Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (033) 2007.No1(033)
ЗАРИМ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭНЙИ БАЙДЛЫГ БИЕИЙН ӨВӨРМӨЦ ЧАНАРТАЙ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН НЬ
( Судалгааны өгүүлэл )

Т. Жавзандулам, Д.Бямбасүрэн, Т.Алимаа Ө. Батчимэг, С. Сэдэддулам

 
Абстракт

Дэлхийн хүн амын өвчлөлийн хамгийн түгээмэл анхдагч эрсдэлтхүчин зүйл нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи тамхины хэрэглээтэй холбоотой байна[11].

Монголын уламжлалт хоол нь нүүдэлчин амьдралын хэв маяг, орон нутгийн нөхцөл, дөрвөн улирлын өөрчлөлт, цаг агаартайгаа тохирч байлаа. Сүүлийн жилүүдэд хотсуурин газар ихээр шилжин суурьших болсон нь амьдралын хэв маягийг өөрчилж нүүдэлчдийн хоол хүнс нь суурин хэв маягт зохицохгүй болж, нөгөө талаар хоол хүнсний хэмжээ, бүтцийн хангалтгүй зохисгүй байдал нь ходоод гэдэсний болон хоол хүнстэй хслбоотой эмгэг үүсэхэд хүргэж байна [12].

Энэ бүхнээс үүдэн эртнээс уламжлагдан ирсэн монгол хүний бие махбодийн өвөрмөц чанарт зохицсон идээ ундааг тохируулан хэрэглэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Судалгааны ажлын зорилго: бид судалгаандаа зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний байдлыг биеийн өвөрмөц чанартай харьцуулан судлах зорилго тавин эжиллалаа.

Судалгааны ажлын зорилт:

1. Судалгаанд хамрагсадын

биеийн өвөрмөц чанарыг

тодорхойлох
2.    Зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний байдлыг судлах

3.    Гарсан үр дүнг харьцуулан судлах Судалгааны ажпын шинэлэг тал: Хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг биеийн өвөрмөц чанартай харьцуулан судалсан судалгааны ажил одоогоор байхгүй байна.

Судалгааны ажлын материал, аргазүй.

Бид судалгаандаа 16-80 насны 95 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч нээлттэй асуумж судалгааны аргаар зарим өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний байдлыг судлав. Биеийн өвөрмөц чанарыг биеийн өвөрмөц чанар тодорхойлох аргачлал / Ө.Батчимэг 2003 он/-ын дагуу тодорхойлж, судалгааны материалыг ЕХСЕЦ 5Р55-11.5 программыг ашиглан боловсруулав.

Судалгааны ажлын үр дүн

Нэг. Биеийн өвөрмөц чанарыг

тодорхойлсон нь:

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 49 / 52.2%/ ньоюуны буюухөнгөн, 14/15%/нь дунд зэргийн ачаалалтай, 2/2%/ нь хүнд зэргийн ачаалалтай ажил, 29 /31%/ нь тэтгэврийн насны хүмүүс байлаа. Боловсролын байдлыг үзэхэд 2/2%/ нь боловсролгүй, 3/3%/ нь бага, Ю/11%/ нь бүрэн бус дунд, 41/43%/ нь бүрэн бус цунд, 27/ 28%/ нь дээд, 12/13%/ нь тусгай дунд боловсролтой байв. Хүйсний байдлыг үзэхэд 37 /39%/ нь эрэгтэй, 58/61%/ нь эмэгтэй байв.

ХүснэггЗ Шарын өвөрмөц чанар давамгай хүний хэрэгвэлэл зохих идээ ундааны зүйлс

Хүснэпг4 Бадганы өвөрмөц чанар давамгай хүний хзрэглэвэл зохих идээ ундааны зүйпс

Хүснэгтб

Хавсарсан өвөрмөц чанартай хүний голчлон хэрэглэвэл зохих идээ ундааны зүйлс

Хий шар, болон шар хий хавсарсан галбир төрхтэй хүмүүс хийн шинж тэмдэг илүүтэй илзрч байга^бол хийн галбир төрхтний хоол ундааны зүйлийг хэрэгдэнэ.

Хий шар бсйтон шар хий хйвсарсан галбир төрхтэй хүмүүс шарын шинж тэмдэг илүүтэй илэрч байгаа бол шарын галбир төрхтний хоол ундааны зүйлийг хэрэглэнэ.

Хий бадган болон' бадган хий хавсарсан.галбйр төрхтэй хүмүүс хийн ' шцрж тэмдэг илүүтэй илэрч байгаа бол хийн Талбир төрхтний хоол ундааны . аүйлийг хэрзглэнэ.

Хий^бадган болон бадган' хий хавЪарсан галбир төрхтэй хүмүүс 'бадганы шинж тэмдэг илүутэй>илэрч байгаа бол бадганы галбир төрхтний хоол ундааны зүйлийг хзрэглэнэ. Шар бадган болон бадган шар 1|авсарёан галбир төр"хтэй хүмүүс шарын " шинж тэмдэг илүүтэй илэрч оайгаа бол шарын галбир төрхтний хс'ол ундааны зүйлийг хэрэглэнэ. Шар бадган болон бадган шар хавсарсан галбир төрхтзй хүмүүс
бадганы шинж тэмдэг илүүтэй илэрч байгаа бол бадганы галбир төрхтний хоол ундааны зүйлийг хэрэглэнэ.

Дүгнэлт

1.    Биёийн өвөрмөц чанарыг тодорхойлж үзэхэд хийн өвөрмөц чанартай 13/14%, хий бадгань; өвөрмөцчанартай 12/13%/, хий шарын өвөрмөц чанартэй 24/25%/, шарын өвөрмөц чанартай 7/7%/, шар хийн өвөрмөц чанартай 15/16%/, шар бадганы өвөрмөц чанартай %11/12%/, бадганхийн өвөрмөц чанартай 1/1 %/. бадган шарын өвөрмөц чанартай 6/6%/ , хурмал чанартай 5/5%/ байв.

2.Цаашид    өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг цаг улирлын байдал: идээ ундааны хэмжээ, хэрэглэх цаг хугацаа, шим тэжээлийг нь харгалзан биеийн өвөрмөц чанартаа тохируулан хэрэглэх шаардпагатай гэж үзэж байна. '

3.Судалгаанд    хамрагдсан хүмүүсмйн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний байдлаас харахад.бие махбодийн' өвөрмөц чанартаа хүнс хоолос тохируулан хэрэглэж чадахгүй байна.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 676
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК