Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (42) 2009.No2(042)
Сувилгааны үйл ажиллагааны таван шатлал
( Лекц )

Я.Маяа, Ж.Алтантуяа

 
Абстракт
Сувилахуйн тухай товч ойлголт Сувилахуй /1\1иг51пд/ - гэдэг нь энэрэх, халамжлах гэсэн үгнээс үүссэн бөгөөд тухайн үед эмэгтэй хүний ажил хэмээн үздэг байлаа. Харин сүүлийн үед сувилахуйн _1инжлэх ухаан нь орчин үеийн анагаах ухаантай нягт холбоотой үүсч хөгжих боллоо.
 
Онолын үүднээс авч үзэхэд Сувилахуй гэдэг нь хүнийг бүхэлд нь авч үздэгээрээ анагаах ухаанаас ялгаатай байдаг. Дэлхийн олон эрдэмтэд Сувилахуй гэж юу вэ гэдгийг янз бүрээр тодорхойлж иржээ.
 
Сувилахуй гэдэг нь : Асран сувилахын тулд хамгийн сайхан нөхцөлд өвчтөнийг байлгах хэрэгтэй гэж Флоренсе Найтенгель тодорхойлсон бол , Виржина Хендерсон : Сувилахуй гэдэг бол хүч, мэдлэг, сэтгэлийн тэнхээ дутагдаж байгаа өвчтэй болон эрүүл хувь хүнд / мөн хэсэг бүлэг хүмүүст / эрүүл мэндээ хамгаалах, сэргээхэд нь / эсхүл тайван таалал төгсөхөд нь / нөлөөлөхүйц уйлдлийг хийхэд нь тусалж, ингэснээрээ аль болохоор хурдан биеэ даасан байдлаа олж авахад нь туслах явдлыг хэлнэ гэжээ . Тэгвэл АНУ-ын Сувилахуйн Холбооноос: Сувилахуй гэдэг нь тухайн хүнд бий болсон болон бий болох асуудлыг илрүүлэн оношилж илааршуулахыг хэлнэ гэжээ. Иймээс бид хамгийн түруүнд асаргаа сувилгааны зарчмыг үндэс болгох хэрэгтэй.
 
Асаргааны сувилгааны зарчим гэдэгт:
 
Орчин - гадаад орчин, үйлчлүүлэгчийн байгаа өрөө, тасалгаа
 
* Хоол - ямар төрлийн, хэзээ, уух шингэн
Хувцаслалт - цаг агаар, улиралд тохируулах
 
Сэтгэл зүй - үйлчлүүлэгчийн санаа, бодол
 
Өөрийгөө асран сувилах чадвар - хоолоо хийх, хувцсаа өмсөх, эмээ уух
 
Шинжтэмдгийн асаргаа-бий болсон болон бий болох асуудлыг шийдвэрлэхийн тулд Сувилагчийн мэргэжил эмчийн
 
мэргэжлээс ялгаатай бөгөөд тухайн үйлчлүүэгчийн I хүний/ амьдарч буй өрөө, тасалгаа , идэх хоол, өмсөх хувцас, сэтгэл санааны байдал, өөрийгөө асран сувилах чадвар, болон тухайн хүнд байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэгддэг.
 
Сувилгааны үйл ажиллагаа гэж юу вэ?
 
Сувилгааны үйл ажиллагаа нь хүн нэг бүрт сувилахуйн тусламжийг чанарын өндөр түвшинд дэс дараалалтай тасралтгүй үргэлжлэх уйл ажиллагаа юм, Энэ нь тухайн хүнд бий болсон болон бий болох асуудлыг илрүүлж шийдвэрлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа мөн.
 Сувилгааны үйл ажиллагаа /СҮА/ -нь сувилагчийн өдөр тутмын ажлын үндэс болдог бөгөөд ажлаа зөв оновчтой зохион байгуулахад чиглэгдсэн тодорхой дэс дараалалтай хоорондоо уялдаа холбоо бүхий үргэлжилсэн үйл ажиллагаа юм.
 
СҮА-г судалж мэдсэний ач хлбогдол :
 
Сувилагчийн ажлыг эмх цэгцтэй болгодог ■ Сувилахуйтай холбоо бүхий үйл
 
ажиллагаа, СҮА-нд ундэслэгдэх зарчмыг ойлгож авдаг
 
Сувилагч нарыг сэтгэн бодох.асуудал шийдвэрлэх аргад сургадаг
 
Эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх үндэс болдог
 
Мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран ажиллах, ойлголцох боломж олгодог
 
Сувилгааны үйл ажиллагааг судалж чадсанаар:
 
- Асуудал шийдэх аргад сурдаг
 
- Шийдвэр гаргах аргад сурдаг
 
- өөрийн нөөц бололцоог ашиглан үр дүнтэй болгох боломжийг олж авна.
 
Сувилгааны үйл ажиллагаа нь дотроо /. Үнэлэх
 
II. Оношлох
 
III. Төлөвлөх
 
IV. Хэрэгжүүлэх
 
V. Дүгнэх гэсэн таван шатлалаас бүрдэнэ. Эдгээр таван шатлалыг хэрэглэснээр
 
сувилахуйн тусламж үйлчилгээний дараах зорилгыг хэрэгжүүлнэ. Үүнд:
 
Эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх, сувилахуйн тусламж үзүүлэх, эдгэршгүй хүнд өвчтөнг
тайван нас барахад нь туслах
 
Ард иргэдийг эрүүл мэндийн боловсрол олоход туслах
 
Чанарын өндөр түвшинд бага өртөгөөр сувилахуйн тусламж үзүүлэх
 
Эрүүлмэндийнтусламжийнсайжруулахад шаардлагатай арга замыг хайх Сувилгааны үйл ажиллагааны
 
шатлалуудын уялдаа холбоо
 
Үнэлэх ба оношлох
 
о Үнэлгээг зөв хийж чадсанаао онош зөв
 
тавигдана. о Оношлохын тулд үнэлгээ өгнө.
 
Оношлох ба төлөвлөх
 
о Зөв тавьсан оношинд үндэслэн
 
сувилгааны төлөвлөгөө боловсруулна. о Сувилгааны төлөвлөгөөг сайн оновчтой боловсруулах нь зөв тавьсан оношоос хамаарна.
 
о Илрүүлсэн асуудлыг зөв шийдэхийн тулд төлөвлөгөө боловсруулна.
 
Төлөвлөх ба хэрэгжүүлэх
 
о Төлөвлөгөө оновчтой бол хэрэгжилт сайн о Хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөө боловсруулна.
 
Хэрэгжүүлэх ба дүгнэх
 
Дүгнэх шатлал нь хэрэгжүүлсэн эхний мөчөөс эхлэх ба сувилгаа хийх явцад үйлчлүүлэгчийн зүгээс ямар хариу урвал явагдаж байна, хийж буй асаргаа сувилгаа үр дүнтэй буй эсэхийг үнэлж дүгнэдэг.Дүгнэхдээ:
 
Тухайн өвчтөнд байгаа зовиур, шаналгааг илрүүлэхийн тулд мэдээлэл бүрэн гүйцэд цуглуулсан, үзлэг зөв хийгдсэн эсэх Тухайн өвчтөнд бий болсон болон бий болох асуудлыг илрүүлж тодорхойлсон эсэх
 
Асуудлыг шийдэхийн тулд төлөвлөгөө сайн боловсруулсан эсэх Асаргаа сувилгаа зөв хийгдсэн эсэхэд үнэлгээ өгч, хэрвээ ямар нэгэн асуудал гарч байвал цаг тухайд нь шийдвэрлэж байх ёстой.
Мэдлэг, чадвар, хандлага нь СҮА-ны зүрх нь юм.
 
Мэргэшсэн /чадварлаг / сувилагч ьн мэдлэг, чадвар, хандлагыг бүрэн төгс эзэмшсэн байх ёстой. СҮА-г хэрэглэхийн тулд аливаа юмыг онолын хувьд мэдэх мэдлэгийг олж авсан байх, олсон мэдлэгээ практикт хэрэглэх чадвартай байх, түүнчлэн байнга хүмүүст туслач гэсэн чин эрмэлзлэлтэй энэрэнгүй үзлийг агуулсан байх ёстой.
 
Сувилагчийн мэдлэп
 
зайлшгүй мэдэх мэдлэг мэдэхэд хэрэгтэй мэдлэг мэдэхэд илүүдэхгүй мэдлэг Сувилагчийн чадвар: гардан хийх чадвар шийдвэр гаргах / сэтгэн бодох / харилцах, хамтран ажиллах Сувилагчийн хандлага:
 
туслах гэсэн чин эрмэлзлэл энэрэнгүй сэтгэлтэй бусдыг ойлгох
 
аливаа юманд чин сэтгэлээсээ хандах
 
Сувилгааны үйл ажиллагааны нэгдүгээр шатлал буюу үнэлгээ өгөх
 
Үнэлгээ өгөх = Ажиглах + Ярилцах + Үзлэг хийх
 
Нэгдүгээр шатлал буюу үнэлгээ өгөх гэдэг нь эрүүл мэндтэй холбоотой асуудлыг олж илрүүлэх явдал юм. Тухайн үйлчлүүлэгчийн тухай мэдээллийг бүрэн зөв олж мэдсэнээр сувилахуйн ямар тусламж үзүүлэхээ мэдэж авдаг. Юуны түрүүнд эрүүл мэндтэй холбоотой асуудлын талаар зөв мэдээлэл цуглуулахад оршино.
 
Цаг хугацаа хэмнэсэн, цэгцтэй, үнэн зөв, тодорхой мэдээллийг олж авахын тулд дорхи шатыг хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Үнэлгээ нь таван шатаас бүрдэнэ.
 
1. Мэдээлэл цуглуулах - тухайн үйлчлүүлэгч болон түүний ар гэр, халамжлагч нараас эрүүл мэндийнх нь талаар мэдээлэл олж авахыг хэлнэ.
 
2. Мэдээллийг шалгах - олж авсан мэдээлэл нь хир бодитой болохыг шалгана.
 
3. Мэдээллийг бүлэглэх - олж авсан мэдээллийг бүлэглэж хуваахыг хэлнэ.
 
4. Мэдээллийг баталгаажуулах - олж авсан мэдээлэлд үндэслэн анхны сэтгэгдлээ баталгаажуулан асуудлыг тодорхойлно.
 
5. Мэдээллийг тэмдэглэх - олж авсан мэдээлэл болон асуудлаа бичиж тэмдэглэсэн байх ёстой.
-- - -<- 2000 ОНЫ 02142/
 
1-р шатлал нь дотроо Ажиглах Асуулт асуух Ярилцах Бодит үзлэг хийх
 
Цуглуулсан мэдээллээ бичиж тэмдэглэх гэсэн хэсгүүдээс бүрддэг, Иймд сувилагч нь үйлчлүүлэгчтэй харилцахдаа маш энгийн ойлгомжтой үг хэллэгээр асуулт тавьж , түүний ерөнхий биеийн байдал, биеэ авч яваа болон сэтгэцийн байдал, арьс салстыг ажиглана. Үнэн зөв мэдээлэл цуглуулах нь дараагийн үйл ажиллагааг явуулахад чухал бөгөөд цуглуулсан мэдээлэл буюу зовиур нь үйлчлүүэгчид хир зэрэг бодитой байгааг батлахын тулд бодит үзлэгийг хийнэ.
 
Сувилагчийн үзлэг нь сувилагч- өвчтөн хоорондын уялдаа холбоог бий болгоход чиглэгдэнэ. Ямар ч хүн сувилахуйн тусламжийг хүсэхдээ миний эрүүл мэнд сайн, чадалтай мэргэжилтний гарт байна уу гэдгийг хамгийн түрүүнд олж мэдэхийг хүсдэг. Үйлчлүүлэгчтэй : о ярилцах о асуулт тавих о сонсох о ажиглах
 
о үзлэг хийх чадварыг сувилагч
 
эзэмшсэн байх ёстой. Үзлэгийн хэлбэр - Ажиглах / яг юу ажиглах вэ, үйлчлүүлэгчтэй ярилцаж байх үедээ түүний ерөнхий биеийн байдал биеэ авч яваа болон сэтгэцийн байдал, арьс салстыг ажиглана. /
 
- Асуух / яг ямар асуулт тавибал оновчтой вэ? /
 
- Бодит үзлэг / ямар үзлэгийг хийх вэ? / Бодит үзлэгийн гол зорилго НЬ
 
үйлчлүүэгчид үүсч байгаа зовиурт үндэслэн эмнэлзүйн шинж тэмдгийг илрүүлж баталгаажуулахад оршино. Үзлэгийг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэсний дараа тухайн үйлчлүүлэгчийн байдлын талаар товч тэмдэглэл хөтөлнө.
 
Мэдээлэл цуглуулах
 
Энэ нь тасралтгүй үргэлжлэх бөгөөд үйлчлүүлэгчтэй уулзсан эхний мөчөөс эхлэн эмнэлгээс гарах хүртэл үргэлжилнэ. Мэдээллийг хаанаас олж авах вэ?
 
үйлчлүүлэгч , ар гэр хамаатан садан найз нөхөд, бусад хүмүүсээс сувилагчийн түүхээс
мэдээлэл олж авч буй аргаас нь шалтгаалан шууд ба шууд бус гэж 2 хуваана.
 
Шууд арга гэдэг нь үйлчлүүлэгчтэй ярилцаж байх үедээ олж авсан мэдээлэлийг хэлнэ.
 
Шууд бус арга гэдэг нь тухайн үйлчлүуэгчийн гэр бул, ах дуүс хамаатан садангаас олж авахыг хэлнэ.
 
Эрүүл мэндийн тусламж хүссэн хэн ч хөнгөн ч бай , хүнд ч бай, хамгийн гол нь үзлэг хийж буй, хүлээн авч буй эмч, сувилагч нь үнэхээр туслах гэсэн чин эрмэлзэлтэй байгааг олж мэдэхийг хүсдэг учир эхний ярилцлага маш чухал юм. Таны ярьж буй дууны өнгө, тавьж буй асуулт, тэвчээртэй сонсож буй байдал, энэ бүхэн чинь танд итгэх итгэлийг төрүүлдэг.
 
пХэрхэн яаж зөв ярилцлага хийх вэ?
 
ярилцлага хийх өрөө тохилог, дулаахан, хэн ч саад болохооргүй байх нь чухал
 
асуух асуултаа бичиж тэмдэглэсэн байх
 
хангалттай цагтай байх /1/2-1 цаг /
 
хувь хүнийг хүндэлж хувцсаа тайлахад боломж олгох
 
тухайн хүнийг хүндэтгэх, узлэг хийх буюу ярилцлага хийж байх үед гадны хүнтэй ярих, утсаар ярих өөр юм хийх зэрэг байдлаас зайлсхий.
 
Ярилцлага эхлэхийн өмнө
 
- Өөрийн нэр , албан тушаалаа танилцуул
 
- Үйлчлүүлэгчээс нэрийг тодруулж өөрий нь хэн гэж дуудвал тохиромжтойг асуу.
 
- Өөрийн зорилгоо тонилцуул. Ярипцпага хийж байх үед
 
-Үйлчлуүлэгч рүүгээ харж ярих буюу бүх л анхаарлаа түүнд төвлөрүүл
 
- Хэзээ ч яарч болохгүй. Яарч сандрах нь тухайн өвчтөнд сайхан сэтгэгдэл төрүүлдэггүй.
 
- Асуух гэж буй зүйл нь сувилахуйн тусламжийг зөв, сайн оновчтой хийж гүйцэтгэхэд чухал болохыг тайлбарла.
 
п Хэрхэн сонсох вэ?
 
Анхааралтай сонсох / үйлчлүүэлэгчийг ярьж байх үед үгий нь таслахгүй, дэмжих, толгой дохих /
 
Яриагий нь дуусгах боломж олго.
 
Өвчнийхөө тухай санаж бодох цаг олгож, хобоотой асуулт асуу
 
Бүх анхаарлаа хандуул /яриагий нь таслахаас зайлсхий/
* Ярьсан зүйлийг нь батлах, тодруулах зорилгоор асуулт асуу
 
пХэрхэн асуулт асуух вэ?
 
Хамгийн гол зовиур болон асуудлыг асууж тодруул
 
* Зовиур, шинж тэмдэгтэй холбоотой асуултыг асу.,. Хэзээ өвдөлт эхэлсэнбэ? Яаж өвдөж байна?
 
Асуулт тавихдаа алэ болох тийм, үгүй гэж хаиулахааргүй асуулт асуу.
 
Асуултыг дотор нз -ээлттэй , хаалттай гэж хуваана.
 
Нээлтэй асуулт гэдэг нь өвчтөн тухайн асуултанд дэлгэрзн-. «-.ариулах шаардлага бүхий асуулть г хэг-э
 
Хаалттай асу .лт гэдэг нь тухайн өвчтөн тийм, үгүй гэлгээр -ариулах боломжтой асуултыг хэлнэ.
 
Асуулт тавихлаа анхаарах зүйл:
 
- хоёрдмол утгатай асуулт тавихаас зайсхий
 
- тодорхой бус угээр асуулт тавихаас зайсхий
 
- удирда- -.1гг.,гзх асуулт тавихаас зайсхий
 
- ичээх ас;. ■ гт тзыхаас зайсхий
 
- сэтгэглэл ./лэх асуулт тавихаас зайсхий
 
пХэрхэн ажиглах вэ?
 
Бүх мэдрэ ■ ^йгээ ашигла Еречхий б.-е.'й- байдалд үнэлгээ өг Биег."'- . -эгэмжинд үнэлгээ өг Таь- з:....тганл үнэн зөв хариулж буйд үнэлгээ өг
 
Хэрхэн ха-ла -с буйг анзаар Мэдээллийг шалгах
 
- Цуглуулсан мэдээллээ баталгаа-гуулахын тулд мэдээ, баримтанд тулгуурлана.
 
- Бодит үзлэгийг хийнэ. Сувилагчийн үзлэг нь эмчийнхээс
 
ялгаатай.
Тухайн хүний үйл ажиллагаанд бүх талаас нь үнэлгээ өгчө ' хоол, нойр, өмсөх, өөрийгөө асрах. юманд санаа зовох гм/ " Эрүүл эмгэгийн ялгааг тодорхойлох " Асуумжаар олж авсан мэдээллээ бодит үзлэгээр батална.
 
Бодит үзлэг чь су вилагчийн боловсролын түвшингээс шалтгаалан өөр байна. Бакалаврын болон магистр сувилагч нь үйлчлүүлэгчийг бие даан үзэх шийдвэр
 
гаргах эрхтэй ,үзлэг нь илүү өргөн хүрээтэй байна.
 
Үзлэг хийхдээ 2 арга хэрэглэнэ.үүнд:
 
1. Үйлчлүүлэгчийн биеийн байдлаас шалтгаалан тухайн хүнд байгаа зовиур бүхий эрхтэнээс эхэлнэ.
 
2. Өөрийн туршлагын дагуу үзлэг хийх Бодит үзлэгийг хэрхэн зөв хийж гүйцэтгэх
 
вэ?
 
хамгийн чухал нь үзлэг хийх өвчтөнтэй харилцах урлагт суралцах
 
бүгдийг тогтоож чадна гэдэгтээ бүү итгэ.
 
үзлэгийн ямар арга сонгохоо шийд Бодит үзлэгийг нарийн нямбай, цэгцтэй,
 
чадварлаг хийж гүйцэтгэх ёстой.
 
1. Мэдрэх / ажиглах / гарын хуруу, нүд, чих, хамрын тусламжтайгаар
 
2. Сонсох / чагнуурын тусламжтайгаар даралт үзэх, уушиг, зүрх, хэвлий чагнах/
 
3. тэмтрэх /өвдөлтийг олж илрүүлэх, цул эрхтэний зах хязгаарыг тэмтрэх/
 
4. Тогших / хий болон шингэн байгаа эсэхийг олж мэдэхийн тулд /
 
Үзлэг хийхийн өмнө юуны түрүүнд уйлчлуүлэгчийн өндөр, жинг тодорхойлно. Дараа нь ямар эрхтэн системийг үзэх хэрэгтэйг сонго.
өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ
өөрийгхүндлүүлэх хэрэгцээ
хайрлах, бусадтай харилцах хэрэгцээ
аюулгүй байх хэрэгцээ физиологийн хэрэгцээ
Хүний үндсэн хэрэгцээ бол
 
1. Физиологийн хэрэгцээ - хүний амьдралыг тэтгэж байдаг агаар, ус, хоол хүнс, унтаж амрах, өвдөлтгүй байх зэрэг үндсэн хэрэгцээ юм/
 
2. Аюулгүй байх хэрэгцээ - айх аюулгүй,
—— ........-у^ 2009 оны 02 /421
 
санаа сэтгэлээр тайван байх хэрэгцээ. Ажил эд хөрөнгө, хоол хүнс, орон байр, гэмт халдлага хүчирхийлэлд өртөхгүй , сэтгэл амар амьдрах нь хүний нэг хэрэгцээ
 
3. Хайрлах бусадтай харилцах хэрэгцээ -хүн өөрөө нийгмийн бүтээгдэхүүн учраас бусад хүмүүстэй харилцаж аливаа юманд энэрэнгүй сэтгэлээр хандах ёстой
 
4. Өөрийгөө хүндлүүлэх хэрэгцээ - нэр төр, нийгмийн байр суурь, өөрөө өөртөө итгэх итгэл тэмүүлэл зэрэг ханамжийг бий болгоно
 
5. Өөрийгөө бүрэн илэрхийлэх хэрэгцээ - өөрийнхөө чадавхийг дээд зэргээр дайчлан хөгжүүлж өөрийнхөө хүрч чадах хүрэх хүслийг хэлнэ.
 
Тухайн хүнд олж илрүүлсэн зүйл нь асуудал мөн үү гэдгийг тодруулна. Үнэлгээ хийсний үндсэн дээр тухайн хүнд бий болсон болон бий болзошгүй асуудлыг илрүүлдэг. Асуудлыг илрүүлэхийн гол үндэс нь сувилгаа хийх заалт болдог. Зовиур болгон сувилгааны онош болдоггүй.
 
Хийсэн үйлдэл бүрээ бичиж тэмдэглэх нь хамгийн чухал.
 
1. Тасралтгүй үргэлжлэх / та тэмдэглэл үлдээхгүй бол таны олж авсан мэдээлл ийг хэнч уншиж чадахгүй /
 
2. Нарийн нягт / мэдээлэлээ шууд тэмдэглэх нь илүү чухал /
 
3. Эргэцүүлж бодох / бичиж тэмдэглэснээр олж авсан мэдээллээ үнэлэх, асуудлын чухлыг бодох/
 
Тэмдэглэл хийхдээ:
 
Ямар зүйл олж илрүүлсэн Хэзээ илрүүлсэн
 
Хэрхэн илрүүлсэн талаар товч, гаргацтай, ойлгомжтой бичнэ.
 
Бичиж үлдээх нь мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран ажиллах үндэс болохоос гадна эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бүтээл болдог. Үйлчлүүлэгчийг анхааралтай сонсож хэрэгтэй мэдээллийг бүрэн авч тэдэнд сувилахуйн тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж чадах юм гэсэн итгэлийг төрүүлэхэд сувилгааны үйл ажиллагааны энэхүү шатлалын ач холбогдол оршино.
Сувилгааны үйл ажиллагааны хоёрдугаар шатлал буюу Сувилгааны онош тавих
Цуглуулсан мэдээлэлд үндэслэн сувилгааныоношийгтаьдагбөгөөдзаримдаа шинжтэмдгийн онош ч гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл тухайн хүнд байгаа зовиур болон ямар нэгэн шийдвэрлэх асуудлыг хэлнэ. Аливаа асуудал бий болохдоо ямар нэгэн шалтгаантай байдаг тул асаСувилгааны онош СҮА-ны тулгуур нуруу болох нь :
 
Урьдчилан сэргийлэх
 
Таамаглах
 
Сувилгаа хийх
 
Харьцуулах, ялгах
 
Сувилгааны онош нь дараах нэгдмэл ойлголт болох нь:
 
- Эрүүл мэндтэй холбоотой бий болсон болон бий болох асуудал
 
- Бие хүн болон бүлэг хүмүүсийн илэрхийяж буй хариу урвал
 
- Тухайн урвал нь бүхэллэг / хувь хүний илэрхийлж буй цогц мэдээлэл /
 
- Сувилагч нь энэхүү асуудлыг бие даан илрүүлж, илааршуулах үүргийг хүлээсэн өндөр хариуцлагтай
 
Сувилгааны онош нь асуудлыг тодорхойлох буюу илүү задлан шинжлэх гэсэн ойлголтоор авч үздэг. Энэхүү шатлалын гол зорилго нь өвчтөнд бий болсон асуудлыг шийдвэрлэх түүнд ямар үр дүнтэй тусламж хэрэгтэйг тодорхойлоход оршино.
 
Хэрвээ шийдвэрлэх асуудал нь: -тодорхой
 
- жирийн
 
- бүрэн төгс бол төлөвлөгөө зохиоход хялбар байдаг.
 
Хэрвээ асуудлаа зөв тодорхойлж чадаагүй бол сувилгаа үр дүнгүй байдаг. Асуудлыг зөв тодорхойлсноор сувилгааг зөв хэрэгжүлнэ.
 
Онош тавигч / оношлогч / болсноор сувилагчийн үүрэг харуцлага нэмэгдэх нь : Онош тавина гэдэг нь ямар нэгэн харуцлага хүлээнэ гэсэн үг. Зарим улс оронд сувилагчийнмэргэжлийнтөвшиндээшилж олон асуудлыг бие даан шийдвэрлэдэг болсон. Сувилагч мэргэжил эзэмшснээр
 
- эрүүл мэндтэй холбоотой асуудлыг илрүүлэх
 
- үүсч болзошгүй хүндрэлийг урьдчилан
мэдцэг байх - цаг хугацаанд нь тохирсон эмчилгээ хийх Тодорхой / бодит , бий болсон / сувилгааны онош
 
Асуудал + Шалтгаан + Шинж тэмдэг
Байж болох / тодорхойгүй / бий болсноор Асуудал + Шалтгаан
Оношлогч нь дараах мэдлэг өндөр түвшинд эзэмшсэн байх ёстой. Эрүүл мэндийг дэмжих Хүний өсөлт хөгжилт Сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл судлал Нийгмийн эрүүл мэнд Соёл / ёс зүй/ хууль Судалгаа / манлайлал/ Багшлах арга зүй / харилцааны соёл/ Гардан хийх чадвар Амьдралын туршлага / мэргэн, цэц ухаан, зан заншил, ёс зүй, хууль, дүрэм, / Анатоми физиологи Өвчний явц / эмчилгээ/ Оношлогоо
 
Патфизиологи / эм судлал/ Микробиологи / биохими/ Нигмийн ухаан
 
Сэтгэн бодох шийдвэр гаргах арга
 
зүй
 
Сувилгааны үйл ажиллагааны гуравдугаар шатлал буюу Сувилгааны төлөвлөгөө боловсруулах
 
Сувилгаа хийх зорилго, түүнд яаж хүрэхийгтодорхойлохыг СҮА ны 3-р шатлал буюу төлөвлөх гэнэ.
 
Сувилгааны төлөвлөгөө нь Тулгамдсан асуудлыг + зорилгыг + хэн оролцохыг тодорхойлно.
 
Тулгамдсан асуудал гэж юу вэ? Юуны өмнө үйлчлүүлэгчид бий болсон нэн тэргүүнд шийдвэрлэх асуудалыг тодорхойлно.
 
- яаралтай хүргэх тусламж
 
- сувилагч бие даан үзүүлэх тусламж
 
- эмчийн заалтаар / эмчилгээ хийх/ үзүүлэх тусламж
 
Нэн тэргүүнд тавих асуудал мөн үү -үйлчлүүлэгчийн өөрийн санал бодлыг сонсох
 
~ эмчилгээний ерөнхий төлөвлөгөөнд үндэслэх
үйлчлүүлэгчийн ерөнхий биеийн байдалд үндэслэх
 
- үүсч болзошгүй асуудлаассэргийлэхэд анхаарах
 
Сувилагч нь тухайн үйлчлүүлэгчид нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлыг оновчтой эөв тодорхойлохын тулд Маслоугийн хэрэгцээний эрэмбийн онолын шатлалыг ашиглах нь чухал.
 
Төлөвлөгөөний зорилго гэж юу вэ?Хулээж буй ур дүн Сувилгааны заалтыг тодорхойлно. Төлөвлөгөөгөо бичиж тэмдэглэх Ямар үр дүнг хэзээ хүлээнэ гэж бодож байна вэ? Зарим тохиолдолд хугацаа их чухал
 
Хэн оролцох вэ?
 
Хүн нэг бүрт хүргэх сувилахуйн тусламж, тухайн өвчтөний хэрэгцээнд суурилсан тусламж болно.
 
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 18133
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК