Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (41) 2009. No1(041)
МОНГОЛ ОРОНД УРГАДАГ ТАГИЙН ШИРМЭСНИЙ (HEDYSARUM ALPLNUM L) ФОТОХИМИ, ФАРМАКОЛОГИЙН ЗАРИМ СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Э.УЯНГА, О.ОЛДОХ, Д.ЭНХМАА, П.БАТХУЯГ

 
Абстракт
Дэлхий дээр ойролцоогоор 100 гаруй төрлийн шимэрс ургадгийн ихэнх нь Дундад болон Өмнөд Ази, Хойд Европын орнуудаар элбэг тархаж ургадаг байна. Эдгээрээс Саваан шимэрс, Туйлын шимэрс, Дагуурын шимэрс, Живээхэй шимэрс, Цэнгэлийн шимэрс, Тагийн шимэрс, Гмелиний шимэрс гэх мэт 19 төрлийн шимэрс манай орны Эгийн гол, Хөвсгөл, Хэнтий, Хангай, Алтайн нуруудаар ургадаг(б).
 
Уламжлалт анагаах ухаанд монгол болон төвдийн эмч нар шимэрсийг Срад-мар буюу улаан срадма(1) Брэ сарад, Брэ-га ман-ба нэрүүдээр биеийн тамир тэнхээг сайжруулах, хөлс гарахыг зогсоох, идээ бээрийг гадагшлуулах, зүрхний үйл ажиллагаагтэтгэх зорилгоор хэрэглэж байсан байна(2,3). Иймээс бид уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдсээр ирсэн боловч Монгол орны хувьд одоог хүртэл химийн бүрэлдэхүүн болон фармакологийн үйлдэл нь гүйцэд судлагдаагүй байгаа монгол оронд элбэг ургадаг Тагийн шимэрс(Нес!узагит а1р1пит 1_)-ийг судалгаандаа сонгон авсан болно,
 
Газрын дээд х?сэгт мангиферин Ю.84-1,92\, изомангиферин 0.05-0.07%\, зэрэг ксантон, полиахарид, алкалоид, стеройд сапонин, идээлэг бодис, навчинд дээрх дурдсан ксантонуудын дээр гиперин, полистахозид, хедиразид зэрэг флавоноид, С витамин, цэцгэнд кверцетиний рамнофуранозид, авикулярин тус тус буй(4).
 
Газрын дээрх хэсэгт үнэс 5.25% К, Са, Мд, Ре зэрэг үлэмж махбод,Мо, Си ялангуяа Зе нилээд хуримтлуулсан 15 бичил махбод буй.
 
Навчинд мангиферин харьцангуй их \1.43-2.5%\ байна(4).
 
Үндэслэг иш үндсэнд 30-40% полисахарид байх агаад тэр нь усанд задрахдаа галактоз, ксилоз, галактоуроны хүчил, рамноз \бага\ үүсдэг. Харин энэ полисахаридын усанд уусдаг хэсэгт глюкан\цардуул\, пектинт бодис буй бөгөөд шүлтэнд уусдаг хэсэгт нь ксилан, арабан, галактан зонхилдог байна(4).
 
Төвд, нангиац эмнэлэгт газар дээрх хэсгийг зүрхний үйл ажиллагааг тэтгэн сэргээх, цэр ховхлох тайвшруулах зорилгоор хэрэглэдэг бөгөөд нангид эмнэлэгт үндсийг биеийг тордох, хөлөргөхөөр олгодог ажээ.
 
Судалгааны зорилго:
 
Монгол оронд ургадаг Тагийн шимэрсний(Нес1у5агита1р1пит1_.)газрындээрх хэсгийн фитохимийн болон фармакологийн зарим судалгааг явуулах зорилго тавьсан.
 
Судалгааны ажлын зорилт:
 
Дээрх зорилгоо биелүүлэхийн тулд дараахзорилтуудыг тавьж ажиллана.
 
Тагийн шимэрсний газрын дээрх хэсгээс бэлтгэсэн бэлдмэлийн микро ба макро элементийн судалгаа хийх.
 
Тагийн шимэрсний газрын дээрх хэсгээс бэлтгэсэн бэлдмэлийн зонхилох биологийн идэвхит бодисыг тодорхойлох.
 
Тагийн шимэрсний газрын дээд хэсгийн түүхий эдээс гаргаж авсан бэлдмэлийн цочмог хорон чанарыг тогтоох.
 
Тагийн шимэрсний газрын дээд хэсгийн түүхий эдээс гаргаж авсан бэлдмэлийн шээс хөөх үйлдлийг тогтоох зэрэг болно.
 
Судалгааны материал ба арга зүй: Судалгаанд хэрэглэх материапыг 2006,
 
2007 оны 7 сард Гачуурт, Тэрэлж-Горхит
 
орчмоос түүж бэлтгэв. Судалгаанд туршилтын
 
цагаан хулгана, туулай ашигласан болно.
 
Фитохимийн судалгааг:
 
Газрын дээд хэсэг дэх макро микро элементийн агууламжийг Х-гау флюресценцийн аргаар,
 
Ургамал дахь биологийн идэвхит бодисын тоон тодорхойлотыг слектрофотометрийн аргаар,
 
Биологийн идэвхит бодисын судалгааг нимгэн үет хроматографын (Т1_С) аргаар явуулав.
Фармакологийн судалгааг:
 
Хорон чанарын судалгаагтагийн шимэрсийн идээшмэлийг лабораторийн цагаан хулганы хэвлийн хөндийд тарих замаар ажиглалт хийж, Ш50-ийг Прозоровскийн хурдавчилсан аргаар тооцов
 
Шээс хөөх үйлдлийг усны болон давсны ачаалалтай нөхцөлд Т-рендленбургийн аргаар явуулсан.
 
Судалгааны ажлын үр дүн
 
Фитохимийн судалгаа
 
Тагийн шимэрсийн /Нейузагит А1рюит Ь./газрын дээд хэсгийн макро, микро элементийн судалгааны үр дүн
 
Тагийн шимэрсийн /Нейузагит А1р1пит 1_./ газрын дээд хэсгийн макро, микро элементийн агууламжийн судалгааг Геологийн төв лабораторийн рентген флюресценцийн лабораторид хийгдсэн болно.
 
Тагийн шимэрснийг /Нейузагит А1р1пит 1.1 иш навчаар нь салгаад 600°С-т гүйцэт үнсжүүлсэн. Үнснээс 1,2гр (анхны жин) жигнэн авч шатаалтын хорогдол тодорхойлох зорилгоор 1030°С-т 30 мин шатаасан болно. Үүнээс бгр жигнэн авч Яих (и2В407+иВ02)-тай хольж шил болгосон. Дараа нь 1100°С-т цагаан алтан аяганд хайлуулан шилэн дээж бэлтгээд Х-гау-д тоон тодорхойлолт хийсэн болно(Хүснэгт 1).
2000 ОНЫ 011411
"Онош " сэтгуул
Тагийн шимэрсийн иш навчин дахь биомакро, биомикро элементийн агууламж
 
Хүснэгт-1
 
 
Газрын дээрх хэсэг болох иш, навчин дахь макро, микро элементийг тодорхойлоход кальци, кали, магни, фосфор, натри, төмөр зэрэг макро элементүүд, зэс, молибден гэсэн микро элементүүд биодоз-оор агуулагдаж байгаа нь судалгаагаар тогтоогдлоо.
 
Тагийн шимэрсийн /Нейузагит А1р1пит Ь./газрын дээд хэсгийн биологийн
идэвхит бодисын судалгааны үр дүн
 
Тагийн шимэрсийн /Нейузагит А1р1пит 1,/газрын дээд хэсгийн биологийн идэвхит бодисын судалгаа МУИС-ийн Химийн факультетын Органик химийн тэнхим, ЭМШУИС-ийн Био-АС-ийн Хими-Биохимийн тэнхим, Эм зүйн сургуулийн Эмийн химийн лабораторидууд хийгдсэн. Тагийн шимэрсийн газрын дээд хэсгийн спиртэн хандаас ялганавсан усан хандын нимгэн үеийн хроматографийн судалгаагаар түүнд: 1. ОиегсеИп-3-0-д1исору 2. 1зог1пат-3-0-ги11по51с1е 3. 15оИ-3-д1ис 4. Каетр^его! -3-0-д1исо51с1е 5. Ар1деп1п-7-0-д1исо51с1е зэрэг биологийн идэвхит бодисууд агуулагдаж байгаа нь тогтоогдлоо(Хүснэгт 2).
 
Тагийн шимэрсийн газрын дээд хэсгийн бэлдмэлийн нимгэн үеийн хроматографийн
 
судалгаа
 
Хүснэгт 2
Тагийн шимэрсийн газрын дээд хэсэг дэхь нийлбэр флавоноидыг хэмжээг тодорхойлсон
 
ҮР ДҮН
 
Тагийн шимэрсийн газрын дээд хэсгийн нийлбэр флавоноидыг хэмжээг тодорхойлоход дараах үр дүнтэй байлаа (Хүснэгт 3).
 
Тагийн шимэрсийн газрын дээд хэсгийн нийлбэр флавоноидын тоон тодорхойлолт
 
Хүснэгт 3
Фармакологийн судалгаа
 
Тагийн шимэрсийн газрын дээд хэсгийн бэлдмэлийн цочмог хорон чанарын судалгаа.
 
Тагийн шимэрсийн газрын дээд хэсгийн бэлдмэлийн цочмог хорон чанарын судалгааг тус бүр нь 5 амьтан бүхий 3 туршилтын бүлэг цагаан хулгана, тус бүр нь 5 амьтан бүхий хяналтын 3 бүлэг цагаан хулгана, нийт 30 хулганад явуулав.
Туршилтын хулгануудад Тагийн шимэрсийн 1:20 харьцаатай идээшмэл бэлтгэж янз бүрийн тунгаар хулганы хэвлийд тарихад, хулгануудын чихний судас өргөсөх, хөдөлгөөний идэвхи муудах, сүүлний тонус ихсэж сүүл нь босч, гэдсээ татаж бөгсөө чирэх, номой байдалд орох, амьсгал олшрох шинжүүд илэрч байв. Бидний тогтоосноор Тагийн шимэрсийн идээшмэлийг хэвлийд тарихад үхүүлж эхлэх тун нь 1.2 гр/кг, бүх хулганыг үхүүлсэн тун нь 1.72 гр/кг гэж үзсэн.
Хяналтын хулгануудад туршилтын хулгануудад тарьсан уусмалын хэмжээтэй ижил хэмжээний нэрмэл усыг хэвлийд тарьж, хяналтыг явуулж байв. Хяналтын хулганууд усны ачааллаас болж бага зэрэг үс өрвийх, ноомой байдалтай болох шинжүүд илэрч байсан. 2-3 цагийн дараагаас эхлэн эргэж хэвийн байдалдаа орж байсан ба үхсэн хулгана гарсангүй.
 
Судалгааны үр дүнд Тагийн шимэрсийн идээшмэлийн Ю50=7.9гр/кг (5,82-10.9)гр/ кг байгаа бөгөөд энэ нь И.Н.Сидеровын ангиллаар үнэлвэл хорон чанар багатай болохыг харуулж байна.
 
Тагийн шимэрсийн бэлдмэл амьтны шээс ялгаруулалтанд нөлөөлөх үйлдлийн судалгаа
 
Тагийн шимэрсийн бэлдмэл амьтны шээс ялгаруулалтанд нөлөөлөх үйлдлийн судалгааг 18-30гр жинтэй 20 цагаан хулгана дээр явуулав. Туршилтын бүлэгт тагийн шимэрсийн бэлдмэл ийг 0.15г/кг-0.3г/кг тунгаар тооцож дотуур өгөв. Хяналтын бүлэгхулганад нэрмэл усыг өгсөн болно.
 
Туршилтаас үзэхэд Тагийн шимэрсийн бэлдмэлийг 0.2г/кг тунгаар тооцож туршихад шээлгэх үйлдэл нь эхний цагт 50%-р 3 дахь цагт 33.3%-р ихэссэн бөгөөд туршилтын эцэст хулганаар ялгарч гарсан шээсний хэмжээг хяналтын бүлэгтэй харьцуулахад 1.65 дахин илүү шээлгэсэн байлаа. Энэ нь тагийн шимэрсний газрын дээрх хэсгийн бэлдмэл нь сулавтар шээс хөөх үйлдлэтэй байгааг хоруулж байна.
 
Дүгнэлт:
 
1. Газрын дээрх хэсэг болох иш, навчин дахь макро, микро элементийг тодорхойлоход кальци, кали, магни, фосфор, натри, төмөр зэрэг макро элементүүд, зэс, молибден гэсэн микро элементүүд биодоз-оор агуулагдаж байгаа нь судалгаагаар тогтоогдлоо.
 
2. БИБ-н судалгаагаар түүнд 1. ОиегсеИп-3-0-д1исору, 2. 150гИат-3-0-гиИп051с1е, 3. 15оН-3-д1ис, 4. КаетрТего! -3-0-д1исо51с1е, 5. Ар1деп1п-7-0-д1исо51с1е) зэрэг биологийн идэвхит бодисууд агуулагдаж байгаа нь тогтоогдлоо.
 
3. Тагийн шимэрсийн газрын дээд хэсэг дэхь нийлбэр флавоноидыг хэмжээг тодорхойлоход түүний эзлэх хувь 0.108%-ийн агууламжтай байна.
4. Тагийн шимэрсний газрын дээрх хэсгийн бэлдмэл нь цочмог хорон чанарын судалгаанд Ш50=7.9гр/кг |5,82-10.9]гр/кг буюу И.Н.Сидеровын ангиллаар үнэлвэл хорон чанар багатай байна.
 
5. Тагийн шимэрсийн бэлдмэл шээсний ялгаралтыг 1.65 дахин нэмэгдүүлэх буюу шээс хөөх үйлдэлтэй байлаа
 

 

Ном зүй

1. Баторова С.М., Яковлев Г.П. «ДЗЭЙЦХАР МИГЧЖАН»-памятник тибетской медицины. Новосибирск, «НАУКА», 1989., стр: 62.

2. Баторова С.М., Яковлев Г.П., Николаев С.М., Самбуева З.Г. Растения тибетской медицины. Новосибирск, «НАУКА», 1989., стр: 51.

3. Лигаа У. Монголын уламжлалт эмнэлэгт эмийн ургамлыг хэрэглэх арга ба жор. Тэргүүн дэвтэр, УБ.. 1996 он, т: 342-343,

4. Хайдпав Ц., Меньшикова Т.А. Лекарственные растения в Монгольской медицине. УБ., 1978.

5. Н.Өлзийхутаг «Бобовые Монголии» (таксономия, экология, география,филогения и хозяйственное значение)
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 527
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК