Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (035) 2007.No3(035)
АРДЫН ЭМЧ
( Түүх )

Багшид мөргөмүй Бурханд мөргөмүй Номд мөргөмүй
 

 
Абстракт

Урээ морь шиг үерхэжявсан миний анд Г.Зуунай аль тэртээ 1976 онд Б.Рагчаа багшийн тухай "Ардын эмч " нэртэй найруулал бичиж "Утга зохиол урлаг " сонинд нийтлүүлж байжээ. Энд би аль ч утгаар бодсон ямар нэг тайлбаргүйгээр тэр найруулалыг бүрэн эхээр нь уншигч танд өргөн барья.

РАГЧАА ХҮҮГИЙН ЭХНИЙ МӨР

ХҮ жарны хөхөгчин туулай жилийн зуны дунд сарын 11-ны өдөр засагт хан аймгийн Дайчин бээсийн хошууны Чимэддоржийн отгийн нутаг "Хөх бэчир" хэмээх газар харц ард Бямбажавынд нэгэн хүү мэндлэж байсныг анзаарсангүй. Түүнийг хоёр настай байхад Орос оронд октябрийн хувьсгал мандаж зургаан настайд нь монгол ардын хувьсгал ялжээ. Энэ үеэс Бямбажавын отгон хүү Рагчаа Шивэртийн голын хөвөөнд шилбүүрэн морь унаад хурга хариулж хайрга зүлгэний хаана ч гэсэн адил хөл нүцгэн гүйж явлаа.Хувьсгалийн дараа шинэ үеийнхний адил түүний шинэ зам эхлэж 13 насандаа ардын сургуулийн босго алхав.

Рагчаа сумын бага сургуулийн 3 жилийг бас 2 жилд дүүргээд хошуу тамгын бичээч улмаар Цээл суманд багш болжээ. Ийнхүү хувьсгалт улсынхаа хүчин зүтгэх Рагчаа хүүгийн ажил амьдарлын зам төрсөн нутгийнхаа сумын нутагаас эхэлжээ.

Энэ хүний түүхийг тоймлон хүргэхийн учир юу вэ? Ахмад дайчин хүний эмч Бямбажавын Рагчаагийн намтар бол малчин ардаас төрж гарсан манай жирийн л нэг сэхээтний түүх юм. Харц ардаас гаралтай нэрт эрдэмтэн БНМАУ-ын гавьяат эмч, Монголын эмч нарын нийгэмлэгийн дарга, ахмад сурган хүмүүжүүлэгч, энэ хүний албан тушаал, алдар цолоос нь аваад үзсэн ч хичнээн их юм үзэж , амьдарлын урт зам туулсан нь илэрхий байна. Өөрийн оронд эмнэлгийн дээд мэргэжлээр бэлтгэж хөдөөгийн уул талаар эрүүлийн үрийг тарилцсан анхны 13 их эмчийн нэг нь Рагчаа билээ.

Сумандаа бичиг үсэг 3 жил заагаад аймгийн эвлэлийн хорооны шийдвэрээр 3 сарын курс хийж хоршооны нягтлан болох болж хятад сампингийн эрх 3 жил шажигнуулан сайн нябо
гэгдсэний учир хоршооны теникумд суралцахаар явав. 3 сарын дараа хоёрдугаар ангид дэвштж хага сжил болоод 3 дугаар ангид орж нам ба улсын төв сургуульд шилжиж нэг жилийн дараа төгсгөжээ. Тэр үед сурч байсан хүмүүс бусад хүмүүс цөмөөр дэвшээд алагсаад явчихаж байсангүй.

Энэ бол Рагчааг хүүгийн гоц сэргэлэн ой, шаргуу нямбай чанар, уйгагүй оролдлогын үр дүн байв. Рагчаа уг сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод хувьсгалын 15 жилийн ой өнгөрөөж улсын наадам үзээд ЗХУ-д худалдааны дээд сургуульд явжээ. Энэ сургуульд 2 жил сурч ажлын шаардлагаар 3 сарын хурдавчилсан дээд курс хийж ирээд хоршоодын байгууллагад ажиллаж байснаа цэрэгт морджээ.

ЭХОРНЫ ДУУДЛАГААР

Би үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу БНМАУ-ын иргэний хүндэт, үүргээ биелүүлж цэргийн албан хаах чин хүсэлтэй байгааг харгалзан болгоож..." гэж Рагчаа өргөдлөө бичиж байсан нь тэр үедээ юмны учрыг нэлээд гадарлах боосон хүний үнэн сэтгэлийн үг байв. Ингээд цэргийн сургуульд ном үзэх болов. Бас л товчилдог зангаараа цэргийн ерөнхий сургуулийг нэг жилд төгсөөд 1938 онд ерөнхий морин сургуулийн багшаар томилогдов.

Рагчаа 1939 онд МАХН-д гишүүнээр элссэн нь түүний улс төрийн харааг өргөтгөн тэлж эх оронд нь юу хэрэгтэй, өөрөө юу хийх ёстойгоо ухаарахад нь хязгааргүй тустай зүйл болов. Цэргийн залуу дарга Рагчаагийн ажил үйлс өөдрөг байлаа. Удсан ч үгүй маршал Чойбалсангийн тушаал гарч зүүн хязгаарыг тохинуулах тусгай ажилд томилогдов.

"Хилийн зүг юуны тулд, хэний төлөө цэрэг эрс" явлаа. Тэр зүг бусдын адил Рагчаа явжээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 263
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК