Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (42) 2009.No2(042)
БҮДҮҮН ГЭДЭСНИЙ ЦОЧИРЛЫН ХАМ ШИНЖ (БГЦХШ)-IRRITABLE BOWEL SYNDROME
( Лекц )

Б.ОЮУНЦЭЦЭГ

 
Абстракт

БГЦХШ нь

 
хэвяийгээр өвдөх болон эвгүй оргих, гэдэс дүүрэх зовиур архаг эсвэл дахин давтагдах байдлаар илрэх эмгэг
 
бөгөөд баас хатах болон суулгалт хавсран тохиолдох хам шинжийг
 
хэлнэ. Орчин үед БГЦХШ-ийн эмнэл зүйг оношлоход Ромын шалгуурыг (III, 2006) хэрэглэж байгаа. Энэхүү шалгуураар БГЦХШ нь гэдэсний аливаа бүтцийн болон биохимийн эмгэгийг үгүйсгэсэн байх шаардлагатай бөгөөд энэ нь өвчин биш харин тархи -гэдэсний үйл ажиллагааны хямрал юм.
 
БГЦХШ-ийн эмнэл зүйн илрэлээр нь доорх 4 бүлэгт хуваагдана.
 
1. Баас хаталт давамгайлсан хэлбэр (1В5-С) 2 Суулгалт давамгайлсан хэлбэр (1В8-Р)
 
3. Холимог хэлбэр хэлбэр (1В5-М)
 
4. Ангилагдаагүй хэлбэр (1В5-11п5иЫурес1)\
 
Эмнэл зүй:
 
БГЦХШ-ийн оношлогооны Ромийн шалгуур III
 
(2006):
 
Сүүлийн 12
 
сарын дотор 3 сар ба түүнээс илүү хугацаагаар хэвлийгээр өвдөх, гэдэс эвгүйрхэх шинж нь доорх 3 үзүүлэлтийн 2-той нь цуг илэрсэн байна:
 
1. Баасны дараа хэвлийн өвдөлт намдах ба эсвэл
 
2. Өтгөний гарц, давтамж (тоо) өөрчлөгдөх ба эсвэл
 
3. Баасны хэлбэр дүрс (гадаад байдал) өөрчлөгдөх
 
Дараах үзүүлэлт зайлшгүй биш боловч оношлоход тохиромжтой үзүүлэлтүүд;
 
Хоногт гарах өтгөний тоо хэвийн биш (өдөрт 3-аас дээш эсвэл 7 хоногт 3 -аас бага гарах)
 
Өтгөний хэлбэр хэвийн биш байх (хатуу/ бөөн хэсгээр эсвэл хоргол хэлбэртэй, эсвэл усархаг шингэн байх)
 
Өтгөиий гарц өөрчлөгдөх (хүчилж дүлэх, хэт хурдан гарах, дутуу баасан мэт болох)
 
Гэдэс дүүрч хэвлий томрох шинж
 
Өтгөнтэй хамт салс ялгарах
БГЦХШ-ийн үед гэдсээр өвдөх нь байнга илрэх гол шинжийн нэг бөгөөд өвдөлтийн хэлбэр янз бүр байна. Гэдсээр базлах, маш хүчтэй мушгих, хатгах, эсвэл дуншиж дарж эадөх гэх мэт, Өвчтен бүрт харилцан адилгүй хугацаагаар хэвлийн өвдөлт илэрнэ. Зарим хүнд өдөр бүр, заримд хааяа нэг өвдөх эсвэл хэдэн долоо хоног, сарын дараа өвдөж болно. Мөн өглөө сэрсний дараа, хоолны дараа, даарснаас, эсвэл биеийн хөдөлмөр хийсний дараа гэх мэт хэдийд ч өвдөлт илэрнэ. Өедөлт хэвлийн аль хэсэгт өвдөж болох боловч голдуу хэвлийн зүүн доод хэсгээр агшиж өвдөх нь элбэг. Гэдэс тэмтрэхэд бүдуун гэдэсний дагуу хэвлийн урьд ханын булчингууд чангарсан байна. Гэдэс дүүрэхээс гадна, цээж гашуу оргино, хорсоно, горойж болно, ходоод эрт дүүрэх шинж болон дотор муухайрах зэрэг шинжүүд илэдэг.
 
Гэвч дээр дурдсан шинжүүд нь зөахөн БГЦХШ-ийн үед илрээд зогсохгүй гэдэсний хорт хавдар, Кроны өвчин, целиаки, ишемийн колит, Уипплийн өвчин, бүдүүн гэдэсний ливртикулезын үед тохиолдддог гэдгийг мартаж болохгүй.
 
Баас хаталт давамгайлсан БГЦХШ-ийн үеийн эмнэл зүйн шинж тэмдэг:
 
Энэ нь өтгөний гарц хэвийн байхаас эхлээд баас хатах үе хүртэлх шинж тэмдэг хамаарагдана. 3 хоног түүнээс дээш хугацаагаар өтгөн хоригдоно.
 
Голдуу хоол унд идэхтэй цуг гэдэс хэвлийн доод хэсгээр маш хүчтэй базалж өвдөнө, эвгүй оргино.
 
Бие зассаны дараа дутуу баасан мэт санагдана. Энэ үед голдуу хоргол эсвэл тууз, харандаа хэлбэрийн баас ялгарна.
 
Баас хаталт давамгайлсан хэлбэрийн үед баасний шинжилгээнд Е.со!ьийн ургал багатай байх ба Е.соН нь триптофаны үүсэлд оролцох ба энэ нь нейротрансмиттер серотонины урьдал хүчин зүйл болдог. Сөротонин нь зөвхөн биеийн эрүүл чийрэг байдль(г илэрхийлээд зогсохгүй гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг.
 
Суулгалт давамгайлсан БГЦХШ-ийн үеийн эмнэл зүйн шинж тэмдэг:
 
■ Өдөрт 2-4 удаа шингэн тогтоцтой, голдуу өглөөгүүр эсвэл хоол унд идсэний дараа гүйлгэнэ. ялгардаг, боловсроогүй хоолны үлдэгдэлтэй, салсттай суулгалт байна.
Баах үед хий дүлнэ, тогтоц шингэн байна.
 
Заримдаа баас задгайрах шинж илэрч болно.
 
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү
 
өвддөг
 
Эмэгтэйчүүд эрчүүдээс 2-3 дахин илүү өвдөмхий байдаг.
 
Эмэгтэйчүүдэд ялангуяа сарын тэмдгийн үед нэлээдгүй тохиолддог.
 
БГЦХШ-тэй эмэгтэйчүүдийн 50% нь хэвлийн доод хэсэгт өвдөнөөс болж эмэгтэйчүүдийн эмчид хандсан байдаг.
 
БГЦХШ-тэй эмэгтэйчүүд ийм эмгэггүй эмэгтэйчүүдийг бодвол умайн дайвар авахуулах хагалгаа 3 дахин илүү хийлгэсэн байдаг.
 
БГЦХШ-тэй эмэгтэйчүүд бусад гэдэсний эмгэгтэй эмэгтэйчүүдийг бодвол эндометриозоор өвдөх хандлага илүүтэй тохиолддог.
 
БГЦХШ-тэй эмэгтэйчүүдмйн 60% нь үе мөчний эмгэгтэй, булчингаар өвдех, булчин татах, толгой өвдөх, арьс загатнах шинжүүд ба фибромиалги илэрдэгболох нь судлагдсан.
Дааврын өөрчлөлт ба БГЦХШ
 
Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед БГЦХШ тохиолдох нь элбэг.
 
Жирэмсэн эмэгтэйчүүдэд түр хугацаагаар БГЦХШ илрэх нь бий.
 
Амзар ууж буй эстроген ба прогестерон дааврын хэмжээ энэхүү хам шинжид нөлөөлөхгүй.
 
Сарын тэмдгийн мөчлөг алдагдах нь БГЦХШ-тэй холбоогүй.
 
Умайн дайвар авахуулах хагалгаа болон боолгох ажилбар нь БГЦХШ-ийн эмнэл зүйн хүнд зэрэгтэй холбоо багатай.
 
Эндометриоз нь гэдэс дүүрэх шинжийг ихэсгэх боловч бусад БГЦХШ-ийн үед гарах шинж гол шинж биш юм.
 
1/ЫС Сеп1ег Гог ГипсНопа! С1 & МоШИу
 
01$огдег$: ЫаИопа! Зигуеу о( (Ле ЕНес1з о1
 
СЬапдез /л Рета1е Зех Ногтопез оп 1ггИаЫе
 
Воме! 5утр1отз.
БГЦХШ-ийн үед илрэх ходоод гэдэсний замын бус шинж тэмдэг:
 
Уур уцаартай болох эсвэл депресст орох
 
Амархан ядрах
 
Толгой өвдөх
 
Аманд эвгүй амт амтагдах
 
Ууц нуруу өвдөх
 
БГЦХШ-тэй холбоогуй нойр хямрах
 
Бэлгийн дур хүсэл буурах, бэлгийн харьцааны үед өвдөх
 
Зүрх дэлсэх
 
Шээсний гарч өөрчлөгдөх (ойр ойрхон олон шээх, шээх үед болон шээсний дараа өвдөх)
 
Эдгээр шинжүүд нь хоол идсэний дараа эсвэл сарын тэмдгийн үед болон өдөржин ачаалалтай ажилласны дараа үүсч болох шинж юм.
 
БГЦХШ биш байх дохио шинж:
 
Өвдөлтөөс болж сэрэх эсвэл нойр хямрах
 
Суулгалтаас болж сэрэх эсвэл нойр хямрах
 
Цустай баах (нүдээр харахад цустай байна)
 
Жин буурах
 
Халуурах
 
Хэвлийд бодит үзлэгээр өөрчлөлт илрэх
: 2003 оны 02142)
 
Дээрх шинжүүд нь БГЦХШ-ийн үед илрэх шинж биш бөгөөд хэрвээ ийм шинж тэмдгүүд ажиглагдвал үйл ажиллагааны эмгэг биш бүтцийн эмгэг байж болох тул заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шаардлагатай шинжилгээг хийж онош тодруулах шаардлагатай.
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 13520
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК