Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (034) 2007.No2(034)
ЗӨӨЛӨН ӨРГӨСТ ОРТУУЗ
( Судалгааны өгүүлэл )

Д.Тунгалагтамир, П.Батхуяг Э. Уянга

 
Абстракт

НЭРШИЛ:

Монгол: Зөөлөн өргөстОртууз

Орос: Осролодочник мягкоигольчатый

Латин: Оху1гор1з типса(а (Ра11) ЭС

Түвэд: Дагша-нагбо гэж нэрлэдэг[73].

УРГАМАЛ ГАЗАР ЗҮЙН ШИНЖ чАНАР

Зөелен өргөст Ортууз (Оху^гор/з типса1а (РаН)ОС) нь буурцагтны овгийн (РаЬасеае) Ортуузын төрлийн олон настай өвслөгургамал юм.

Үндэс нь олон толгойтой, 1см хүртэл бүдүүн, булчирхайлаг иштэй. Навч нь 10-20см урт, ногоон өнгөтэй, үслэг, навчинцар нь 0.5-1 см урт тойруулга үүсгэдэг.

Цэцгийн шадар эрхтэн юлдэн буюу хурц, дэлбээ нь зэвгэр шаравтар өнгөтэй, гадна талын дагавар навч нүцгэн.

Цоморлигийн шүдлэн 5-6мм урт, дэлбээ 22-23мм урт, 7мм өргөн эсрэг өндгөрхүү хэлбэртэй, үзүүр нь шовгор, далавч нь 17мм урт, шилбэтэйгээ тэнцүү, сэлүүр шовх, үзүүр нь 1мм урт.

Буурцаг нь гонзгойвтор юмуу юлдэрхүү, шулуун юмуу тахир, үсгүй зөвхөн булчирхайтай, гашуун амттай, өвөрмөц хурц үнэртэй ургамал бөгөөд 6-7 сард цэцэглэдэг.

Манай улсын нутагдэвсгэрт92 зүйл Ортууз ургадаг ба Ортуузын төрлийн ургамлууд нь гол төлөв хуурай, хүйтэн, сэрүүн уур амьсгалтай уулархаг нутаг, уулс хоорондын хөндийг дагаж элбэг тохиолдох бөгөөд хээр цөлд цөөн зүйл дайралдана.

Зөөлөн өргөст Ортууз (Оху1гор13 типса1а (Ра11)ОС) нь Монгол орны ургамал газар зүйн Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Говь Алтайн тойрогт чулуу, хайргатай хээр бүхий энгэр газар тархан ургана [2,3,4,6,9,74,78].

Зөөлөн өргөст ортуузын навчны анатомын бүтэц
Ногоон мөхлөгт эд 5-7 эгнээгээр байрласан, нимгэн ханатай, баганалаг эсээс бүрдэнэ. Эпидермийн эсийн гадна талын хана бага зэрэг зузаарч, эсийн хана долгиотож өнцөг үүсгэсэн байна. Ил байрлалтай аномоцит хэлбэрийн бүтэцтэй амсрууд, амьд биш энгийн булчирхайт эсвэл 4-6 салаалсан үсэнцэрүүд газрын дээд эрхтэнүүдэд элбэг тохиолдоно [9].
 

Зөөлөн өргөст ортуузын ишний анатомын бүтэц

Нэг эгнээгээр байрлаж, эсийн хана нь зузаарч модожсон эпидермийн эсийн дотор талд гиподерм оршино. Коллатериаль бүтэцтэй, хүрээ үүсгэж байрласан дамжуулах багцуудтай /19-29/ тулгуур эд склеренхимийг агуулна.

Тулгуур эд ихэвчлэн багцны гадна талд юмуу тэдгээрийн хооронд байрлана. Иш нь голдоо бага зэргийн хөндийтэй[9,79].

Зөөлөн өргөстортуузын навчны бариулын анатомын бүтэц

Хөндпөн зүсэлтээр бариул гурвалжиндуу хэлбэртэй. Зузаан ханатай, эпидермийн эсийн дотор талд гиподерм байрлана. Коллатериаль бүтэцтэй 3 том, 4 жижиг багцууд хүчтэй хөгжил бүхий тулгуур эдтэй навчны бариулын голч паренхимийн эсийг агуулна[9].

Түүхий эдийг бэлтгэх

Зөөлөн өргөст Ортууз (Оху^гор/з типса1а (Ра11)ОС)-ыг ид цэцэглэлтийн үед нь 6 сарын дундуураас 7 сарын эцэс хүртэл хугацаанд түүж байшингийн дээврийн хонгил эсвэл сүүдэртэй орчинд даавуун дээр 3-5см зузаан дэлгэж (хааяа хутгаж) хатаана.

Чийглэг 10%-иас ихгүй байвал зохино. Түүхий эдэд байж болох хольц дараах хувиас ихгүй байна. Үүнд: ерөнхий үнслэг7,6%, эрдэс хольц 1,0%, бусад ургамлын хольц 1,0%,

флавоноидын нийлбэр кемпферолд шилжүүлснээр 2,0%, ялзарч, хөгширч харласан хэсэг байж болохгүй[9,78,79].

Түүхий эдийг агаарын солилцоо сайтай, тоос шороо, чийгнээс хамгаалсан агуулахад шалнаас өндөрлөсөн тавиур дээр 5 жил хүртэл хугацаатай хадгална [9].

Зөөлөн өргөст ортууз (Оху1гор1з типса*а (Ра11)ОС)-ын химийн судалгаа

Зэолон эргэст ортуузын химнйн бүрэлдэхүүн нилээд сайн судлагдсан байдаг. Уг ургамалд нүүрс ус 2,71%, эфирийн тос 0,02%, давирхай, аргаах бодис [15] болон бусад бодис агуулагддаг болох нь эрдэмтэдийн судалгаагаар тогтоогджээ.

З.Н.Дубошина, Н.Ф.Проскурина (1963) нар Дорнод Сибирт ургадаг Зөөлөн өргөст Ортууз (<Оху1гор'1з типса1а (Ра11) ОС)-аас 2 төрлийн алкалоид болох мурикатинин, мурикатиныг ялган бүтэц байгууламжыг [34]тогтоосон бол С.Цэцэгмаа (1992) Зөөлөн өргөст Ортуузын фитохимийн нарийвчилсан судалгааг хийж алкалоидын төрлийн 2 /+/-Ы-бензоил-2-фенил-2-оксиэтиламин; /+/-Ы-никотиноил-2-фенил-2-оксиэтиламин; флавоноидын төрлийн 2 кемпферол, кемпферолын дигликозид болох робинин зэрэг нийт 4 бодис ялган бүтэц байгууламжыг тогтоосноос 3 нь байгалийн шинэ нэгдэл болох нь тогтоогджээ [7,8,18,19].

Судлаач П.Болормаа нар (996) Хуурмаг булчирхайт ортуузын дархлааг идэвхижүүлэх үйлдэлтэйг тогтоож М.Амбага, Б.Саранцэцэг нар (1998) найрлагандаа уг ургамлын шингэн хандыг агуулсан амны хөндийн болон буйлны үрэвсэлийн үед хэрэглэгдэх "Дентамон" элексирийг бий болгосон.

Мөн С.Пүрэвсүрэн (2002) Түмэн навчит ортууз ургамлын фармакологийн зарим үйлдлийг тогтоож түүнээс "Ортудент" эмийн бэлдмэл гарган авах горим тогтоож, технологийн заавар ба шалгах улсын стандарт боловсруулан уг бэлдмэлийг шүдний практикт шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд хэрэглэх боломжийг бүрдүүлсэн байна.
Зөөлөн өргөст Ортууз(Оху1гор15 типса*а (РаМ)ОС)-ыг уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн байдал

Дорно дахины анагаах ухааны болон жорын хийгээд ургамал судлалын судар номонд Зөөлөн өргөст ортуузыг "Дагша-нагбо" хэмээн нэрлэж [6,13,18] байжээ. Түүнийг амтлаг, гошогун амттай, шархыг нийлүүлэн нянгийн хорыг арилгах чадалтай(Жамбалдорж, XIX зуун, түвэд судар, 85А), яр, шархыг хураан, нянг нядлаж, хор өвчнийг арилган хир хаагдсаныг арилгаж, шарханд талбиваас махыг анагааж, ясны урыг ховхолж, дотроос өгвөөс судлын амыг барьж, цусыг зогсоох эмийн эрхэм мөн бөгөөд шар усыг хатаахын дээд" хэмзэн өгүүлсэн болой[7].

Түвэдийн анагаах ухаанд хэд хэдэн төрлийн ортуузыг тухайлбал Байгалийн ортууз, Варлаковын ортууз, Булчирхайт ортууз, Зөөлөн өргөст ортууз, Түмэн навчит ортуузын өвс болон үндсийг шээс хөөх, цус тогтоох, суулгалтыг зогсоох болон арьсны янз бүрийн халдварын гаралтай өвчний үед хэрэглэж байжээ.

Зөөлөн өргөст ортуузыг Төвдийн анагаах ухаанд "Дагша-нагбо" нэрийн дор шээс хөөх, шарх анагаах, цус тогтоох, цагаан хорхойн эсрэг болон ТМС-ийг тайвшруулах зорилгоор хэрэглэдэг байжээ. Мөн түүнийг арьсны янз бүрийн халдвар [12,16,18], хордлогын үед [17,18] болон эмэгтэйчүүдийн өвчин, хавдарын үед [15,18] хэрэглэж байжээ.

Энэтхэг Төвдийн анагаах ухаанд Зөөлөн өргөст ортуузын үндсийг шарх анагаах, цус тогтоох зорилгоор хэрэглэж байжээ [18].

Зөөлөн өргөст ортуузын бэлдмэл нь рефлексийн замаар ТМС-ийг тайвшруулах үйлдэлтэй [12,17,18] болохыг мөн хуурай ханд ба идээшмэл нь цөс хөөх үйлдэлтэйг судлаачид тогтоосон байна [16,18].

Ортуузын төрөл ургамлуудад алкалоид, флавоноид, сапонин, кумарин зэрэгбиологийн идэвхт бага молекулт нэгдлүүд их хэмжээгээр агуулагдсанаар тэдгээрийн биологийн идэвхийг нөхцөлдүүлдэг талаар судлаачид бичсэн байдаг [5,10,11,18].
 

Ном зүй

1. Данзанпунцаг. Эмийн хир үгүй болох эрих. ӨМШУТМХХ., Улаанхад, 2001, т:356-357.

2. Өлзийхутаг.Н. Монгол орны ортуузын төрлийн ургамал /Ангилал зүй, тархац, экологи, түүхэн хөгжил, аж ахуйн ач холбогдол/ БНМАУ-ын ургамлын аймаг, ургамалжилтын судалгаа.Тэргүүн боть. УБ..1979.

3. Өлзийхутаг. Н. Монгол орны ургамлын аймгийн тойм. УБ.:1989.х.154.

4. Өлзийхутаг.Н. БНМАУ-ын бэлчээр, хадлан дахь тэжээлийн ургамал таних бичиг. УБ.: 1985. х. 319-326.

5. Пүрэвсүрэн.С. Ардын эмнэлэгт хэрэглэж ирсэн Түмэн навчит ортууз (Оху1гор1з тупорШа (РаЧ) ОС) ба Хуурмаг булчирхайт ортууз (Оху!гор1з рзеидод1апс1и1оза Соп^зсЬ ех СгиЬ) ургамлуудын фитохимийн судалгаа. Эмзүйн ухааны докторын зэрэг горилж бичсэн нэг сэдэвт ажил. УБ.2002.

6. Хайдав.Ц.,Чойжамц.Д. Монголын анагаах ухаанд хэрэглэгддэг эмийн зарим

\\\' ургамлын нэр томьёо. /орос-Монгол-Түвд-

Латин хэлээр/. Улсын нэр томьёоны комиссын мэдээ. №61.УБ.:1965. х. 65-66.

7. Цэцэгмаа.С., Батсүрэн.Д., Дүнгэрдорж.Д. \\\"Зөөлөн өргөст ортуузын дигликозид\\\"//Эх орны эмийн үйлдвэрлэл; эмийн хэрэгцээ, хангамж, эмийн ургамлын судалгаа сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн хураангуй- УБ.: 1990. х. 20-21.

8. Цэцэгмаа.С., Батсүрэн.Д., Дүнгэрдорж.Д., Даваасамбуу.Г. \\\"Зөөлөн өргөст ортуузын флавоноидын судалгаа\\\"// АУ,- УБ.: 1990. №2. х.13-17.

9. Цэцэгмаа.С., Батсүрэн.Д., Дүнгэрдорж.Д, Шийрэвдамба.Ц. Эмийн түүхий эд. Зөөлөн өргөст ортуузын өвс МЫЗ 4627:98
10. Блинова.К.Ф., Иристе.В.А. Современное состояние и преслективы изучения представителей Оху1гор1з ОС// Раст. Ресурсы. ,1972, т. 5, вып. 2, с. 305.

11. Блинова.К.Ф., Саканян.Е.И. Виды Оху1гор/з, применяемых в тибетской медицине и их флавоноидный состав // Раст.Ресурсы. 1986.т.28.вып 2.с. 266-272.

12. Варлаков.М.Н. Избранные труды. М.:1963.с.93.

13. ГаммерманА.Ф., Семичев Б.В. Словарь тибетско-латино-русских названий лекарствөнного растительного сырья, применяемого в тибетской медицине. Улан-Удэ, 1963, №456.

14. Грубов И.В.\\\"Определитель сосудистых растений Монголий\\\".: Ленинград.: 1982.С.

15. Дубошина.З. Н. К. Вопросу химического исследования остролодочника мягкоигольчатого - Оху1гор1з типса1а (РаН)йС. Сообщ.1. Сб.тр.посв. XX летию фармфакультета Томск.Унив., Томск.1962.с. 145-147.

16. Николаев С.М., Хунданова Л.Л., Убашеев И.Ои др. Поискжелчегонных средств из арсенола индо-тибетской медицины // Материалы 4-ого всерос. Съезда фармацевтов-Воронеж.: 1981.с. 502-503:

17. Позднеев А.М. Учебник тибетской медицины. СПб., 1908. с.425.

18. Цэцэгмаа С. Фитохимическое изучение некоторыхвидов Остролодочника (Оху1юр\\\'1з ОС), применяемых в народной медицине Монголий. Дисс.Фарм. Наук. УБ.: 1992.

19. Энхжаргал Д, Баясгалан Б, Пүрэвсүрэн С. Эмийн ургамал судлал. УБ, 2004 он, т:154-155.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1245
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК