Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (034) 2007.No2(034)
БӨӨРНИЙ ӨВЧНИЙ ХЯНАЛТ, БӨӨРНИЙ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, ӨВЧНИЙ ДАХИЛТААС ХАМГААЛАХ
( Судалгааны өгүүлэл )

Л.Дашиймаа

 
Абстракт

Хүүхдийн бөөрний эмч нь зохион байгуулах-арга зүйн үйл ажиллагаа явуулах, мэргэжлийн зөвөлгөө өгөх, диспансерийн хяналт явуулах, бөөр-шээс ялгаруулах замын өвчнийг илрүүлэх болон мчилгээ, эмчилгээний координацийг зохицуулан явуулах зэрэг үүргүүдтэй байдаг.

БӨӨРНИЙ ӨВЧНИЙ ХЯНАЛТ, ДИСПАНСЕРЧЛАЛ

Бөөрний өвчний хяналт, диспансерчлал нь бөөрний өвчлөлийн тархалтыг судлах, бөөрний өвчнийг эрт илрүүлэх, эмчилгээний чанарыг дээшлүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон дахилтаас сэргийлэх зэрэг ач холбогдлуудтай болно.

Диспансерийн хяналгыг цочмог гломөрулонефрит, архаг гломерулонефрит, цочмог пиелонефрит, архаг пиелонефрит, жирэмсний нефропати, системийн өвчний үеийн бөөрний эмгэгшил, чихрийн шижингийн нефропати, амилоидоз, бөөрний цочмог дутагдал болон бөөрний архаг дутагдал зэрэг өвчлөлүүдийн үед явуулах шаардлагатай.

Цочмог гломерулонефрит

Ямарч хэлбэрийн үед клиник лабароторийн ремисс эхэлснээс доош 5 жилийн турш хяналтанд байх ёстой. Эмнэлгээс гарсны дараах эхний 6 сард эмч сард нэг удаа үзэж хянах ба 3 сард нэг удаа цус (ерөнхий шинжилгээ, сийвэнгийн уураг, креатинин), шээсний шинжилгээ хийлгэх ба харин7сараас 2 жил хуртэлх хугацаанд 3 сар тутамд нэг удаа, 6 сар тутамд нэг удаа цус (ерөнхий шинжилгээ, сийвэнгийн уураг, креатинин), шээсний шинжилгээ хийх, шээсний харьцангуй нягт 1.015-аас багассан үед жилд нэг удаа Зимницкий-н сорил, микрогематурийн үед Нечифоренко-н сорил тавиулах бөгөөд жилд

нэг удаа нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт оруулж зөвөлгөө авч байх шаардлагатай.

Архаг гломерулонефрит

Гипертонийн болон латент хэлбэрийн уед жилд 2 удаа эмчийн үзлэг хийж, шинжилгээг цочмог гломерулонефритийн адил хийх ба нүдний уг харах, ЗЦБ-н шинжилгээг нэмж хийлгэнэ. Даралт ихсэх хэлбэрийн үед артерийн даралт буулгах эмчилгээг тасралтгүй явуулах ёстой бөгөөд давс хязгаарласан хоолны дэглэм баримтална (хоногт 5гр-с илүүгүй давс).

Нефротик болон холимог хэлбэр

Халдварт өртөх болон тромбо үүсэх хүндрэл олонтаа тохиолддогийг харгалзан хяналтыг явуулах бөгөөд жилд 4 удаа хянана. Жилд нэг удаа төлөвлөгөөтэйгөөр эмнэлэгт хэвтүүлж байхын дээр Нефротик синдром даамжрах, даралт ихсэх, бөөрний үйл ажиллагааны үзүүлэлт муудах, тромбозот хүндрэлийн шинж илрэх болон нефротик криз үүсэх (перитонит төст шинж илрэх, халуурах, арьсанд ёлом төст тууралт гарах г.м.) зэрэг тхоиолдлуудад төлөвлөгөөт бусаар эмнэлэгт хэвтүүлнэ. Мөнхүү иммунодепрессив эмчилгээг үргэлжлүүлэн явуулна

Цочмог пиелонефрит

Хоёр жилийн турш хянах ба жилд 2 удаа эмчийн үзлэг шинжилгээ хийнэ. Цус, шээсний ерөнхий шинжилгээ, нууц лейкоцитури байгаа эсэхийг тодорхойлох (Ничепоренко, Аддиса-Каковский, Амбюрже г.м.), бактерурийн зэрэг, Антибиотикограмм-н шинжилгээ хийж байх ба шээсний харьцангуй нягт 1.015-с буурсан үед Зимницкийн сорил тавих бөгөөд шаардлагатай үед эмнэлэгт хэвтүүлж шинжилгээнд үндэслэн тохирох эмчилгээ хийнэ.Архаг пиелонефрит

Жилд 4 удаа эмчийн үзлэг шинжилгээгээр хянах бөгөөд хийгдэх үзлэг шинжилгээ нь цочмог пиелонефритийн адил байна. Жилд нэг удаа биохимийн шинжилгээ хийх ба сийвэнгийн креатининийг тодорхойлно.

Жирэмсний нефропати

Жирэмсэний нефропати-тай байсан эмэгтэйг төрснөөс хойш нэг жилийн хугацаанд диспансерийн хяналтанд байлгаж, 2 сар тутамд нэг удаа цус, шээсний шинжилгээ ба артерийн даралтыг хянах болон 4 сар тутамд нэг удаа сийвэнд креатинин тодорхойлох аргаар хянана

Системийн өвчний үеийн бөөрний эмгэгшил

СКВ-ын үед хяналтыг бөөрний эмчийн зөвлөмжийн дор ревматолог эмч явуулах бөгөөд идэвхжилийн үед нь сар бүр хянана Намжилын үед нь жилд 3 удаа хянана. Шинжилгээ    хяналтыг    архаг

гломерулонефритийн адил явуулна. Системийн васкулитын үед хяналтыг СКВ-н адил явуулна.

Чихрийн шижингийн нефропати

Хяналтыг бөөрний эмчийн зөвлөмжийн дор эндокринолог эмч явуулах бөгөөд цус, шээсний шинжилгээ, цусны сахарын хэмжээ, глюкозури, ацетонури-г тодорхойлно. Протеинури тогтмол илэрч байгаа ба хавагнах хам шинж илэрч байгаа бол цусанд ерөнхий уураг, альбумин, холестерин, креатинин заавал үзэж хоногийн протеинури-г тодорхойлох ба тогтмол протеинурийн үед жилд 3 удаа, бөөрний архаг дутагдалтай хавсарсан бол жилд 4 удаа хянана. Микроангиопати ба макроангиопатийн өөрчлөлт байнга илэрдэг тул нүдний эмч, мэдрэлийн эмч, мэс заслын эмчийн үзлэгт оруулж, ЗЦБ-ээр байнга хянаж байх ёстой.

Бөорний амилоидоз

Протеинурийн шатанд нь жилд 2 удаа, нефротик синдром ба Бөөрний архаг дутагдал үүссэн бол жилд 4 удаа хянана. Хяналт шинжилгээ нь бөөрний архаг дутагдалтай адил байна. Үндсэн өвчтэй нь уялдуулан нарийн мэргэжлийн эмчийн зөвөлгөө авч байна (ревматолог, пульмонолог г.м.).
Бөөрний цочмог дутагдал

Нэг жилийн турш хяналтанд байлгана. Эхний 6 сард сар тутам үзэж хянах ба дараагийн 6 сард 3 сар тутам хянана. Үзлэг бүрийн үед цус, шээсний ерөнхий шинжилгээ, 3 сар тутамд биохимийн шинжилгээ (сийвэнгийн креатинин, мочевин, кали), Зимницкийн сорил хийнэ. Нэг жилийн хугацаанд бөөрний үйл ажиллагаа өөрчлөлттэй хэвээр байвал Бөөрний архаг дутагдлын бүлгийн хяналтанд оруулна. Бөөрний замын халдвартай бол Архаг пиелонефритийн бүлэг хяналтанд оруулна.

Бөөрний архаг дутагдал

Бөөрний архаг дутагдлын үе шат, хүнд хөнгөний зэргээс нь хамааруулан зохион байгуулна. Эхний буюу хөнгөн шатанд (сийвэнгийн креатинин 225-275 мкмоль\л) артерийн даралт хэвийн байгаа үед жилд 2 удаа хянана. Сийвэнд креатинин, кальци, фосфор тодорхойлж, артерийн даралт их бол даралт бууруулах эмчилгээг хавсруулан хийнэ. Дунд зэрэгийн уед (сийвэнгийн креатинин 315-540 мкмоль\л) 3 сар тутамд нэг удаа хянана. Хүнд зэрэгт (сийвэнгийн креатинин 550 мкмоль\л-с илүү үед) 2 сар тутамд нэг удаа хянана. Үзлэгийн үед цус, шээсний ба биохимийн шинжилгээ хийнэ. Креатинин, мочевин, кали, кальци, натри, фосфор, төмөр тодорхойлох ба ЗЦБ хийж байх шаардлагатай.

бөөр, шээс ялгаруулах замын

евчнийг эрт илрүүлэх

Бөөр, шээсний замын эмгэгийг эрт илрүүлэхэд эмнэлэг-генетикийн зөвөлгөө ихээхэн чухал ач холбогдолтой бөгөөд үүнийг дараах тохиолдлуудад өгөх шаардлагатай.

эмнэлэг-генетикийн зөвөлгоө өгөх заалт

БӨӨРНИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Бөөрний халдвараас урьдчилан сэргийлэх

Нянгийн эсрэг нөлөөт эм хэрэглэх бөгөөд САА (Сульфаметоксазол), нитрофуран (,Нитрофурантоин) хэрэглэх бөгөөд Фрееман хэмээх судлаачийнхаар дээрх аргыг хэрэглэхэд эм хэрэглэсэн тохиолдолд 44%-д нь дахилт тохиолдсон бол, лацебо-д 93%-д нь дахилт тохиолдсон байна

Норфлоксацин хэрэглэхэд Шеехан хэмээх судлаачийнхаар сайтар үр дүн өгсөн бөгөөд түүнийг бактериури үүсгэхгүй тунгаас 1.5 дахин их тунгаар хэрэглэнэ. Үр дүнг 3-4 сард шээсэнд нян үргуулж хянана. Мөн дархлаажуулах (өгсөх халдвараас сэргийлэхэд ихээхэн үр дүнтэй) арга нь бөөрний халдвараас сэргийлэхэд ач холбогдолтой байдаг.

Стрептококкийн халдварын дараах цочмог гломерулонефритээс сэргийлэх

Энэ кзорилгоор мөн нянгийн эсрэг эм хэрэглэх бөгөөд енициллин-С-г 250мг-аар хоногт 4 удаа, 7-10 хоног буюу эритромицин (пенициллинд харшилтай үед), 250мг-аар хоногт 4 удаа, 7-10 хоног хэрэглэдэг.

Бөөрний цочмог дутагдлаассэргийлэх

Бөөрөнд хортой эмэнд өртөмхий хүмүүсийг олж тогтоон нефротоксин(бөөрөн<Э хортой 6одисууд)-ъ\ бүлэгт хамаарагдах зүйл хэрэглэхийгаль болох багасгах, нефротоксины улмаас бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдсөн өвчтөнийг маш нарийн хянаж байх шардлагатай.

Сэргийлэх эмчилгээнд шээс хөөх эм (.маннитол, фуросемид г.м.), бөөрний судас өргөсгөх эм (допамин г.м.), инотроп эм (зүрхний агшилтын хүч сайжруулах), кальцийн блокатор (нифедипин г.м.) болон цисплатин, амфотерицин-В, метотрексат зэрэг эмүүдийг хэрэглэж болно.

Ном зүй

1. Сое Я_. С//п/са/ 1аЬога1огу аззез^теп! о?гепа1 апв иппагу 1гас1 йезеаве

2. Нагпзопз Рг1пс1р1е1ө8 о! 1п1егпа1 МесИсюе. 12<» ебШоп, 1>5А., 1991.

3. 1аигепсе О.Я, ВеппеИ Р.А/, Вгошп М^. СНп/са! РЬагтасо1оду. 8\\\"\\\' едШоп, 3\\\'тдароге, 1997.

4. Рап/ееп Л. Китаг, М1сЬеа1 С1агк. СИп1са1 МесИс/пе. 5\\\"1 ейШоп, 1опс!оп, 2002.

5. Игнатова, Вельтищев. Детская нефрология

6. Тареев. Нефрология

7. Шабалов. Детские болезни
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2781
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК