Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (41) 2009. No1(041)
Архины шалтгаант эмгэгийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд зарцуулсан зарим эдийн засгийн тооцооны дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Г.Бадамханд, Д.Отгончимэг, Д.Загдаа С.Наранцэцэг, Д.Бадамсүрэн

 
Абстракт
Архийг хэтрүүлэн хэрэглэх нь нийгэм, эрүүл мэнд болон биологийн эмзэг асуудал болоод байна. ДЭМБ-ийн 200 оны тайланд сүүлийн жилүүдэд согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, түүний улмаас учирсан хор уршиг нэмэгдсэн тухай тэмдэглэсэн байна. АНУ-ын нийт хүн амын 5-10% архийг байнга хэтрүүлэн хэрэглэдэг, Герман улс 3 сая, Орос улс 10 сая архаг архичидтай гэсэн мэдээ бий (А.В.Калинин, 2001). Манай улсын насанд хүрэгсдийн 51.2% архийг хэтрүүлэн хэрэглэдэг байна (Л.Эрдэнэбаяр, 2000).
 
Архийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас хүний бие махбодийн бүх эрхтэн тогтолцоо хямардаг. Архи вирүсийн зэрэгцээ элэгний эмгэг үүсгэх гол шалтгаан болдог төдийгүй бусад эрхтэн тогтолцоонд ч сөргөөр нөлөөлж амь насанд аюултай хүндрэлд хүргэдэг. 2006 оны статистиксудалгаагаарархины шалтгаант элэгний эмгэг элэгний нийт өвчлөлийн 12-15 %-ийг эзэлж байгаа нь манай оронд архины шалтгаант өвчлөл өндөр байгааг харуулж байна. Архи хэтрүүлэн хэрэглэснээр архины шалтгаант өвчлөл нэмэгдэж тэдгээр өвчнийг оношлогоо-эмчилгээнд зарцуулагдах оношлуур, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, ажил үйлчилгээний зардлыгтооцсон судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон.
 
 

 

Зорилго :
 
Архины шалтгаант эмгэгийн үед зарцуулагдах эмнэлгийн хэрэглэгдэхүүн, гардан үйдлийн болон асаргаа-сувилгааны өртөг зардлыг тооцоход оршино.
гарган, эмчлүүлэгчид үзүүлдэг тусламж, асаргаа-сувилгаа, гардан үйлдлийн үнэлгээг ШТЭ-ийн байгууллагын даргын 2008.01.31-ний А/07 тоот тушаалын дагуу тооцсон.
 
Судалгааны дүнгээс архины шалтгаант эмгэгийг эмчлэхэд нэг өдөр зарцуулагдах үед тариур 1650 төгрөг, дуслын систем 528 төгрөг, хөвөн 50 төгрөг, иод 110 төгрөг, спирт 170.6 төгрөг, бээлий 550 төгрөг, уян зүү 902 төгрөг, хуруу шил 500 төгрөг, зүү 50 төгрөг нийт 4510.6 төгрөг (тендерийн үнэлгээгээр).
 
Сувилагч нарын үндсэн ажлын нэг болох гардан үйлдэл уян зүү тавих, арьсан дор, арьсан дотор, булчин тариа, судас ба дуслын тариа хийх, эм уулгах, эмчилгээний болон цэвэрлэх клизм тавихын тулд нэг өдөрт 136-201 минутын бэлтгэл ажил хийж, үйлдлийг гүйцэтгэхэд 298-510 минут зарцуулж байна. Энэ хугацааны зардал нь 9400 төгрөг (байгууллагын даргын 2008.01.31-ний А/07 тоот тушаалаар тогтоосон үнэлгээний дагуу) болж байна. Хэрэв эмчлүүлэгч эмчилгээний дундаж ор хоног (10) -оор эмчлүүлбэл 1360-2010 минутын бэлтгэл ажил хийж, үйлдлийг гүйцэтгэхэд 2980-5100 минут зарцуулж байна. Энэ хугацааны зардал нь 94000 төгрөг болох Дээрх үзүүлэлтүүдийг хүснэгтээр харуулбал:
 
Хэрэглэгдэх зүү, тариур, материалын үнэлгээ
Хүснэгт 1
 
 
Гардан үйлдлийн үнэлгээ
Хүснэгт2
Төрөлжсөн асаргаа-сувилгаа
Хүснэгт 3
Халдваргүйтгэл
Хүснэгт 4
Бусад
Хүснэгт 5
 
 
Дүгнэлт:
 
Архины шалтгаант эмгэгийн үед нэг өдөрт дундажаар 4332,6төгрөгний эмнэлгийн хэрэглэгхүүн, зүү тариур болон бусад материал хэрэглэж байгаа ба эмчилгээний дундаж ор хоногоор (10 хоног) бодоход 43326.0 төгрөгний эмнэлгийн хэрэглэгхүүнийг зарцуулж байна.
 
Эмчилгээний нэг өдөрт үйлчилсэн сувилагч:
 
гардан үйлдэл хийхийн тулд 76-101 минут зарцуулж, 62-125 минутын гардан үйлдлийг гүйцэтгэж байна.
 
халдваргүйтгол хийхийн тулд 13-25 минут зарцуулж, 60-105 минутын халдваргүйтгэл хийгдэж байна.
 
бусад үйлдлийг гүйцэтгэхэд 13-25 минутыг бэлтгэл ажилд зориулж, 60-105 минутын ажил гүйцэтгэж байна.
Сувилагч төрөлжсөн асаргаа - сувилгаа хийхэд 35-56 минутыг бэлтгэл ажил хийхэд зориулж, 105-146 минутын гардан үйлдлийг гүйцэтгэж байна.
 
Архины шалтгаант эмгэгийг эмчлэх явцад хэрэглэгдэх хэрэглэгдэхүүн, асаргаа-сувилгаа, гардан үйлдэл, халдваргүйтгэл болон бусад ажлын үнэлгээний дүнг тооцон гаргахад нэг өдөрт 24432,6 төгрөг байгаа ба 10 хоногт 244326 төгрөгийг зардал гарч байна. Хэрэв оношлогоо, эмчилгээ, эмчийн ажил, тусламж үйлчилгээний зардлыг нэмж тооцвол багагүй үнэлгээ гарахаар байна.
 
Бидний хийсэн энэхүү судалгаа нь хувь хүний эрүүл мэнддээ тавих анхаарал муугаас гарч байгаа
 
үргүй зардал байна гэсэн дүгнэлтэнд хүргэж байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 470
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК