Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (41) 2009. No1(041)
хусны онгил мөөг (Inontus obliquus (FR.Pilat)-ний чанамалын фармакологийн зарим судалгаа
( Судалгааны өгүүлэл )

П.Батхуяг. Ж.Баярмаа, Ч.Баяр

 
Абстракт

Гуурст мөөгний овгийн Базидант мөөгний анги «Чага» мөөг нь ходоодны шархлаа болон цөсний эмгэгшилийг эдгээх, хоолны шингэцийгсайжруулах, чихэрийн шижингийн эсрэг, паразит, нян, вирусын эсрэг, цусан дахь холестеролын хэмжээ ихсэхээс сэргийлэх, эмийн эмчилгээний дараа дархлаа дарангуйлагдах үед дархлалын тогтолцоог сэргээх, хавдрын эсрэг болон биеийн тамир тэнхээ сайжруулах зэрэг олон талын үйлдэлтэй хэмээн гадаадын судлаачид мэдээлсэн байдаг боловч манай оронд ургадаг Хусны онгилын фармакологийн судалгаа хийгдээгүй байсан тул бид түүнийг судалгааны сэдэв болгон сонгон авсан

Зорилго:
 
Хусны онгил мөөг(1попо*и5 оЬМдииз Рг. РНа1)-ний чанамалын фармакологийн зарим судалгаа хийх.
 
Зорилт:
 
Дээрхзорилгынхүрээнддараахзорилтуудыг тавьсан болно. Үүнд:
 
1. Хусны онгил мөөгний (1:10) чанамалын цочмог хорон чанарыг тодорхойлох
 
2. Хусны онгил мөөгний (1:10) чанамалын архаг хорон чанарыг судлах
 
3. Хусны онгил мөөгний (1:10) чанамалын шээс хөөх үйлдг//г с> ~гах
 
4. Шээсэнд агуулагдах электролитийн хэмжээг тодорхойлох
 
5. Хусны онгил мөөгний (1:10) чанамалын үрэвслийн эсрэг үйлдлийг судлах зэрэг болно.
 
6. Хусны онгил мөөгний (1:10) чанамалын хордлого тайлах иөлөөг судлах
 
Судалгааны хэрэглэгдэхүүн, арга аргачлал
 
Судалгаанд Монгол орны ургамал-газар зүйн Хэнтийн нурууны тойрогт ургасан хусны онгилыг намар 11-р сарын сүүлчээр түүсэн түүхий эдээс чанамал бэлтгэн хэрэглэсэн бөгөөд судалгааг дараах аргачлалуудаар явууллаа. Үүы
 
Хусны онгил мөөгний 1:10 харьцаатай чанамалын хурц хорон чанарын судалгааг Прозоровскийн хурдавчилсан аргаар тодорхойлсо-
 
Хусны онгил мөөгний 1:10 харьцаатай чанамагь - а: :::- -а-арыгуламжлалт аргаар тодорхойлсок
 
Хусны онгил мөөгний 1:10 харьцаатай чанамалын и.ээс хөөх үйлдлийг Трендленбургийн аргаар 20-31 гр жинтэй 20 ширхэг цагаан хулганад туршисан.
 
Шээсэнд агуулагдах хлорын ионы хэмжээг Нита1у$ег2000 а~зоатны тусламжтайгаар тодорхойлсо-
 
Хусны онгил мөөгний 1:10 харьцаатай чанамалын үрэвслийн эсрэг үйлдлийг хулганы хойд сарвуунд Мартин аргаар үрэвслийн эмгэг загвар үүсгэж Плетизмометр-7140 аппаратын тусламжтайгаар үрэвслийн процессийг 5 цагийн турш хэмжиж тодорхойлсон. • Хусны онгил мөөгний 1:10 харьцаатай чанамалын хордлого тайлах уушиг хамгаалах үйлдлийг туршилтын цагаан хулгананд явуулсан бөгөөд хулганыг угарийн хий бүхий агаартай орчинд 20 хоног амьдруулж уушиг хордуулсны дараа бэлдмэлээ мөн 20 хоног хэрэглэж харьцуулан судлах аргаар явуулсан болно.
 
Судалгааны үр дүн
 
Хусны онгил мөөгний чанамалын(1:10 харьцаагаар бэлтгэсэн) цочмогхорон чанарын судалгаагаар ЬО50= 5.42 гр/кг байсан бөгөөд энэ нь уг түүхий эд хор нөлөө багатай болохыг харуулж байгаа болно.
 
Бэлдмэлийн архаг хордлогын судалгааг мөн туршилтын цагаан хулганад явуулав. Уг бэлдмэлийгхулганад 20 хоногийн турш уулгаад цуллаг эрхтэнүүдэд гарсан өөрчлөлтийг гистоморфологийн аргаар судлахад элэг, дэлүү, бөөр, уушиг, тархинд мэдэгдэхүйц эмгэг өөрчлөлт гараагүй байсан нь түүнийг удаан хугацаагаар хэрэглэхэд хор нөлөөгүй болохыг баталж байна.
 
Хусны онгил мөөгний (1:10) чанамалын шээс хөөх үйлдлийн судалгаа
 
Уг бэлдмэлийн шээс хөөх үйлдлийн судалгааг хяналтын ба туршилтын хэмээн ангилсан цагаан хулгананд явуулав. Туршилтынбүлгийнхулганандхусныонгилоос 1:10 харьцаагаар бэлтгэсэн чанамалыг хэрэглэсэн бөгөөд хяналтын бүлэгт бэлдмэлтэй адил хэмжээний физиологийн уусмалыг хэрэглэсэн. Судалгааны үр дүнг зураг 1-д харуулав.
Зураг 1. Хусны онгил мөөгний (1:10) чанамалын шээс хөөх үйлдлийн судалгаа
 
Судалгаагаар дээрх бэлдмэл нь туршлагын амьтны шээсний ялгаралтыг хяналтын бүлэгтэй
харьцуулбал 1.79 дахин нэмэгдүүлж байв. Энэ нь уг бэлдмэл шээс хөөх үйлдэлтэй болохыг харуулж байна.
 
Шээсэн дэх хлорын ионы хэмжээг Нит-а1узег 2000 аппаратын тусламжтайгаар тодорхойлоход уг бэлдмэл нь шээсээр ялгарах хлорын ионы хэмжээг хяналтын бүлгээс 1.09 дахин нэмэгдүүлсэн байв. ЭНэ нь уг бэлдмэл шээс хөөх сулавтар нөлөөтэй байгааг илтгэж байгаа болно(зураг 2).
Хусны онгил мөөгний (1:10) чанамалын хлорын ионы ялгаралтанд нөлөөлөх үйлдлийн судалгаа
 
Хусны онгил мөөгний (1:10) чанамалын үрэвслийн эсрэг үйлдлийн судалгаа
 
Энэхүү судалгааг мөн туршилтын цагаан хулгананд явуулсан бөгөөд чанамалыг урьдчилан хэрэглэсэн хулганы хойд хөлөнд гистаминаар Мартины аргаар үрэвсэл үүсгээд үйлдлийн нөлөөг Плетисмометр-7140 аппаратын тусламжтайгаар 5 цагийн турш хэмжиж тодорхойлоход үрэвслийн хэмжээг 69.18%-иар буруулж байлаа. Туршилтын дүнд Хусны онгилын 1:10 харьцаагаар бэлтгэсэн чанамал нь үрэвслийн эсрэг илэрхий нөлөө үзүүлж байгаа болох нь тодорхойлогдлоо(зураг 2).
Зураг 2. Хусны онгилын 1:10 харьцаатай чанамалын үрэвслийн эсрэг үйлдлийн
 
судалгаа
 
Хусны онгил мөөгний 1:10 харьцаатай чанамалын хордлого тайлах уушиг хамгаалах үйлдлийн судалгаа
Хусны онгил мөөгний 1:10 харьцаатай чанамалын хордлого тайлах уушиг хамгаалах үйлдлийг туршилтын цагаан хулгананд явуулсан бөгөөд хулганыг угарийн хий бүхий агаартай орчинд 20 хоног амьдруулж уушиг хордуулсны дараа бэлдмэлээ мөн 20 хоног хэрэглэж харьцуулан судлах аргаар явуулсан болно.
 
Судалгаанд тус бүр нь 10 хулгана бүхийн туршилтын болон хяналтын гэсэн 2 бүлэг нийт 20 ширхэг хулгана авч нийт хулганаа 20 хоногийн турш угарийн хийн хольцтой агаартай орчинд амьдруулаад хулганы уушигнаас бэлдмэл бэлтгэн гистологийн судалгаа хийхэд дараах өөрчлөлтүүд гарсан болно. Үүнд:
 
п Уушигны эдэд тоосжилт үүсч, нүүрсний молекулууд ихээр хуримтлагдан өнгө нь толботон бараантаж сааралжсан, п Уушигны альвеол болон гуурсан хоолойн салстад салст ихээр хуримтлагдан, зарим эсэд бүтэцийн өөрчлөлт гарсан, п Гуурсан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн
 
салст хөөж хавагнасан, п Гуурсан хоолойн салстад эозинофиль эсийн хуримтлал ихтэй байв. Цаашид туршилтын бүлгийн 10 хулгананд Хусны онгил мөөгний 1:10 харьцаатай чанамалыг хулганы 20гр тутамд О.Змл-р тооцон 20 хоногийн хугацаанд уулгаж хэрэглээд уушигны эдэд гистоморфологийн судалгаа хийхэд дараах үр дүнтэй байлаа. Үүнд:
 
п Уушигны эдийн тоосжилт багасч, нүүрсний
 
молекулын хуримтлал эрс багассан, п Уушигны альвеол болон гуурсан хоолойн салстын хуримтлал арилж, эсийн бүтэцийн өөрчлөлт засарсан, п Гуурсан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн
 
салстын хаван бүрэн арилсан, п Гуурсан хоолойн салстад эозинофиль эсийн хуримтлал цөөрсөн байв. Харин хяналтын бүлгийн 10 хулгананд бэлдмэл өгөөгүй бөгөөд ердийн агаартай орчинд 20 хоног амьдруулаад уушигны эдэд гистоморфологийн судалгаа хийхэд дээрх засрал илэрхий тод ажиглагдаагүй болно.
 
Дээрх судалгааны үр дүнгээс үндэслээд бид Хусны онгил мөөгний 1:10 харьцаатай чанамал нь хордлого тайлах уушиг хамгаалах үйлдэлтэй байна хэмээн дүгнэж байгаа болно.
Дүгнэлт:
 
Хусны онгил мөөгний чанамалын цочмог хорон чанар Ю^=5.42 гр/кг байгаа нь хорон чанар бага болохыг харуулна.
 
Одоогийн байдлаар хусны онгил мөөгний чанамалы- архагхордлогын судалгаанаас үзэхэд эмчилгээний хүрээ өргөнтэй, бие махбодид хуримтлагддаггүй, эд эсэд үзүүлэх сөрөг нөлөөгүй байна.
 
Хусны онгил мөөгний чанамал нь шээсний гарцыг 91%-иар ихэссэн нь шээс хөөх үйлдэлтэй болохыг нь харуулав.
 
Хусны онгил мөөгыий чанамалын үрэвслийн эсрэг үйлдлийг үзэхэд үрэвслийг 69,18%-иар бууруулав.
 
Хусны онгил мөөгний 1:10 харьцаатай чанамал нь хордлого тайлах уушиг хамгаалах үйллэлтэй байна.
 

 

Ном зүй

1. Гаммерман А.Ф.. Кадаев Г.Н., Яценко-Хмелееский А.А. Лекарственные растения. Москва Высшая ^кола», 1990.

2. Ива^,\\\'н Д.С. и др., Справочник по заготовкам лекарственных растений. Киев. «Ураджай». 1989.

3. Шамрук С. Лекарственные растения. Минск. «Ураджай», 1988.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 392
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК