Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (033) 2007.No1(033)
АНАФИЛАКСИЙН ШОК
( Лекц )

Б. Дашзэвэг
 

 

Анафилаксийн шок гэдэг нь харшил цочирдлын огцом хариу урвалын хзлбэр буюу харшлыг нөхцөлдүүлэгч эсрэг бие реагин / иммуноглобулин / нь лаброцитын том эсийн гадаргад бэхлэгдсэн байдаг. Ихэнх тохиолдолд анафилаксийн шок нь судас булчин, арьсан доор пенициллин, сульфаниламид, сийвэн, вакцин, уургийн бэлдмэл тарьснаас үусдэг.

Шавьж хорхойд хазуулах, хоол унд амьсгалын замаар харшил үүсгэгч орсноос анафилаксийн шок үүсч болно.

Антиген ба антител хоёрын хоорондын урвалын улмаас харшлын урвалын медиаторууд чөлөелөгдөнө. Энэ медиатор буюу биологийн идэвхт бодис нь судасны дотор давхаргын хана болон судасны гөлгөр булчинд үйлчилснээс харшил явагдана. Анафилаксийн шок нь гистамин болон түүнтэй төстэй бодисууд эсвэл түүний нөлөөгөер эсрэг бие— антител үүсч судсыг тэлж нэвчих чанар гэнэт өөрчлөгдснөөс болдог. Өөрөөр хэлбэл Дархлалын урвал биед харшил үүсгэгч аллергин орсны улмаас түүний эсрэг антител үүсдэг. Энэ үед ихэвчлэн базофил — тучний клеткийн харшлын комплекс бий болдог. Дараагийн аллергин орж ирэхийг хүлээж байдаг. Үунээс болж эсийн мембраны эвдрэл гардаг

Эсийн дотор медиатор их хэмжээтэй

ялгарна.

Блчил судсууд өргөснө. Судасны нэачимтгий чанар ихсэнэ.
Б. Дашзэвэг

Эсийн гадна шингэн богино хугацаанд нэмэгдэж хаван тууралт үүснэ Эргэлдэх цусны эзэлхүүн буурна Ангилал:

КЛИНИК ШИНЖЭЭР НЬ доорхи байдлаар ангилдаг: Хэв шинжит хэлбэр - АД буурах, ухаан балартах, хавагнах, тууралт, загатнах гм

Бронхоспазмийн хэлбэр-Амьсгал боогдолт давамгайлдаг. Хэвлийн хэлбэр - Хэвлийгээр цочмог өвдөж суулгана.

Мэдрэлийн хэлбэр -Толгой өвдөнө. Гемодинамик хэлбэр - Зүрхний үйл ажиллагаа буурна. Явцаар нь:

Цочмог хоруу бус хэлбэр-түргэн сэхнэ. Энэ нь анафилаксийн реакци гэдэг.

Цочмог хоруу хэлбэр. Ихэвчлэн шок болж гемодинамик өөрчлөгдөн тархины гипоксий болж зүрх амьсгалын    ажиллагаа

зогсдог.Эмчилгээнд үр дүн багатай голдуу үхлээр төгсдөг. Дахилттай хэлбэр. Эмчилгээнд гол төлөв үр дүн гардаг. Шокийн байдал давтагддаг.

Архаг хэлбэр явц нь 48 цагаас дээш хугацаагаар үргэлжилж буй арьсны ба гемодинамик өөрчлөлт гарч буйг оруулсан. Эмнэл зүй:

Биед харшил үүсгэгч орсны дараах хэдэн секунд буюу хормын дараа шууд харшлын шинж тэмдэг илэрдэг. Нэн түрүүн хамаг бие чимчигнэх, нүүр гар, толгой, хэл загатнаж,дарвигнана.Нүүр чинэрч улайж, амьсгал боогдон давчдан, цээжээр өвдөх, толгой эргэх, газар хана хөдөлж байна гэж зовиурлана. Мөн хүйтэн хөлс гарч ам хатан нүдний салст улайж, хоромхон зуурын дотор минчийн улайсан царай нь хувхай цайна.

Амьсгал өнгөц, олширч, хэржигнэн тасалдана. АД унаж судасны цохилт тэмтрэгдэхгүй шахам болж арьсаар нь гүвдрүү, овгор тодорхой хэлбэр дүрсгүй тууралт гарах, нүдний дээд доод зовхи, нүүр хавагнана. Цээж бачуурч, цээжин дээр хүнд юмаар дарсан мэт болж өвчтөн бачуурч сандарна.Төвөнхийн доторхи салст хөөж хавдсанаас амьсгалж чадахгүй болно. Хэвлий гэдсээр цочир өвдөж, огиулж бөөлжинө. Доош гүйлгэж суулгана. Ухаан санаа самуурч татаж ухаан алдан, дороо бие засч АД унана. Амьсгалын цочмог дутмагшил, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн агшилт, салст хуралт, уушгины хаван, зүрх судасны хурц дутагдал, тархины цочмог хавангаас болж өвчтөн нас барна.

Эмчилгээ

1.    Хийж буй эмчилгээ тариагаа зогсоож тарьж байсан газрынхаа дээгүүр чангалуур тавина.

2.    Хэзтүүлж хэлийг нь урагш татан, амьсгалын замыг чөлөөлнө

3.    0,1%—0,5—1мл адреналиныг судсанд дуслаар 0.9%-натри хлоридоор шингэлж тарих,

4.    Өвчтөний биеийн байдал, АД амьсгал, судасны цохилтыг байнга хянана. Хэрэз АД багасвал 10-15 минутын дараа дээрхи тунгаар адреналин давтан хийнэ.

5.    Судсаар стериод гормон / 75-150 мг преднизолон эсвэл 4-20мг дексаметазон эсвэл 150-300 мг гидрокортизоны / аль нэгийг

тарина. Гистамины эсрэг бэлдмэл тарина.
6.    2,5% пипольфен 2-4 мл эсвэл 2%

супрастин, димедрол 2-Змл булчинд эсвэл судсаар тарина.

7.    Цагаан мөгөөрсөн хоолойн агчилт давамгайлсан бол

8.    2,4%-10-20мл эуфиллин судсаар тарина. Боломжтой бол 0,9% МАС1_хийвэл үр дүн сайн.

9.    0,05%- 1-2мл алупентыг арьсан дор буюу эсвэл

10.    0,5%-2мл изадриныг арьсан дор тарина.

2. Зүрх судасны хурц дутмагшлын үед судсаар 0,06%-1 мл коргликоныг 0,9% 10-20 мл натри хлоридтой судсанд тарина.

— 40-60 мг фуросемидыг 0,9% натри хлоридтой судсаар тарина

Нэн яаралтай сэхээх арга хэмжээний талаас

Зүрхэнд массаж хийх

Хиймэл амьсгал хийх

Интубаци тавих

Мөгөөрсөн хоолойг гадагш нзэх

Сэтгэц мэдрэлийн өөрчлелтийк

эмчилгээ

•    Таталтын эсрэг эмчилгээ

•    Тархины хаванг арилгах эмчилгэз Уушгины хавангийн эсрэг эмчилгээ

•    Зүрх судасны үйл ажиллагааг дэмжих

Шокийн эсрэг

Эмийн хордлого

Эмийн хэрэглээний тун хэтэрснзэс , эсхүл эмийн бодисын нөлөегөөр биемахбодь бүхэлдээ болон аль нэг эрхтэн сонгомол байдлаар сөрэг нөлөөлөлд автахыг хэлнэ. Химийн хордлого Ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний    зориулалтаар

хэрэглэгдэж буй химийн бодис, хегц мөөгөнцөрийн болон амьтны гаралтай хорын үйлчлэлээр бие махбодь болсн аль нэгэн эрхтэн сонгомол байдлаар сөрөг нөлөөлөлд автахыг хэлнэ.

Цацрагийн хордого

Үйлдвэрлэл, үйлчилгээний язцад цзцраг идэвхит изотопын нөлеөлөлөөр бие махбодид үүсэх эмгэгийг

Нянгийн хордлого

Хор ялгаруулагч нянгийн нөлөөгөөр биемахбодь, эсхүл эрхтэнд сонгомол байдлаар үүсэх эмгэгийг хэлнэ. Хордлогыг эмнэл зүйн хэлбэрээр нь 2 ангилна.

Хурц хэлбэрийн - хорт нөлөөлөлд автсан биемахбодь, эсхүл аль нэг эрхтэн эмчлэгдэх буюу нөхөн сэргээгдэх магадлал багатайгаар эмнэлгийн яаралтай тусламж шаардсан гүн комд шилжсэн хордлого

Архаг хэлбэрийн - хорт нөлеөлөл бие махбодь, аль эсвэл нэг эрхтэнд хуримтлагдан удаан хугацааны эмчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээ шаардсан хордлого

Хордлогыг явцаар нь 3 ангилна.

Хөнгөн хордогын үед өвчтөн ухаантай, орчиндоо харьцаатай, гадны цочролд идэзхитзй хариу үзүүлж, амьсгал, зүрх судасны болон эрхтэн судасны болон тогтолцооны өөрчлөлтгүй, өвчтөний бүх рефлекс хэвийн байна.

° Дунд зэргийн хордлогын үед өвчтений орчиндоо харьцах харьцаа буурч, өздөх цочролд егех хариу урвал буурсан, ханиалгах, шөрмесний рефлекс арилсан , амьсгал енгөц удааширсан, хүүхэн харааны болсн звэрлэгийн рефлекс хзвийн байна.

' Хүнд зэргийн хордлогын үед өзчтөн ухаангүй, гадны цочролд хариу өгөхгүй, бүх рефлекс арилж, амьсгал, зүрх судасны үйл
41
ажиллагаа алдагдсан, артерийн даралт буурсан, арьс салстын өнгө, чийглэг байдал алдагдсак мэдээгүй бие засах гэх мэт байдалтай байна. Гэхдээ ямар эм химийн бодисоос хордсоноос шалтгаалж бусад шинж тэмдгүүд нь өөр өөр байдаг.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 6060
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК