүлэл )

А.Аварзэд1 Б.Ганбаатар2

ЭМШУИС, АУ-ы магистрант 1ЭМШУИС, АУ-ы доктор, профессор1

 
Абстракт

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн судалгааны үзүүлэлтээр эрхтэн системын өвчлөлийн шээс, бэлгийн эрхтэний өвчлөл нийт халдварт өвчний дотор 11-т бүртгэгдсэн байна. Манай улсын эрүүл мэндийн яам шээс, бэлгийн эрхтэний өвчлөлийн тохиолдол нийт өвчлөлийн дотор 3-р байранд бүртгэгдсэнийг мэдээлжээ. АНУ-д циститээр өвчилсөн 7 сая, пиелонефриттэй 250 мянган хүнд James J.C., Frederick C.N. нар судалгаа хийхэд судалгаанд хамрагдсадын 90 хувийг E.coli, 7.4%-ийг стафилококкийн халдвар  эзэлж байгааг тогтоосон байна (1). Үүсгэгчийн төрөл зүйлийг нарийвчлан судлахад стафилакоккийн гаралтай шээс ялгаруулах эрхтний халдварын 90% нь S.saprophyticus, S.epidermidis эзэлж байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд мөн тэмдэглэжээ (2,3). Шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны халдвар үүсгэгч S.epidermidis нь S.saprophyticus-ыг бодвол олон эмэнд дасалтай болж байгаа нь туршилт судалгааагаар ажиглагджээ (4). Манай оронд шээс ялгаруулах замын халдварын үүсгэгчийг илрүүлэх чиглэлээр хийгдсэн судалгаа байгаа боловч шээсний сорьцонд стафилакокк илрүүлэх, тэдгээрийг ялган дүйх, антибиотик мэдрэг чанарыг тодорхойлсон судалгаа ховор байгаа учраас уг судалгааны ажлыг хийж гүйцэтгэв.    

Зорилго
шээсний сорьцонд илэрсэн стафилакоккоос цэвэр өсгөвөр бэлтгэн, ялган дүйж, антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох
Зорилт
1. Шээсний сорьцонд илэрсэн стафилакоккийн цэвэр өсгөвөр бэлтгэн, ялган дүйх.
2. Ялган дүйсэн стафилакоккийн антибиотик мэдрэг чанарыг диск диффузыг аргаар тодорхойлов. 
3. Стафилококкийн ялган дүйсэн цэвэр өсгөвөрийг agar dilution аргаар өсөлтийг дарангуйлах бага тун (MIC minimum inhibition concentration) болон антибиотик мэдрэг чанарыг тогтоох.
4. Стафилококкийн ялган дүйсэн цэвэр өсгөвөрийг broth microdilution аргаар өсөлтийг дарангуйлах бага тун (MIC minimum inhibition concentration) болон антибиотик мэдрэг чанарыг тогтоох.
СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
Судалгааны загвар: 
Бид нэг агшингийн судалгааны загвараар энэхүү судалгаагааг хийв. Судалгаанд түүвэр хүн амаа сонгохдоо Клиникийн нэгдүгээр эмнэлгийн бактериологийн лабораторит шинжилгээ хийлгэж байгаа 74 хүний шээсний сорьцонд стафилококк тодорхойлон, цэвэр өсгөвөр ялгаж авав.
Шинжилгээний техник ажилбар: 
1. Сорьцыг урьдчилан бэлтгэсэн ариун саванд авч, шинжлэх сорьцийг хөвөн бамбарт шингээж цустай агарт бактер судлалын гогцоогоор сорьцыг жигд тарьж 37 хэмд 24 цаг өсгөвөрлөн, каталазын идэвхи тодорхойлон, эерэг илэрсэн сорьцыг маннитол-давстай агарт сэлгүүлэн тарьж, 37 хэмд 24 цаг өсгөвөрлөв. 
2. Маннитол-давстай агарт ургасан бактерийн цэвэр өсгөвөрийг биохимийн шинжээр нь Францийн BioMerieux компанийн Staph API оношлуурыг ашиглан ялган дүйв. 
Staph API оношлуураар ялган дүйлт хийхдээ стафилококкийн цэвэр өсгөвөрөөс бактер судлалын дэгээгээр авч, стафилококкийн орчинд (staph medium) McFarland 0.5-тай тэнцүү нянгийн булинга бэлтгэж, бэлтгэсэн булингаас тус бүр 125 мкл-ийг автомат пипеткээр соруулан оношлуурын урвалын хэсэгт хийж, термостатанд 37 хэмд 24 цаг өсгөвөрлөж, ферментийн идэвхижилтийг нь стандарт зааврын дагуу ялган дүйлт хийв.    
3. Ялган дүйлт хийсэн бактерийн цэвэр өсгөвөрийн антибиотик мэдрэг чанарыг диск диффузын аргаар тодорхойлов. 
Диск диффузын аргаар Антибиотик мэдрэг чанарыг тодорхойлохдоо маннитол-давст агарт өсгөвөрлөгдсөн стафилакоккийн тусгаар колониос хуруу шилтэй 0.85%-ийн NaCl уусмалд хийн, McFarland 0.5-тай тэнцүү бактерийн булинга (suspension) бэлтгэсэн. Бэлтгэсэн булингаас ариун бамбараар авч Мюллер Хинтоны агарт сэлгүүлэн шигүү тарьж, тасалгааны хэмд 10 минут байлгаж антибиотикийн стандарт дискийг тэжээлт орчинд тавьж, термостатанд 24 цаг өсгөвөрлөв. Стандарт дискэнд шингээсэн антибиотик тэжээлт орчинд нэвчин бактерийн цэвэр өсгөвөрийн өсөлт үржлийг саатуулахад стандарт дискийн эргэн тойронд бактерийн өсөлт саатан ариун бүс үүсэлтийн диаметрийг хэмжих аргаар антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлов.
4. Дэс дараалан шингэрүүлсэн антибиотикийг агарт нэвчүүлэх (agar dilution) аргаар антибиотик мэдрэг чанарыг тодорхойлохдоо: 
Сигма компанийн стандарт цэвэр антибиотикийг NSSLS M07-A7 протоколийн дагуу шингэрүүлэн агарт нэвчүүлж ялган дүйсэн бактерийн цэвэр өсгөвөрийг микропипеткээр 2 мкл авч дэс дараалан шингэрүүлж антибиотик нэвчүүлсэн агарын гадаргууд 3 мм хэмжээтэй толбо үүсгэн дусааж, 35 хэмд 20 цаг өсгөвөрлөсөн.  
5. Шингэн тэжээлт орчинд бичил шингэрүүлэлт үүсгэх (microbroth dilution) аргаар антибиотик мэдрэг чанарыг тодорхойлохдоо. 
Сигма компаний стандарт цэвэр антибиотикийг NSSLS M07-A7 протоколийн дагуу дэс дараалан шингэрүүлж шөлөнд нэвчүүлэн, ялган дүйсэн бактерийн булингаа 1:100 дахин шингэрүүлэн, үүнээсээ 10 мкл-ийг авч дэс дараалсан шингэрүүлсэн антибиотик бүхий урвалын хонхорхойд (well) хийж, 350с-д 20 цаг өсгөвөрлөв. 
СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН
Судалгаанд сонгож авсан 74 сорьцонд стафилококкийн ургалтыг тодорхойлж, ялган дүйлт хийн, антибиотик мэдрэг чанарыг тодорхойлсон. 
Ялган дүйлтийг Францийн BioMerieux компанийн Staph API оношлуурыг ашиглан хийхэд нийт 74 сорьцны 4.05% (3) нь staphylococcus aureus, 39.2% (29) нь staphylococcus epidermidis, 56.7% (42) нь staphylococcus saprophyticus тодорхойлогдов (график 1.). 
Диск диффузын шинжилгээний дүн: шээсний сорьцонд илэрсэн стафилококкийн антибиотик мэдрэг чанарыг диск диффузын аргаар доор дурьдсан 11 төрлийн антибиотикийн дискээр тодорхойлов. Үүнд: ампициллин, гентамицин, ванкомицин, оксациллин, цефотаксим, цефтриаксон, триметоприм/ сульфометоксазол, нитрофурантойн, цифрофлоксацин, пенициллин зэрэг антибиотикийг сонгон мэдрэг чанарыг тодорхойлоход ялгасан стафилококкийн цэвэр өсгөвөрийн 94.6% нь ампициллинд, 28.4% нь гентамицинд, 23% нь ванкомицинд, 1.4% нь оксациллинд, 5.4% нь цефотаксимд, 1.4% нь цефтриаксонд, 47.3% нь триметоприм/ сульфометоксазолд, 41.9% нь ципрофлоксацинд, 43.2% нь нитрофурантойнд, пенициллинд 100% тэсвэртэй байгаа нь тодорхойлогдов. (Хүснэгт 1.)
Хүснэгт 1. Ялган дүйсэн стафилококкийн нийт цэвэр өсгөвөрийн антибиотик мэдрэг чанарыг Диск диффузын аргаар тодорхойлсон дүн 
Бичил шингэрүүлэлтийн шинжилгээний (Broth microdilution) дүн: Шингэн тэжээлт орчинд бичил шингэрүүлэлтийн аргаар антибиотик мэдрэг чанарыг тодорхойлоход ялган дүйсэн стафилококкийн цэвэр өсгөвөрийн 94.6% нь ампициллинд, 6.8% нь оксациллинд, 5.4% нь цефотаксимд, 25.7% нь ципрофлоксацинд, 25.7% нь нитрофурантойнд тэсвэржилттэй байгаа нь илэрч , цефтриаксонд тэсвэржсэн омог тодорхойлогдоогүй болно (Хүснэгт 2.). 
 
 
Хүснэгт 2. Ялган дүйсэн стафилококкийн нийт цэвэр өсгөвөрийн антибиотик мэдрэг чанарыг бичил шингэрүүлэлтийн тодорхойлсон дүн 
Дэс дараалан шингэрүүлсэн антибиотикийг агарт нэвчүүлэх шинжилгээний дүн: Антибиотикийн дэс дараалсан шингэрүүлэлтийг агарт нэвчүүлэх аргаар антибиотик мэдрэг чанарыг тодорхойлоход стафилококкийн 91.9% нь ампициллинд, 9.5% нь оксациллинд, 5.4% нь цефотаксимд, 28.4% нь ципрофлоксацинд, 20.3% нь нитрофурантойнд тэсвэржсэн омог илэрч харин цефтриаксонд тэсвэржсэн омог тодорхойлогдоогүй (Хүснэгт 3.).
Хүснэгт 3. Ялган дүйсэн стафилококкийн нийт цэвэр өсгөвөрийн антибиотик мэдрэг чанарыг антибиотикийг агарт нэвчүүлэх аргаар тодорхойлсон дүн
Дүгнэлт: 
1. Шээсний сорьцонд илэрсэн стафилококкийн 56.7%-ийг staphylococcus saprophyticus эзэлж байна.  
2. Стафилококкийн нийт омгууд ампициллин, пенициллинд тэсвэржсэн байв. 
3. Стафилококкийн омгууд цефотаксим, цефтриаксонд харьцангуй мэдрэг байна. 
 

 

Ном зүй

1. James J.C., Frederick C.N. Medical microbiology. 2004. 4:349.
2. Doern G. V., Earls P. A., D. S. Parker., Species identification and biotyping of staphylococci by the API Staph-Ident system. J. Clin. Microbiol.1983.17:260-263.
3. Lindsay S.N., Shirley A.H. Characterization of Coagulase-Negative Staphylococci from Urinary Tract Specimens. J. Clin. Microbiol.1983.17:267-271
4. Anne M.B., Antimicrobial Susceptibilities of Coagulase-Negative Staphylococci Isolated from Urinary Infections. Antimicrob.Ag.Chemother. May 1983.23:793-795
5. Kenneth E.A., Charles. Comparison of the Staph-Ident System with a Conventional Method for Species Identification of Urine and Blood Isolates of Coagulase-Negative Staphylococci J. Clin. Microbiol.1983.17:516-520
6. Ганбаатар.Б., Сарантуяа.Ж., Ариунсанаа.Б., 2006. Анагаах ухааны эмнэлзүйн бичил амь судлал. Хуудас 6-12
7. Санжмятав.Г., 2007. Анагаах ухааны эмнэлзүйн бичил амь судлалын сурах бичиг. Хуудас 10-11
8. Ганбаатар.Б, Анагаах ухааны бичил амь судлал. 2009в Хуудас 18-22
9. Fritz.H.K., Kurt.A.B., Color atlas of medical microbiology. 2005. Page 202-204
10. Harry L. T., John W.W., Urinary tract infections. 2005. Page 318
11. Jawetz.M.L Medical Microbiology. 24th Edition. 2007 page 312
12. Avery, R. C., Rigdon, R. H. Effect of various salts on hemolysis and skin necrosis produced by staphylococcus toxin. Proc. Soc. Exptl. Biol. Med., 1984, 131-134.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2660
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК