Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (034) 2007.No2(034)
МАЛЫН ДОТОР ЭРХТНЭЭС ГАРГАЖ АВСАН
( Судалгааны өгүүлэл )

Я.Баярсайхан, Ж.Эрдэнэбилэг, П.Батхуяг, Б.Сарантуяа, Б.Энхтуяа, Г.Наран, Л.Наранцэцэг

 
Абстракт

Дорно дахины анагаах ухаанд аливаа таван цул зургаан сав эрхтэний эмгэгийн үед малын дотор эрхтнийг хэрэглэж байсны дотор элэгний эмгэгийн үед малын элгийг хэрэглэж байжээ. Монгол малын дотор махны найрлага чанарын судалгааг хүнсний үйлдвэрийн эрдэм шинжилгээ зураг төслийн институт (хуучин нэрээр) 1986 оноос эхлэн хийж хонь, үхрийн 8 нэрийн дотор эрхтэний химийн найрлага, В1, В2 РР амин дэмийн хэмжээ уургийн чанарын үзүүлэлт болон 7 төрлийн эрдэс бодисын агууламж зэргийг тодорхойлсон байна.

Судалгааны дүнгээр эдгээр үзүүлэлт нь тураг махтай ойролцоо буюу зарим талаар давуутай гүзээ, дэлүү, уушиг зэрэг эрхтэнд эрдэс бодисууд түүний дотроос бодисын солилцоонд онцгой чухал бичил элемөнтүүдийн хэмжээ ихээхэн өндөр байгаа нь тогтоогджээ.
 

Малын дотор махны эрдэс бодисын найрлага нэгдлүүд хүний биед адил төстэй хэлбэрээр орших тул бие махбодид шингэх шимэгдэх нь илүү байдаг тул тэдгээрийг чанаж боловсруулан хуурайшуулах аргаар "Эрдэс" хэмээх бэлдмэл гарган авч түүндээ уураг, өөх тос, нүүрс ус, болон эрдэс бодисын найрлага тодорхойлсон байна(хүснэгт 1).

Хүснэгт 1

"Эрдэс" бэлдмэлийн эрдэсийн найрлага
Дээрх судалгаанаас "Эрдэс" бэлдмэлийн зэрэг

элементүүд ихээхэн өндөр агууламжтай байгаа болох нь харагдаж байгаа бөгөөд энэхүү бэлдмэлээр хүний бие мах бодын зарим чухал элементийн хэрэгцээг хангаж чадахаар үзүүлэлттэй байна. Тухайлбал, 3.92 гр "Эрдэс" бэлдмэлээр хүний бие мах бодын зарим эрдэсүүдийн физиологийн хэрэгцээг хангаж болох ажээ(зураг 1).

Зураг 1. "Эрдэс" бэлдмэлээр зарим эрдэсийн хэрэгцээг хангах түвшин

Судалгаанаас үзэхэд 3.92 гр "Эрдэс" бэлдмэлээр төмрийн хоногийн хэрэгцээг бүрэн хангах юм. Үүний зэрэгцээ бие махбодид шаардлагатай бусад эрдэсүүдээр ч мөн зохих хэмжээнд хангагдах болно.

Цус багадалтаас үүссэн өөрчлөлт болон тэжээлийн алдагдлыг "Эрдэс" бэлдмэл хэрхэн нөхөж буйг лабораторийн амьтанд загварчлал үүсгэн судлав. Судалгаанд Шиншила үүлдэрийн 10 туулай сонгон авч зохиомлоор цус багадалт үүсгэн, амьтнаа 3 бүлэг болгон ангилж, 1-р буюу хяналтын бүлэгт (цус авсан) энгийн хоол тэжээл (п=3), 2-р буюу эмчилгээний бүлэг т (цус авсан) энгийн хоол тэжээл + "Эрдэс" бэлдмэл /п=4/, 3-р буюу харьцуулах бүлэгт (цус авсан) энгийн хоол тэжээл + Ре бэлдмэлийг тус тусад нь өгч

туулайнуудын биеийн байдлыг ажиглан лабораторийн шинжилгээгээр хянасан болно.

Судалгаанд цус багадалт арилах шинж тэмдэгүүд 20 хоногийн дараа дараах үзүүлэлттэй байв. Үүнд: Хяналтын бүлэгт эритроцит 3.7%, гемоглобин 3.28%, эмчилгээний бүлэгт эритроцит 25.92%, гемоглобин 23.68%, харьцуулах бүлэгт эритроцит 33.33% гемоглобин 28.94%-иар тус тус нэмэгдсэн бөгөөд 40 дэх хоногт хяналтын бүлэгт эритроцит 14.81%, гемоглобин 7.89%, эмчилгээний бүлэгт эритроцит 55.55%, гемоглобин 51.31%, харьцуулах бүлэгт эритроцит 66.35%, гемоглобин 55.26% -иар тус тус нэмэгдсэн.

Тэжээлийн алдагдлыг хэрхэн нөхөж буйг үзэх зорилгоор тэжээлийн доройтолд орсон 20 хулгана сонгон авч 2 бүлэгт ангилан 1-р буюу хяналтын бүлэгт энгийн хоол тэжээл (п=10), 2-р буюу эмчилгээний бүлэгт энгийн хоол тэжээл + "Эрдэс" (п=10) бэлдмэлийг өгч судлав. Судалгааны 20дахьхоногттэжээлийн алдагдал хэрхэн арилж буйн голлох үзүүлэлт болох уураг альбумины хэмжээгээр тооцож үзэхэд хяналтын бүлэгт ийлдсэн дэх нийт уураг 3.07%, нийт альбумин 0.6% эмчилгээний бүлэгт ийлдсэн дэх нийт уураг 14.18%, нийт альбумин 13.28%, 40 дэх хоногт хяналтын бүлэгт ийлдсэн дэх нийт уураг 5.4%, нийт альбумин 2.2%, эмчилгээний бүлэгт ийлдсэн дэх нийт уураг 26.24%, нийт альбумин 30.42% -иар тус тус нэмэгдсэн байна. Үүний дээр хяналтын бүлгийн хулганы биеийн жингийн дундаж хэмжээ бэлдмэл өгсөн өдрөөс хойш сүүлчийн өдөр хүртэл 6.9%-иар нэмэгдсэн байхад эмчилгээний бүлгийн хулганы биеийн жингийн дундаж хэмжээ бэлдмэл өгсөн өдрөөс хойш тасралтгүй нэмэгдсээр 35 дахь өдөр 39.3% хүртэл нэмэгдсэн байлаа.

Эрүүл Шиншила үүлдрийн туулайнд эритроцит 4.6±0.01, гемоглобин 116±0.5 байлаа. Туршилтын амьтан зохиомлоор цус багадалт үүсгэхэд эритроцит 2.7±0.15, гемоглобин 765.4 байсан бөгөөд энэ нь эрүүл үзүүлэлттэй харьцуулахад цус багадалт үүссэн болохыг илтгэж байна.

Цус багадалт үүсгэсэн туулайндаа эмчилгээний тунгаар "Эрдэс" бэлдмэлээ өгөхөд анхны өдрөөс сүүлийн өдөр болоход эритроцит 25.92%, гемоглобин 23.68%-иар тус тус нэмэгдэн хэвийн хэмжээнд хүрсэн байгаа нь төмрийн бэлдмэлийг бүрэн орлож чадахыг харуулж байна.
Тэжээлийн доройтолд орсон хулганад "Эрдэс" бэлдмэлээ эмчилгээний тунгаар хэрэглэхэд ийлдсэн дэх нийт уураг 26.24%, нийт альбумин 30.42%-иар, хулганы биеийн жин эхний өдрөөс 39.3%-иар тус тус нэмэгдсэн байгаа нь "Эрдэс" бэлдмэлийг хүнсний нэмэлт байдлаар хэрэглэх бүрэн боломжтойг харуулж байгаа болно.

"Эрдэс" бэлдмэл нь хийх технологийн хувьд хялбар эдийн засгийн хувьд хэмнэлттэй төдийгүй түүхий эдийн олдоц ихтэйн дээр "Эрдэс" бэлдмэл дэх эрдэс бодис нь хүний бие мах бодид орших бүтэцтэй адил хэлбэрээр агуулагдах тул шимэгдэлтийн хувьд бусад хүнсний бүтээгдэхүүнийг бодвол өндөр байгаа учир практикт хэрэглэхэд илүү тохиромжтой байна хэмээн үзэж болохоор байна.
 

Ном зүй

1. Бодисын солилцооны биохими. Д. Энэбиш 2000 он.

2. Хоол боловсруулах эрхтэний эмгэг. ХБЭСТ.

3. Өрхийн эмчийн эмнэлзүйн давтан сургалтын материал 2-р боть 2002 он.

4. Хүний физиологи. 2006 он.

5. Биологийн хими. Н.Думаа.

6. ШУТИС-ХБТС номын сан, судалгааны бүтээлүүд.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 831
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК