Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (41) 2009. No1(041)
HELICOBACTER PYLORY (НР)-ИЙГ ОМУРА СОРИЛЫН ТҮРГЭВЧИЛСЭН АРГААР ОНОШЛОХ АСУУДАЛД
( Судалгааны өгүүлэл )
Ч. Оюунчимэг, Н. Төмөрбаатар,
Х.Оюунцэцэг, Такаши Сайто
 
Абстракт
Судалгааны ажлын үндэслэл
 
Дорно дахины анагаах ухаан дахь уламжлалт оношлогоо эмчилгээний олон аргуудаас орчин үед биоэнерги, квант-биологи, лазер долгионы онолд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг оношлогоо эмчилгээний аргууд эрчимтэй хөгжиж байна. Үүний нэг нь Омура сорил /В|-01д|1а1 О-Ртд 1ез1; ВООРТ/ буюу О-цагираган сорил юм. Японы эрдэмтэн доктор Ёшиаки Омура 1977 онд анх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж, 1993 онд АНУ-ын зохиогчийн эрхийн газраас /11гн1ес1 31а1ез Ра1еп{/ «В|-0|дИа1 0-Р1пд 1ез1 Тог 1тад1пд апй сИадпоз15 оТ т1егпа1 огдапз оТ а райеп!» бүтээлээрээ оюуны өмчийн зохиогчийн эрх авсан энэ сорилын аргыг Япон, Америк, Англи, Европ, Скандинавын орнуудад эрүүл мэндийн салбарт болон сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны салбарт өргөн хэрэглэж байна.[1,2Д4Д6]
 
Омура сорилын арга нь дорнын анагаах ухааны уламжлалт аргад суурилсан олон туршилтуудаас үүдэн гарсан бөгөөд хэрэглээ нь инвазив бус, хялбар, хямд, урьдчилсан бэлтгэл болон цаг хугацаа шаардагдахгүй, чийтийгхамарсан урьдчилан сэргийлэх үзлэгт богино хугацаанд хамрагдах боломжтой, оношлогооны бусад аргуудаар харьцуулан
судалж болохуйц энгийн сорил бОЛНО.[1,2'3] Уг сорилоор Япон болон барууны орнуудад дотор эрхтний болон цусны эргэлтийн эмгэгийг оношлохоос гадна эд эсийн төвшин дэхь эмгэг өөрчлөлт, эмгэгтөрөгч бактери ви^сийг хүртэл оношлон илрүүлж байна.
 
1982 онд Австралийн эрдэмтэн \Л/аггеп ^Ш, МагзНаН В^ нар хүний ходоодны хучуур эсийн гадаргуу дээр байрласан мушгиа хэлбэрийн эмгэгтөрөгчийг анх олж нээснээс хойш ходоодны архаг үрэвсэл, ходоод, дээд гэдэсний шархлаа, ходоодны хорт хавдрын эмгэг жамд түүний гүйцэтгэх үүргийг тодорхойлсон.[10]
 
Эрдэмтдийн судалгаагаар хеликобактер пилори /НР/ нянгийн халдвар өндөр хөгжилтэй орны хүн амд 30-50%, хөгжиж буй оронд 70-80%, дэлхийн нийт хүн амын 50%-д бүртгэгдсэн тооцоо гарсан.[1112]
 
Манай орны хүн амын дунд хийсэн НР нянгийн халдвар түүнээс шалтгаалсан эмгэгийн тархалтын судалгаанд, ходоодны архаг үрэвслийн 38.2%-ыг нугалуур хэсгийн шалбархайт үрэвсэл эзлэж, тэдгээрийн 100% -д НР нян илэрснээс 43%-д нь халдварын зэрэг өндөр байгааг уреазийн сорил ба эдийн хавсарсан шинжилгээгээр /Бира Н. 2001/, ходоодны шархлаатай хүнээс мэс заслын хагалгааны үед авсан эдийн шинжилгээнд НР 65.7%-д /Сэргэлэн О. 2002/, НР нянгийн халдвар тархалтанд эрүүл ахуй, ариун
цэврийн нөхцлийн нөлөөллийг судалж, халдварийн тархалтыг уреазийн сорилоор 33.3%, иммунологийн аргаар илрүүлэхэд 46.9% /Туул Н. 2002/, хүүхдийн ходоод, дээд гэдэсний эмгэгийн үед эд эсийн шинжилгээгээр 65-100% /Отгонсүрэн Г. 2002/, уреазийн сорилын аргаар ходоодны шархлаа өвчний үед 82.6% /Оюунцэцэг X. 2003/, ходоод, улаан хоолойн сөргөө өвчний үед 72-90% /Сарантуяа Ц. 2005/, ходоодны архаг үрэвсэл, шархлаа, өмөн оноштой хүнд эмгэг бүтэц зүйн шинжилгээгээр 66.8%, ПГУ-р 77.2%, эдийн сорьцонд 68.1%, шүлсэнд 73.6% /Сувд Б. 2006/, ходоод дээд гэдэсний шархлаатай хүний 78.8%-д /Цэцгээ Ж. 2006/ нь НР нян тус тус илэрсэн судалгааны дүнгүүд нийтлэгдээд байна. Дээрх судалгааны ажлууд нь манай орны хүн амын дунд НР нянгийн халдварлалт түгээмэл байгааг харуулж байна.
 
Бид дэлхийн олон оронд хэрэглэгдэж байгаа Омура сорилын аргыг Монголын эрүүл мэндийн салбарт, эмнэлэгийн тусламж үйлчилгээний анхан шатны төвшинд хэрэгжүүлэх үүднээс Омура сорилын аргаар НР-ийн халдварлалтыг тогтоож, богино хугацааны түргэвчилсэн илрүүлэлтийн сорил болох эсэхийг судлахаар зорьсон юм. Судалгааны ажлын зорилго О-цагираган сорилын түргэвчилсэн аргаар НеПсоЬас1ег ру1оп -ийн халдварлалтыг богино хугацаанд илрүүлж, НР илрүүлэх бусад оношлогооны аргуудтай харьцуулан судлаж үзэх
 
Судалгааны ажлын зорилт
 
1. Манай орны нөхцөлд О-цагираган сорилын түргэвчилсэн аргаар НР-ийн халдварлалтыг илрүүлэх боломжыг судлах
 
2. О-цагираган сорилоор НР илрүүлэлтийг НР илрүүлэх уреазийн болон эдийн шинжилгээ, дархлаа оношлогооны иммуноферментийн ЕИза аргуудтай харьцуулан судлаж, О-цагираган сорилын мэдрэг чанарыг тодорхойлох
 
3. О-цагираган сорил нь богино хугацааны түргэвчилсэн оношлогооны сорил болохыг тодорхойлох
 
Судалгааны ажлын шинэлэгтал
 
1. Монголын анагаах ухааны салбарт НР-ийн илрүүлэлтэнд О-цагираган сорилын аргыг анх удаа хэрэглэсэн.
 
2. О-цагираган сорил нь НР-ийг богино хугацаанд түргэвчлэн илрүүлэх
 
1Ш1МИ ШШ1 т\ш\1ШШШЁШШшШШшШШшяшшшшяШшляШШШяй
оношлогооны сорил болохыг судалсан. 3. О-цагираган сорилын мэдрэг болон өвөрмөц чанарыг НР-ийг илрүүлэх оношлогооны бусад аргуудад харьцуулан судалж тогтоосон.
 
Судалгааны ажлын практик ач холбогдол Дорнодахиныанагаах ухааны оношлогооны салбар дахь орчин үеийн шинэлэг арга болсон О-цагираган сорил нь хэрэглэхэд энгийн хялбар, үнэ өртөг хямд эдийн засгийн үр ашигтай, сорилын хариу нь түргэн шуурхай, олон нийтийг урьдчилан сэргийлэх үзлэгт богино хугацаанд хамруулахад, эмнэлэгийн анхан шатны төвшинд онош тодруулах зэрэгт эмнэл зүйн чухал ач холбогдолтой юм.
 
Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй
 
Судалгаанд УАШУТҮК-ын эмнэлэг, ЭМШУИС-ийн «Эрхэс» зөвлөх поликлиникийн гастроэнтерологийн дурангийн тасагт хандсан үйлчлүүлэгчдээс санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгогдсон ходоод гэдэсний зовиур бүхий 22-74 насны хот хөдөөгийн нийт 150 тохиолдлыг хамруулсан.
 
Судалгааг санамсаргүй хяналтат эмнэл зүйн туршилт судалгаань загварыг ашиглан хийсэн. Бид судалгааны бүлгийн нийт тохиолдолд Омура аргачлаг ын /Отига,Ү. 1977-2008/ дагуу хеликобактер пилори нянгийн НР100 пд /РСЗ:ВООРТ 11тV, хяналтын бэлдмэл, мөн эд эсий- -,'нжилгээгээр монгол улсын эмгэг судлаль- төвд хеликобактер пилори 1+1, /++/, /+++/ идэвхжлийн зэргээр илэрсэн ходоодны эдээс бэлтгэсэн эмгэг бүтцийн бэлдмэл. хеликобактер пилори /-/ хяналтын бэлдмэл. биологийн идэвхт цэгийг цочроогч үйлчлэл бүхий соронзон чанаргүй дамжуулагч металл савх ЕЮОРТ; ^арап/, хурууны чимхэлтийн хүч хэмжигч багаж «ВазеНпе» /115А МҮ 10602/ зэргийг ашиглан О-цагираган сорилын түргэвчилсэн аргаар НР-ийн халдварлалтыг илрүүлэн тогтоож, судалгааны харьцуулалтын I бүлгийн 30 /п=30/ тохиолдолд улаан хоолой-ходоод-дээд гэдэсний уян дурангийн шинжилгээний явцад НР илрүүлэх уреазийн сорил /Раз1 Огу 5рес1а1 Те&19 эдийн шинжилгээг зэрэгцүүлэн хийж. II бүлгийн 30 п=30 тохиолдолд дархлаа оношлогооны иммуноферментийн ЕНза аргын НР Е1А КИ оношлуураар цусны сийвэнд НР-ийн эсрэг бие илрүүлэх шинжилгээнүүдийг тус тусын аргачлалын дагуу хийж, үр дүнг нь О-цагираган сорилын үр дүнд харьцуулан судалж. бүлгүүдийн хоорондох харьцуулалтыг
үнэлж дүгнэсэн.
 
Судалгааны ажлыг УАШУТҮК болон ЭМШУИС-ийн УАУ-ны сургууль, ЭМШУИС-ийн «Эрхэс» зөвлөх поликлиникийн гастроэнтерологийн дурангийн тасаг, ЭМШУИС-ийн эмгэг судлалын лаборатори, дархлаа судлалын лаборторийг түшиглэн хийсэн.
 
Судалгааны үр дүн
 
Бидний судалгаагаар О-цагираг сорилын түргэвчилсэн аргаар НР-ийн илрүүлэлт 75.3%-д, насны бүлгийн хувьд хөдөлмөрийн идэвхтэй үе 30-49 насанд НР-ийн халдварлалт өндөр 34.5% байлаа.О-цагираган сорилоор НР-ийн илрүүлэлтийг хурууны хүч хэмжигч багажын хэмжилтийн тоон үзүүлэлтэнд харьцуулан үзэхэд НР илэрсэн тохиолдолд хурууны хүчний үзүүлэлт буурч байгаа дүн гарсан. Судалгааны харьцуулалтын I бүлэгт О-цагираган сорилын аргыг уреаза сорилын аргатай харьцуулахад О-цагираган сорилын мэдрэг чанар 96.3%, өвөрмөц чанар 75.0%, РУ+ эерэг үр дүнгийн үзүүлэлт 100%, РУ сөрөг үр дүнгийн үзүүлэлт 75%, тохирооны үзүүлэлт 96.7%, Каппа итгэлцүүр бүрэн итгэлцэл нийцэлтэй ( к= 0.84 ) байлаа.
 
О-цагираган сорил ба уреаза сорилын үр дүнгийн харьцуулалт
О-цагираган сорилын аргыг ЕПза аргатай харьцуулахад О-цагираган сорилын мэдрэг чанар 94.1%, өвөрмөц чанар нь 91.7%, Р\Л эерэг үр дүнгийн үзүүлэлт 88.9%, Р\/ сөрөгүр дүнгийн үзүүлэлт 91.7%, тохирооны үзүүлэлт 90.0%, Каппа итгэлцүүр дундаас дээш нийцэлтэй ( к=0.79 ) байлаа.
 
О-цагираган сорил ба ЕПза аргын үр дүнгийн харьцуулалт
Хэлцэмж
 
О-цагираган сорилоор ходоодны биж хам шинжтэй тохиолдолд О-цагираган сорилоор НР илэрсэн нь ходоодны дурангийн шинжилгээгээр батлагдсан (КошсЫ. 5.,ЗИ1то18иига Ү.), О-цагираган сорилын РЗС Опсодеп- С-Тоз АЬ2 хяналтын бэлдмэлээр шинжилсэн тохиолдолд ходоодны хавдар, НР илэрсэн нь клиникээр оношлогдсон (ЗЫто1-зиига Ү. Отига Ү. 2005) зэрэг олон судалгааны материалууд нийтлэгдсэн байна. Бидний хийсэн О-цагираган сорилын аргаар НР илрүүлсэн харьцуулсан судалгааны дүнгээс харахад О-цагираган сорилоор (судалгааны 30 тохиолдолд) 86.%-д НР, уреазийн сорилоор 90.0%-д, эдийн шинжилгээгээр 76.7%, дархлаа оношлогооны иммуноферментийн ЕНза аргаар 56.7% -д нь НР эерэг тодорхойлогдлоо. НР шалтгаант ходоодны архаг үрэвсэл, ходоод дээд гэдэсний шархлаа өвчин, ходоодны хорт хавдараас урьдчилан сэргийлэхэд НР-ийн халдварыг илрүүлэх шинжилгээ оношлогоог өргөжүүлэх, хүртээмжтэй болгох асуудлын хүрээнд хямдтөсөр, энгийн, нийтийгхамарсан
рьдчилан сэргийлэх богино хугацааны оношлогооны сорил болох О-цагираган сорилын аргыг эмнэл зүйн практикт өргөн нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Дээрх НР илрүүлсэн харьцуулсан судалгааны үр дүнгээс үзэхэд НР-ийн халдварлалтыг оношлоход хоёроос доошгүй шинжилгээний аргыг хавсруулан хэрэглэх нь зүйтэй гэсэн Европын НР судлаачдын холбооны удирдамжыг (РиЫп <3. 1999) мөрдлөг болгон манай улсын анагаах ухаан, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн оношлогооны салбарт НР илрүүлэх шууд бус, инвазив бус О-цагираган сорилын аргыг нэвтрүүлэх нь НР шалтгаант эмгэгийг эрт илрүүлэх, эмчилгээний үр дүнг хянах, урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой байх юм. Дэлхийн олон оронд эрүүл мэнд, анагаах ухааны урьдчилан сэргийлэх салбарт хэрэглэж буй уг сорил нь мэдрэг чанар өндөр, богино хугацааны илрүүлэлтийн сорил болж чадсан оношлогооны арга болно.
 
Дүгнэлт
 
1. О-цагираган сорилын аргаар НР-ийг түргэвчлэн илрүүлэхэд нийт судалгаанд хамрагсдын 75.3 %-д НР эерэг илэрсний 83.2% нь халдварлалтын зэрэг өндөр. 16.8 % нь дунд зэргийн халдварлалттай байлаа. НР-ийн халдварлалт 30-49 нас буюу ид хөдөлмөрийн насны хүмүүст (34.5%) харьцангуй өндөр илэрлээ.
 
2. О-цагираган сорилын мэдрэг чанар нь уреазийн сорилоор 96.3%, эмгэг бүтцийн эдийн шинжилгээгээр 100%, дархлаа оношлогооны иммуноферментийн ЕНза аргаар 94.1% тогтоогдлоо.
 
3. Дорно дахины анагаах ухааны суваг хэрдэс, энергийн онолд суурилсан О-цагираган сорилоор НР-ийг илрүүлэн оношлох боломжтой.
 

 

Ном зүй

11. Оюунцэцэг X. Шархлаа өвчний дурангийн оношлогоо эмчилгээг боловсронгуй болгох

асуудалд, УБ, Монгол: ЭМШУИС; 2003. АУ-ны докторын зэрэг горилсон лиссертаци.

12. НигН К., ТЬ0Ш50п А. СапасИап НеПсоЬас1:ег ру1оп соп5еп5ш сопГегепсе. Сап 3

Са51:гоеп1:его1 1998 №12

13. Мухина Н. А., Моисеева В. С., Мартынова А.И. Внутренние болезни. Том-Н . Москва 2008.

С. 19-56
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 397
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК