Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (035) 2007.No3(035)
ЭМЧ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ХАРИЛЦААНЬ! ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД
( Судалгааны өгүүлэл )

Б. Оюундэлгэр

 
Абстракт

Шинжлэх ухаан техник, технологийн давшингуй хөгжил, дэвшил нь эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн урьд өмнө тулгарч байгаагүй ёс зүйн хэм хэмжээ , ёс суртахууны өвөрмөгц асуудлуудыг дэвшүүлэн тавьж байна.

Эдгээрийг шийдвэрлэхэд анагаах ухааны уламжлалт ёс зүйд шинэ хандлага, сэтгэлгээгээр хандах шаардлага тавигдаж байгаа бөгөөд уг асуудлыг онол арга зүй , нийгмийн талаас нь судлах нь чухал ач холбогдолтой .

Дэлхий дахинд сүүлийн 30-аад жилд анагаах ухаан ёс зүй гэсэн уламжлалт ойлголт биоанагаахын ёс зүй гэсэн утгаар хэрэглэгдэх болсон. Үүнтэй уялдан анагаах ухааны ёс зүйн агуулга хамрах хүрээ улам өргөжиж байна.

Биоанагаахын эс зүй нь анагаах ухаан, амьтан судлал, гүн ухаан, ёс зүй, зан үйл, сэтгэл судпал.шашин судлал, эрх зүй зэрэг олон шинжлэх ухааны цогц хөгжлөөс урган гарч буй шинжлэх ухааны салбар мэдлэг юм. Биоанагаахын ёс зүй нь хүн төрөлхтний амьдралын үлэмж өргөн хүрээг хамарч байгаа бөгөөд эн тэргүүнд :

1.Эмч, үйлчлүүлэгчийн харилцаа, хүний

эрх

2. Эрүүл мэндийн салбарт хүний эрхийг ёс зүйн хүрээнд зөрчигдөхөөс хамгаалах түүний зохицуулалт зэрэг асуудлууд хамрагдана.

Монгол улс XXI зууны дэлхий дахины даяаршилийн үйл язцад хамрагдаж, олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй хүний эрх , эрх чөлөөг дээдлэх, хамгаалах талаархи баримт бичгүүдийг мөрдөн сахих, хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа бөгөөд биоанагаахын ёс зүйн хэм хэмжээ, зохицуулалтын олон улсын баримт бичгүүдийн үзэл санааг мөрдөх, хэрэгжүүлэх явдал үүнд шууд хамрагдана. Монголын эрүүл мэндийн
тогтолцоо ниигмиин шинэ харилцааны хөгжилд өргөжин хөгжиж байна. Орчин цагийн шинжлэх ухаан техник, технологийн хөгжлийн ололт манай орны эрүүл мэндийн байгууллагууд, эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд нэвтэрч, хэрэглэгдэж байна.

Дэлхий дахины анагаах ухааны практикт эмч, эмнэлэгийн мэргэжилтэн, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийн ёс зүйн харилцааны уламжлалт загвараас татгалзах болсон. (Ф. Гилдресс, Марк Сиечлер 1998, Х.Дамдинжав 2004,2005/

Эдгээрээс уламжлан Монголд эдүгээ анагаах ухааны ёс зүйн асуудал эрүүл мэндийн тусламж үйлчилгээний аль ч хүрээнд түүний дотор эмч, эмнэлэгийн мэргэжилтэн, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчийн харилцааны асуудлыг шинэ хандлагаар авч үзэх , харилцааны шинэ загваруудыг эмнэлэгийн практикт нэвтрүүлэх, уг асуудлаар олон улс болон үндэсний хэмжээнд тавигдаж буй хэм хэмжээ, шаардлагуудыг эмнэлэгийн тусламж, үйлчилгээний үйл ажиллагаанд хэрэглэх асуудал тулгарч байна.

Эдгээрийг үндэслэн биоанагаахын ёс зүйн дээр дурдсан асуудлуудыг өнөөгийн монголын эрүүл мэндийн тогтолцоо, эмч эмнэлэгийн мэргэжилтэн,үйлчлүүлэгсэд,эмчлүүлэгсэдийн харилцаатай холбон судлах бодит шаардлага тавигдаж байна.

СУДАПГААНЫ ЗОРИЛГО

Эмч үйлчлүүлэгчдийн харилцааны уламжлалт болон шинэ загваруудын талаархи эмнэлэгийн мэргэжилтнүүдийн мэдлэг хандлагыг судлан үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, сэтгэл ханамжтай уялдуулан судлаж харьцуулан дүгнэлт хийх.

СУДАЛГААНЫ ЗОРИЛТУУД

Дээрхи зорилгод үндэслэн дараах зорилтуудыг тавив.

■ 1. Эмч үйлчлүүлэгчдийн уламжлалт болон шинэ загваруудын талаар эмнэлэгүүдийн удирдлага, эмч нарын мэдлэгийн түвшинг тодорхойлох,

2.    Харилцааны шинэ загваруудыг эмнэлэгийн практикт хэрхэн нэвтэрч болох, эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үйлчлүүлэгсдийн сэтгэл ханамжийн харилцаа хамаарлыг судлаж дүгнэлт хийх,

3.    Эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн алдаа доголдол, харилцааны сөрөг хандлага, түүнд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлсийг илрүүлэх мөн харилцааны алдаа дутагдлыг нь засах арга замын талаар өнөөгийн үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхол, хэрэгцээг тодорхойлох

СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ :

Судалгааг Улсын Клиникийн төв эмнэлэг, Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Баянзүрх, Сонгино, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг 6 эмнэлэгийн удирдлага, эмч нар, үйлчлүүлэгсэд нийт 346 хүнээс асуумж судалгаа авсан.

Бид судалгаандаа эмнэлэгийн удирдлага, эмч нар, үйлчлүүлэгчдээс ганцаарчилсан ярилцлагын аргаар болон асуумж судалгааг явуулж, мэдээлэлийг цуглуулан статистик боловсруулалтыг компьютерийн 5РЗЗ-10.0 программ дээр хийлээ.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН :

Судалгаанд 6 эмнэлгийн 16 удирдах ажилтнуудтай дараах асуулт бүхий асуумжаар ганцаарчилсан ярилцлагын аргаар судалгаа авч үнэлгээ өглөө.

Танай эмнэлэг (байгууллагад) эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд орчин үед олон улс оронд хэрэглэгдэж буй ёс зүйн доорхи харилцааны загваруудаас аль нь илүү түгээмэл хэрэглэгдэж байна вэ? гэсэн асуултанд 56,2% нь патерхиаль загвар гэж хариулсан ба бусад нь харилцааны бусад загваруудыг нэрлэжээ.

Энэ нь өрнө, дорно дахины аль алинд эртнээс уламжилж ирсэн эмчлүүлэгч / үйлчлүүлэгчид/ эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн хэлсэн зөвлөснийг үг дуугүй даган мөрддөг, идэвхгүй байдлаас эдүгээ Монголд эрүүл мэндийн тусламж
үйлчилгээний аль ч шатанд ангижрах хэрэгтэй гэдгийг мэдэрч байна гэж дүгнэж болох юм.

Таны хувьд эдгээр харилцааны загваруудаас аль нь манай эмнэлэг (байгууллага)-д тохирно гэж үзэж байна вэ? гэсэн асуултанд удирдлагуудын 62,5% нь харилцан тохиролцох гэрээний загварыг, 31,2% нь найрамдал ойлголцлын загварыг, 6,3% нь бусад загварыг өөрсдийн эмнэлэгт тохирно хэмээн үзэж байна. 18,7% нь нөхөрлөлийн загварыг өөрсдийн эмнэлэгттохирно гэжүзэж байна (Зураг 1).

Зураг 1. Харилцааны загварууд

Дээрхи хоёр хариултыг харьцуулан дүгнэхэд эмч, эмнэлэгийн удирдлагууд эмч, үйлчлүүлэгчийн харилцаа ёс зүйн хүрээнд зөвхөн субъектээс объектод чиглэсэн бус субъект субьектүүдийн хооронд харилцан ойлголцож, тохиролцох нь үр дүнтэй гэж үзэж байна.

Таны сонгож байгаа энэ загваруудыг нэвтрүүлж хэвшүүлэх нь зөв харилцаа гэж үзэж байгаа бол та юунаас ажлаа эхлэх вэ?гэсэн асуултанд эмч, үйлчлүүлэгчдийн аль алинд нь сурталчилгааг зөв хийх, төлбөрт үйлчилгээг нэвтрүүлж түүнийг дагасан хариуцлагыг зөв тооцох хэрэгтэй гэж дийлэнх нь хариулжээ. Энэхүү харилцааны үр дүн эмнэлэгиЙ!; тусламж үйлчилгээнд ямар нөлөө үзүүлэх вэ? гэсэн асуултанд хариулахдаа:

Үйлчлүүлэгчдийн 16,2% нь эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн нийгэм, үйлчлүүлэгчдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ гэж хариулсан бол удирдлагуудын 50% нь эмч, эмчлүүлэгч үйлчлүүлэгчийн аль аль нь бие биенээ ойлгож санал бодлоо нэгтгэхэд тустай гэж хариулжээ.

Эдгээр хариулсан байдлаас үзэхэд харилцааны шинэ загваруудыгэрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх нь эерэг

нөлөөтөй гэсэн хандлага үйлчлүүлэгчид болон эмнэлэгийн удирдлагуудын аль аль нь үзэж байна.

Хэдэн мянган жил эмч, үйлчлүүлэгчдийн харилцаанд мөрдөж ирсэн патерхиаль загварыг халах нь буруу гэж зарим эмч нар үздэг.

Таны бодлоор ямар нөхцөл тохиолдолд уг загварыг хэрэглэвэл зохистой вэ гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын дийлэнх нь яаралтай болон зайлшгүй эмнэлэгийн тусламж шаардлагатай үед гэж хариулжээ. Энэ н ь эмнэлэгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчдийн харилцаанд уламжлалт болон шинэ загварыг туйлшруулан хэрэглэх бус зохистой хослуулан хэрэглэх нь зөв гэсэн хандлага юм.

Эрүүл мэндийн удирдах ажилтнуудаас ганцаарчилсан ярилцлагын аргаар авсан дээрхи асуултуудын агуулгыг анкет асуумжинд 110 эмчийг хамруулан үр дүнг харьцуулан дүгнэлт хийв.

Эмч нарын хариултыг эрүүл мэндийн удирдах ажилтнуудын орчин цагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа загварт патерхиаль 56,2% гэж үзэж байхад эмч нарын 7,2% нь уг загвар эмч үйлчлүүлэгчдийн харилцаанд хэрэглэгдэж байна гэж үзжээ.Энэ харьцуулалтаас хоёр дүгнэлт хийж болохоор байна.

1.Удирдах    ажилтан, эмч нарын аль аль нь эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн харилцан уламжлалт болон орчин үеийн загварын талаар мэдэц муу,

2.    Эмч нар эмч үйлчлүүлэгчдын харилцаанд нөхөрлөл, найрамдлын харилцааны загвар зонхилж байна гэж хариулж байгаа нь бодитой бол эмнэлэгийн тусламж, үйлчилгээний хүрээнд танил тал харах, авилгал байна гэсэн дүгнэлтийн нэг шалтгаан болж болох юм. / МУИС-ийн Социологийн тэнхимийн судалгаа. 2006/

Судалгаанд хамрагдсан 119 үйлчлүүлэгчдийг насны ангилалаар авч үзэхэд 33.1% нь55-аасдээш насныхан байна.

Боловсролын байдлын хувьд 5,8% нь бага боловсролтой, 41,2% нь бүрэн дунд, 36,1% нь дээд боловсролтой байна.

Ажил эрхлэлтийн хувьд 32,7% нь төрийн байгууллагад ажилладаг, 28,6% нь тэтгэвэрийн насны хүмүүс байна.

Эмнэлэгийн мэргэжилтэн, үйлчлүүлэгчдийн харилцаанд ёс зүй, харилцаа хандлагын учир
^ 2007 0НЫ СЗ (35 ]
холбогдлыг үйлчлүүлэгчдийн хэрхэн үзэж байгаагбид

Эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдэд мэдлэг, чадвар, ёс зүйн харилцаахандлагын аль нь илүү чухал вэ? гэсэн асуултаар тандан авч зүэхэд мэдлэг-28,6%, чадвар-23,5%, ёс зүй.харилцаа хандлага-25,2%, хариулаагүй буюу мэдэхгүй -22,7% гэж хариулсан байна. Үүнээс үзэхэд эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнгийн нэг чухал үзүүлэлт ёс зүй харилцаа хандлагын талаар үйлчлүүлэгчдийн хандлага эдүгээгийн цаг үеэс хоцрогдож байна.

Эмчийн үйл ажиллагаанд ёс зүйн алдаа гаргаж болох хүчин зүйлсийг юу гэж үзэж байна вэ? гэсэн асуултанд:

■    Ёс зүйн харилцаанаас-75,4%

■    эмчийн хөдөлмөрийг үнэлэх үнэлгээ муугаас-54,5%

•    Мэдлэг чадвар муутай байх-38,1% нь хариулжээ.

Судлаачид эмнэлэгийн мэргэжилтнүүдийн ёс зүй, харилцаа хандлагын доголдлыг эмнэлэгийн тусламж үйлчилгээний хүрэз:; дэхь уламжлалт загварт хэт баригдсанаас зарим талаар үүдэлтэй гэж үзэж байна. Бид судлаж буй асуудлаа Монголын эрүүл мэндийн тогтолцооны өнөө үед эмч, эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн алдаа, доголдол ямар түвшинд байгаа, түүний шалтгаан, алдаа доголдлыг засан залруулах асуудлыг судлан үзэхэд :

Танай эмнэлэгт эмч, эмнэлэгийн мэргэжилтний ёс зүй харилцааны доголдол хэр гардаг вэ? гэсэн асуултанд удирдлагуудын 7,3% нь бараг гардаггүй гэж хариулжээ. Ийнхүү хариулсан нь уг алдаа , доголдол бараг үргэлжийн шинжтэй байдгыг харуулж байна.

•    Уг асуудалд үйлчлүүлэгчд^йн хариулсан байдлыг үзвэл эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүд хүнтэй харилцах явцдаа ёс зүй харилцааны соёлын алдаа гаргаж байна уу? гэсэн асуултанд 32,9% ньтийм, 68,1% нь үгүй гэж эерэг хариулт өгсөн байна.

Эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн ёс зүй, харилцааны алдаа, доголдол, шалтгааны талаар: удирдлагууд:

Та гарч буй ёс зүйн харилцааны доголдлын шалтгааныг ямар хүчин зүйлүүдтэй холбон үзэж байна вэ? гэсэн асуултанд хариулсан байдлыг авч үзвэл:

Харилцааны соёл дутмагаас - 25% Эмч, эмнэлэгийн ажилчдын ажлын ачаалал - 25%

Хууль эрх зүйн мэдлэг дутмаг - 23% Эмч, үйлчлүүлэгчийн үл ойлголцох байдал -18,7%

Үйлчлүүлэгч үүргээ ухамсарладаггүй - 18,3% нь тус тус хариулжээ

Уг асуудлын талаархи үйлчлүүлэгчдийн санал бодол:

Ёс зүй, харилцааны доголдлыг засаж залруулах арга замыг судлан илрүүлэх нь б1:дний судалгааны нэг зорилт болов. Уг асуудлын талаархи эмнэлэгийн удирдлагууд: Танай эмнэлзгт гарч буй эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн доголдлыг илрүүлэхэд юу саад болж байна вэ? гэсэн асуултанд 68,7% нь эмнэлгийн мэргэжилтний амьдралын түвшин, 56,2% нь нийгмийн хямралын нөлөөнөөс, 37,2% нь хүмүүнлэг хандлага, харилцаа дутсанаас гэж хариулжээ.
ДҮГНЭЛТ

1.    Эмнэлэгийн    мэргэжилтэн-үйлчлүүлэгчдийн харилцааны уламжлалт болон шинэ загварын талаархи эмнэлэгийн удирдлагууд, эмч нарын ойлголт дэлхий нийтийн хандлагаас хоцрогдож байгаа хэдий ч уламжлалт загварыг өөрчлөх нь зөв гэсэн хандлагатай байна.

2.    Үйлчлүүлэгчдийн зүгээс эмнэлэгийн мэргэжилтний эмнэлэгийн тусламж үйлчилгээний хүрээнд ёс зүйн харилцааны доголдол байгаад сөрөг үнэлэмжтэй байгаа бөгөөд үүний шалтгааныг олон хүчин зүйлээр тайлбарлаж байна.

3.    Өнөөгийн цаг үед эмнэлэгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн алдаанд нөлөөлж буй хүчин зүйлийг нийгмийн хямрал, тэдний амжиргааны түвшинтэй холбон авч үзжээ
 

Ном зүй

1. Бурмаа Б. \\\"Анагаах ухааны ёс зүй\\\" 2005

2. Биомедицинская этика ред. В.И Покровского 1997.

3. ВютесНса! е1Ыс$. ТЬотаз М.Маррез, □ауИ.1996

4. Громов А . П Врачебный долг, врачебная ответвенность, врачебная тайна / в. Кн Деонтология в медицине в 2 томах. Под. Ред Б.В. Петровского 1988/

5. Дамдинжав X. \\\"Монголын эрүүл мэндийн топголцоон дахь биоанагаахын ёс зүйн нийгэм- гүн ухааны асуудалд\\\" Философийн ухааны докторын /РЬ. О/ -ын зэрэг горилсон диссертаци

6. Дамдинжав X. Биоанагаахын ёсзүйн зарим асуудлыг эмнэлэгийн мэргэжилтний үйл ажиллагаатай холбон судалсан нь/АУИС,
\\\"Эрдмийн чуулган -44\\\" шилдэг бүтээлийн дээжис / УБ. 2002 /өгүүлэл/

7. Деонтология в медицине 1 том 1988.

8. Деонтология в медицине 2 том 1998

9. ^атез. Р.СЫМгезз апс! Магк 51едиг Ме1арЬогз апс1 Мос1е1з о? Рос1ог - раИеп1 ге1а1юпзЫрз; 1Ье1г 1тр1юа1юп5 к>г аи1опоту / ВютесПса! е1Ысз 1996/

10. Эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээний асуудлууд. Лекцийн эмхтгэл . 2006.

11. 51. Ян Керридж . Ёс зүй ба нотолгоо түшсэн анагаах ухаан /орч/ Британийн анагаах ухааны сэтгүүл . Лондон 1998 №7138
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5765
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК