Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (034) 2007.No2(034)
ШИЛЖИН ИРЭЭД ИРГЭНИЙ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙГАА ИРГЭДИЙН НИЙГМИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ, АХУЙН НӨХЦӨЛ, АМЖИРГААНЫ БАЙДЛЫН ТАЛААР ХИЙСЭН СУДАЛГААНЫ УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ
( Судалгааны өгүүлэл )

Д.Оюунбилэг, Д.Оюунтунгалаг, Н.Цэцэгмаа, Ө.Ганчимэг, О.Чимэдсүрэн, Ц.Нямсүрэн
 

 
Абстракт

Монгол улсын хүн амын 2000 оны тооллогын дүнд 1990-2000 оны хооронд Улаанбаатар хотод шилжин суурьшсан хүмүүсийн тоо Иргэний бүртгэлийн байгууллагын мэдээнээс даруй 41.5 мянган хүнээр илүү байгаа нь иргэний бүртгэлгүй шилжин суурьшигсад их байгааг харуулж байна.

2000 онд хийгдсэн Монгол улсын хүн амын дотоод шилжих хөдөлгөөний микро түвшингийн судалгаагаар хөдөөнөөс шилжин ирэгсдийн 30 орчим хувь нь Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагт шилжин суурьшиж байна гэсэн дүгнэлт хийжээ.

Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын "Хүний эрх, эрх чөлөөний тухай 2003 оны илтгэл"-д "Иргэдийн эрх ноцтой зөрчигдөж байгаагийн нэг шалтгаан бол орон нутгаас нийслэл хотод болон төвийн бүсийн зарим аймгуудад шилжин суурьшигчидтай холбоотой хүндрэл нэмэгдсээр байна. Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас нүүн шилжүүлэггүй оршин сууж буй иргэд 47 863 буюу нийт хүн амын 7 хувийг эзэлж байгаа бөгөөд тухайн харьяалалгүй иргэдийн зардал тухайн дүүргийн төсөвт тусгагдаггүй учир эрүүл мэндийн болон байгууллагын хэвийн үйл ажиллагаанд болон шилжин ирэгсдэд бэрхшээл учирдагбайна..." гэждүгнэсэн байна. Хэдийгээр шилжилт хөдөлгөөний талаар чиглэл бүрээр судалгаа хийгдэж байгаа ч тэдний нийгмийн суурь тусламжийн хэрэгцээ, одоогийн хүртээмжийг цогц байдлаар гаргасан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг явуулах үндэс болж байна.
 

ЗОРИЛГО

Сонгосон дүүрэг аймагт шилжин ирэгсдийн нийгэм, эдийн засгийн байдал, тусламж үйлчилгээний хүртээмж, тулгамдсан асуудал, хэрэгцээг тогтоон тэдгээрийг шийдвэрлэх боломжийг тодорхойлох зорилгоор судалгааг боловсруулах шийдвэр гаргах түвшний нотолгоог бүрдүүлнэ.

СУДАЛГААНЫ АРГА, ХҮРЭЭ

Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, Дархан-Уул, Орхон аймагт шилжин ирсэн 225 иргэнтэй ярилцлага хийв.

Чанарын судалгааны аргыг ашиглан шилжин ирээд иргэний бүртгэлд бүртгүүлээгүй байгаа 225 иргэнтэй ганцаарчилсан ярилцлага хийн мэдээлэл цуглуулав. Судалгааны асуумж нь бүртгэл, эрүүл мэнд боловсрол, нийгмийн халамж, ажил эрхлэлт, соёлын саад гэсэн 5 хэсгээс бүрдсэн болно.

Бүртгэлийн хэсэгт шилжигч иргэн болон түүний гэр бүлийнхэн хуучин амьдарч байсан орон нутгаасаа хасалт хийлгэсэн эсэх, хасалт хийлгээгүй бол яагаад өнөөг хүртэл хасалт хийлгэж чадахгүй байгаа, хасалт хийлгэх болон иргэний бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой ямар бэрхшээлүүд тохиолдож, түүнийг хэрхэн даван туулсан, эрүүл мэнд, боловсролын хэсэгт сургууль, цэцэрлэгт хамрагдах болон бүртгэлгүйн улмаас эмнэлгийн тусламж авахад гарч байгаа бэрхшээл, мөн тусламж үйлчилгээнд хамрагдаж чадаагүйн улмаас эрүүл мэндээрээ хохирсон эсэх, нөхөн үржихүйн тусламжийг харьяа өрх, дүүргийн эмнэлгээсээ авч чадаж байгаа талаарх асуумжуудыг орууллаа.

Мөн нийгмийн халамжийн хэсэгт шилжин ирээд хүүхдийн сар бүр болон шинээр төрсөн хүүхдэд олгодог мөнгөн тэтгэмж, тэтгэвэр зэрэг нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаж чадаж байгаа эсэх, ажил эрхлэлтийн хэсэгт шилжин ирээд ямар замаар ажил хайж байсан, ажил олох болон эрхлэхэд ямар бэрхшээл тохиолдож байгаа болон ямар аргаар ажилтай болсон, шилжин суурьшигчдын ажил эрхлэлтийг дэмжихэд төрөөс ямар арга хамжээг авах, өөрсдийнх нь зүгээс юу хийх шаардлагатай байгаа талаар, шилжин ирээд шинэ орчиндоо дасахад өмнөх уламжлалт зан заншил, нутгийн аялга, хувцаслалтай холбоотой бэрхшээл учирч байгаа, түүнийг хэрхэн даван туулсан зэрэг соёлын саадтай холбоотой асуумжуудыг боловсруулан авлаа.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

Буртгэл тууний хамрагдалт. хамрагдаагуй шалтгаан

Шилжилт хөдөлгөөний талаар иргэдийн мэдлэг дутмаг учраас тухайн орон нутгаасаа хасалт хийлгэлгүй шилжснээс шилжин '    суурьшиж буй дүүрэг хорооны иргэний

бүртгэлд бүртгүүлээгүй байна.

Орон нутгаасаа хасалт хийлгэсэн ч ХААТР 24 маягт, мөн иргэний бичиг баримтыг гээгдүүлсэн, эсвэл иргэний үнэмлэхний сунгалтыг хийлгүүлээгүйгээс болж суурьшиж буй дүүрэг хорооны иргэний бүртгэлд бүртгүүлээгүй байна.Шилжиж буй орон нутгаасаа хасалт хийлгээд зөвшөөрөлгүй газар бууснаас суурьшиж буй дүүрэг хорооны иргэний бүртгэлд бүртгүүлээгүй байна.

Иргэний бүртгэл мэдээлэл албаны дараалал их, их материал шаарддаг, олон шат дамжлагатай, орон нутгаас шилжин ирэгсдийг бүртгэх хуваарь зохимжгүй, хэзээ, хэдэн цагт хүлээн авдаг талаар мэдээллийн хүртээмж муу учир олон дахин очих шаардлагатай болдог, бүртгэлийн байгууллагын ажилчид хүнд сурталтай зэргээс болж бүртгүүлэх гэж байгаа иргэдэд хүндрэл учирч байна.

Шилжин ирж буй иргэд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг тухайн орон нутгаас төлүүлж байгаа учраас шилжилт хийлгэх гэж очиход нь аймаг, сумын захиргаа шилжилтийг хийж өгдөггүй, эсвэл хүүхдийнх нь сургалтын
төлбөрийг цуцлах болдог учир шилжүүлгийг хийлгэдэггүй байна.

Эруүл мэнд, боловсрол

Сургууль цэцэрлэгт хүүхдийг оруулах гэхээр бүртгэж авдаггүй, үүнтэй холбоотой хүүхэд сургуулиас завсардцаг, шилжин ирсэн хүүхдүүдэд багш нар ялгавартай ханддагаас хүүхэд хичээлдээ суух дургүй байдаг байна.

Шилжин ирэгсэд хаягийн бүртгэлгүй, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шилжүүлэг хийлгүүлээгүй, төлбөрийн чадваргүй учир даатгалаа төлөөгүй учир эрүүл мэндийн тусламжийг авахад бэрхшээлтэй байдаг байна. Мөн албан ба албан бус секторт ажилдаггүй учраас эрүүл мэндийн даатгал төлөгддөггүй байна.

Бичиг баримтын зөрчилтэй, эрүүл мэндийн даатгалын дэвтэргүй, шилжин ирсэн дүүрэг хороондоо бүртгэлгүй учир яаралтай тусламжийн үйлчилгээ, I, II, III дугаар шатлалынг эмнэлгийн үйлчилгээг авч чаддаггүй, авах тохиолдолд төлбөр төлдөг, эсвэл танил талаараа ярьж эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагддаг, группын сунгалтыг хийлгэж чаддаггүй.

Нийгмийн халамж,ахуйн нөхцөл

Шилжилт хийлгээд тухайн амьдарч байгаа хороондоо бүртгэл хийлгэж чадаагүй учир нийгмийн халамж үйлчилгээ /хүүхдийн сар бүр олгох тэтгэмж, шинээр төрсөн нярайн тэтгэмж, тэтгэвэр, нэн ядуу иргэдэд олгох тэтгэмж, бусад нийгмийн халамжийн бусад үйлчилгээ/ -нд хамрагдаж чадаагүй.

Шилжин ирэгсэд шилжүүлгээ хийлгүүлээгүй учир газрын зөвшөөрөл олдохгүй, эсвэл зөвшөөрөлгүй газар бууснаас цахилгаанд холбогдож чаддаггүй, амьдарч байгаа орчин нь эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй, хог хаягдал болон бохир усыг ил задгай хөрсрүү хаядаг, гудамж талбай харанхуй, гэрэлтүүлэг муутай байна.

Нийгэм соёлын саад

Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд царай зүс, өмссөн хувцас, нутгийн аялганаасаа ичиж бусадтай чөлөөтэй харьцаж чаддаггүй, танил талгүй, дэмжиж туслах хүнгүй, мэргэжил боловсролгүй учир ажил олдохгүй, амжиргаагаа залгуулахын тулд албан бус сектерт цалин багатай, ажлын уртасгасан цагаар ажилладаг байна.

ДҮГНЭЛТ

Шилжин ирээд иргэний бүртгэлд бүртгүүлээгүй байгаа шалтгаан нь

Иухайн орон нутгийн бүртгэлээс хасалт хийлгээгүй.шилжин ирээд буух хаяг нь тодорхойгүй, иргэний үнэмлэх.төрсөнмй гэрчилгээ, ХААТР 24 маягтыг гээгдүүлсэн, иргэний үнэмлэхний сунгалт хийлгээгүй зэрэг болно.

2.Иргэний бүртгэлд бүртгүүлээгүй учраас хүүхдийн сар бүр олгох тэтгэмж, шинээр
төрсөн нярайн тэтгэмж, тэтгэвэр, нэн ядуу иргэдэд олгох тэтгэмж болон бусад нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна.

З.Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шилжүүлэг хийлгээгүй, даатгалын хураамжийг төлөөгүй, харьяа хорооны өрхийн эмнэлэгийг мэдэхгүй, өрхийн эмчийн бүртгэлд ороогүйгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжгүй байна.

4.Шилжин ирэгсэд шинэ орчинд ирэхэд хуучин уламжлал зан заншил, амьдралын хэв маяг алдагдах, нутгийн аялганаас болж бусадтай ойлголцохгүй байх зэрэг нийгэм соёлын хувьд бэрхшээлтэй тулгардаг байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1349
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК