Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (42) 2009.No2(042)
Цус багадалт ба жирэмслэлт
( Лекц )

Д. Наранцацралт

 
Абстракт

Цус багадалт гэдэг нь цусан дах гемоглобин ба улаан эсийн тоо цөөрөхийг хэлнэ.

Жирэмсэн эхийн цусан дах гемоглобины хэмжээ 110 г/л түүнээс доош болохыг цус багадалт гэж үзнэ. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 90% д нь төмөр дутагдлын цус багадалт тохиолддог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр жирэмсэн эмэгтэйчүүдийн21-80%төмөрдутагдлынцус багадалттай байдаг байна. Төмөр дутагдлын цус багадалтын үед хөдөлмөрийн чадвар алдагдаж, ядарч сульдана, мөн амьдралын чухал олон эрхтэн системийн үйл ажиллагаа алдагдана. Цус багадалттай жирэмсэн эхчүүдэд жирэмсний явц болон төрөх үед хүндрэл гарах эрсдлийг нэмэгдүүлнэ. Хүний бие организмд 4 гр төмөр агуулагдах ба амьдралын чухал элементүүдийн нэг юм. Хүний бие махбодоос хоногт 2-3 мг төмөр ялгардаг.

Жирэмсэн биш үед хоногт 1.5 мг төмөр зарцуулдаг бол жирэмсэн үед эхний 3 сард 1 мг, 2дах 3 сард 2 мг, 3 дах 3 сард 3-5 мг төмөр зарцуулдаг байна. Ийм учраас жирэмсэн үед 300-540 мг төмөр хэрэгтэй болдог байна. Үүний 250-300 мг нь урагийн өсөлт хөгжилтөнд, 50-100 мг нь эхэст, 50 мг нь умайн булчинд хуримтлагддаг. Жирэмсний 16-20 долоо хоногтойд төмрийн зарцуулалт хамгийн өндөр байдаг. Яагаад гэвэл энэ үед урагт цус үүсэлтийн процесс явагдах ба жирэмсэн эмэгтэйн цусны масс нэмэгддэгтэй холбоотой юм. Төрөлтийн 3-р
үед 200-700 мг, хөхүүл үед 200 мг төмөр зарцуулагддаг. Жирэмсэн болон төрсний дараах үед эхийн биед байгаа төмрийн нөөцөөс 800-950 мг төмөр зарцуулагддаг байна. Бие махбодод төмрийн нөөц 4-5 жил хуримтлагдан бий болдог байна. Төмөр дутагдах нь олон төрсөн эмэгтэйчүүдэд элбэг тохиолдаог.
 

Цус багадалт үүсэхэд нөлөелөх шалтгаан ба хүчин зүйл

1.    төмөр багатай хоол хунс хэрэглэх

2.    архаг өвчнүүд/зүрх, бөөр, элэгний өвчин/

3.    цусны өвчнүүд

4.    эмэггэйчуүдийн өвчнүүд/биений юм их хэмжээтэй ирэх, цусалдах, умайн хавдар, эндометриоз/

5.    эх барихын ужиг дурдатгалууд/олон төрөлт. з, лбалт, төрөх үед цус алдах/

6.    одоогийг- - ирэмслэлтийн явц/жирэмсний эрт ба хожуу хордлого, 17 оос доош болон 30 аас дээш насны тулгар төрөгч, эхэс түруүлэлт. эхэс ховхролт, архаг халдварууд сэдрэх/

Цус багадалтын хэлбэрүүд - Хорт цус багадалт: жирэмсэн үед маш ховор -охиолддог. Энэ хэлбэрийн цус багадалт зитамин В12 ба фолийн хүчил лутаглс~аас үүсдэг. Хорт цус багадалт нь хслоод, гэдэсний замын өвчнүул Э1.'.'Г'- бодисыг эмх замбраагүй хэрэглэх/вирус таталтын эсрэг эмүүд, нитрофуро)- - .'Г3'.*слэлтээс хамгаалах даавры- бэллмэг,уд/ Кроны өвчны үед элбэг тохиоллдог

Төмөр дутагдлын цус багадалт:

■ Мегалобласт цус багадалт: фолийн хүчил дутагдснаас үүсдэг ба жирэмсэн эхчүүдэд 1% тохиолддог. Фолийн хүчил жирэмсний сүүлийн саруудад, төрөхийн өмнө, төрсний дараах эрт үед дутагддаг. Фолийн хүчил нь физиологийн олон процесст гол чухал үүргийг гүйцэтгэдэг. Тухайлбал амин хүчлүүдийн нийлэгжилт, эсийн хуваагдах процесст гол чухал түлхүүр үүргийг гүйцэтгэдэг. Фолийн хүчлийн хэрэгцээ жирэмсэн үед 400мкг, төрөх үед 800мкг, хөхүүл үед ЗООмкгхүртэл нэмэгддэг. Фолийн хүчил дутагдах нь жирэмсний явц ба ургийн өсөлт хөгжилтөнд таагүй нөлөө үзүүлдэг. Фолийн хүчил нь ургийн төв мэдрэлийн систем үүсч хэлбэржихэд оролцдог. Хэрэв фолийн хүчил дутагдвал ТМС ийн гаж хөгжил үүснэ. Тухайлбал: анэнцефалия, энцефалоцеле, нугасны эвэрхий гм. Фолийн хүчил шинэ ногоон нойтон жимс ногоо ялангуяа апельсин, гахайн элгэнд ихээр агуулагдаж байдаг.

-    Гипо ба апластик цус багадалт: ясны чөмгөнд цус үүсэлт алдагдснаас болж үүсдэг. үүний гол шалтгаан нь эмийн бодис хэрэглэх/левомицетин,аминазин, бутадион, цистостатик эмүүд гм/ чөмөг хордуулах химийн бодисууд/бензол, мишьяк/ , архаг халдварт өмчнүүд/элэг, бөөрний үрэвсэл/, Энэ хэлбэрийн цус багадалт нь маш хүнд явцтай, жирэмсэн эхчүүдийн 45% үхлээр төгсдөг. Ийм учраас хэрэв жирэмслэвэл эхний 3 сард жирэмслэлтийг таслаад дараа нь дэлүү авах мэсзасал хийнэ. Хэрэв жирэмсний хожуу үед оношлогдвол төрөлтийг кесар хагалгаагаар шийдэж.дэлүү авах мэс заслыг хамтад нь хийнэ.

-    Гемолитик цус багадалт: улаан эсийн амьдрах хугацаа богиносож,задарч хайлахыг хэлнэ. Төрөлхийн ба олдмол 2 хэлбэртэй. Жирэмсэн үед ховор тохиолддог.

Эмнэл зүйн шинжтэмдэг

Ерөнхий илрэх шинж тэмдэг: бие

ядарч сульдана, толгой эргэнэ, чих шуугина, нүдний өмнүүр юм бүрэлзэнэ, зүрх дэлсэнэ, биеийн ачааллын үед амьсгаадна, түр зуур үе үе ухаан балартана, нойргүйдэнэ, толгой өвдөнө, хөдөлмөрийн чадвар буурна гм. Төмөр дутагдлын цус багадалтын үед
——: - V - 2009 оны 021421

илрэх шинжүүд: арьс хуурайшина, амны буланд цууралт үүсэж үрэвсэж шархлана, хумс хугарамтгай болно, хумсан дээр хөндлөн зураас гарна, хумс хонхойж халбага хэлбэртэй болно, үс унана, хугарамтгай болно, амт мэдэрэх чадвар алдагдана, хэл хуурайшина, эвгүй үнэрт дуртай болно/ бензин, ацетон, керосин/, хуурай ба хатуу хоол хэрэглэхэд горойно, хэвлийгээр өвдөнө, хөндүүрлэнэ, ханиах, найтаах үед шээсгойжино, шөнө шээнэ, булчин суларна, арьс цайна, артерийн даралт бууна, бага зэрэг халуурна, хүнд хэлбэрийн үед зүрхний үйл ажиллагаа алдагдана.

Төмөр дутагдлын цус багадалт жирэмсний явцад нөлөөлөх нь

Жирэмсэн үед хүчилтөрөгчийн хэрэгцээ 15-33% нэмэгддэг. Төмөр дутагдлын цус багадалттай жирэмсэн эмэгтэйчүүдэд хоёрдогчоор бодисын солилцоо алдагдснаар эдэд хүчилтөрөгчийн дутагдал үүсч зүрхний булчинд дистрофийн өөрчлөлт явагдаж улмаар зүрхний булчингийн агших чадвар алдагдана. Уургийн солилцоо алдагдаж биед уургийн дутагдал орсноор хавагнана. Умай ба эхэст дистрофик өөрчлөлт үүссэнээр үйл ажиллагаа нь алдагдаж эхсийн дутмагшил үүснэ. Эхсийн дутмагшил үүссэнээр ургийн тэжээлийн болон хүчилтөрөгчийн солилцоо алдагдаж ургийн хөгжил баригдах хам шинж илэрнэ. Төмөр дутагдлын цус багадалттай жирэмсэн эмэгтэйчүүдэд дараах хүндрэлүүд гарна. Үүнд: жирэмсний хожуу хордлого-40%, артерийн даралт багасалт-40%, ураг зулбахыг завдах-20-42%, ургийн хөгжил баригдах-25%, дутуу төрөлт-11-42%, төрөх үед цус алдах ба төрсний дараах үед үрэвсэл үүсэх-12% тус тус тохиолдоно.

Цусны шинжилгээнд: гемоглобин, улаан эс, төмрийн хэмжээ багасна, улаан эсийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөнө, уураг багасна гм.

Хоололт ба эмчилгээ

Эмийн эмчилгээнээс гадна хоололт их чухал байдаг. Хоногт хоолоороо 2.5 мг төмөр авах хэрэгтэй. Төмөр ихээр маханд агуулагддаг. Махнаас бие организмд төмөр 25-30%, өндөгзагаснаас 10-15%, ургамалын гаралтай бүтээгдэхүүнээс 3-5% шимэгдэж байдаг.

Төмөр ихээр агуулддаг бүтээгдэхүүнүүд: гахайн элэг, какао, өндөгний шар, зүрх,гугалын элэг, хар талх, тоор, бүйлс, цацагт хяруулын мах, бууцай, сүу, тараг, бяслаг, цөцгий, хивэг, улаан лооль, манжин, лууван, хулуу, байцаа, гранат, жүрж,гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, овьёс, самар гм.

Ийм учраас жирэмсэн эмэгтэйчүүд хоолондоо дээрх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байх шаардлагатай.

Урьдчилан сэргийлэлт ба эмчилгээ:

Эмийг эмчийн заавраар хэрэглэнэ. Урьдчилан сэргийлэх зорилгоор төмрийн бэлдмэлийг өдөрт 1-2 ширхэгээр 4-6 сар ууна. Эмчилгээний зорилгоор жирэмсний 14-16 долоо хоногтойгоос эхлэн 2-3 долоо хоног уугаад 14-21 хоног завсарлаад нийт3-5 курсийг ууна. Үүнтэй зэрэгцүүлэн хоолны дэглэмийг баримтална. ДЭМБ аас жирэмсний 2, 3-р гурван сард мөн төрснөөс хойшхи эхний 6 сард бүх эмэгтэйчүүдэд төмрийн бэлдмэл уулгахыг зөвлөмж болгодог. Төмрийн бэлдмэлийг ууж хэрэглэхэд янз бүрийн гаж нөлөө илэрдэг. Төмрийн шимэгдэлтийг сайжруулахын тулд цистейн, аскорбины хүчил, янтарын хүчил, фолийн хүчилтэй хамт хоол идэх үедээ ууна. Харин антибиотик болон бусад эмийн бодисуудтай хамт хэрэглэхэд шимэгдэлтийг бууруулдаг. Эмчилгээний үр дүнг хянахдаа зөвхөн цусан дах гемсглобин, улаан эсийн төвшингөөр биш ферритин, трансферрины төвшингөөр үнэлнэ.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 6418
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК