Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (034) 2007.No2(034)
ХҮҮХДИЙН БӨӨРНИЙ АРХАГ ДУТМАГШЛЫН ШАПТГААН БА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ АСУУДАЛД
( Судалгааны өгүүлэл )

Л.Дашиймаа, М.Цэндсүрэн, Э.Лувсандагва,
 

 
Абстракт

Манай оронд хүүхдийн өвчлөпийн дотор бөөрний эмгэг III байранд орох бөгөөд тэдгээрийн 0.4% нь бөөрний архаг дутмагшилд хүргэдэг байна (Э.Лувсандагва, 1990). Түүнчлэн сүүлийн 5 жилд ЭНЭШТ-ийн бөөр, булчирхайн эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн 1.4% нь бөөрний архагдутмагшилтай, мөн хугацаанд тустасагт эндсэн хүүхдүүдийн 74% нь бөөрний архаг дутмагшилаас шалтгаалсан байна.

Ийнхүү манай оронд бөөрний эмгэгтэй, түүний хүндрэл болох бөөрний архаг дутмагшилтай хүүхдүүд цөөн биш тохиолдож, тэдгээрийн дийлэнх нь өвчлөлийнхээ хожуу үед эмчид хандаж байгаа нь практик амьдралаас харагдаж байгаа юм. Энэ талаар хийгдсэн судалгаа шинжилгээний ажил манай оронд одоогоор байхгүй байна.

Иймд бөөрний архаг дутмагшлын шалтгаан, уг эмгэгээс урьдчилан сэргийлэх арга замыг өөрийн орны нөхцөлд боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байна.
 

СУДАПГААНЫ АЖЛЫН ЗОРИЛГО
Хүүхдийн бөөрний архаг дутмагшлын шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийг өөрийн орны нөхцөлд илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх аргыг боловсронгуй болгоход уг судалгааны ажлын зорилго оршино.

СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛТ

1.    Бөөрний архаг дутмагшлын шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулахын тулд бөөр, булчирхайн тасагт бөөрний архаг дутмагшил оноштой хэвтэн эмчлүүлэгсдийн өвчний түүхийг судалж үр дүнг тооцох

2.    Бөөрний архаг дутмагшлын насны хамаарлыг тодруулах

3.    Бөөрний архаг дутмагшлын улмаас эндэгсдийн эндэгдлийн байдалд дүгнэлт хийх

4.    Бөөрний архагдутмагшлаасурьдчилан сэргийлэх аргыг боловсронгуй болгох чиглэлээр зөвлөмж гаргах

СУДАЛГААНЫ МАТЕРИАЛ, АРГА ЗҮЙ

Судалгааг ЭНЭШТ-ийн бөөр булчирхайн эмгэг судлал, бөөрний мэс заслын тасагт 2000-2004 онд хэвтэн эмчлүүлсэн буюу хяналтанд эмчлүүлсэн бөөрний архаг дутмагшилтай 1-16 насны 50 хүүхдийн дунд хийж гүйцэтгэсэн болно.

Бид судалгааг Европын хүүхдийн бөөр судлаачдын IV их хурлаас гаргасан БАД-ын оношлогооны шалгуурыг ашиглан (сийвэнгийн креатинин, мочевины өсөлтийн түвшингийн үзүүлэлтийг креатинин 0,177ммоль/л буюу 160мкмоль/л-с их, мочевин 8,Зммоль/л~с их) явуулсны зэрэгцээ хэт авиа, рентген шинжилгээ, цус, шээсний шинжилгээг судалгаандаа ашигласан болно.

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд 159 асуумж бүхий картыг бөглөн үр дүнгийн статистик үзүүлэлтийг тооцон гаргалаа.

СУДАЛГААНЫ ЯВЦ БА ҮР ДҮН

Бидний судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 23 нь Бөөр-Булчирхайн тасагт 2000-2002 онд, харин 27 нь 2003-2004 онд уг өвчний улмаас хэвтэн эмчлүүлсэн, бидний хяналтанд байсан хүүхдүүд болно.

Өвчний түүхийн судалгаагаар бөөрний архаг дутмагшлын шалтгаанд бөөрний түүдгэнцэрийн архаг, түргэн даамжрах үрэвсэл 11 (47.8%), Шенлейн-Генохын нефрит 5(21.7%), бөөр шээсний замын гажиг 5(21.7%), удамшлын нефрит 2(8.7%)-г тус тус эзэлж байв(3ураглал 1)-

Зураглал 1. Бөөрний архаг дутмагшлын шалтгаан (өвчний түүхийн судалгаагаар)

Харин хяналтанд эмчлэгдсэн хүүхдүүдийн дотор бөөрний түүдгэнцэрийн архаг, түргэн даамжрах үрэвсэл 14(51.8%), Шенлейн-Генохын нефрит 2(7.4%), бөөр шээсний замын гажиг 7(25.9%), удамшлын нефрит 3(11.1%), бөөр шээсний замын чулууших өвчин 1(3.7%)-г тус тус эзэлж байв(3ураглал 2).

(хяналтанд эмчлэгдсэн хүүхдийн байдлаар)

 

Бөөрний архаг дутмагшилд хүргэж буй шалтгаануудын дотор бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл 25(50%), Шенлейн-Генохын нефрит 7(14%), бөөр шээсний замын гажиг 12(24%), удамшлын нефрит5(10%), бөөр шээсний замын чулууших өвчин 1(2%)-г тус тус эзэлж байв {Хүснэгт 1).

Хүснэгт 1.

Бөөрний архаг дутмагшлын шалтгаан

БАД-ын шалтгааны дотор түүдгэнцрийн архаг үрэвсэл, Шенлейн-Генохын нефрит давамгайлж (32 тохиолдол 6уюу64%), удаах байранд БШЗ-ын гажиг (12 тохиолдол буюу 24%), удамшлын нефрит (5 тохиолдол буюу 10%>), БШЗ чулуужих өвчин (1 тохиолдол) оношлогдсон байна. Энд оношлогдсон БШЗ-ын гажгийн 4-д тархи нугасны ивэрхий түүнтэй холбоотой үүссэн хоёр талын усжилт-2, гадна бэлгийн хөгжлийн гажиг-1, төрөлхийн хэлгүй, дүлий-1 гэх зэрэг бусад гаж хөгжил тус тус хавсарсан байв.

Насны хувьд БАД 9-16 насны хүүхдэд (94%) голчлон тохиолдож байна. Тухайлбал нийт БАД-тай хүүхдийн 26% нь 9-11 насанд, 68% нь 12-16 насанд угэмгэгтохиолджээ(Х/снэгт

2).
 

Хүснэгт 2. Бөөрний архаг дутмагшил үүссэн насны байдал

БАД-тай хүүхдийн 58% нь эрэгтэй, 42% нь эмэгтэй хүүхэд байна. Эндээс харвал БАД эрэгтэй хүүхдэд охидоос 1.38 дахин олон тохиолдсон байна(Хүснэгт 2).

Бидний судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 12(38%) нь бөөрний архагдутмагшлын улмаас эндсэн ба тэдгээрийг өвчний ангиллаар нь авч үзэхэд бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл 6(50%), Шенлейн-Генохын нефрит 3(25%), бөөр шээсний замын гажиг 2(16.6%), удамшлын нефрит 1(8.3%) байв(Зураглал 3).

Бөерний архаг дутмагшлын үед зонхилон илрэх эмнэл зүйн шинжүүдийг түүвэрлэн үзвэл цусанд креатинин, үлдэгдэл азотын хэмжээ ихэссэнтэй холбоотойгоор ядрах, сульдах (82%), хоолны дуршил муудах (80%), бөөлжих (40%) ерөнхий хордлогын шинжүүд мөн түүдгэнцрийн анхдагч өвчин БАД-д шилжсэнтэй уялдан артерийн даралт ихсэх (46%), хавагнах (30%) шинж илэрч 6ат(Хүснэгт 3).

Хүснэгт 3.

Бөөрний архаг дутмагшлын үед зонхилон илрэх эмнэл зүйн шинжүүд

Хүүхдэд арьс цонхийх шинж БАД-ын 50%-д нь илэрсэн бөгөөд энэ шинж нь креатинин үлдэгдэл азотын хэмжээ нэмэгдэхээс өмнө илэрдэг БАД-ын анхны шинж болох тухай бичигдсэн байдаг. Харин эдгээр өвчтөний 56%-д нь цангах, их уух, шээсний хэмжээ ихэссэн нь судалгаанд хамрагдсан БАД-ын 29 тохиолдол бөөрний үйлийн парциаль дутмагшлын шатанд оношлогдсон болон БАД үүсгэх шалтгааны дотор удамшлын ба төрөлхийн өвчний эзлэх хувь багагүйтэй холбоотой байна(Хүснэгт 3).

Бид 4-р хүснэгтээр БАД-ын үе дэх бөөрний үйл ажиллагааны алдагдлын байдал, зарим лабораторийн үзүүлэлтийг харьцуулан харуулав. Бөөрний үйлийн парциаль дутмагшлын үед цусны креатинины дундаж хэмжээ (204.5±8.2мкмоль/л) хэвийн үзүүлэлтээс ялимгүй их, харин сийвэнгийн бикарбонат (16.7±1.2ммоль/л), захын цусны гемоглобин (90±5.0г/л), эритроцитийн (2.6±0.1сая) дундаж үзүүлэлт нилээд хэмжээгээр буурсан байв(Хүснэгт 4).

Хүснэгт 4.

Бөөрний архаг дутмагшлын лабораторийн зарим үзүүлэлт

Бөөрний үйлийн бүрэн дутмагшлын үед креатинины    дундаж    хэмжээ

(562.7±200.0мкмоль/л), захын цусны гемоглобин (65.0±5.0г/л), эритроцитийн тоо (2 саяаас доош) буурч, цусархаг хам шинж илрэн зүрх судас, хоол боловсруулах, мэдрэлийн эрхтэн тогтолцоонд эмгэгшил илэрчбайлаа.

Бид БАД-ын эхэн үед илрэх гарч буй эмнэлзүйн шинж тэмдгийг судлан үзээд дараах шинжүүд БАД-ыг цаг алдалгүй эрт үед оношлоход ач холбогдолтой байна гэж үзлээ(Хүснэгт 4).

ДҮГНЭЛТ

1.    Бөөрний архаг дутмагшлын шалтгаанд бөөрний түдгэнцрийн үрэвсэл, Шөнлейн-Генохын нефрит, бөөр шээсний замын төрөлхийн гажиг, удамшлын нефрит, бөөр шээсний замын чулуужих өвчин орж байгаагийн дотор бөөрний түдгэнцрийн үрэвсэл (50%), бөөр шээсний замын төрөлхийн гажиг (24%), Шенлейн-Генохын нефрит (14%) тус тус зонхилж байна. Бөөрний архаг дутмагшил үүсэхэд диспансерын хяналт сул, эмчид оройтож хандаж байгаа, стандарт эмчилгээ хийгдэхгүй байгаа зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байна.

2.    Бөөрний архагдутмагшил 12-16 насанд илүүтэй тохиолдож байгаагийн дотор бөөрний
түдгэнцрийн үрэвсэл (34%), Шенлейн-Генохын нефрит (14%) байна.

3. Бөөрний архаг дутмагшлын үед эндэгдэлд хүргэж буй голлох өвчлөл нь бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл ба Шенлейн-Генохын өвчлөл байгаа бөгөөд бөөрний архаг дутмагшлаар эндэгсдийн 66.6% нь гемодиалез эмчилгээ хийлгээгүй байна.

Судалгааны ажлаас гарах зөвлөмж:

■БАД-д хүргэж буй голлох 5 өвчнийг диспансерийн хяналтанд байлгаж хянах ажиллагааг сайжруулах

• БАД-с урьдчилан сэргийлэхийн тулд эрт илрүүлэх, эрт нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх

■Жирэмсэн үеийн эхийн эрүүл мэндийг хамгаалах шаардлагатай байна.
 

 

Ном зүй

1. Архипов В.В., 1999
2. Игнатова М.С. ба (1993)
3. ПапаянА.В. ба бусад (1999)
4. СЫпд Үиапд Ип 2002
5. Нопба М, 2003
6. 1пдиШЕЗ, 1995, РопИсеШ С, 1993
7. Мик(а Мап(ап 2002
8. Мепйога ЗА, 1990
9. Зоо На 2002
10. Тагвп/зН 1996, НоТ, 1994, УеНазкаг Ш,
1999)

11. УаПееЗР апс! е1с. 1999
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 844
Судлаачдын бусад өгүүлэл
 
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК