Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (034) 2007.No2(034)
ДОЛГИОТСОН ГИШҮҮНЭ
( Судалгааны өгүүлэл )

П.Батхуяг

 
Абстракт

НЭРШИЛ:

-    Өөр нэрс: Гишүүнэ, Айргана(7,78)

-    Орос: Ревень волнистый (ге\л/ес1 хэмээх эртний перс үгээс гараятай)

-    Патин: КНеит ипс^и1а1ит I.,

-    Хятад: Да-хуан(72)

-    Түвэд: Жумза ????? (5,15,18,21), бас Шимшин(76,9)Бадма зарин-урт үндэст лянхуа, Шившин-нягт мод, Домнаг хачү-хар баавгайн амны ус, Сэрбо оддан-шар гэрэл төгөлдөр, Зава шин-хөрөнгөт мод, Са ог жалбо-газар доорхи ялгуусан, Сэрдог-алтан өнгөт хэмээх өөр нэрүүдтэй(б).

Овог: Тарнын овог (Ро1удопасеае).

Догиотсон гишүүнэ нь Тарнын овгийн Гишүүний зүйлийн олон наст өвслөг ургамал болно.

Тархац: Тэрээр Монгол орны ургамал газар зүйн Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Дундад Халх, Дорноговь, Говь-Алтайн тойргоор, тэдгээрийн хоорондын хээрийн ба ойт хээрийн бүсийн уулын хажуу, гуу, жалга, голын эргийн хайрга, эргийн чийглэг нуга, шугуй, ам хавцал, хад цохио, бут, сөөг, ширэнгэд тархан ургана. Тарваганы дошин дээр элбэг ургадаг(7,18,19).

Ногоон навчийг тэмээ тааруу, хатсаны дараа бог мал нилээд иднэ(79).

Нөөц: Маш их.

Ургамал зүйн шинж: Навчис 10-20см урт бариултай, гурвалжиндуу, өндгөрхүү, 10-40 см урт, үндэс орчмынх нь дэрэвгэр, ихэд долгионтсон захтай, үрчгэр, навчны дээд, доод тал илбэрэг ихтэй, баг цэцэг нарийхан, жимс хүрэн 8 мм урт, 50-100см өндөр(79) хөндий иштэй, урт шилбэтэй цагаан цэцгүүд цэцэгт иш, мөчрийн оройг бөгжлөн байрлаж улмаар том залаа баг цэцэг үүсгэнэ. \/1-\/11 сард цэцэглэнэ(75,79).
 

Дорно Дахины Уламжлалт Анагаах Ухаанд хэрэглэх:

■    Амт чанар: Тус эм бол гашуун, исгэлэн амттай, шингэн, хөнгөн, хөлбөрөнхий, ширүүн, сэрүүн чанартай(6,9,76).

■    Эрдэм чадал, үйлдэл:

*    Туулгах, халууныг арилгах, хорыг тайлах, яр шархыг анагаах, идээг шингээх чадалтай(76).

*    Хорын халуун, савны халуун, бадганыг туулган(2,8,77) хорыг тайлан, яр шархыг анагаана(7).

*    Шар ус, усан хаванг туулгана. Идээ ямагт дотор байхыг бөөлжүүлэлгүйгээр цагдан туулгана(б).

*    Бадган болон сав эрхтэний шарын өөрчлөлтийн үед тустай (3) хэмээн түүний үндэсийг туулгах, гэдэсний хижгийг анагаах, хорыг тайлах, идсэнийг шингээх зэрэг зорилгоор хэрэглэж байсан.

*    Найрлагат эмийн бүрэлдэхүүн болох нь: Алтан бөөр-25, Хөө-8, Гишүүнэ-15(9,76), Гишүүнэ-3, Гишүүнэ-6, Хорын ерөнхий дарлага, Шижид-6(76), Аглиг-4, Шимшин-6, Жумз-5 зэрэг найрлагат уламжлалт эмийн бүрэлдэхүүнд орно(7).

■    Монголчууд уг ургамлыг унага тугалын баас хатахад хэрэглэдэг.

*    Түүний навчны бариулыг хүнсэнд хэрэглэдэг болно(20).

■    Хятад эмнэлэгт Гишүүний үндэсний эмчилгээний чанарыг 5000 гаруй жилийн өмнөөс мэддэг байсан бөгөөд түүнийг "гайхамшигт шар үндэс" хэмээн нэрлэж бэлдмэлийг нь хоолны дуршилыг нэмэгдүүлэх, цөс хөөх(бага тунгаар) болон өтгөн хаталтыг эмчлэх(их тунгаар) зорилгоор хэрэглэж байжээ(20). IX зууны үед Арабын эмч нар түүнийг хятадаас дамжуулан мэддэг болсон байна. Харин XIII зуунд Европчууд Марко Поло(Юан улсын үедХубилай хааны дэргэд 17 жил байсан)-гоор дамжуулан түүнийг эмчилгээнд хэрэглэх мэдээллийг авчээ. Харин Оросын судлаач Н.М.Пржевальский 1871-1873 оны үед төв Ази-д судалгааны экспедицээр

явах үедээ уг ургамлын үрийг Марко Поло тарималжуулах зорилгоор авч явсан болохыг батлан тодорхойлжээ(72).

Чингис хаан 1227 онд Тангудыг байлдах үед цэргийн дотор хижиг өвчин гарахад Елүй Чуцай энэ ургамлаар эмчилж олон хүний амийг аварсан хэмээн Их юан Улсын сударт тэмдэглэн үлдээжээ.

ШИНЖЛЭХУХААНЫ СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Химийн найрлага:

*    Долгиот гишүүний үндэс, үндэслэг ишинд антрагликозидууд 2-3%, танногликозид нэлээд хэмжээгээр агуулагдана. Антрагликозид задрахдаа реум эмодин, хризофаны хүчил, реин, оксиметилантрахинол ба гашуун бодисоос гаралтай бусад изомерүүд болж хувирна(22). Үндэслэг ишинд мөн стильбен {рапонтигенин) агуулагдана (15).

*    Мөн үндсэнд нь үндсэнд 9.6-11.6% эдээлэг бодис, антрахинон 2.58%, хризафенол 0.17-0.48%, эмодин, фисцион, алоэ-эмодин, рапонтин, реин, түүний монометилийн эфир, стильбен (рапонтигенин)(15), нийтазотО.7%, уураг4.37%, моносахарид 4.8% мөн алкалоид тус тус агуулагддаг байна(4).

*    Түүний навчны бариулд эдээлгийн бодис 5.72-6.9%, сахар 3.3-4.61 % хүртэл, тослог 2.83-5.09%(15), алимны, шоргоолжны ба аскорбины хүчлүүд агуулагддаг ажээ(20).

*    Долгиотсон гишүүний газрын дээрх хэсэгт 2.8-4.2% эдээлгийн бодис, флавоноид, кофейн болон галлын хүчил, катехин(75),

*    Навч, жимсэнд Е,С,К,РР витаминууд, каротин, навчинд эдээлгийн бодис 3.03-5.53% хүртэл, хурган чихний, дарс, малеон, алимны зэрэг 6 хүчлээс бүрэлдсэн органик хүчил 3.5% хүртэл, сахар 4.8% хүртэл агуулагдана(75).

*    Долгиотсон гишүүний ерөнхий үнслэг үндсэнд нь 25.047%, навчинд 13.19%, навчны бариулд 23.345% байна(70).

*    Түүний усанд хандлагдах бодисын хэмжээ үндсэнд нь 40.5%, навчинд 23.07%, навчны бариулд 19.56% байгаа ба харин 10%-ийн этилийн спиртэнд хандлагдах бодисын хэмжээ үндсэнд нь 53.7%, навчинд 18.64%, навчны бариулд 17.35% байдаг ажээ(70).
Эмчилгээний үйлдэл, механизм, хэрэглээ:

Эм судлалын туршилт судалгаагаар дараах механизмуудаар нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Үүнд:

■ Гишүүний үндэс, үндэслэг ишинд агуулагддаг ап1Ьгади1попе д1усоз1с]е, зеппоз1с1е А-Р болон гЬе1по51с1е А-0 нь түүний биологийн идэвхийг нөхцөлдүүлдэг байна(23). Антрагликозид нь амьтны хоол боловсруулах замд задарч реум-эмодин ба хризофаны хүчил болж хувирдаг. Эдгээр бий болсон бодисууд гэдэсний салст бүрхүүлийн рецепторуудыг цочроож ходоод, гэдэсний моторын ба шүүрлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, туулгах нөлөөлөл үзүүлдэг(74). Харин түүний үйлдлийн ионы механизм нь түүний бэлдмэл бүдүүн гэдэсний хөдөлгөөнт чанарыг ихэсгэхийн зэрэгцээ гэдэсний ханаар шингэн шимэгдэх явдлыг саатуулна. АТФ-аза хамааралт Ыа^/К' солилцоогсаатуулан хлорын сувгийг хориглодог. Үүний улмаас бүдүүн гэдсэнд усны хуримтлал ихэсдэг хэмээн тайлбарлаж байна(23).

*    Харин танногликозид нь аргаах, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ(74,20). Иймээс гишүүний үндэсний бэлдмэлүүдийг:

*    Бага тунгаар хэрэглэхэд ходоод гэдэсний хөдөлгөөний ба шүүрлийн ажиллагааг идэвхжүүлж, хоол боловсруулалтыг сайжруулах нөлөө үзүүлнэ(22).

*    Дунд тунгаар хэрэглэхэд бэлдмэлийн дотор байгаа танногликозидууд зонхилон нөлөөлж аргаах үйлдэл үзүүлдэг учраас гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удаашран гэдэсний агуулагдахуун өтгөрч гүйлгэлт зогсох ба үрэвсэл намжина(22).

*    Мөн бэлдмэлийг их тунгаар хэрэглэх юм бол гэдэсний салст бүрхэвчийг хүчтэй цочроож гүрвэлзэх хөдөлгөөнийг хүчтэй болгон туулгах үйлдэл үзүүлэхийн(22) зэрэгцээгээр рефлексийн замаар нөлөөлөн аарцгийн хөндийн эрхтнүүдийн цусны судсыг өргөсгөн цус ихээр юүлэгдэх нөхцөлийг бий болгодог. Иймээс жирэмсэн эх, хээлтэй малд гишүүнийг их тунгаар хэрэглэдэггүй байна.

*    Үүнээс гадна гишүүний үндэслэг ишэнд агуулагддаг антрагликозидууд нь микробын эсрэг сулавтар нөлөөтэй болно.

■    Мөн гишүүн нь эдийн нөхөн төлжиптийг хурдасгах, шархны эдгэрэлтийг түргэсгэхээс гадна цөс ялгаралтыг ихэсгэх үйлдэл үзүүлдэг.

Ургамалын бичил бүтэц.

Үндэс: хөндлөн огтлолоороо дугуй хэлбэртэй, гадна талаараа перидермийн давхраатай, түүнтэй залгаа олон эгнээгээр байрласан гадаргын паринхимтэй, коллатераль хэлбэрийн дамжуулах багц цацраг хэлбэрээр үндсэн паренхим шигүүдүү байрлана(7).

Орчин үеийн анагаах ухаанд хэрэглэх нь.

Түүний үндэснээс бэлтгэсэн:

•    Ра/у/з гасНаз КНе/ (гишүүний үндэсний нунтаг)

■    ТаЬи1аКае гасЛс! Р/?е/ (гишүүний үндэсний шахмал):

Ех^гас^ит КЬе! 5/ссит (гишүүний үндэсний хуурай ханд) (17) зэрэг бэлдмэлүүд байх бөгөөд тэдгээрийг цусан суулга, гэдэсний хижиг, хий хагдаж гэдэс дүүрэх, гэдэс хүчтэй базлан өвдөх, өтгөн хатахад хэрэглэнэ(7).

■    Бэлдмэлүүдийн дотуур хэрэглэхдээ нэг удаагийн тунд гидроксиантрацены уламжлал 10-ЗОмг байхаар тооцон хэрэглэнэ(23).

•    Шахмал нь 0.5гр-аар савлагдах бөгөөд нунтаг болон шахмалыг насанд хүрэгчдэд 0.5-2.0гр-аар, 10-14 настай хүүхдэд 0.5-1.Огр, 7-9 насанд 0.25-0.5гр, 5-6 насанд 0.2гр, 3-4 насанд 0.15гр, 2 настай хүүхдэд 0.1гр-аар хэрэглэх ба харин 2-оос бага настай хүүхдэд хэрэглэхгүй.

•    Нунтагийг гадуур шарханд цацаж хэрэглэж болно.

•    Хуурай ханд нь 3%-иас багагүй антрацены уламжлал агуулах бөгөөд түүнийг наснаас хамааран 0.1-2.0гр хүртэл тунгаар тооцон хэрэглэдэг(77).

Цээрлэл, болгоомжлол: Ходоод гэдэсний замд бөглерөлттэй, хавдартай, хөндий нарийссан, тонус алдагдан саажсан болон ус, давс ихээр алдсан үед хэрэглэхгүй. Мухар олгойн үрэвсэл, Кроны өвчин, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, бүдүүн гэдэсний цочролт хам шинжийн үед хэрэглэхгүй. Мөн гэдсээр хүчтэй хатгаж өвдөх, шамбарам, нефрит болон шалтгаан тодорхойгүй хэвлийн өвдөлт, бөөлжилт зэргийн үед хэрэглэхгүй. Мөн дараах өвөрмөц нөхцөлүүдэд хэрэглэдэггүй болно(23). Үүнд:

Жирэмсний категор ЫГС (урагт сөрөг нөлөө үзүүлэх эсэх нь судлагдаагүй болно). Иймээс жирэмсэн үед хэрэглэхийг хориглоно.
■    Хохүүл эхэд: Антраносдын метаболитууд нь хөхний сүүгээр ялгардаг тул хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно(23).

Бага насны хүүхэд: 10-аас доош бага насны хүүхдэд хэрэглэх нь зохимжгүй гэж үздэг (23).

Харилцан нолоөлөл:

*    Ууж хэрэглэсэн эмүүдийн шимэгдэлтийг саатуулна.

■    Зүрхний гликозидтой хамт хэрэглэвэл кали алдагдах сөрөг нөлөө ихэснэ.

■    Шээс хөөх эмүүд, кортикостероидууд, хинидин зэрэг зүрхний хэм алдалтын эсрэг нөлөөт эмүүдтэй хамт хэрэглэхгүй(23).

Гаж нөлоө: Ердийн тунгаар хэрэглэж буй үед гэдэс базлах хам шинж үүсч болох бөгөөд тэгвэл тунг багасгана. Хэт удаан хугацаагаар хэрэглэвэл эрдэсийн тэнцвэр алдагдан гипокалиеми, гипокальциеми, метаболизмын ацидоз, малабсорбци, жин алдах, альбуминури, гематурийн шинжүүд илэрч болзошгүй. Мөн өндөр настанд бие сулрах, ортостатик гипотензи үүсч болох юм. Басхүү арьс, салст меланжин нөсөөжиж болно(23).

Хордлого: Тун хэтэрвэл суулгалт хэт ихсэн шингэн алдаж ус, эрдэсийн тэнцвэр алдагддаг. Түүнээс сэргийлэхийн тулд ялангуяа хүүхэд болон өндөр настанд шингэн, түүний дотор эрдэс, калийг нөхөж байх шаардлагатай(23).

Өвөрмөц хөрон чанар: Гишүүний үндэс хорт хавдар үүсгэж байсан тухай мэдээлэлгүй. Харин антраноид агуулсан бэлдмэлийг хэт удаан хэрэглэвэл бүдүүн-шулуун гэдэсний хорт хавдар үүсгэж болох тухай таамаглал байдагболно(23).

Монгол улсын стандарт:

*    Түүхий эд: МЫЗ 3303 : 1994 (6).

*    Шахмал, 0.5гр.: МЫЗ 4447 : 1997(7).

Түүхий эдийг бэлтгэх:

*    Гишүүний үндэсийг хавар 4-5-р сар, намар 9-10-р сард ургалт зогссон тайван байх үед нь түүж бэлтгэнэ(7). Үндэс ба үндэслэг ишийг шороог цэвэрлэн хүйтэн усанд угаан, ялзарч харлаж муудсан хэсгээс салган 3-4см зузаантайгаар хэрчиж сэрүүн газар хатаана. Агаар сайтай сэрүүвтэр газар 5 жил хүртэл хадгалж болно(73).

Түүхий эдийн шаардлага:

* Эмийн түүхий эдээр бэлтгэсэн Гишүүний үндэс нь хүрэн шар, шаравтар, улбар шар өнгөтэй, өвөрсөц эхүүн үнэртэй, аргуун амттай, 10%-с ихгүй чийглэгтэй, органикхольц 0.5%-с ихгүй, эрдэс хольц 1.0%-с ихгүй, ялзарсан хөгцөрсөн ба хортон шавьжинд идэгдээгүй байна (7).
 

Ном зүй

1. Алтансүмбэр П. Анагаах ухааны дөрвөн ерөндөг. ӨМАХХ., 1990он, т: 335.

2. Анагаах ухааны дөрвөн үндэс. ӨМАХХ, 1978., т: 139.

3. Асеөва Т.А., Дашиев Д.Б., КудринА.Н., Төлмачева Е.Л., Федотовских Н.Н., Хапкин И.С. ЛекарствоведениевТибетской медицине. Новосибирск, \\\\\\\"НАУКА\\\\\\\", 1989.

4. Бүүвэйхүү Д., Амбага М., Батхуяг П. Шижид-бжорын фитохимийн зарим судалгаа //Онош сэтгүүл, УБ., 2006 он, №4, т: 41-42.

5. Гаммерман А.Ф., Семичев Б.В. Словарь тибетско-латино-русских названий лекарственного растительного сырья, применяемого в тибетской медицине. Улан-Удэ, 1963, №570.

6. Дагвацэрэн Б., Хишигжаргал Л., Наранцэцэг Г., Туул Л., Наранцэцэг Д., БархасдоржД. Уламжлалт эмт бодис, жорын хяналтын лавламж. УБ., 2003 он, т: 10.

7. Дагвацэран Б., Наранцэцэг Г., хишигжаргал Я, Зина С., ОюунЗ., Батчимэг Ө. Ургамлын эмийн зохистой хэрэглээний гарын авлага. УБ., 2005 он, т: 162-163.

8. Данзанпунцаг. Хир үгүй болор эрх. XVII зуун, түвэд судар.

9. Дундад улсын анагаах ухааны нэвтэрхий толь. Монголын уламжлалт анагаах ухаан. Дээд дэвтэр. ӨМШУТМХХ, Уланхад, 1991, т:562-563.

10. Дүнгэрдорж Б., Баясгалан Б., Пүрэвсүрэн М. Долгиотсон гишүүн эмийн ургамлын түүхий эдэд тодорхойлсон тоон үзүүлэлтийн дүн //Онош сэтгүүл, УБ., 2006 он, №4, т: 3-5.
11. Жамбалдорж. Гайхамшигт баясгалант нүдэн чимэг. XIX зуун, Модон барын судар (түвэд).

12. Ибрагимова В. С. Китайская медицина. Москва, \\\\\\\"АНТАРЕС\\\\\\\", 1994., стр: 405-408.

13. Ивашин Д.С., и др. Справочник по заготовкам лекарственных растений. Киев. \\\\\\\"УРОЖАЙ\\\\\\\", 1989.208-209.

14. Ковалева Н.Г. Лечение растениями. Издательство \\\\\\\"Медицина\\\\\\\", Москва, 1972., стр: 203-207.

15. Лигаа У. Монголын уламжлалт эмнэлэгт эмийн ургамлыг хэрэглэх арга ба жор. Дэд дэвтэр, УБ., \\\\\\\"АРЦОТХХК\\\\\\\", 1997он, т: 60,173-175.

16. Лувсан. Монгол эмийн судлал. ӨМҮХХ., 1991 он, т: 496-498.

17. Машковский М.Д. Лекарственные средства. Часть I, Москва, \\\\\\\"Медицина\\\\\\\", 1993, стр: 418-419.

18. Монгол орны ашигт ургамлын зурагт лавлах. I боть, УБ., 2003 он, т: 184.

19. Өлзийхутаг Н. БНМАУ-ын бэлчээр, хадпан дахь Тэжээлийн ургамлын таних бичиг. УБ., \\\\\\\"Улсын хэвлэлийн газар\\\\\\\", 1985 он, т: 156.

20. Растительные лекарственные средмтва(редактор Н.П.Максютина). Киев, \\\\\\\"Здоров\\\\\\\'я\\\\\\\", 1985, стр:214-215.

21. Хайдав Ц., Чойжамц Д. Улсын нэр томъёоны комиссын мэдээ. №61. УБ., ШУА-ын хэвлэл, №325.

22. Хайдпав Ц., Меньшикова Т.А. Лекарственные растения в Монгольской медицине. УБ., 1978, стр: 113-115.

23. \\\\\\\\А/НО топодгарНз оп 5е1ес1ес1 МесНапаI Р1ап1з. Үо/ите 1. вепеуа, 1999, р: 231-236.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4556
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК