X. Мөнхтуяа, Д. Нэргүй, Г.Энхжаргал,Л. Цэнгэлмаа
Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 1/3-ийг эзэлж байгаа сувилагчдын мэргэжлийнзэрэг, үйлчилгээний шатлал, цалин хангамжийн байдал нь бие даасан үйл ажиллагаа явуулахадбол он сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт ихээхэн нөлөөлж байна Иймд сувилахуйн тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргахын тулд сувилагчдын нийгмийн
асуудлыг цаг алдалгүй оновчтой шийдвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
СУДАЛГААНЫ ЗОРИЛГО:
1.2. Сувилагч мэргэжлээр ажилласан жил: Сувилагчдын өнөөгийн нийгмийн асуудлыг 17,2% нь 16-20 жил, 27.6 % нь 21-ээс дээш тодруулж, энэ нь тэдний эмчлүүлэгчдэд жилажилласан, 24.1%нь 11-15жилажилласан үзүүлж буй сувилахуйн чанарт нөлөөлж буй байна.
эсэхийг судлах 1.3. Боловсролын байдлаар: Ихэнх нь /
62.1%/ тусгай дунд боловсрол эзэмшсэн СУДАЛГААНЫ ЗОРИЛТ: хүмүүс байлаа.
о Одоо үед сувилагч нарт тулгамдаж буй нийгмийн асуудлууд, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодруулах
о Сувилагчдын өмнө тулгамдаж байгаа нийгмийн асуудлууд тэдний ажлын чанарт нөлөөлж буй эсэхийг судлах
о Цаашид сувилагчдын нийгмийн асуудлыг нааштай шийдвэрлэх, улмаар сувилахуйн тусламжийг сайжруулах арга замыг эрэлхийлэх
СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ:
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг УКНМЭ(15), УКТЭ(12), ЭНЭШТ (6), Төмөр замын (7), дүүргийн (10) эмнэлгүүд болон өрхийн (8) эмнэлэгт ажиллаж буй сувилагч нараас санамсаргүй түүврийн аргаар 58 хүнийг сонгон хамруулж судалгааг хийсэн.
2. Сувилагчийн хувийн амьдрал
2.1. Ам бүлийн дундаж тоо: 3.7±3
2.2. Гэрлэлтийн байдал: судалгаанд хамрагдагсдын 79.3% нь гэр бүлтэй боловч өрх толгойлсон эмэгтэйчүүд багагүй хувийг ( 20 % ) эзэлж байна.
2.3. Орон сууцны хангамжийн хувьд: Сувилагчдын 29.3% нь өөрсдийн эзэмшлийн орон сууцанд , 10.3% нь түрээсийн байранд, 56.8% нь гэр ( 17.2% ) буюу хашаа байшинд (39.6%) амьдарч байна.
2.4. Эрүүл мэндийн байдлаар: Асуултанд хариулсан байдлаас үзэхэд ихэнх нь (86.2% ) сайн биш гэж дүгнэжээ.
3. Сувилагчийн нийгмийн амьдрал
асуумжаас
3.1. Сарын үндсэн цалин ба нэмэгдэл хөлс: Сувилагч нарын 81 % нь сард 70000-110ООО (81 %) төгрөгний үндсэн цалинтай байгаа ба 51.7 % нь сар бүр 20000 хүртэл төгрөгийн нэмэгдэл хөлс авч байна. Эдгээр цалин хөлс нь эмнэлгүүдэд харилцан адилгүй байгаа нь ажиглагдлаа. Үүнд:
3.2. Үндсэн ажлаас гадүур эрхэлдэг ажил: Сувилагчдын 5.2% нь үндсэн ажлаас гадуур ямар нэг ажил эрхэлдэг байхад 94.8 % нь үгүй байна.
3.3. Үндсэн ажлаас гадуур ажил эрхлэхгүй байгаа гол шалтгаан нь цагийн боломжгүйгээс (51.7%) болдог байна.
3.4. Үндсэн ажлаас гадуур эрхлэх боломжтой хөдөлмөр: Судалгаанд оролцогсдын 63.8 % нь өөрийн мэргэжлийн чиглэлээр ажил эрхлэх боломжтой гэж үзсэн байхад 24.1 % нь мэргэжлээс гадна ажил хийх боломжтой гэжээ.
3.5. Өрхийн сарын дундаж орлого нь 188956.5+- байгаа ба зарцуулалтыг судалж үзвэл: өрхийн нийт орлогын 33.87 %-ийг хоол хүнсэнд , 16.85 %-ийгхувцасанд, 20.53%-ийг орон сууцны хөлсөнд, 13.2 %-ийг хүүхдийн хэрэгцээнд, 11.7 %-ийг сургалтанд, 10.57 %-ийг унаанд, 9.7 %-ийг ариун цэврийн хэрэгсэлд, 8.89 %-ийг утас интернетэд, харин 4% нь хадгаламжинд хийдэг гэж хариулсан байна.
3.6. Өрхийн орлогын хүрэлцээ: Ихэнх сувилагчдын (61.2%) өрхийн орлого нь амьдралд нь арай гэж хүрдэг, заримынх нь (32.8%) огт хүрэлцдэггүй байна.
3.7. Сүүлийн 10 жилд амьдралд гарсан өөрчлөлтийг тодруулахад судалгаанд хамрагдагсдын 43.1 %-д нь өөрчлөлт гараагүй, 25.9% д нь бага зэрэг сайжирсан , 20.7% д бага зэрэг дордсон үзүүлэлт гарч байна.
ажиллагсад оилгодоггүи гэсэн шалтгаануудаас болдог гэж тайлбарласан байна. Хэрэв өөр ажил санал болговол судалгаанд оролцогсдын 39.7% нь ажлаа өөрчлөх сонирхолтой , 19% нь ажлаа өөрчлөхгүй , харин 39.7 % нь энэ талаар мэдэхгүй гэжээ.
4.2. Мэргэжил дээшлүүлэх сургалтын талаар: Судалгаанд хамрагдагсдын дийлэнх нь /62.1%/ сүүлийн 1 жилд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан байгаа ба тэдний 50% нь сургалт ур чадвараа дээшлүүлэхэд нь тус болсон гэж үзсэн байна. Мэргэжил дээшлүүлэх асуудлыг 53.4% д эмнэлгийн удирдлага дэмждэг боловч сургалтанд хамрагдагсдын 94.4 % нь төлбөрөө өөрөө төлсөн байна.
5.Хамт олон байгууллагын дотоод харьцаа
Сувилагчдын 91.4 % нь эмч эмнэлгийн ажилчид болон эмнэлгийн удирдлага өөрсөдтэй нь хүндэтгэн харьцаж, хамтран гар нийлж ажилладаг ба бие биенээ сайн ойлгож чаддаг гэж хариулжээ. Мөн тэдний 67.2% нь эмчлүүлэгч өөрсдийг нь хүндэтгэж харьцдаг гэж хариулсан байлаа.
6. Ажлын байрны чанар
Сувилагчдын үнэлснээр тэдний ажиллаж байгаа орчин нь эрүүл таатай, аюулгүй байж чадахгүй / 46.6% / байгаа ба ажлын багаж тоног төхөөрөмж дутагдалтай, /67.2%/ тэдний амралтын болон ариун цэврийн өрөө ихэнхдээ / 91.3%/ шаардлага хангадаггүй байна.
7. Нийгмийн хангамж
4. Сувилагч мэргэжлийг сонгосон, ур чадвар, мэргэжил дээшлүүлсэн байдал
4.1. Сувилагч мэргэжлийг сонгосон шалтгаан: Сувилагчдын ихэнх нь (46.6%) сонирхсон хуваариа авч чадаагүй учраас энэ мэргэжлийг сонгосон байна. Ажилдаа сэтгэл хангалуун эсэхийг асуухад 44.8% нь хангалуун, 53.5 % нь хангалуун бус гэж хариулжээ. Ажилдаа сэтгэл хангалуун бус байгаагийн шалтгааныг тодруулахад: 39.7% нь цалин хангалтгүй, 31% нь ажлын ачаалал их, 29.3% нь хариуцлага өндөр, 26% нь сувилагчийн ажлыг хүмүүс ойлгодоггүй, 15.5% нь ажлын нөхцөл хүнд, 1.7% нь хамт
Нийгмийн хангамжаа сайжруулах талаар сувилагчдын өгсөн саналуудыг нэгтгэж үзэхэд 93.1% д цалин нэмэх, 63.8% нь ажилчдын орон сууцтай болох, 56.9% нь унаа хоолны мөнгө нэмэх, 55.2% нь хямд чанартай хоолоор үйлчлэх, 55.2% нь урт хугацааны бага хүүтэй зээлд хамруулах , 51.7% нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхийг санал болгожээ.
Судалгааны дүгнэлт:
1. Судалгаанд хамрагдагсдын дийлэнх (53.4%) нь 30-39 насны, 21-ээс дээш жил ажилласан (27.69), тусгай дунд боловсролтой (62.1% ) сувилагчид байлаа. Сувилагчийн хөдөлмөр нь өөрөө мэргэжлийн өндөр ур чадвар, дадлага туршлага зайлшгүй шаарддаг нарийн мэргэжил учир ажилласан жил, дундаж наслалт өндөр байгаа юм.
2. Сувилагчдын 56.8 % нь гэр буюу хашаа байшинд амьдарч байгаагаас харахад орон сууцны чанар, хангамж хангалтгүй байна.
3. Сувилагчдын сарын үндсэн цалин нэмэгдэл хөлсний хамт дунджаар 110.000 төгрөг, өрхийн сарын дундаж орлого нь 188956.5+-, өрхийн 1 гишүүнд ногдох хэмжээ 51069 төгрөг байгаа нь амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур байна. Өрхийн орлогын бүрдэлтийн дийлэнх хувийг судалгаанд хамрагдагсад өөрсдөө бүрдүүлдэг бөгөөд өрхийн нийт орлогын ихэнхийг нэн тэргүүний хэрэгцээгээ хангахад зарцуулж байна. / хоол,хүнс, хувцас, орон сууц/
4. Судалгаанд хамрагдагсдын дийлэнх нь ажилдаа сэтгэл хангалуун бус байгаа нь цалин хангалтгүй, ажлын ачаалал их байгаагаас болж байна. Сувилагчийн хөдөлмөрийн шинж чанар нь өөрөө цалингаас гадуур орлого олох цагийн боломж хомс, ажлын ачаалал их, хариуцлага өндөртэй атал хөдөлмөрийн мөн чанарыг үнэлэх үнэлэмж өөрийн хэлбэл цалингийн шатлал хэтэрхий бага байна.
5. Сувилагч нар өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарч сүүлийн 1 жилд сургалтанд өргөнөөр хамрагдсан байгаа нь тэдний ур чадвараа дээшлүүлэхэд нь тус болсон гэж үзэж байна. Харин мэргэжил дээшлүүлэх асуудлыг эмнэлгийн удирдлага нь дэмждэг боловч сургалтын төлбөрөө голдуу өөрсдөө төлсөн байна.
6. Хамт олон байгууллагын дотоод харьцаа эерэг уур амьсгалтай байдаг нь бидний судалгаанаас харагдлаа. Гэвч ажлын байрны чанар / ажиллах орчин эрүүл таатай аюулгүй байж чадахгүй, ажлын багаж тоног төхөөрөмж дутагдалтай, амралтын болон ариун цэврийн өрөө шаардлага хангахгүй/ хангалтгүй байна гэж үзжээ.
Цаашид тавигдах санал:
Бид судалгаанд оролцсон сувилагчдаас тэдний өмнө тулгамдаж байгаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, нийгмийн хангамжийг
сайжруулах талаар санал асуулга, өөрсдийн хийсэн судалгаанаас гарсан үр дүнд үндэслэн:
1. Төр нийгмийн зүгээс
a. Сувилагчдын цалингийн шатлалыг нэмэгдүүлэх
b. Урт хугацааны бага хүүтэй зээлд хамруулах
c. Сувилагчдад үзүүлэх нийгмийн урамшуулал, үнэлгээний тогтолцоог шинэчлэх
с1. Сувилагчдын нийгмийн асуудлыг сайжруулах, нийгмийн сэтгэл зүйд сувилагч мэргэжлийн нэр хүндийг нэмэгдүүлэх тал дээр хувийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх
2. Байгууллагын зүгээс:
a. Ажлын эрүүл, таатай, аюулгүй орчинг бүрдүүлэх
b. Унаа хоолны мөнгийг нэмэгдүүлэх, хямд чанартай хоолоор үйлчлэх
c. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх
с1. Ажилчдыг орон сууцаар хангах төрийн
үйлчилгээнд хамруулах
ө. Төлбөрт үйлчилгээ явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх ( эмнэлгийн төлбөрт үйлчилгээний тодорхой хувийг сувилагчдын урамшуулалд зарцуулах )