Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (41) 2009. No1(041)
БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ХҮНДРЭЛИЙГ АЛЬТМАНЫ ИНДЕКСЭЭР ТОДОРХОЙЛСОН ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Л.Ундрахмөрөн, Р.Цэрэнлхагва

 
Абстракт
Орчин үеийн чөлөөт зах зээлийн харилцааны хөгжил нь эм хангамжийн байгууллагын удирдлагын өмнө аж ахуйн олон талт уйл ажиллагааг үр дүнтэй явуулж, өрсөлдөх чадвар сайтай байхыг зүй ёсоор шаардах боллоо.
 
Аливаа байгууллагын удирдлагын буруу шийдвэр нь санхүүгийн хүндрэлд хүргэж болзошгүй байдаг. Иймээс санхүүгийн эрсдлийгзайлшгүй тооцож үзэх шаардлагатай байдаг.
 
Эм хангамжийн байгууллагууд 1990-ээд оноос чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцаанд үе шаттайгаар шилжижэхэлсэний нэгэн төлөөлөгч нь эмийн үйлдвэрлэл, эм ханган нийлүүлэлт, эмийн сангийн үйлчилгээ эрхэлдэг «А» ХХК бөгөөд уг компани нь эмийн зах зээлийн үйл ажиллагаанд харьцангуй эрт оролцож биеэ даасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэж буй эм хангамжийн томоохон байгууллага учир түүний эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, чадавхид үнэлгээ дүгнэлт гарган, Монгол улсын эмийн зах зээлд ажиллаж байгаа нийт эм хангамжийн байгууллагуудад үйл ажиллагааны жишиг болох санааг гарган тавих нь уг судалгааны ажлын үндэслэл болсон юм.
 
Судалгааны зорилго, зорилт:
 
Төлбөрийн чадварын үзүүлэлт, бие даахчадварын коэффициент, «Альтман»-ы индексээр байгууллагын эдийн засгийн чадавхийг тодорхойлох зорилго тавив.
 
Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд «А» ХХК-ний 2006, 2007 оны жилийн санхүүгийн тайлан балансын үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх замаар төлбөрийн чадварын үзүүлэлт, бие даах чадварын коэффициент, «Альтман»-ы индексийг тодорхойлж, харьцуулалт хийлээ.
 
Судалгааны объект, материал арга зүй
 
Судалгааны үндсэн объектоор эмийн үйлдвэрлэл, худадаа эрхэлдэгэм хангамжийн байгууллага «А» ХХК (Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын бизнесийн нууцыг хадгалах үүднээс «А» ХХК гэж нэрлэв)-г сонгон авч, түүний 2006, 2007 оны эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааны тайлан баланс, түүний хавсралтуудаас эдийн засгийн болон санхүүгийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүдийгтүүвэрлэн авч дүн шинжилгээ хийх замаар судалгааг явууллаа.
 
Судалгааг явуулахдаа санхүүгийн тайлангийн материалуудаас холбогдох үндсэн үзүүлэлтүүдийг түүвэрлэн судлах, дүнг гарган боловсруулалт хийх, харьцуулах, байгууллагын санхүүгийн чадавхийг үнэлэх «Альтман»-ы индекс тооцоолон дүгнэлт хийх аргуудыг ашиглан судалгаа хийв.
Судалгааны ажлын үр дүн
 
Энэхүү судалгаанд ретроспектив аргыг хэрэглэн «А» ХХК-ний 2006, 2007 оны эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүдийн жилийн санхүүгийн тайлан, түүний хавсралтуудаас боловсруулсан судалгааны картаар байгууллагын санхүүгийн чадавхийг үнэлэх «Альтман»-ы индекс тооцоолон дүгнэлт хийх аргуудыг ашиглан судаллаа.
 
Байгууллагын эдийн засгийн чадавхийг тодорхойлохын тулд байгууллагын түргэн хөрвөх хөрөнгийн үзүүлэлт, эргэлтийн харьцаа, бие даахчадварын коэффициент «Альтман»-ы индексийг дараах томъёог ашиглан тооцлоо.
 
Үүнд: 1. Төлбөрийн чадварын үзүүлэлт:
 
N Түргэн хөрвөх хөрөнгиийн үзүүлэлт = (Мөнгөн хөрөнгө+ТБҮЦ+Авлага)/ Богино
 
хугацаат өр
 
төлбөр > = 1.0
 
ТБҮЦ - Түргэн борлогдох үнэт цаас Энэ харьцаа нь богино хугацаанд
яаралтай өр төлбөрүүдийг барагдуулах чадварыг харуулах бөгөөд >1 байвал өр төлбөрийг богино хугацаанд барагдуулаад цаана нь түргэн хөрвөх хөрөнгийн эх үүсвэр үлдэж байвал сайн гэсэн үзүүлэлтийг агуулна.
 
Эргэлтийн харьцаа= Нийт эргэлтийн хөрөнгө / Богино хугацаат өр төлбөр > = 2.0
 
Энэ харьцаа нь нийтэргэлтийн хөрөнгө болон богино хугацаат өр төлбөрийн зохистой харьцааг илтгэх бөгөөд энэ нь 2 болон түүнээс дээш байвал зохистой харьцаа гэж үзнэ.
 
2. Тогтвортой байдлын үзүүлэлт:
 
Бие даах чадварын коэф= Өөрийн хөрөнгө/ Балансы- ~. - > 0.6
 
Энэ нь гадны эх үүсвэрээс хараат бусаар, өөрийн санхүүжилтээрбиедааж үйл ажиллагаа явуулах -а-варыг харуулдаг бөгөөд энэ үзүүлэлт 0.6 болон түүнээс дээш байвал зохистой гэж үзнэ. Эдгзэр харьцааг хүснэгт 1-р харуулав
 
3. Альтманы индекс (г) = З.Зк1+1.0к2+0.6к3+1.4к4+1.21^2.675
 
Альтманы индекс (г) - Уг аж ахуйн нэгжийг дампуурль - ирмэг- = /р ойртсоныг илтгэх үзүүлэлт юм.
 
1. 2 < 1.8 бол дампуурлын ирмэг маш өндөр
 
2. 1.9 < 2 < 2.7 бол дампуурлын риск дундаж
 
3. 2.8 < 2 < 2.9 бол дампуурлын риск бага
 
4. 2 > 3.0 бол дампуурлын риск маш бага гэж үзнэ. ^ =(хүү+татварын өмнөх цэвэр ашиг) / нийт хөрөнгө к2= Борлуулалтын хөрөнгө / гадны хөрөнгө
 
к3= Өөрийн хөрөнгө / гадны хөрөнгө
 
к4= Ноогдол ашиг төлсний дараах цэвэр ашиг/ нийт хес«е--е к5= Өөрийн эргэлтийн хөрөнгө / нийт хөрөнгө
 
Альтманы индекс тооцоолон дүгнэлт хийх аргаар 2 он- . з.. лэгтүүдийн хэмжээг харьцуулан авч үзсэн дүнг 2-р хүснэгтээр харуулав.
 
Хүснэгт 2
 
«Альтман»-ы индексээр «А» ХХК-ний эдийн засгийн чадавхид үнэлгээ хийсэн дүн
Дүгнэлт
«А» ХХК-ний 2006, 2007 оны жилийн санхүүгийн тайлан балансын үзүүлэлтүүдэд дүн
 
шинжилгээ хийж дараах дүгнэлтэд хүрлээ.
 
1. Төлбөрийн чадварын үзүүлэлтүүд өссөн байгаа нь богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар сайн байгааг харуулж байна. Мөн нийт эргэлтийн хөрөнгө болон богино хугацаат өр төлбөрийн хэмжээ зохистой харьцаанд байгаа нь эдийн засгийн чадавхи сайжирч байгааг харуулж байна.
 
2. Бие даах чадварын коэффициент 0.3-р өсөж байгаа нь гадны эх үүсвэрээс хараат бусаар, өөрийн санхүүжилтээр бие дааж үйл ажиллагаа явуулах чадвар нэмэгдэж байгааг илтгэж байна.
 
3. 2007 онд гадны хөрөнгө оруулалт хийснээр оновчтой алхам болж байгууллагын эдийн засаг санхүүгийн үзүүлэлтүүдэд сайнаар нөлөөлжээ. Дампуурлын риск 5.4-р өссөн байгаа нь үүнийг нотолж байна.
 
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1783
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК