Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (41) 2009. No1(041)
ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМЫН ӨВЧНИЙ ЦУС АЛДАЛТЫН ҮЕД ХЭРЭГЛЭСЭН ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДХҮҮНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН тооцоо
( Судалгааны өгүүлэл )
Б.Ганцэцэг, Ж.Цолмонжаргал, Б.Мөнхмягмар, Б.Ундрах
С.Наранцэцэг, Д.Бадамсүрэн
 
Абстракт
ХБЗ-ын цус алдалт нь дотор эрхтнүүдийн эмгэг, гэмтлийн үед илрэх хамшинж бөгөөд цаг алдадхгүй зөв оношлож, эмчлэхээс өвчтөний хувь заяа ихээхэн шалтгаалдаг амь насанд аюултай цочмог хүндрэл юм
 
Энэ нь дотрын эмгэгүүдийн үед элбэг тохиолддог, өвчтөний амь насанд аюул учруулж болох хам шинж бөгөөд цаг алдалгүй зөв оношилж, эмчилж чадаагүйгээс 10% нь үхэлд хүрдэг.
 
Цус алдалтын голомтын байрлалаас хамаарч хоол боловсруулах дээд ба доод замаас цус алдалт гэж 2 ангилдаг. Хоол боловсруулах дээд зам гэдэг нь дээд гэдэс ба нарийн гэдэсний залгаанаас өмнөх хэсгийг. доош хэсгийг доод зам гэж үздэг.
 
ХБДээд замаас цус алдах шалтгаан
 
Дээд гэдсэнд байрлалтай шархлаа өвчин
 
Ходоодонд байрлалтай шархлаа өвчин
 
Ходоодны залгаасан дээр үүссэн шарх
 
Ходоодны архаг шалбархайт үрэвсэл
 
Улаан хоолойн венийн үрэвсэл
 
Маллори-Вейсийн хам шинж
 
Дээд гэдэсний шалбархайт үрэвсэл
 
ХБДоод замаас цус алдах
 
Дивертикулез
 
Ангиодисплази
Гэдэсний хавдар
 
Бүдүүн гэдэсний үрэвслүүд
 
Шамбарам
 
Улаан хоолойн шалбархай, шарх Ходоодны хавдар
Грицюк А.И, Амасова Е.Н нарын 1994 оны хоол боловсруулах дээд замын цус алдалтын байдалд хийсэн судалгаагаар 50,5% нь ходоод, дээд гэдэсний шархнаас, элэгний циррозын үеийн улаан хоолой, ходоодны өргөссөн хураагуур судаснаас 22%, ходоодны ангиодисплазигаас 7.5%, Маллори-Вейсийн хам шинжийн улмаас 6%, ходоодны хорт хавдрын улмаас 5%, ходоод, дээд гэдэсний шалбархайт үрэвслээс 4.5%, бусад өвчний улмаас 4.5% цус алдаж байжээ.
 
Хүснэгт 1-д уян дурангийн шинжилгээний кабинетэд хоол боловсруулах дээд замын цус алдалтын байдалд хийсэн судалгааг харуулав.
 
Судалгааны ажлын зорилго:
 
ШНТЭ-ийн ХБЭТЭСТ-тхийгдсэн цус, цусан бүтээгдхүүний хэрэглэлтийн тооцоог гаргах
 
Судалгааны зорилт:
 
Зорилгоо хэрэгжүүлэхээр дараах зорилтуудыг тавьж байна. Үүнд:
 
1. Өвчний нозолог тус бүрээр хэрэглэсэн хийгдсэн цус, цусан бүтээгдхүүний төрлөөр нь эдийн засгийн тооцоо гаргах
 
2. Цус, цусан бүтээгдхүүний төрлөөр нь үнийн дүнг тооцон гаргах
 
3. Цус, цусан бүтээгдхүүний төрлөөр нь хэрэглэсэн хэмжээг тооцон гаргах
 
Судалгааны ажлын арга зүй:
 
Судалгаанд ШНТЭ-ийн ХБЭТЭСТ-т 2007 оны 04 сарын 01-ээс 2008 оны 04 сарын 01 хүртэл хэвтэн эмчлүүлсэн 395 өвчтөний өвчний түүхээс түүвэр судалгаа хийж, өгөгдлүүдийг ашиглан статистик боловсруулалтыг хийсэн.
 
Судалгааны ажлын үр дүн:
 
Хүйсийн хувьд нийт судалгаанд хамрагдагсдын 57% эрэгтэй, 43% эмэгтэй байна. Өвчний нозологийн байдлаархүйсний харьцааг авч үзвэл элэгний циррозтой өвчтөнүүдийн 53% эрэгтэй, 47% эмэгтэй, ходоод, дээд гэдэсний шархтай өвчтөнүүдийн 67% эрэгтэй, 33% эмэгтэй, Маллори-Вейсийн хам шинжтэй өвчтөнүүдийн 89% эрэгтэй, 11% эмэгтэй, шалтгаан тодорхой бус өвчтөнүүдийн 62% эрэгтэй, 38% эмэгтэй байлаа.
 
Өвчлөлийн хувьд элэгний цирроз 78%, ходоод, дээд гэдэсний шарх 18%, Маллори-Вейсийн хам шинж 2%, шалтгаан тодорхой бус цус алдалт 2%-ийг тус тус эзэлж байна.
 
Цус, цусан бүтээгдхүүнийгхийсэн байдлаар авч үзэхэд элэгний цирроз өвчний үеийн цус алдалтанд даршилсан улаан бөөм 63%,
 
улаан бөөмийн цул 6%, шинэ хөлдөөсөн сийвэн 25%, ялтаст эсийн өтгөрүүлэг 3%, К-сийвэн 3%, ходоод, дээд гэдэсний шархтай өвчтөнд даршилсан улаан бөөм 77%, улаан бөөмийн цул 2%, шинэ хөлдөөсөн сийвэн 17%, ялтаст эсийн өтгөрүүлэг 2%, К-сийвэн 2%, Маллори-Вейсийн хам шинжтэй өвчтөнд даршилсан улаан бөөм 37%, шинэ хөлдөөсөн сийвэн 53%, ялтаст эсийн өтгөрүүлэг 10%, шалтгаан тодорхой бус цус алдалттай өвчтөнд даршилсан улаан бөөм 72%, улаан бөөмийн цул 11%, шинэ хөлдөөсөн сийвэн 17% тус тус юүлсэн байна.
 
Цус, цусан бүтээгдхүүний төрлөөр авч үзэхэд даршилсан улаан бөөмийг элэгний циррозтой өвчтөнд 69%, ходоод, дээд гэдэсний шархтай өвчтөнд 28%, Маллори-Вейсийн хам шинжтэй өвчтөнд 1%, шалтгаан тодорхой бус өвчтөнд 2%, улаан бөөмийн цулыг элэгний циррозтой өвчтөнд 85%, ходоод, дээд гэдэсний шархтай өвчтөнд 10%, шалтгаан тодорхой бус өвчтөнд 5%. шинэ хөлдөөсөн сийвэнг элэгний циррозтой өвчтөнд 75%, ходоод, дээд гэдэсний шархтай өвчтөнд 18%, Маллори-Вейсийн хам шинжтэй өвчтөнд 5%, шалтгаан тодорхой бус өвчтөнд 2%, ялтаст эсийн өтгөрүүлэг элэгний циррозтой өвчтөнд 75%, ходоод, дээд гэдэсний шархтай өвчтөнд 17%, Маллори-Вейсийн хам шинжтэй өвчтөнд 8%, К сийвэнг элэгний циррозтой өвчтөнд 81 %, ходоод, дээд гэдэсний шархтай өвчтөнд 19% хэрэглэсэн байна.
 
Нийт даршилсан улаан бөөм 50.1, улаан бөөмийн цул 3.6. шинэ хөлдөөсөн сийвэн 17.3, ялтаст эсийн өтгөрүүлэг 13.9, К-сийвэн 1.7 литрийг тус тус юүлжээ.
 
Цус. цусан бүтээгдхүүнийг хэрэглэсэн эдийн засгийн тооцоог гаргахад элэгний циррозын үед 3 сая 442 684. ходоод, дээд гэдэсний шарх 90' 410. Маллори-Вейсийн хам шинж 89 805. шалтгаан тодорхой бус цус алдалт 80 500 төгрөгийн бүтээгдхүүн хэрэглэжээ.
 
Төрлөөр авч үзэхэд даршилсан улаан бөөм 2 сая 258 100. улаан бөөмийн цул 108 600, шинэ хөлдөөсөн сийвэн 1 сая 194 799, ялтаст эсийн өтгөрүүлэг 902 200. К-сийвэн 50 700 төгрөгний цус цусан бүтээгдхүүн буюу нийт 4 сая 514 395 төгрөгийн цус цусан бүтээгдхүүн хэрэглэсэн байна.
Дүгнэлт:
 
1. Элэгний циррозын үед 3 сая 442 684, ходоод, дээд гэдэсний шарх 901 410, Маллори-Вейсийн хам шинж 89 805, шалтгаан тодорхой бус цус алдалт 80 500 төгрөгийн цус цусан бүтээгдхүүн хэрэглэсэн байна.
 
2. Төрлөөр авч үзэхэд даршилсан улаан бөөм 2 сая 258 100, улаан бөөмийн цул 108 600, шинэ хөлдөөсөн сийвэн 1 сая 194 799, ялтаст эсийн өтгөрүүлэг 902 200, К-сийвэн 50 700 төгрөгний цус цусан бүтээгдхүүн буюу нийт 4 сая 514 395 төгрөгийн цус цусан бүтээгдхүүн хэрэглэсэн байна.
 
3. Нийт даршилсан улаан бөөм 50.018, улаан бөөмийн цул 3.620, шинэ хөлдөөсөн сийвэн 17.316, ялтаст эсийн өтгөрүүлэг 13.880, К-сийвэн 1.690 литрийгтус тус юүлжээ.
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3032
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК