Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (41) 2009. No1(041)
ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН ДУНДАХ ЭЛЭГНИЙ АРХАГ ӨВЧЛӨЛИЙН БАЙДАЛД ХИЙСЭН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )
Б.Раднаасэд, Б.Сугармаа, Т.Асемгүл, Д.Бадамсүрэн, С.Наранцэцэг
 
 
Абстракт
Элэгний архаг үрэвсэл үүсгэгч вирүсүүд нь дэлхий дахинд өргөн тархсан байна. Ялангуяа зүүн болон өмнөд Ази, өмнөд болон төв Африк, Азийн зарим орнуудад тархалт өндөртэй байна. «В» вирүсийн гаралтай элэгний хурц үрэвслээр жил тутам 100 000 хүн амд Европын баруун хойд хэсэгт 1, Европын баруун урд хэсэгт 6, Европын төвд 92 тохиолдол бүртгэгдэж байгаа боловч жинхэнэ өвчлөл 6 дахин их байж болохоор байна. Европд жил болгон 1 000 000 хурц «В» вирүс тээгчид, 90 000 архаг вирүс тээгчид шинээр бүртгэгдэж байна (Роиге С., \/ап Оатпле Р, Тогтапз <3, Веи1е1з Р; 2005).
 
«С» вирүсийн тархалт зүүн болон өмнөд Ази, Европын зүүн хэсэгт илүү байдаг. Уг вирүсийн доноруудын дундах тархалтыг судалж үзэхэд Европын хойд хэсэгт 0.06-1 %, Европын өмнөд болон зүүн хэсэгт 1.5-12% эзэлж байна (СЫагтоп1е М, РираА, Мепедоп Т, е1а1., 1998; КюНагй,, 1999).
 
Вирүсийн халдвар авах магадлал өндөртэй эмзэг бүлэгт хар тамхичид, шивээс, үсчин (гар, хөлийн хумс янзалдаг), гомосексуал хавьталтай хүмүүс, эмнэлгийн нөхцөл (ариутгал муу багаж, тариураар), цус, цусан бүтээгдхүүнээр, бэлгийн замаар (дунджаар 30%), эмнэлгийн ажилтнууд орно.
Б.Раднаасэд, Б.Сугармаа, Т.Асемгүл, Д.Бадамсүрэн, С.Наранцэцэг
 
^СегЬегсЛпд, М.И.Михайлов, С11,Вос1п нарын 1994 онд хийсэн судалгаанд ялангуяа эмч, эмнэлгийн ажилчдын дунд вирүсийн халдвар авсан байдал дундаж үзүүлэлтээс 2 дахин их байжээ.
 
Эмнэлгийн ажилчид өөрсдөө халдвар авахаас гадна бусдад санамсаргүйгээр халдвар тараах аюултай байдаг.
 
Америкийн Нэгдсэн Улсад 4,4 сая «С» вирүс тээгчдээс 800 000 нь тариурын зүү, багажнаас халдвар авчээ (Тегезкегг РМ, Реагзоп Рй., 1998). Мөн шүдний эмчилгээний оюутнуудын 32.8% нь сургалтын сүүлийн 2 жилийн хугацаанд халдвар авах магадлал өндөр байсан байна (Ко1е1сНиск с1, МигрИу с1; 2005).
 
1997 онд Нью Дели хотын Анагаахын сургуулийн оюутнуудын дунд хийгдсэн судалгаанд 2.3% НВзАд, 18%,10.4% тус бүр анти- НВз, анти- НВс илэрчээ. Энэ судалгааг мөн хотын эмнэлгийн ажилчдын дунд хийхэд дээрх үзүүлэлтүүд тус бүр 1.4%, 69%, 55% эзэлж байжээ (Вци 1К, ЗаИаг а, Ка1е т, е!а1.,2002).
 
Судалгааны ажлын зорилго:
 
ШТЭ-ийн ажилчдын дунд элэгний үрэвсэл үүсгэгч вирүс болон өвчлөлийн бүтцийг
Судалгааны ажлын арга зүй:
 
Судалгаанд ШТЭ-ийн 404 ажилтныг хамруулав. Уг ажилтнуудаас асуумжийн аргаар мэдээллийг цуглуулж, өгөгдлүүдийг ашиглан статистик боловсруулалтыг хийсэн.
 
Судалгаанд хамрагдсан хүмүүст судалгааны зорилгыг тайлбарлан, судалгаа явуулах зөвшөөрөл авсан.
 
Судалгааны ажлын үр дүн:
 
Судалгаанд хамрагдагсдын хүйсийн харьцаа 1:7 буюу 12% нь эрэгтэйчүүд, 88%-ийг эмэгтэйчүүд эзэлж байв. Тус эмнэлэгт 26-45 насныхан дийлэнх хувийг эзэлж байна. Боловсролын хувьд бүрэн бус дунд 4%, бүрэн дунд 29%, тусгай дунд 28%, дээд боловсролтой 39%-ийг тус тус эзэлж байна.
 
Судалгааны дүнгээс харахад хурц шар өвчнөөр 20% нь оношлогдон эмчлүүлж, 2% нь оношлогдон эмчилгээ хийлгэж байгаагүй. Элэгний архаг үрэвслийн хувьд дээрх үзүүлэлтүүд тус бүр 8%, 4%, 88% байна. Элэгний цирроз 4, элэгний хорт хавдар 2 тохиолдол илэрсэн.
 
Элэгний хурц болон архаг үрэвслийн шалтгааныг тодруулахаар авсан асуумжийн дүнд нийт ажилчдын 45% нь шүдний эмчилгээ, 26% мэс ажилбар, 18% эмэгтэйчүүдийн мэс ажилбар, 7% шивээс, 4% гоо сайхны мэс ажилбарт орж, 8% нь цус, 3% сийвэн, 1% нь уураг хийлгэжээ.
 
Гэр бүл, төрөл төрөгсдөөс 28% хурц шар өвчнөөр, 16% элэгний архаг үрэвсэлтэй, 15% элэгний циррозтой, 10% элэгний хорт хавдартай, 31% нь элэгний ямар нэгэн өвчнөөр өвчлөөгүй байна.
 
Нийт судалгаанд хамрагдагсдын 6% НВ-зАд, 9% АпИ-НВз, 14% Апй-НС\/, 1 тохиолдолд ИОУ илэрчээ.
 
Дүгнэлт:
 
1. Нийт судалгаанд хамрагдагсдын 6% нь НВзАд, 9% нь АпИ-НВз, 14% нь АпИ-НСУ, 1 тохиолдолд ИОУ илэрчээ.
 
2. Хурц шар өвчнөөр 20% нь оношлогдон эмчлүүлж, 2% нь оношлогдон эмчилгээ хийлгэж байгаагүй бол 78% нь хурц шар өвчнөөр өвчлөөгүй буюу мэдэхгүй гэсэн хариулт өгчээ. Элэгний архаг үрэвслийн хувьд дээрх үзүүлэлтүүд тус бүр 8%, 4%, 88% байна. Элэгний цирроз 4 тохиолдолд, хорт хавдар 2 тохиолдолд илэрчээ.
3. Эмнэлгийнажилчдыгвакцинжуулах, үзлэгт хамруулж байх нь өвчнөөс эрт урьдчилан сэргийлэх. өвчлөлийгэрт илрүүлэн эмчлэх ач холбогдолтой байна.
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 433
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК