Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (033) 2007.No1(033)
БААВАР ЦЭЦЭГ (Scabiosa), Скабиоза
( Судалгааны өгүүлэл )

Ц.Болортуяа, П.Батхуяг

 
Абстракт

Овог: Бааварын овог (О/рзасасеае) Баавар цэцэг нь Бааварын овгийн Баавар цэцгийн зүйлийн евслөг ургамал бөгөөд манай оронд Цомцогт Баавар цэцэг, шаргал Баавар цэцэг гэсэн хоёр зүйл ургадаг.

Дорно Дахины Уламжлалт Анагаах Ухаанд хэрэглэх:

» Амт чанар: Гашуун(4, 6), эхүүн (6) • Чадал: Хүйтэн, ширүүн(б). е Үйлдэл нь:

Е Цээжинд муу цус, шар ус хоригдсон, үе мөчинд шар ус дэлгэрсэн, хавдар, бамаар шэгс хаагдах, хор тайлах, үс ургуулах үйлдэлтэй, толгой тэргүүтний яс цуурсан, шархны язгуурт туслана(б).

€ Багцагийг нь элзгний галаас болж толгой өвдөх, уушигны халуун ханиад, элэг муудаж бүх бие ногоон шар энгөтэй болох зэрэгт хэрэглэнэ(б).

I Зүрхний халуун, хижгийн хор, ялангуяа хямарсан халууныг арилгана(1,4).

И Давсагны халуунд т>'стай(1, 2,4).

I Шарх эдгээх, өт, хорхой устгах НӨЛбӨТЭЙ(Ю). о Найрлагат эмийн бүрэлдзхүүн болох нь: Түүнийг Удвал-15, Удвал-8, Х*рсийн эвэр-25, Арүр-5 зэрэг найрлагат уламжлалт эмийн бурзлдзхүүнд орно(5).

Цомцогт Баавар цэцэг

(ЗсаЫоза сотоза Р^зсИ.

Ех Коет. ЗсИий.)
I Өөр нэрс: Баавар цэцэг, Бэр цзцэг, Тосон тором(б), Фиширийн Бэр цэцэг, Зүстэн цэцэг(7). I Орос: Скабиоза венечная(7). € Түвд: зВапд-г2|-0о-Вуаг-Вад-^ап Банзидожарбагжан(З), Банзижарбагжан    (1,6,12),

Банзижарбаг(10), Оаг-уа-дап Даръяаган(3,6,12).

Тархац: Тэрээр Монгол орны ургамал газар зүйн Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Дундад Халх, Дорнод-Монголын тойргоор тархан ургана(6,8).

Ургах газар, орчин нөхцөл: Уулын хэзр, ойт хээрийн бүслүүр, хээрийн бүсэд тэгштап, нугархагхээр, апагөвстнуга, сөөгөн ширэнгэ, хайргархаг ба чулуурхаг хээржүү хажууд ургадаг(б).

Нөөц: Их(6).

Эмийн түүхий эд: Цэцэг(6).

Ургамал зүйн шинж: Цэцэг нил хөх, хааяа цагаан. Толгой баг цэцэг голчоорос 3-4см. Үндэс орчмын болон үржлийн бус найлзуурын навчис юлдэрхүү, бүтэн юмуу шүдлэн хэрчигдсзн, ишний навчис өдлөг-хагалбар, шугаман салбангуудтай(8).

Цэцэглэж үрлэх хугацаа: VII; VIII сар(б

Шинжлзх ухааны судалгааны мэдээлэл

Химийн найрлага: I Цэцэг нь алкалоид, сапонин, флавоноид(Ьи1ео11п, сИозтет1п), танин, эфирийн тос, зүрхни'" гликозид, нүүрс ус, сЫогодепю ас й пеосЫогодеп1С асИ, саТСею ас;с! зэргийг агуулна(б).

Газрын дээрх хэсэгт стероид сапонин 17.36%, эдээлэг бодис 7.08%, флавоноид 2%, кумарин 0.38%, эфирийн тос 0.34%, зүрхний гликозид 0.1%, алкалоид 0.11%, каротин 0.08%, глюкоз, ксилсз зрабиноз зэрэг анхдагч сахар байна(5).

& Полифенолт нэгдэл 37-г илрүүлснээс цэцэг, жимсэнд олон(25-28), иш, үндсэнд цөен(14-16) нэгж бодистой байжээ. Эдгээрээс лютеолин, диосметин, транс-хлорогенийн, неохлорогенийн, кофейний хүчлүүд, умбеллипренин, бергаптен зэрэг оксикоричный хүчил флавон, флавонол, йурон, фенолгликозид, кумарин байна. Гентриаконит бүхий алкалоид, төмер, фосфор, зэс, маргенц, никель, стронци зэрэг эрдэс бодис 5айна(5).

^ Навч, цэцэг, жимс нь флавоноид ихтзй, цэцэг, ундэс нь кумарин нилээдтэй байна(5).

Эмчилгзэний үйлдэл: Химийн бүрэлдэхуүний судалгаанаас үзвэл Цомцогт Баавар цэцгийн найрлаганд стероид сапонин, эдээлэг бодис болон флавоноид илүү ихээр агуулггддаг байна.

Стероид сапонин нь мөөгенцөр болон зарим доод организмын эсрэг, судас хатуурлын эсрэг мен хавдарын эсрэг нөлөөтэй байдаг байна(9).

Эдээлэг бодис нь аргаах болон үрэвслийн эсрэг нөлеетэй болох нь шикжлэх ухаанд тодорхой болсон билзэ.

Флавоноид нь шээс хөөх, үрэвслийн зсрэг, антиоксидант, беөр болон элэг хамгаалах, артерийнг даралт бууруулах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих зэрэг олон терлийн үйлдэл үзүүлдэг(Ө).

Тэгэхээр Цомцогг Баавар цэцгийн эмчилгээний гол үйлдэл нь түүний найрлаганд агуулагдах дээрх нэр бүхий биологийн идэвхит бодисуудтай холбоотйо хэмээн үзэх үндэслэлтэй байна.
Эмчилгээнд хэрэглэх нь. Ар, Өвөр Монгсл хийгээд Түвэд эмч нар энэ ургамлыг харьцангуй өөр чиглэлээр хэрэглэж байна.

1 Ар Монголд Цомцогт ааврын цэцэг, навчийг давсаг, бөөр, шээсний ^үвийн болон уушиг, ходоод гэдэсний ^сэвсэлийн үед, мөн шээлгэх, - элөргөх зорилгоор хэрэглэдэг. Бас сэдэрсэн шархыг түргэн эдгээх, өт хийгээд гэдэсний цагаан хорхойг устгахад ашигладаг(5).

I Түвэд эмч нар цусан халуун, зүрхний өвчин, халуурах зэргийг дарах жорын найрлаганд орууяж хэрэглэж байна(5).

I Өвөр Монголд энэ ургамалд доорхи үнэлгээг өгөөд хэрэглэдэг. Үүнд: Энэ эм нь амтлаг, эхүүн амттай, мохдог, тослог, хуурай, сэрүүн, хүнд чанартай, халууныг арилгаж, шарыг дарах, хорыгтайлах чадаптай, уушиг, элэгний хийгээд шарын халуун, халуурч хоолой хаагдах зэргийг засна(5). Хэрэглээ:

1.    Цомцогт баавар бол элэгний халууныг арилгах өвөрмөц чадалтай. Элгэнд дэлгэрэх өвчин, барагдуулагч элгэн өвчин, хор харших, ус алдах, элэгний цус дорогш буусан, ам цангах, гол хөших, элэгний хар хэрзх, шамлан хатах, элэг өрцийн езчин, элэгний онис гэмтэж судалд сарнисан зэрэг элэгний халуун чанартай өвчинд тустай. Балига, Жавхаалаг баширтай хавсарч Удвал-15 эмэнд толгойлогч эм болгож хэрэглэнэ(5).

2.    УУшиг, элэгний халуунаар ханиалгах өвчнийг анагаахад тустай. Гүргүм, жүрүра зэрэг элэгний халууныг арилгах эм болгон Хулсан жуган, Чацаргана зэрэгтэй хавсарч Удвал-8-д толгойлогч эм болгон хэрэглэх буюу хирсийн эвэр-25 зэрэг эмэнд хөлөг болгон уушигны өвчинд хэрэглэнэ(5).

3.    Дагшуур хүрч ханиах, уушигны халуун зэргийг анагаахаар Арүра, жуган, Баавар, Ззмба, Сороолыгтэнцүү хэмжээгээр найруулсан Арүра-5-ын танг 1-1.5цэнгээр өдөрт 3 удаа уулгана. Элэгний цус ходоодонд дэлгэрснийг анагаахаар Баавар, Жуган, гүргүм, Балига, Чацаргана, Чихэр өвс, Үзэм, Жүрүра, Чихэр зэргийг тэнцүү хэмжээгээр авч 0.5-1.0 цэнгээр өдөрт 3 удаа талх эмийн хэлбэрээр хэрэглэнэ(5). => Түүний цэцгийг нэг удаа 3.7гр орчмоор хэрэглэдэг(13). Талхэмийн найрлаганд оруулан хэрэглэвэл буцалгасан усаар даруулж уух ба цэцгийг дангаар нь хэрэглэвэл цэцэг усыг 1:5, 1:10 харьцаагаар авч идээшмэл бэлтгэн хэрэглэнэ.

Түүхий эдийг бэлтгэх: 7-8-р сард ид цэцэглэж байх үед нь цэцгийг түүж, цоморлигийг нь авч хаяад сүүдэр гэзар хатаана(5).

Шаргал Баавар цэцэг (ЗсаЫоза осНгор1ешсит 1_.) I Өөр нэрс: Баавар цэцэг, Бэр цэцэг,

Тосон тором(б) € Орос: Скабиоза бледно-желтая(7). Түвэд: Банзижарбагжан(б).

Тархац: Тэрээр Монгол орны ургамал газар зүйн Хангай болон Их нууруудын хотгорын тойргоор тархан ургана(б).

Ургах газар, орчин нөхцөл: Уулын хээрийн бүслүүрт хээржүү хажуу, гол ын эрэг дагасан хайранд ургана(б).

Нөөц: Маш бага(6).

Эмийн түүхий эд: Газрын дээрх хэсэг(б).

Ургамал зүйн шинж: Цэцэг цайвар-шаргал. Толгой баг цэцэг голчоороо 2-Зсм. Дэвсээ болон үндэс орчмын навчис зуувгар, бүтэн, шүдлэг юмуу данхардуу-өдлөг цуулбар, ишний навчис хошоод өдлөг-цуулбар(в).

Цэцэглэж үрлэх хугацаа: \/1-\/111 сар(8).

Ном зүй

1. Баторова С.М., Яковлев Г.П. \\\"ДЗЭЙЦХАР МИГЧЖАН\\\"-памятник тибетской медицины. Новосибирск, \\\"НАУКА\\\", 1989., стр: 62.

2. Баторова С.М., Яковлев Г.П., Николрер С.М., Самбуева З.Г.

\\\' У
2007 оны 01 (33 )
Растения тибетской медицины. Новосибирск, \\\"НАУКА\\\", 1989., стр:51.

3. Гаммерман А.Ф., Семичев Б.В. Словарь тибетско-латино-русских названий лекарственного растительного сырья, применяемого в тибетской медицине. Улан-Удэ, 1963, №622,623.

4. Жамбалдорж. Гайхамшигт баясгалант нүдэн чимэг. XIX зуун, Модон барын судар (түвэд)., т: 103А.

5. Пигаа У. Монголын уламжлалт эмнэлэгт эмийн ургамлыг хэрэглэх арга ба жор. Тэргүүн дэвтэр, УБ., 1996 он, т: 342-343.

6. Монгол орны ашигт ургамлын зурагт павлах. I боть, УБ., 2003 он, т: 100,101.

7. Өлзийхутаг Н. Улсын нэр томъёоны комиссын мэдээ. УБ., \\\"Улсын хэвлэлийн газар\\\", 1983 он, т: 245-246

8. Өлзийхутаг Н. БНМАУ-ын бэлчэзр, хадлан дахь Тэжээлийн ургамлын таних бичиг. УБ., \\\"Улсын хэвлэлийн газар\\\", 1985 он, т: 439.

9. Растительные лекарственные средмтва(редактор Н.П.Максютина). Киев, \\\"Здоров\\\'я\\\", 1985, стр: 81-82; 96-102.

10. Хайдав Ц., Чойжамц Д. Улсын нэр томъёоны комиссын мэдээ. №61. УБ., ШУА-ын хэвлэл, № 341.

11. Хайдпав Ц., Меньшикова Т.А. Пекарственные растения е Монгольской медицине. УБ., 1978. стр: ....

12. А <31оззагу о{ Ше^ап Медюта/ Р1ап1з Ьу М\\\\а МоЫгау. 1псНа, ОЬагатзЬа/а. 1988, р: 38.

13. Идаа 11. МесИстаI Р1аМз о( МопдоНа изед /л МопдоИа ТгасИНопа! МесИапе. КСА РРЕ88, 8Е01Л, 1996, р: 335-336.
38
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 985
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК