Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (034) 2007.No2(034)
ГЭР БҮЛИЙН ДОТОРХИ ХҮЧИРХИЙЛЭЛ сэтгэцийн ЭРҮҮЛ мэндэд нөлөөлөх нь
( Судалгааны өгүүлэл )

С.Бямбасүрэн, Б. Пүрэвжаргал

 
Абстракт

Сүүлийн үед архидалт, ядуурал, ажилгүйдэл.гэмт хэрэг зөрчил, нийгмийн бусад гажууд шалтгаанууд ихсэхийн зэрэгцээ тэдгээрээс шалтгаалан гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх болж гэр бүлд ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд хохирогчид болж биеийн болон сэтгэл санааны дарамтанд орсноос сэтгэл гутрах ба бусад сэтгэцийн хямралд өртөж амь нас эрүүл мэнд нь ноцтой хохирч байна. 1995- 2004 онуудад Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөр үйлчлүүлэгсдийн бүртгэлд хийсэн судалгаанаас харахад гэр бүлийн хүчирхийллийн улмаас биеийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх байдал нь 2004 оны байдлаар урьд жилүүдийнхээс 2,5% иар өссөн гэсэн судалгаа гарчээ. Хэвлэлийн мэдээнээс үзвэл архичин эцэг эхчүүдийн 50% нь хүүхдүүдээ хүчирхийлэгчид ажээ (51ерНап Соү|пд1оп, 1998). Гэр бүлийн хэн нэгэн гишүүний согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн хор хөнөөл нь судалгаанд хамрагдсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд харилцан адилгүй байсан ба эмэгтэйчүүд согтуу гэр бүлийн гишүүний хүчирхийлэлд илүүтэйгээр өртөж байсан (Монгол Улсын хүн ам дахь согтууруулах ундааны хэрэглээ, хөр хөнөөлийн эпидемиологийн судалгааны тайлан, 2006). Олон улсын судалгаагаар хүчирхийллийн 98%-ийг эрүүл хүн, 2%-ийг сэтгэцийн өвчтэй хүн үйлддэг ба нийт хүчирхийллийн 95-98%ийг эрчүүд үйлддэг байна.

Эдгээрээс үзэхэд Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогчдийн бие махбодийн гэмтэл, хохирлоос гадна сэтгэцийн хямралыг тогтоох зайлшгүй шаардлагатай гэж зохих түвшний мэргэжилтэнүүд үзэж байна.Тиймээс гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогчдод илрэх сэтгэцийн хямралыг судалснаар хохирогчийн зүгээс сэтгэл гутрах болон сэтгэцийн бусад эмгэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх асуудалд зохих хувь нэмэр оруулах юм.
 

СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛГО:

Гэр бүлийн доторхи хүчирхийллийн улмаас сэтгэцийн хямрал үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд болон эмнэл зүйн шинжүүдийг хамаарлыг судлах

ЗОРИЛТ:

1.    Гэр бүлийн доторхи хүчирхийллийн улмаас хохирогчдод илэрсэн сэтгэцийн хямралд нөлөөлөх зарим хүчин зүйлүүдийг тодорхойлох

2.    Гэр бүлийн доторхи хүчирхийллийн улмаас хохирогчдод илэрсэн сэтгэцийн хямралуудын эмнэл зүйн шинжийг тодорхойлох

3.    Гэр бүлийн доторхи хүчирхийллийн улмаас хохирогчдод илэрсэн сэтгэцийн хямралд нөлөөлөх зарим хүчин зүйлүүд, эмнэл зүйн шинжүүдийн хоорондын хамаарлыг судлах

Судалгааны аргачлал: Судалгаанд Баянгол Эрүүл Мэндийн Нэгдлийн сэтгэц наркологийн кабинетад анх үзүүлсэн өвчтөний шалтгааныг илрүүлж, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв, "Боржигоны оточ" сэтгэц наркорлогийн эмнэлэг зэрэг байгууллагад хандсан гэр бүлийн хохирогч нарын сэтгэцийн хямралыг илрүүлэх замаар санамсаргүй биш түүвэрлэлтийн аргаар Нийт 59 хүн сонгож 2007.02.08 ний өдрийн ЭМШУИС-ийн Биоанагаахын ёс зүйн зөвлөлийн хурлаар батлагдсан аргачлал санал асуулгын дагуу асуулга авч судалгаа хийсэн.

Судалгааны үр дүн: 1. Судалгаанд 59 хүн хүн хамрагдсанаас эрэгтэй 2, эмэгтэй 57 хүн байлаа. Үүнээс 30-39 насанд гэр бүлийн хүчирхийлэлд илүү өртсөн байна.(график №1)

График № 1

2. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн нийгмийн байдлыг үзэхэд ажилгүй хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд илүү өртдөг байна. (график №2)

График №2

3.    Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 80% нь архидалтаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэж хариулсны ихэнх хүмүүс биеийн идэвхтэй13,8%, биеийн идэвхгүй37,3%, сэтгэл санааны 33,9%, бэлгийн идэвхгүй хүчирхийлэлд 15,3% өртсөн гэж хариулсан байна.

4.    Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн сэтгэцийн байдлыг үзэхэд ихэнх хүмүүст нойрны эмгэг, сэтгэлийн түгээмэл түгшилт, сэтгэл гутрах өөрчлөлт илэрдэг болох нь тодорхой байна.Нойрны эмгэгийг график №3т, Сэтгэл түгших эмгэгийг график № 4т, сэтгэл гутрах эмгэгийг график № 5д задлан харуулав.

График № 3

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1984
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК