Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (033) 2007.No1(033)
ОЮУТНУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДАЛД ХИЙСЭН СУДАЛГААНЫ ҮР ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Б.Мэнд-Амар
 

 
Абстракт

Нийт хүн амын 60 гаруй хувийг идэр залуу дунд насныхан эзэлж байгаагийн дотроос оюутан залуусын эзлэх жин тэргүүлэх байранд ордог. Тэд бие бялдрын хувьд эрүүл чийрэг байж олж авсан мэдлэг мэргэжлээ улс эх орныхоо хөгжил дэвшилд зориулах ёстой.Гэвч оюутнуудын дунд ямар нэг эрхтэн тогтолцооны өвчин эмгэг түгээмэл байгаа нь тэдэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг маш зөв сайн зохион байгуулагдсан байдлаар үзүүлэх явдал нь тулгамдсан асуудлын нэг юм.
 

Судалгааны аргачлап: Улаанбаатар хот байгуулагдсаны 367 жилийн ойг угтан /Улаанбаатар хотын захирагчийн 540 тоот захирамжийн дагуу/ зохиож байгаа ажлын нэг нь 2006-2007 оны хичээлийн жилд улсын ба хувийн их дээд сургуулийн нэгдүгээр дамжаанд элсэн сурапцаж буй оюутнуудыг 10.16-10.28ны өдрүүдэд/Оюутны эрүүл мэнд / уриан дор эмнэлгийн нарийн мэргэжлийн үзлэгт хамруулж холбогдох шинжиягээг хийсэн юм. Уг үзлэгийн нэг хэсэг нь СБЭМН дээр яаагдсан бөгөөд 15-16н, 17-18н, 19-20н, 21-22н, 23-с дээш гэсэн насны таван ангиллаар нийтдээ 2051 оюутан хамрагдсан бөгөөд сонгож авсан үзүүлэлтүүдийг түүвэрлэн нэгтгэж харьцуулах аргаар судалгааг хийлээ.
Б.Мэнд-Амар

Судалгааны зорилго. Сүхбаатар дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдлийн дотрын кабинетэд үзүүлсэн оюутнуудын өвчлөлийн байдалд судалгаа хийж цаашид авах арга хэмжээг төлөвлөх

Судалгааны зорилт 1. Үзлэгт

хамрагдсан оюутнуудын өвчлөлийн бүтцийг тодорхойлох, өвчлөлд ямар эрхтэн тогтолцооны эмгэг зонхилж байгааг тогтоох

2.Өвчлөл ба нас хүйсний хамаарлыг судпах

Судалгааны ажлын үр дүн ба хэлцэмж: Судалгаанд хамрагдсан оюутнуудын өвчлөлийн бүтцийг хүснэгт 1-р, нас, хүйсний хамаарлыг хүснэгт 2-р харуулав.Үзлэгт нийт 2051 оюутан хамрагдсаны 63.2% буюу 1298 эмэгтэй, 36.8% буюу 753 эрэгтэй оюутан байна.Нийт өвчлөл 680 байгаа ба үзлэгт хамрагдагсдын 33.1% нь ямар нэг эрхтэн тогголцооны өвчинтэй нь тогтоогдсон.Хүйсээр нь авч үзвэл 65.9% буюу 423 эмэгтэй, 34.1% буюу 257 эрэгтэй байна.

Хоол боловсруулах эрхтний эмгэгийг бүтцээр нь үзвэл: 1 .Ходоодны үрэвсэл-173 2.Цөсний замын эмгэг, үрэвсэл-99 3 Элэгний архаг үрэвсэл-36, ходоод, гэдэсний шархлаа өвчин-11 байв. Бөөр, шээсний замын эмгэгүүдээс: бөөрний аяганцардэвшинцрийн архагүрзвсэл 147 илэрснээс эмэгтэй илүү аздеж байна.Амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгүүдээс цагаан мөгөөрсөн хоолойн архаг үрэвсэлтэй 63 оюутан байснаас 17-20насны е залуучууд өвдсөнийг тодорхойлов

Судалггааны дугнэлт,санал.

* Өвчлөлийн бүтцийн эхний байрт

хоол боловсруулах замын эмгэг • 46.9%, хоёрдугаарт бөөр.шээс дамжуулах замын өвчин-22.5%, гуравдугаар байрт амьсгалын замын эмгэг -9.2% эзэлж байна.Хоол боловсруулах замьж эмгэгүүдийн дотроос ходоодны архаг үрэвсэлтэй хүмүүс 54.2% буюу 173 байгаа нь хелико бактерийн халдварыг илрүүлэх шинжилгээг хийх шгардлага    тавигдаж

бална.Бөөр, шэзс дамжуулах эмгэгүүдээс бэөрний архаг . үрэвсэл-96% буюу 147 байгаа ба эмзгтэйчүүд илүү өвдөж байна.Энэ нь эмэгтэйчүүдийн бие мах бодийн онцлог,манай орны цаг уурын эрс тэс байдал зэргээс ихээхэн шалтгаалж байна. Амьсгалын замын эмгэгүүдээс цагаан мөгөөрсөн хоолойн архаг үрэвсэлтэй 91% буюу 63 хүн байлаа.Энэ нь 17-20 насны залуучууд байсан нь тамхи татдагтай холбоотой байж болзошгүй юм.

» Өвчлегсдийн насны байдлыг харахад 17-20 насны хүмүүс ззэлж байгаа нь оюутнуудад чиглэсзн эрүүл мэндийн боловсрол олгох асуудал шаардлагатай байгааг харуулж байна.

» Хамрагдагсдыг хүйсний байдлаар үзвэл эмэгтэйчүүд
63,3 %ийг эзэлж байгаа нь тэд эрүүл мэнддээ анхаарал тавих асуудал эрчүүдээс илүү байгаа нь ажиглагдлаа. Оюутнуудын дунд дотоод шүүрлийн булчирхайн эмгэг цөөнгүй байна. Үүнд1 .Бамбайн булчирхайн томролт27, Биеяйн жингийн илүүдэл 19 байлаа. Зүрх судасны эмгэгүүд дотор ревмокардит зонхилой тохиолдож , зүрхний хавхалгын хавсарсан гажиг 5 илэрсэн нь манай өсвөр үе оюутан залуусын дунд шүдний өвчин, гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл элбэг байгааг харуулж байна.Энэ нь тэдгээрийн хүндрэл байдлаар илэрч байгааг анхаарах хэрэгтэй.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1708
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК